Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!

Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов.Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов!
Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав.

Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна.

Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо.

Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ.

Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам.

Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм.
Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм!
Үр хүүхдэдээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм!
Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ!

Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү!

Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм.
Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүүхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой.

Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг.
Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг.

Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм.

Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм.

Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой.

Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ.

Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.

Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой.

Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь эх түүхийн хуудасанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна.
Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ...

Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг.
Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ...

Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээн хичээдэг.Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалаганд таарсан хариуг барьж чаддаг.

Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ.
Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд...

Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ!
Одоо... эсвэл хэзээ ч Үгүй!!!

Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж
Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ!

Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна!
Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтуухай!
S.Bataa 2011

30 Сэтгэгдэл:

Anonymous said...

Үнэхээр энэ бөхчүүд нээрээ аль болохгүй юм болгонд орооцолддог болсон шүү. Жинхэнэ Монгол эрчүүд биш эрлийз, хужаа эрчүүд Монгол эрчүүдийн нэр нүүрийг баастаж байгаа юм.

Anonymous said...

Zever Mongol erhchuud ch gesen bolohoo baisan shuu dee! Buruug busdaas bish uursdoosoo haih heregtei

Anonymous said...

facebook Линк тавьмаар юм бна даа

Gunba R. said...

сайхан бичижээ. би ч эр хүн бол эр шиг л уужуу тайван, ухаалаг, хүнлэг, энэрэнгүй байх ёстой гэж боддог. хичээе ,,,,
амжилт хүсийй бусддаа

Anonymous said...

Huuee Mongolin turiin baiguulguudad tegvel Jinhene ER hun baihgui um baina shuu dee hehehe.Dandaa chalchignasan huuhen shig garuud baidag shd. Eniig unshuulyaa neeree hehehe

Anonymous said...

Zaluusaa hicheegeerei amjilt!

Anonymous said...

Bayarlalaa Er hun iim l baih yostoi! Mongol saihan erchuud myanga tumeeree iim baih boltugai

Anonymous said...

news.mn Zaluu.com зэрэг сайтууд варез сайтаар тавьмаар юм байна. Нийтлэлч та энэ цаг үе монгол үндэстэнд тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудлыг мэдэж байгаа учраас улс төрд орж монгол төрийнхөө төлөө хүчээ өргөхийг уриалан хүсэж байна Бүгд дэмжихийг уриалж байна

Anonymous said...

Энд орж ирж байгаа хүн бүр mongolchuudaa.com сайтыг бүх хүмүүст мессенжер болон чатуудаар сэтгэгдлүүд дээр бичиж бүх нийтийн ордог үндэсний томоохон сайт болгоё

Anonymous said...

uls turd orood shal demii shuu. ene novshnuud baigaa zagt neg bol aluulna nugoo bol edend uusna.amjilt husie. ene admin haaya tag alga boldog hobbitoi gar hehe. bi bainga unshdag.

BID said...

Сайн уу залуусаа. Сэтгэдэл бичих байгаад баярлалаа. Энэ вебблог-с гадна www.mongolchuudaa.blogspot.com, www.mongolchuudaa.wordpress.com, www.huh-mongol.blogspot.com руу орж байгаарай.Энд би ганц өөрийн бичсэн нийтлэлээс гадна үе үеийн эх орончдын хэлсэн үг, бичсэн нийтлэлийг оруулдаг. Ч. Мөнхбаяр, Ц.Ганхуяг, Ц.Мөнхбаяр, Ч. Эрдэнэ гэх мэт үндэстний үзэлтнүүд эх орончдын бичсэн хэлсэн үгсийг сайн уншиж байгаарай! :) Яваандаа энэ вебблог-г өргөжүүлж томоохон веб болгоноо.

Anonymous said...

ЗА Амжилт Монголын үндэсний үзэлтнүүдийн нэгдлийг улам тэлцгээе Юун түрүүн цахим хуудсуудаар түгээцгээе Олон гишүүдээрээ дамжуулан түгээцгээе Гишүүнээр элсүүлж тангараг өргүүлье Хүн бүр үзэл саналаа хэлэлцэж байна Миний саналыг дэмжсэн хүмүүс сэтгэгдэл бичээрэй Амжилт Мөнх тэнгэрийн дор хөх толботон Монголчуудынхаа төлөө өнөө цагт биз тэмцэнэ

Anonymous said...

iim erchuud olon boloosoi.hunii deed huh Mongolchuud gedeg dee uul ni

BID said...

tiim shuu

Anonymous said...

Mongol zaluus uul ni uhaantai daa.Negiig bodoh l niitlel baina daa.

Anonymous said...

saihan niitlel baina.Huulaad avch bolohgui ontsgui bainaa

Anonymous said...

gaihamshigtai niitlel buh mongol erchuudiin chihend ni honogshuulah yumsan

Anonymous said...

Chihend bish zurhend ni, buur amidrald ni honogshuulmaar baigaan

Anonymous said...

estoi saihan ar ovor geltgui bugd iim l bwal.

Anonymous said...

http://www.youtube.com/watch?v=rjoaSj-FDyk

Anonymous said...

Бүх монгол эрчүүдийн дотор ийм үзэл байгаа гэдэгт итгэж үүнийгээ ил гаргацгаая.

Anonymous said...

Үнэхээр бодож шаналж явдаг сэдэв байна.Илүү олон хүнд хүргэмээр санагдлаа. Ялангуяа сайт хэсэж тулга тойрсон хэрүүл уншиж айлын авгай хүүхэд муулж хамаг цагаа бардаг Монгол залуучууд маань уншаасай. Хараад байхад манай Залуучууд хүн муулж, худлаа мэдэмхийрч Би Монгол хүн гэж цээжээ дэлдхээ л Монгол бахархал гээд байх шиг. Хэлэхдээ биш хийж буй үйлдлээрээ Монгол хүн гэсэн бахархлаа харуулмаар. Юм л бол өмхий хужаа нар солонгосууд гээд л муулах юм. Харин Та нар минь дайснаа муулсанаар тэдний өмнө ялагдсан хүчгүй, арчаагүй, дийлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч доошоо орж байгаагаа мэддэг үү.Харин ухаалаг,түвшин байж оюуны хүч чадлаараа хүчтэй илүү гэдгээ харуулах нь л чухал даа. заавал нэртэй алдартай дарга цэрэг ч биш хэн ч байлаа хийж буй ажилдаа эзэн болж гэр бүлдээ хүндэтгэл хүлээсэн ухаалаг халамжтай ГЭРИЙН ЭЗЭН аав байж чадвал л болоо биз дээ.Эцэст нь энэ нийтлэлийг бичсэн хүнд БАЯРЛАЛАА.

Anonymous said...

Анх удаа энэ сайтад орлоо таалагдлаа улам хүрээгээ тэлмээр юм байна. ер нь Эх орноо гэсэн сэтгэлтэй, эрүүл ухаантай залуучууд нэгдэж эх орноо Монгол хүн гэсэн бахархалаа хамгаалах залуусынхаа тархийг хэрэггүй мэдээлэлээр дүүрсэн оюун ухааны хоосролоос аврах цаг болсон юм биш үү. /Гэхдээ улс төржихгүйгээр/. Нийтлэгч нь энэ нийтлэлийг улам олон сайтад тавьж олон залууст хүргэээрэй.

www.gegeen.com said...

hooh blogspot.com.au gej bdymu kk. ter copydaj chadku bga nohor page source geed avchij bolno, otherwise manai site-s copydooroi

naran said...

Unen sain boljee.
Bayarlan talarkhav aa. Mongol Ekh oronii ireedui Batu Mongol Khuraldai chinii bolon ta nariin gart bainaa.

Anonymous said...

Uneheer saihan sanagdaj baina. iim saihan um bichsend bayarlalaa Bataa

Anonymous said...

tanai site-d yostoi saihan zuils bhima fb link tawih heregtei tegwel udur bur like darah bno hehe

Anonymous said...

tiim olon erchuud maani unshaasai

Anonymous said...

bayar hurgey!saihan heljee

Anonymous said...

fs ruu yaj yavuulah yum be?

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах