Хөх хотод байгаа бүх Монголчуудад мэдэгдэх тунхаг



Монгол үндэстний эрх чөлөөн төлөө тэмцэгч Д.Мөрөн 2003 онд зуурдаар нас барсан билээ.Түүний бичиж үлдээсэн энэхүү нийтлэлийг анх удаагаа крилл үсгээр нийтлэж байна. Та бүхэн тухтай уншиж тунгаан болгооно уу!Монголчууд минь ухаарцгаа!!!


1995.12 сар Д.МөрөнЭзэн Чингисийн минь дархан сүлд та биднийг даллаж байна. Эрэлхэг Монголын сод хийморь та биднийг уриалж байна.
Мөхөх сөнөхийн түгшүүрт совин та биднийг сүрдүүлж байна. Мандал, мөхлийн босгонд ухаарцгаа, Монголчууд минь! Өвөг дээдсийнхээ хөшөөний өмнө ариун улаан цусаа асгаж бид тангараглая!
Үндэстнийхээ эрх чөлөө, хөгжил мандлын төлөө бид аливаагаа зориулья! 1947 онд эв хамт намын удирдлагын дор ардчилал, хүний эрхийн зарчмаар ӨМӨЗӨ байгуулагдсанаас хойш 50 жилийн турш соёл,
аж ахуй ардчилал, хүний эрхийн талд өнгөрснийг бодвол зохих эргэлттэй болсон боловч манай үндэстний соёл, сурсан хүмүүжил туйлын хоцронгуй аж ахуйн хөгжил маш удаан үнэн хэрэг дээрээ үндэстний эрх тэмцлийг үнэнхүү биелуулж чадахгүй байх зэрэг асуудлууд хүнд ноцтой оршсоор...
Энэ нь манай үндэстний өөрсдийнх нь дорой буурай, бартаг мунхгаас болсон уу, эсүүл төрийн бодлогыин зүй зохисгүйгээс болсон юм бол уу. Энэ асуудлыг Монгол ирээдүйг үүрч яваа Монгол сэхээтэн санаашран сонссугай. Үндэстнийхээ хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх нь бид бүхнээс хэн ч булааж, хэнд ч шилжүүлж болохгүй дархан үүрэг мөн.
Үндсэн хуульт эрхт ард бүхэн улс төрд оролцож, улс төрийн хэрэг явдалд хяналт тавих эрх чөлөөтэй гэж тодорхой тогтоожээ. Иймээс бид Монгол үндэстнийхээ хувь заяаны өмнөөс мөн ч эрхт ард болсны хувиар Дундад улсыин засгийн газарт хэдэн зурвас шаардлага ба сануулга тавья.
Орчмын жилүүдэд:
Муунохой- 3 жил хоригдов.
Ван Жа Сайши- 2 жил хоригдов.
Хүчинтөгс- Монгол соёлыг шинэчлэх нийгэмлэг хууль ёсоор байгуулсан. Урьд хожид 8 жил хоригдов.
Мөнхбат- 2 жил хоригдов.
Улааншувуу- Өвөр Монголын их сургуулийн түүх судлалын профессор одоо ч мөн хоригдож байна. Ял нь тодорхойгүй.
Алтанбулаг- 2жил хоригдов.
Цэдэндорж- 1982 оныи сурагчын хөдөлгөөний удирдагч 2 жил хоригдсоны дараа улс төрийн хорлолоос зайлж Германд зугтаан очив.
Манлай- Мөн Монгол соёлыг шинэчлэх нийгэмлэг-ийн гишүүн 3 жил хоригдов.
Мандухай өргөөъ хоолны гэрийн эрхлэгч Бүрэнтөгтөх 3 жил хоригдов.
зэрэг хүмүүс үндэстний асуудлаар баривчлагдаж шоронд суув. Мөн өмнөхөн:
1. Хадаа Монгол судлал номыин дэлгүүр-ийн ерөнхий эрхлэгч. Гүн ухааны судлалыин аспирант.
2. Хэйлүн- Өвөр Монголыин багшийн их сургуулийн түүхийн салбарын багш, түүхийн судлалын аспирант.
3. Тэгшээ-Өвөр Монголыин гадаад харилцааны албан газрийн ажилтан. Утга зохиол судлалыин аспирант.
4. Тогтуунбаяр-Өвөр Монголыин монгол хэлний тусгай мэргэжлийн сургуулийн багш, утга зохиол судлалыин аспирант.
5. Хасбагана- Өвөр Монголын Их сургуульд суралцаж байгаа түүхийн судлалын аспирант.
6. Шинээ (эмэгтэй)- Хадан гэргий
7. Чан Мин-Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн түүх судлах хэлтсийн ажилтан, түүх судлалын аспирант.
8. Чин Хайшин- Хар мөрний(мүжийн) их сургууль төгссөн. Нун шан зүүн замыин хэрэг эрхлэх газрыин ажилтан.
9. Нарс (эмэгтэй) -Өвөр Монголын мал тариалангын дээд сургуулийн багш, Ургамал судлалын аспирант
зэрэг хүмүүс учир шалтгаангүйгээр баривчлагдав. Өөрийн үндэстнийхээ хувь тавилангын санааширтай хүн бүхэн үндэстний хагаруулж хувьсгалыг эсэргүүтсэгч гэж үү? Яасан олон үндэстнийг хагалагч вэ? Яасан олон эх улсаас урвагч вэ? Яасан олон улс төрийн хэрэгтэн бэ? Эдгээр хүмүүсийн хувь заяанаас бид үндэстнийхээ ирээдүйн хувь тавиланг олж харахгүй юм гэж үү?
Өвөр Монголчууд соёлыин хувьсгалыин 10 жилд хэдийгээр хүн төрөлхтөн боловсон түүх цаг үед урьд өмнө гараагүй цуст хядлагад учирч, 34 түмэн 6 мянган хүмүүс хорлол амсаж 27900 хүн амь насаа алдаж, 12 түмэн гаруй хүмүүс эрэмдэг зэрэмдэг болж Монголчууд минь эх улсаасаа урваагүй. Нам төрөө энхрий... үгүй шүү?!
Үндсэн хуулийн 36-р зурваст эрхт ард бүхэн шахин шүтэх, үндэстнийхээ зан түүх хадгалж хөгжүүлэх эрх чөлөөтэй гэж хуульд тодорхой тогтоожээ. Гэвч 1989 оны 4 сарын 16-нд Чингисийн мэндэлсэн өдөр Хөх хотыин монгол оюутнуудын Чингисийн мэндэлсэн баярын өдрийн дурсгалын найр хийх гэсэн зүй ёсны шаардлагыг Өвөр Монголын намыин хорооноос ёс бусаар цаазлав. Хөх хотын 5 мянга гаруй оюутнуудын цуглаан болж эсэргүүцэл явуулсан болвч Өвөр Монголыин намын хороо, засгийн газраас үл ойшоосон мөртөө үүнээс хойшхи жил бүрийн 4 сарыин 16-ныи аливаа бэлэглэн дурсгах ажиллагааг чанга хориглож энэ удаагын хөдөлгөөнийг удирдсан Гүү буюу Лун Хавчил гадуурхсан байна. Гэвч хятад үндэстэнд өөрийнхөө түүхэн хүмүүсийг сэдэн дурсах бүрэн эрх чөлөөтэй. Мао Зэдүнгыин Их хятадчилах үзлийг тэвчих хэрэгтэй гэж аль эрт дурьдаж өнгөрсөн биш үү. Одоо үндсэн хуулийн бодит байдал ийм байна.
Үндэстний эрх тэгш байдал минь хаана байна. Намын төв хорооноос хил хязгаарын цөөн тоот үндэстний орны үндэсний сурган хүмүүжлийг хөгжүүлэх гэсэн хүний сэтгэлийг хөдөлгөн уриа лоозонг мөн ч олон удаа хашгирсан. Гэвч бүртгэлийг үндэслэвэл бүх орны 19 дээд эрхийн сургууль дотор зөвхөн 10 сургууль нь Монголоор хичээллэх ангитай болж байжээ. Сургуульд суралцаж байгаа монгол сурагчдын тооны харьцал 1984 онд 12.6 хувь байснаасаа 1994 он болоход 6.45 хувь болж хасагдлаа. Үүнийг бид хөгжилт гэж ярихдаа Өвөр Монгол орны аж ахуй хоцрогдонгуй. Монголчуудын амьдрал явах тутам ядуурч байгаа байдаг дор сурагчдын сурлагын цаас давж нэг ч хувийн суутгалаар суралцагчдын жил бүрийн сурлагын суутгал нь энгийн амьдралын нэг гэр бүлийн жилийн орлогоос давсан байна. Ийм байдал Монголчуудыин сурган хүмүүжүүлэх хүртэх хүний тоо нэмэгдэж чадна гэж үү?
Цөөн тоот үндэстний орныи өөртөө засах хуульд тусгагдсанаар өөртөө засах орон нь тус орондоо дээд зэргийн сургууль байгуулах эрхтэй гэжээ. Гэвч Өвөр Монголын Монгол хэлний тусгай мэргэжлийн сургууль нь хуучин жилийн турш шувт удаа дараа өргөдөл өргөсөн улсыин сурган хүмүүжлийн яамнаас одоо болтол зөвшөөрөл мэдрэлгүй юм.
Аж ахуйн талаас улсаас хэдүйгээр хил хязгаар орны аж ахуйн бүтээн байгуулалтыг нь хүндэтгэж ирсэн ч 50 гаруй жилийн турш бүтээн байгуулалтын үр дүнд манай орны эдийн засгийн орлого бүх улсын 28 муж орны дотор 27-рт орж, хүн амын тэгшитгэсэн орлого 28-рт орж байна. Монголчууд минь 50 жилд юугаа хийж суув аа?
Иймэрхүү төв бус асуудал хааяагүй оршиж байна. Энэ бүх байдлыг сэхээтэн минь анхааралдаа авсан уу?
Эх үндэстний мандаж мөхөх зангилгааны цаг хүрч ирлээ. Үндсэн хуулиас бидэнд олгосон эрх чөлөөгөө бүрэн эдэлж Өвөр Монголын Монголчуудыин өмнөөс бид нам болон засгийн ордондоо сануулга шаардлага дэвшүүлж, үндсэн хуулийн 35-р зурваст тогтоосон яриа илтгэл хийх, хэвлэл нийтлэх, хурал чуулга хийх, эвлэн хорших, сүр үзүүлэх жагсаал явуулах эрхтэй гэсэн тогтоолыиг үндэслэж Хөх хотын бүх монгол сэхээтэн чуулган болж жагсаах явуулахаа тунхаглая!

Элэг зүрхээрээ холбогддог хэзээд асгарах цус нэг
Эх Монголын үр сад бид хээр хэвтэх яс нэг.

Ухаарцгаа! Бүлхэмдцгээ!

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах