(Их Эзэн) Чингис хааны тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011оны .... сарын ны- ....өдөр дугаар Улаанбаатар хот
/Хуулийн төсөл/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин буюу эзэн Чингис хааны нэр, суу алдрыг хамгаалах, түүний үлдээсэн оюуны болоод түүхэн өв, дээдлэл, хүндэтгэлийг нандигнан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Чингис хааны нэр, суу алдрыг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын хуулиар эцэслэн баталсан Чингис хааны нэрийг оюуны өмчийг хамгаалах газар бүртгүүлж олон улсын хариуцлагатай байгууллагуудад эцэслэн мэдэгдэнэ
3.Чингис хааны хойч үе болох Монголчууд бидний үүрэг
3.1 Чингис хаан нь Монгол үндэстний оюун санаан болон төр улсын эв нэгдлийг бий болгосны хувьд Монгол үндэстэн даяар бурханчлагдан шүтэгдэх ёстой Монгол туургатны их хаан мөн.
3.2.Чингис хааны нэр төр, үлдээсэн өвийг хамгаалах нь Монгол хүн бүрийн эрхэм үүрэг мөн.
4 дүгээр зүйл.Чингис хааны суу алдрыг хэрэглэх
4.1.Чингис хааны суу алдрыг бичиж хэрэглэхдээ энэхүү хуулинд заасны дагуу зөв бичиж хэрэглэх ба өгүүлбэрийн хаана ч бичсэн том үсгээр эхэлж хаан гэсэн тодотголтой нь хамтад нь хэрэглэнэ.
5 дугаар зүйл Чингис хааны нэр, суу алдар, түүний үлдээсэн оюуны болоод түүхэн өв, хүндэтгэлийг хамгаалах
5.1. Чингис хааны нэр алдрыг буруу, дутуу ташаа бичих, бүсэлхийнээс доош төвшинд бичих, нэг удаа хэрэглэх бүтээгдэхүүний гадар сав,шил, баглаанд хэрэглэхийг Монгол улс даяар хатуу хориглоно.
5.2.Гадаадаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнд мөн тухайн хуулийн 5.1 д заасан зүйлийг мөрдөнө.
5.3.Чингис хааны нэрийг үр хүүхдэдээ өгөх, гэрийн тэжээвэр амьтан болон бусдад хоч, авгайлал маягаар өгөхийг хатуу хориглоно.
5.4.Чингис хааны суу алдарт санаатайгаар халдах, үгүйсгэх, түүний дүр төрхийг санаатай болон санаандгүйгээр доромжлон дүрслэхийг хориглоно.
5.5.Чингис хааны хэлсэн үгс, хөрөг, оюуны болоод соёл, түүхэн өвийг бусдад өмчлүүлэх, хувьчилахыг хориглоно.
5.6.Чингис хаантай холбоотой тахилга ёслолыг тэнгэр шүтлэг, бөө мөргөлөөс өөр шашнаар гүйцэтгэхийг хориглоно.
5.8.Чингис хааны нэрийг латинаар- Chinggis khaan, криллээр Чингис хаан, Монгол бичгээр ... гэж бичнэ.
6 дугаар зүйл Чингис хааны нэрийг алдаршуулах
6.1 Түүний төрсөн он сар болон, хөрөг, хийж бүтээсэн бүхнийг нэгдсэн нэг стандартаар Монгол улсын төр захиргааны бүх байгууллагууд болон (айл өрхөд) хуульчлан тарааж эрхэм дээд шүтээн болгон тахих ба боловсролын системд хуульчлан оруулна.
6.2 Чингис хаантай холбоотой тахилга мөргөл зан үйлийг хуульчлан хамгаалж, нэгдсэн 1 дэг ёстой байна.
6.3 Чингис хааны хөшөө баримлын цэвэр хүндэтгэлтэй байдлыг төр, хот тохижуулалт хариуцна.

12 Сэтгэгдэл:
зөв зөв маш зүйтэй санал байна. 2 гараа тэргүүн дээрээ өргөж дэмжиж байна. Чингис Хааныгаа дээдлэхгүй бол монголчууд бид худлаа хашгираад ямарч нэмэр алга байна. Хуульчилвал одоогийнх шиг хэн дуртай нь архины лонхон дээр их хааны маань хөрөгийг эх түүхийг маань хэвлэн хог дээр хаяхгүй дээрээс нь дэвслэхгүй байх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна. Ажил хэрэг болгоорой амжилт хүсье
urgeljlel ni haana bgan
mash zov zuitei sanaa bnaa hen durtai ni neriig ni ashiglaj hen durtai ni nom zohioldoo tuuhiig ni guivuulj hen durtai ni neriig gutaah gej oroldoj bgaa ene balai ued ene huuliig batalbal zohinoo
Ерөнхий агуулгыг нь дэмжиж байна.
чингисэээс өөр юм ярьж чингисээс өөр юмаар юахархмаар юм .. хөөрхий,
urgeljleliig ni yah um bee
5.8.Чингис хааны нэрийг латинаар- Chinggis haan, криллээр Чингис хаан, Монгол бичгээр ... гэж бичнэ
Америкчууд одоогоор дэлхийн түүх яаж бичигдхийг тодорхойлж байна. тэд нар Чингис хаан гэхийг "Genghis Khan" гэж бичээд Гэнгис Каан гэж дууддаг. Монголчууд яахав "Chinggis" гэж бичих нь зѳв гэж бодож байна. Гэхдээ "haan" гэдгийг нь "Khaan" гэж бичвэл дээр байх. Энэ үгийг дэлхийн олон оронд хэргэлдэг. ихэвчлэн урдаа К тай бичсэн байдаг. Хэрэв энэ хуулийг дагах юм бол одоо Чингис Хаан нисэх онгоцны буудалын дээр байгаа "Khaan" гэсэн үгний К үсгийг бас авч хаях хэрэгтэй юм байна. Монголчууд гэж их туйлбаргүй улсууд юмдаа. Гэхдээ ард түмэн биш, тэр дээр дураараа хууль тогтоомж гаргаад байгаа хэдэн юм мэддэггүй сармагчингууд байнаа...
yamar ch baisan niiteer neg hevshih yostoi.ene huuliin tusol deer sanal bodloo nemeerei.oluulaa yarival buruugui gedeg shuu de.end sanal setgegdel uldeesen humuust bayarlalaa.
Чингис хааны нэрийг үр хүүхдэдээ өгөхийг хориглоно гэдэг нь арай биш юмаа
khaan gej bichihg ni zuv, haan gej bichvel chingis haaniig min suuldee han undesten ( hujaa pizdagiin garal uusel) yum baina gej bichih bolno
zuv zuv demjij bna
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1220524 bayar hurgie ene huuliin tusliig tsaaduul chini heleltsej baina gene. Haramsaltai ni nugoo erliizuud l um. Buruugaar mushgih vii gej aij baina. Andaa amjilt husie!
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com