Энэ байдлаас гарах гарц нь ИРГЭНИЙ ХУВЬСГАЛ буйзаа.

Хиагтад хийгдсэн гурван улсын гэрээ нь хэн хүчтэй нь хүчгүйдээ тулгасан эрх тэгш бус гэрээ байлаа. Оролцогч гурван талын сонирхол тэс өмнөө, тиймээс харилцан тохиролцох боломжгүй, хүчтэй нь шахамдуулж, хүчгүй нь хүлцэхээс өөр аргагүй байдалд байлаа. Орос, хятадын талууд түүнчлэн монголын талын ёс төдий оролцоотойгоор гурван улсын гэрээ гэгчийг байгуулж, монголчуудын тусгаар тогтнолоо сэргээх гэсэн оролдлогыг тас цохиж байсан юм. Өдгөө XXI зуунд энэ мэтчилэн илэрхий луйвардаж болохгүй мэт санагдавч дипломат аргаар боловсноор луйвардах болжээ. Үнэндээ өнөөдөр зуун жилийн өмнөх шиг аль нэг улсыг цэрэглэн халдаж, эзлэн түрэмгийлэх боломжгүй ч эдийн засгийн аргаар колончилж байна. Улс орны эдийн засгийг хараандаа авчихвал, үндэсний эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал энэ тэр гэж ярих боломжтой юу? Энэ утгаар нь авч үзвэл өнөөдрийн үзэглэхээр бэлэн болгоод буй Оюу толгой, Таван толгойн орд газруудын тогтвортой байдлын гэрээнүүд нь 100 жилийн тэртээх Хиагтын гэрээтэй адил үр дагаврыг Монголд авчирч, Монгол улс эдийн засгийн хувьд хараат, вассал, колони улс болох босгон дээр тулаад байна. Хиагтын гэрээнд оролцогч талууд нь Орос, Монгол, Хятад гурван улс байсан учир энэ нь эрх биш олон улсын гэрээ байсан. Тиймээс гэрээний талаар маргаан гарвал гэрээний франц эхийг баримталж болох талтай. Оюу толгойн гэрээг албан ёсоор Монголын Засгийн Газар Айвенхоу Майнз компанитай хийж байгаа учраас энэ нь олон улсын гэрээ биш жирийн л нэг аж ахуйн гэрээ гэж үзэж болно. Тиймээс гэрээтэй холбогдолтой аливаа маргаан гарвал гэрээний Монгол эхийг баримтлах ёстой юм. Нөгөө талаас Засгийн Газар нэртэй Олигархиудын төлөөлөл болон гадны компаниудын орорлцоотой хийж байгаа энэхүү гэрээний гуравдагч гол тал нь Монгол улсын иргэд болж байгаа юм. Үндсэн хуульд заасанчлан газрын хэвлийн баялаг нь нийт ард түмний өмч болох учраас тэр. Одоогоор эдгээр гэрээнүүдэд гол оролцогч буюу эздийг нь оролцуулалгүй, мэдээллээр боогдуулан байр суурийг нь үгүйсгэж байгаа юм. Тиймээс Оюу толгойн гэрээнд 100 жилийн тэртээх Хиагтын гэрээний үеийн нөхцөл байдалтай адил нөхцөл байдал үүсээд байна. Орос Хятадын хоёр тал Монголын хувь заяаг Монголчуудын оролцоогүйгээр шийдэхийг санаархаж санасандаа хүрсэн бол Олигархиуд, ашиг хайгчидтай нийлэн Монголчуудын баялагийг монголын нийт ард иргэдийн оролцоогүйгээр хоорондоо далдуур үгсэн тохиролцон хувааж авахаар улайрч байна. Хэдийгээр энэ нь жирийн л нэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах тогтвортой байдлын гэрээ мэт боловч цаад үр дагаврыг нь авч үзвэл үндэсний тусгаар тогтнолыг эдийн засгаар нь дамжуулан булааж авах, худалдах, луйвардах гэрээ юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр үйлчилгээний бүх салбаруудыг солонгос, хятадуудын гарт өгсөн, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийдлээр гадны иргэдэд давуу байдал олгож үндэсний бизнесмэнүүдээ шахсаар үйлдвэрлэлийн салбаруудыг хятад голцуу гаднынхны гарт монополчлон бэлэглэж, хуулийг гуйвуулж, хуулийн сиймхийг ашиглан, түүнчлэн хууль засаж луйвардсаар үндэсний баялгийг эрх мэдэлтнүүд хуваан авч, одоо тогтвортой байдлын гэрээ гэгчээр эдийн засгийн тусгаар тогтнолыг маань гаднынхны гарт өгч Үндэсний аюулгүй байдал маань харсаар байтал алдагдлаа. Энэ байдлаас гарах гарц нь ИРГЭНИЙ ХУВЬСГАЛ буйзаа.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах