Харийн ноёд Монголын ихэс дээдсийг ...!!!

Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй.



Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй.
“Эд мөнгө, алт нэгэн зүйл цулбуур,
Эрх мэдэл, суудал нь нэгэн зүйл цулбуур ,
Элдэв гавьяа шагнал нь нэгэн зүйл цулбуур,
Энхрий гоо охид нь нэгэн зүйл цулбуур,
Энэ дөрөв дээр нэмэх архи дарс нэгэн зүйл цулбуур” буюу.
Энэ таван зүйл цулбуурын аль нэгэнд хөтлөгдөхгүй хүмүүн бол тачаангуй хорвоогоос ангижирсан мэргэд л буй заа хэмээгээд тэд нэн ховор тул, ах халхыг атгах төрийн бодлогод эдгээрийг чиг болгосон байна.
Төвдийг өөртөө нэгтэхийг тулд Вэньчүн гүнжийг Соронзонгомбо хаанд хатан болгосон түүх, МЭӨ 1 зуунд Ван Жаозю хатныг Хүннүгийн хаанд өгсөн явдал, Манжийн Энх-Амгалан хаан өөрийн нэг гүнжийг халхыг нөлөө бүхий том феодал Дондовдоржид өгсөн нь түүхэнд нэгэнт үлдсэн атал, хацар гоо охид маань харийн хүмүүстэй одоо ч дэр хувааж, ногоон, цэнхэр , шарнүдтэй хүрэгцүүл маань нутаг голомтоо орхин, Монголд суурьших, “нуган үр нутгаа сахидаг” ёсыг умартсан монгол хөвгүүд маань харин харийн оронд бөөн цөөнөөрөө охид даган одох болов.
Монгол малын удмын санг хадгалах гэж зовдог байсан ард түмэн маань монгол хүнийхээ генийн санг хадгалах гэж бас нэг тэмцэл хийх цаг ирж дээ. Энэ маягаар бол бид гуч, дөчөөд жилийн дараа Жорж Гончиг, Жон Дамдин, Накамура Дорж, Смит Бадам, Ён Сан Бат, Ху Вэй Пүрэв нарын ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд санал хураалгаж явах болов нь ээ дээ?…Үгүй гэхээр “хүний эрх” зөрчсөн хэрэгтэн болох биз дээ.
“Харах нүд минь хараатай байхад харийн хүнд бүү очоорой”гэж Монголд суугаа япон охиндоо ээж нь захисан, охин нь ч түүнийг мартахгүй санаж явдгаа Монголын хэвлэлд бичсэн байхад, харин нэлээд өндөр албатай монгол эр “хоёр охин Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрийн бэр болж байгаа” гэж бахархан ярьсныг сонссон чих минь хөөрхий!
Дэлхий дээр тусгаар тогтнол, үндэстэн юугаа дээдлэн эрхэмлэж, төрийн мэргэн бодлого явуулдаг зарим улс гүрэн нөхөрт гарч, үр хүүхэд төрүүлээгүй эмсийг гадаад улсад илгээх ёсон үгүй нь цөөн буурай хүн амтай манайх шиг улсад анхаарууштай юм. Харин ямар ч улс орон төрийн дээд зиндааны болон нууц албаны хүмүүсээ гадаадын бүсгүйтэй суухад дургүйцдэг боловч, жирийн хөвгүүдээ гаднаас эхнэр авахыг нэг их хориглон буруушаадаггүй нь цус сэлбэх, удам угсаагаа цэвэршүүлэх нэгэн зүйл бодлого буй за. Харин эмс охидоо харийнхнаас хамгаална гэдэг бол эх орноо хамгаалахаас дутахгүй чухал тэмцэл мөн.
Хүйсээр уусгах бодлого аль ч түүхийн үед, аль ч улс орон, аль ч төрийн хүчтэй бодлого байсан. “Хөрсөнд нь тариа цацаж” замаар хайлуулан уусгах, нэвтрэн шингэх бодлогыг өвөг дээдэс маань ухаалгаар сөрөн зогсож, өдгөө монгол үндэстэн цэврээрээ үлдсэн билээ.
Манжийн ноёрхлын үед “дотор хүнтэй ойртсон монгол эмэгтэйн салхин доогуур ч бүү гар” гэсэн бичигдээгүй хүүль үйлчилж байсан тухай эрдэмтэн М. Зэнээ “Эрх чөлөөний үзэл санаа аман зохиолтой холбогдох нь” бүтээлдээ тов тодорхой дурджээ. Гэтэл сүүлийн 7жил монгол бүсгүйчүүд харийн хүн даган одох, эсхүл гаднаас ирэгсэдтэй самуурах нь цадигаа алдаж, үүнийг нь “хүний эрх”, “эрх чөлөө” гэдэг нэрийдлээр төрийн бодлогоороо зөвшөөрөхөд хүрсэн нь Монголын өнөөгийн төрийн эмгэнэлт явдал мөн. Эзэн Чингисийн үеийн Монгол бүсгүйчүүдийн ёс жудгийн тухай Плано Карпини “Тэдний эмэгтэйчүүд цэвэр ичимтгий, ёс журмыг сахидаг бөгөөд ичгүүр сонжуураа алдсан явдал дуулдаагүй” гэсэн байна.

1 Сэтгэгдэл:

Зоригтван said...

Ай хөөрхий...Хэлэх ч үг олдохгүй хэцүү юм...Тэнэг нь дэндсэн охидыг яалтай билээ...Мэдэхгүй юмдаа...
Урсах цусаа уусгалгүйгээр
Унаган хэлээ марталгүйгээр
Унасан газар угаасан усандаа
Ургийн урагт мөнхөд эзэн шиг эзэн нь амьдармаар байхын...

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах