Ц.Хулан. Эх орон танаа
Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,
Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
Ямар ялгаатай байдаг юм
Ясны нимгэн, цусны өнгөөр
Монголоо хэд хуваах гэсэн юм
Яагаад миний сэтгэлд харин
Бүтнээрээ байдаг юм, эх орон...
Алтайг давж, Өлгийг орхисон хасгууд чинь
Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо
Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү
Захчин, торгууд амтай хэлтэй мянгад чинь
Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
Ботгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртай
Болоо юм биш үү, эх ороон?
Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгож
Орь залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж
Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү
Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?
Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,
Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үз
Хар толгойны дээр отго жинс л тогтдог
Харц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог...
Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх туганд
Нүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрла
Хадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла
Соёмбо алтарсан ууланд минь
Солонго тоглосон талд минь
Хулан хулжаах говьд минь
Хуур эгшиглэх монгол гэрт минь
Ялгуусан төрийн ивээлээ тэгшхэн хүртээж үз
Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үз
Зуузай холбосон дэлхийн гүрнүүд
Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ
Тоосон дундаас сарваа даага шиг
Торойтол ганцаараа түрүүлээд ир
Торгууд, халх, буриад чинь
Тосоод авна эх орон минь
Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир
Сөхрөөд уная, эх орон минь
Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир
Тэврээд авна, ард түмэн чинь!
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Сүүг маш олон төрлөөр, маш олон янзаар боловсруулан хэрэглэдэг угсаатан бол Монголоос өөр хаана ч байхгүй. Хожим Түвдүүд Монголчуудаас цаг...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Монгол ардын тууль бол монголчуудаас дэлхийн аман зохиолын эрдэнэсийн санд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг мөн юм. Тэгээд ч Монгол туул...
-
Үндэстэн болохоор өөрийн үндэстний язгуур эрх ашиг байх ёстой. Тиймээс ч энэхүү язгуур эрх ашгийг хамгаалах гэж өвөг дээдсүүд минь халуун ...
-
Үндэстний үзэлтнүүд заавал үзэх ёстой ярилцлага. Монголчуудын уг гарвал, сэтгэхүйн онцлог, нүүдлийн мал ажуйн соёлын талаар маш сонирхолтой ...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
Эцэг хүний 5 эрдэм 1. Уужим ухаан 2. Хатан зориг 3. Бат журам 4. Өрх гэрийн түшиг 5. Үр хүүхэдийн сүр сүлд Гэрийн эзний 5 жур...
-
Монгол улсын үндсэн хууль ийнхүү эхэлдэг . Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүни...
-
Үндсэн хуулийн гол агуулга нь хувийн өмч, хувь хүний эрх ашгийг хамгаалсан байгаа цагт хэн ч улс төрд сонгогдсон улс үндэстнийхээ дайсан бол...
-
Дэслэгч генерал В.И.Забаровский: "Бид Монголын ард түмнийг энэ гавьяаг хэзээ ч мартдаггүй" ..Монгол Улсаас дэлхийн II дай...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
1 Сэтгэгдэл:
Шүлгийг тань уншлаа надад их таалагдсан ер таны бүх л шүлэг гоё байдаг шүү. уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com