Монгол түмэнг сэргээлээ
Мөнхөд орших өвгөдийн онгод
Мөнгөн бороо шиг буулаа
Өрх болгоны дээр толгой дараалан бууж
Өнгөт орчлонг улаачаар дамжуулж үзлээ.
Үндэс угсаа минь хэрхэн доройтсныг
Өөрийн нүдээр тольдон харлаа.
Тэнгэрлэг оронд минь манан татаад
Тэнэг хүмүүсээр дүүрсэн байнам
Сүр ихтэй Монгол хүний
Сүлд хиймор доройтсон байнам
Харанхуй бүдүүлэг ноёлж
Хаан төр гудайсан байнам
Хамаг олны толгой дээр
Харийн хөвүүд ноёлсон байнам
ЭЭ халаг гэж...
Эсгий Монгол гэрүүд минь
Эрээн болтлоо халтартаж
Эрийн хугархай эрчүүд
Энд тэнд дайвалзаж байнам
Цөст их Монгол хүний
Зүрх сэтгэл гундсан байнам
Алаг хорвоог мөнгөөр хэмжиж
Архин далайд живсэн байнам
Хүний дээд Монгол эрчүүд хаана байна?
Хүнлэг нандин Монгол эхчүүд минь хаана байна?
Хайран сайхан соёл минь хаана байна?
Халуун цусаараа бүтээсэн түүх минь хаана байна?
Бусдаас илүү их боломжыг та бүхэнд олгож
Хамаг хүнд хангалттай нутаг үлдээсэн
Миний Монголынх гээд хэлчих бүх зүйлийг
Нэгийг ч дутаахгүй та нарт өвлүүлсэн.
Дуулах дуу, дуурсах алдар
Эдлэх эрх, эрх чөлөө
Итгэл сэтгэл, эр зориг
Соёл уламжлал
Түүх шастир
Хүлэг морьд, хүчит баатрууд
Ардын ухаан, арга эв
Бүгдийг та бүхэнд үлдээсэн
Ээ халаг гэж...
Мөнх тэнгэртээ мэдүүлэхээс эмээж
Өвгө дээдсээсээ аврал эрэхгүй
Арга барахдаа харийн дээдэст мөргөж
Алтан ургаа гутаасан байна та нар.
Тэнгэрийн орондоо биднийг тайван байсан гэж
Тэнэгхэн та нар бодож байсан уу?
Улаач бүрийн амийг хөнөөхдөө
Урдах нүглээсээ зугтаана гэж бодсон уу?
Харийн дээдэст мөргөөд
Ивээгдэнэ гэж санасан уу?
Хураасан их өс өө
Уучлана гэж бодсон уу?
Андуурч байна та нар
Хий хоосон шашнуудад
Хэтэрхий их итгээд
Үнэн амьдралаас тасраад
Өдий хол явсан байна.
Мөнхийн тэнгэрийн хуулинд тэрсэлж
Мөдхөн сөнөх шахсан байна
Огторгуйн хуулиас төсөөрөн алсарч
Осолдож улсаа гундаасан байна.
Хөх Монгол минь одоо доройтож
Хөлөө олохгүй дотроо жийлцээд
Толгойгоо мэдэхгүй төр булаалдаад
Үндэс язгуур мөхөөхийн ирмэгт
Өрх болгоны өвөг дээдэс
Өндөр тэнгэрээс бууж ирээд
Өнчин, ядуу, өвчтэй хүмүүст
Өөрийн чадлаараа тусалж байна
Хаан Монголыг доройтуулсан эздийг
Хамгийн хатуу тэнгэрийн хуулиар гэсгээнэ!
Үр удмыг нь хүйс тэмтэрч
Үндэс угсааг таслах болно!
Жирийн нэгэн ард түмэн биш
Жинхэнэ тэнгэрийн хөвгүүдийг
Ингэж тамалж гутаасны төлөө
Ийм шийтгэл тохиосон нь зөв!
Учраа мэдэж уучлал хүсч
Уул нүглээ ойлгож засах нэгэн бээр байваас
Төрсөн биеийг нь төөрүүлж
Төр түмний өмнө амийг нь хэтрүүлсүгэй
Анхлан хийсэн алдаагаа давтаж
Алтан дэлхийг хордуулан буулгаж
Атгахан амиа өндөрт тавьсан нэгний
Аминчхан биеийг алж хөнөөсү!
Дээд тэнгэрийн зарлигийг
Дэргэд минь удахгүй үйлд
Монгол эхийн хэвлийг бузарласан
Мунхаг явдалт хүмүүн бүрийн
Сэтгэлийг нь шатаа
Зүрхийг нь үхүүл
Үрсийг нь устга
Үлдсэнийг хүйс тэмтэр!
Монгол нэрийг бузарласан
Солиот, согтуу бүрийн
Сүнсийг нь булаа
Сүүдэргүй болго!
Одоо сэргэх цаг ирсэн.
Онгод дээдэс Монголыгоо удирдана
Мэргэд, ухаант Монгол хүний гарт
Нэгдсэн Монголыг атгуулах болно.
Эв нэгдлийн чухлыг мэдэрч
Ингэж та бүхнийг олон зуун жил зовоов
Эзэн дээдсийн суудлаас шалбаагт унатал
Энэ Монголыг золиослож ухаан суув.
Даянг удирдах тэнгэрийн хөвүүд минь
Дайсны чинь хүч бидний үеийнхтэй адил
Аймаг омгоос эхлээд алтан дэлхийг нэгтгэсэн
Аугаа дээдсийнхээ үрс гэдгийг санацгаа!
Одоо мориндоо мордцгоо.
Сэлмээ чангахан атга
Бодлоо цэгцтэй байлга!
Босоо заяагаа шүтээ!
Энэ цагийнхаа нөхцөлд тааруулж
Эцэг дээдсийнхээ зарлигийг биелүүл
Харагдах бие байхгүй боловч
Хар ухаанд чинь нэмэр болсу бид !
Ертөнцийн хуулиар дэлхийг тэгшитгэ
Хүний сэтгэлийг хайраар тэтгэ
Итгэл гэдгийг бусдад үзүүүл
Зүтгэл гэдгийг бусдаар үнэлүүл!
Чи тэнгэрийн хөвүүн!
Үүнийг сонсоод сэтгэл чинь хөдөлж байвал
Үүнийг мэдрээд зүрх чинь догдолж байвал
Дээд тэнгэрийн сахиустайгаа мэдрээд
Дэргэдээ байгаа баатруудыгаа нэгтгээд
Алдагсан нэр хүндийнхээ төлөө
Алслагдсан Монгол түмнийхээ төлөө
Аврал нэхсэн байгал эхийнхээ төлөө
Алтан дэлхийд ноёлох Монгол заяаны төлөө
Цусаа дуустал
Хөлсөө шууртал
Ухаанаа шавхаж тэмц
Урагшаа зүтгэж дайт.
Алалдах дайнд сэлэм цусгүй байдаггүй
Амь эрсдэх шархдаж зовохоос бүү ай
Алтан амь онгодийг бид хамгаална
Алалдах дайсны нүдийг бид халхална.
Сүр чинь бадарч байна хөвүүд минь
Сүрд чинь намирч байна баатрууд минь
Сүлд чинь эгшиглэж байна Монголчууд минь
Сүнс ч биед чинь байна Монгол эрчүүд минь ээ!
Их хэнгэрэгийн дуугаар зоригыг чинь чангалая
Ихэс дээдсийн зарлигаар зүрхийг чинь чангалая
Үр хүүхдийн чинь ирээдүй таны гарт байна
Үлдсэн амьдралын чинь тоо таны өмнө зурайж байна
Уухай Уухай Уухай
Үнэн үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Монгол үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Тэнгэрийн хуулин дор амьдрахтүн!
2011он
23 Сэтгэгдэл:
yooy zurh bulgilj baina shuu
Aimaar umaa uneheer Ongod gej baidag um bol uu? Buur aichihlaa.
байдаг шүү дээ. Онгод бол бидний өвөг дээдсүүд, амьдарч буй тухайн цаг үедээ хийх ёстой үйлээ нэр төртэй хийж бүтээж чадсан учраас тэнгэртэй залардаг. Тэд үрсээ үргэлжид харж хамгаалж явдаг. Чин сэтгэлээсээ өвөг дээдсээ хайрлах хэрэгтэй.
baihgui gej bodson ch iim um unshihaar bas sonin sanagdaj baina.Sonirholtoi bailaa bayarlalaa
Хорвоо Дэлхийг шагширан шигшээд
Хамгийн гэх тэр дээд ухааныг хувхайлан төрсөн
Хоёр хөлтэй хоёр гартай хохимой толгойтой
Хорвоогийн төгс уран бүтээл бол
Эр хүн юм
Хорвоо Дэлхийг захиргаадан
Хүчтэнийг дарж хүйтнийг халааж
Бутарсныг эвлүүлж булингарыг тогтоож
Уул ус ургамал амьтан юуг ч
Эрхэндээ оруулах чадвартай чадвартан
Энэ бол эр хүн билээ
Олоон жилийн турш Орчлон хорвоо дээр эзэн сууж
Олддоггүйг олж оршидгүйг оршиулж
Орчлон Дэлхий дээр ид чадлаараан гайхагдаж
Омогшил сүр хүчийг бадрааж
Омголон агаад хүчирхэг суух
Энэ бол Орчлонгийн эзэн болох яах аргагүй
Ганцхан эр хүн билээ
Saihan setgegdel baina.
...Энэ бол Орчлонгийн эзэн болох яах аргагүй
Ганцхан эр хүн билээ...
mash gaihaltai Mongol tumen min serge bosoo zayagaa tuch tengeriin duudlaga irvees itge Ezen Bogd maani gevees merge Mangasiin amnaas garah tsag hediinee bolloo tenger medeg
DEllhiin Mongolchuud mine uhaar seh neg bi negdsen evlersen uedee huchtei uvug deedsiin mine suns suld ongod bidnees shaardaj baina.Ih Mongol ulsaa dahin baiguulj qvqg deedsiinhee suns suldend daatgii uukhai Mongolchuud min eser uhaar evler uukhai
Eniig end tendees olon unshsan um baina.S.Bataa ta bichsen um uu? esvel hen negnii buult um uu? Ih saihan setgel hudolgoj baina!amjilt husie
saihan shuleg bn. nuur huudsandaa tavichihaach
ee ongod tengeruud mini urshooj hairla shuoog shuoog shuoog!
setgel baiwal zutgel bn jinhene mongol erchuudee haij bn
би гадаад улсад ажиллаж ар гэрийнхээ төлөө ажиллаж байна. орчлонгийн үнэнийг олох гэж оролдож явна. Өвгөдийн минь их ухааныг биширч байна. Монголоо цаашлаад энэ дэлхийд шударга ёсоо хамгаалахыг хүссэн хүн бүрийг бурхан хийгээд Мөнх Тэнгэр өршөөн ивээг.
эх нутагтаа очоод үнэний мөрөөр явж ихийг хийж бүтээхийг хичээх болно. юуны өмнө залуус бид зөв, үнэнг олж харж мэдэж байж, түүнийг бүтээнэ цогцлооно гэж бодож байна.
Өвгөдийн үгийг уншаад
Өр зүрх минь агшив
Буурлуудын үгийг уншаад
Буруу юугаа тунгаав
Монголоо алдсан
Мунхагууд байжээ бид
Гэмгүй гэгдсэн
Гэмтэнгүүд байжээ бид
Гэсгээл ялаас чинь айсан тул
Гэмшиж байгаагаа айлтгаюу
Өвгөд буурал та бүгдээс
Өршөөл эрэн сөгдьюү
Saihan bichsen baina. Uneheer saihan baina . Taalagdlaa:) zurh bulgilj baina shuu.
Ugui yasan gaihaltai yum be!
Ug uneheer amitai gedeg ni ene yumuu?
Uvgud maani helj bgaa bolohoor shid ni bnuu?
Uneheeriin bid chin tegeed iim hurdan seheereed
hen hungui shulegchid bolood
heleh ugee tuvuggui nairuulaad bnu?
Mash saihan baina,saihan shuleg bn
Buurluudiin ugiig enduu unshih vii gehees aiv.
Buruu oilgoj aldah vii gehees emeev.
Boloh um boldgooroo bolj baina
Bosoo mongol zayag munh tenger tetgej baina.
Uuhai uuhai uuhai uvgod mini
Uchuuhen bidniigee urshooj hairla.
Haluun zurhiig mini bulgiluulj
Haranhui uhaand mini gerel tatuulav ta.
Urshool ugui ene orchlongiin ungiig huulav.
Uneniig olj haraad daitahaar bosov bid...
Tenger deedes min urshuu
Xamag buxend xangalttai nutag uldeesen ta
Xaluun elgendee teej yavaxiig surgasan ta
Dayar olond duurssan aldriig uvluulsen ta
Daichin omog tenger zayag atguulsan ta
Bor zurx min bulgilj baina
Buural deedestee sugduj baina
Xamag bie min ogshij baina
Xaluun nulims min ursaj baina
Tenger deedes min urshuu
ertuntsiig donsolgoj eson zuil yanziin ulsuudiid tuvshitguj tolgoitniig tongoilgoj bugstniig buhiilguj yavsan mongolchuud bid uurd mandan badrah boltugai
mende and aa, saikhan shuleg boljee, :D ongodtoi hubuun bn shuu chi
sonin bolloo bolloo bur omogshij bna gehdee bid nar t yamar buruu bhav dee ih mongol uls manjad dagaar uls boltloo hagaraldaj bsan odoo tsagiin humuus bidnii buruu yumuu odoo uyd chin dain baildaanaar bish shal ondoogoor toriin joloog atgaj ard tumen oorsdoo joloo tsulbuuraa taaruulah tsag shuudee gadaadiin horongo oruulalttai companuud haritsangui tsoorch bna bi odoo tsagiinhaa tord itgedeg tordoo bi buruu ogoh durgui yamarch nam tor barij bhad bi tor min gej deedeldeg bsan hamgiin gol ni bid evtei bhdaa huchtei gedeg ugiig setgeldee teej ajil hodolmor hiij hamtdaa hogjitgooy....
маш сайхан байна өвгөдийн ухааныг өртөөлөн явах хүндтэй хүмүүс шүү бид
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com