МОНГОЛЧУУДДАА ХҮРГЭХ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

Эрхэм хүндэт таны амар мэндийг асуухын ялдамд Mонгол орныхоо хувь заяаны асуудлаар сэтгэл бодлоо хуваалцах чин сэтгэлээр энэхүү захидлыг танд бичлээ .Өнөөдөр Монгол улсын төрийн бодлого, үндэсний аюулгүй байдал алдагдаж, төрийн эрх мэдлийг барьж буй эрх мэдэлтнүүдийн тусламжтайгаар цөөн бүлэг этгээд Mонголын бүх баялгийг луйвардан цөлмөж завшин, гадныханд худалдаж дуусгалаа.Үүнийг Mонголын олон нийт төдийгүй гадаадынхан ч хүлээн зөвшөөрч, олон улсын шинжээчид та бидэнд сануулан хэлж байна. /Тухайлбал Параг Ханна/ Өөрөөр хэлбэл Монголын төрийг үндсээр нь өөрчлөн шинэчлэхгүйгээр Mонгол улс аврагдах аргагүй боллоо. Үүний тулд одоогийн УИХ, Засгийн газар төдийхнийг огцруулаад ямар ч олигтой үр дүн гарахгүй бөгөөд учир нь өнөөдөр Монгол төрийн дээр МАХН, түүний хань хамсаатан АН хоёр байгаа цагт одоогийн эрх баригчдыг зүсээ хувиргасан өөр луйварчдаар солих төдий хэрэг болж, Төр засгийн эрх мэдлийг энэ хоёр нам луйвардан авч, Монголыг худалдан үгүй хийх бодлого, үйл ажиллагаа нь хэвээр үргэлжлэх болно. Тиймээс Монголын Төр засгийг үндсээр нь өөрчлөхийн тулд нэн тэргүүнд МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглон тарааж, хөрөнгийг нь хураах ёстой. Тийм үндэслэл ч байгаа билээ.Сүүлийн 20 жилийн турш МАХН, АН хоёр хамтарч болон ээлжилж төр засгийн эрхийг барихдаа Mонгол улсын үндэсний ашиг сонирхлын эсрэг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хохироосон, харш бодлого, үйл ажиллагааг л явуулж ирсэн байна. Тиймээс бидний хэсэг нөхөд 2008 оны 4 дүгээр сарын 17-нд Улс төрийн намын тухай хуулийн 23.2. дугаар зүйлд заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах,... үйл ажиллагаа ... явуулсан... “ гэсэн заалтыг үндэслэн МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглох хүсэлтийг Улсын дээд шүүхэд хандан гаргаж байсан боловч тэр үед Улсын дээд шүүх ямар ч хариу өгөөгүй юм. Улсын дээд шүүхийн тэр хандлага бол шүүх засаглал гэгч нь эрх баригч намд үйлчилж, тэдний гэмт хэргийг нь ял шийтгэлээс хаацайлах үүрэг бүхий нэг “эрхтэн” нь, гэмт хэргийн бүлэглэлийн эд эс төдий болсныг илчилсэн төдийгүй, олон нийт ойшоож ухамсарлаагүйн илэрхийлэл болсон юм.

Өөрөөр хэлбэл Mонголын олон нийт улс төрийн өнгө аястай янз бүрийн тэмцлийг хийсээр байгаа боловч МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хамтад нь хориглох санаа, ач холбогдлыг үл ойлгон, хэвшмэл үзлийн “хальсан бүрхэвч дор хатаж”, тус хоёр намыг тахин шүтэх хэмжээнд талцан хуваагдаж байснаараа улс төрийн халхавчтай луйварчин бүлэглэлүүдийн сайхан зууш нь болж ирлээ.

Харамсалтай нь биднийг УДШ-д хандаад үр дүнгүй хоцорсны дараа УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН, АН хоёр мөн л ард нийтийн сонгуулийг мөнгөөр худалдан авах, булхайлан санал луйвардах зэрэг хууль бус аргуудыг эрээ цээргүй хэрэглэн хууль бусаар Төр засгийн эрхийг булаан авч, энэ явдлыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийг гудамжны эмх замбараагүй явдал болгон өдөөн турхирч, эцэст нь ард нийтийн зүг буу шагайн таван хүний амь насыг хороож, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон ялт хэргийг үйлдсэнийг та бид мэдэх билээ.

Харин түүнд нь ард түмэн хүлцэнгүй хүлээцтэй хандсанд эрх баригч намуудын удирдах бүлэглэлүүд улам эрэмшин оодорч, төр улсыг эзэнгүйдүүлэн улс орныг худалдах, хувааж идэх үйл ажиллагаагаа цаашид улам эрээ цээргүй явуулж байгааг хараад суух аргагүй болж байна. Иймд МАХН, АН-ын үйл ажиллагааг зайлшгүй хориглох ёстой гэж үзэж дахин Улсын Дээд Шүүхэд хандахаар шийдлээ.

МАХН, АН хоёрын үйл ажиллагааг хориглох нь:

1-рт Монголын олон нийтийн хувьд одоогийн УИХ, Засгийн газрыг огцруулах хууль ёсны үндэслэл, аливаа хүчирхийлэл, мөргөлдөөнгүйгээр төр засгийг өөрчлөх хууль ёсны арга зам, боломж, нөхцөл юм.

2-рт Ах дүү /МАХН, АН/ хоёр намын зүгээс ард иргэдийг хуваан талцуулж, хэрэлдүүлэн дундаас нь өөрсдөө ашиг олж, улс төрийн ямарваа хариуцлагаас мултарч ирсэн муу арга явууллагыг цаашид гаргуулахгүй таслан зогсоох нэг арга зам юм.

3-рт Цаашид төрийг нам удирддаг /үндсэн хуулийн бус/ гажуудлыг арилгах ганц боломж энэ юм.

4-рт Олигархиудаас төрөө цэвэрлэх бодит боломжийг эндээс бүрдүүлж болох юм. Чухам энэ хоёр намыг үгүй хийсэн цагт л жинхэнэ нийт ард түмний хуралдайг хийж, Монгол төрийн тогтолцоо, бүтцийг цоо шинээр бүрдүүлж чадах бөгөөд Монгол улс энэ хоёр намаас ангижирч чадаагүй цагт эрүүл шударга нийгэм, улс төрийн хариуцлага, монгол төрийн бодлого, улс орны цаашдын хөгжил, сайн сайхан амьдралын тухай яриа нь хоосон тунхаг, чалчаа үг төдий байх болно. Иймээс эрхэм таныг энэ талаар сайтар тунгаан бодож үзэхийг, УДШ-д хандан өгөх гэж байгаа бидний өргөдөлд оюун сэтгэлээ хандуулан, бодол ухаанаа нэмэрлэж санаа зөвлөмжөө өгөхийг, хэрэв дэмжиж байгаа бол нэрээ оруулан гарын үсгээ өгөхийг, цаашид эцсийн үр дүнг олох хүртэл бидэнтэй нэгдэн нийлж, хүч зорилгоо хамтатган тэмцэхийг хүсэж байна. Ер нь шаардлагатай гэж үзвэл энэ хоёр намын үйл ажиллагааг хориглон тараах асуудлаар нийт ард түмний хэлэлцүүлэг явуулахыг ч санал болгож байна.

Таныг хүндэтгэн мэндчилсэн Хэсэг нөхөд

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах