Хятадууд Өвөр Монголчуудыг бөөнөөр нь алж тамлаж байж эрхэндээ оруулсан ч бидний зориг мохоогүй, итгэл алдраагүй ээ.


Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гүйлгэх, аманд нь хүний ялгадас цутгах, хэл дээр нь зүү шивэх, үсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дүүжлэх, амьдаар нь булах, үргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, өдөр шөнөгүй хүлэх, модон орон дээр 4 мөчөөс нь татан хүлж гавлах, нүүрсний гал дээр бөхийлгөн шарах, залгаагаар ус уулгах, нүүрсний цог дээр хөл нүцгэн гүйлгэх, хүзүүнээс нь хүнд юм дүүжлэх, нүцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хүн ээлжлэн гишгэх, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд
цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шөргүүлэх хөрөөдөх, олон хүн хамтаар хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, нүдийг нь ухах, чихийг нь огтлох, шүдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хүний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэгорчлонгийн бүх эрүүг амсуулан “Өвөр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Өвөр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зүйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хүүхэнчүүд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ. ХКН монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд Mонголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших өргөн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмүүжиний Mонголын үрс садандаа өвлөсөн аваад баршгүй их баялгийг олоход оршино. Монголчууд харин ХКН болон хятадын ард түмнийг ерөөсөө ад үзээгүй дэлхийн ямарваа нэгэн орны ард түмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хүн төрөлхтний зүй ёсны тогтолцоо мөн билээ. Тэгвэл ХКН яагаад зэрлэг балмадаар Mонголчууд болон үндэстний цөөнхийг алан хяддаг юм бэ?

Саяхан Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 64 гаруй жилийн туршид хятадад хядагдсан Mонголчуудын тухай сэтгэл түгшээсэн тоо баримт гарлаа.
1947 онд 12000 алагдав.
1948 – 20 000
1953 – 10 000
1957 – 6000
1968- 1969 онуудад 45 953 хүн алагдав. Мөн 79 000 хүн тахир дутуу болов.
1970- 1990 онуудад 7000 хүн алагдав.
1991 онд шоронд 50 гаруй хүн, гэрийн хорионд 400 гаруй хүн байна.
2000- хойш мэдээлэл тодорхой биш байна...

Дээрхи баримтаас өвөрлөгчид ХКН- д боолчлогдсон 64 жилийн турших үеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бүхэн мэдэж болно. Тэр үед монголоор хичээллэж байсан бүх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг үсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, түүх соёлын бүх ном бичгийг шатааж устгаж болох бүхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Өвөр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргүй амьдрал хүнд хэцүү үе болов.
ХКН-с Монголчуудад тулган байсан тамлал, яргалалын хэсгийг зургаар үзүүлэв.














































































0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах