ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО!

Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хvч дэлхийн тvvхэнд хосгvй байсан. Улс vндэстнээ сэргээн мандуулаад зогсолгvй, хvн тєрєлхтєний зєрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хєгжин цэцэглэх нєхцєлийг бvрдvvлж байсан аугаа vе, алтан зуун буй. Мєнх Хєх Тэнгэртээ шvтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хvчээ нэгтгэн зорьж тэмцэж байх vедээ монголчууд их ард тvмэн, Монгол улс дэлхийн гvрэн байсан юм. Монголын эзэнт гvрэн шиг тив тивд сvрээ бадруулж, олон хvчирхэг улс тvмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ.Зєвхєн монголчууд л хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хvчирхэг нь байсан. Бараг бvх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хvч сулрах нэгэн нєхцєл бvрдсэн. . Гэхдээ л эв нэгдэл алдарсан нь доройтлын хамгийн гол нєхцєл болсон юм. Хаад ноёд хагаран тэмцэлдэж, эгэл олон эрхшээгдэн дагаснаар Тэнгэр Бурханаасаа холдож, эрч хvчээр мєхєсдсєн билээ. Vр дvнд нь єнєєгийн монголчууд хамгийн их хохирч хэлмэгдэж, дарлагдан нухчуулж, хуваагдаж булаагдсан ард тvмний нэг болжээ. Монголчуудын эмгэнэл еврей, армян, кvрдийн тvvхтэй л эн зэрэгцэх аж. ХХ зуун-бага ард тvмнvvдийн эмгэнэлийн зуун. Египет, ром, ассир, араб, сельжук, османы тvрэмгийлэлд автаж, боолчлогдож, эх орноосоо хєєгдєж, дэлхий даяар тарсан жvvд нарыг улс бvрд хажиглан хавчдаг асан ба Герман 6 сая еврейг шууд устгасан нь энэ ард тvмний бараг хагас нь билээ. Эртний тvvх соёлт армянууд дутахгvй тооны булаан эзлэлд єртєж, дэлхийн I дайны vед Осман гvрэн улсынх нь гол хэсэг болох Баруун Армяныг газрын хєрснєєс арчина гээд хядахад богино хугацаанд ард иргэдийнхээ талыг буюу 2 сая хvнээ хєнєєлгєсєн юм. Єєрийн тєр улстай мандаж бадарч явсан кvрдvvд єнєєдєр 20 саяулаа ч, дєрвєн улсад хуваагдан булаагдаж, тэр бvрд хавчигдан гадуурхагдаж, аймаглан устгах бодлогод хэлмэгдсээр явна. Энэ ард тvмнvvдийн эмгэнэлийг дэлхий даяар мэддэг. Харин монголынхыг л мэддэггvй. Монголын эзэнт гvрэн унахад монголчуудын жинтэй хувь нь алс нутгуудад хєдєлшгvй суурьшиж, єєр шашинд орж, харьжиж хоцорсон. Монгол нутагтаа байсан нь хэмхэлдэн тэмцэлдэж, Чингисийн ємнєх vе шиг хоорондоо дайтаж эхэлсэн. Хаад ноёдын удам угсаа, улаан шарын шашин, ойрд халх гээд л санаанд орж болох бvхнээр хуваагдан иргэний дайн єрнvvлсээр Манжийн хvчирхэгжилтэй золгосон. Хvчээ нэгтгэлгvй дайнаа vргэлжлvvлсээр байсныг ашиглан манжууд 1636 онд Євєр Монгол, 1696 онд Халх, 1758 онд Зvvнгарыг эрхэндээ оруулж, энэ vес оросууд Буриадыг булаасан юм. 1911 онд Ар Монгол тусгаар тогтнох байдлыг олж, улмаар Алтай, Хянган, Хєх нуур, Байгаль нуурыг багтаасан, монголчуудын унаган нутгуудыг нэгтгэсэн улсаа байгуулах дайныг хийж, зорьсондоо бараг хvрсэн билээ. Євєр Монголын дийлэнхийг чєлєєлж, монголчуудын ихэнхийн итгэл дэмжлэгийг хvлээж, засаг захиргаандаа хамруулж байсан юм. Гэвч 1913 онд Орос, Хятад хvч хавсран Монголын эсрэг тэмцсэнээр Богд хаан чєлєєлсєн нутгуудаас цэргээ татаж, Хятад Євєр, Торгууд Монголыг, Орос Буриад, Цагаан Ойрдыг ичгvvр сонжуургvй булаан авцгаасан. 1914 онд Ар Монголын хэсэг, Богдын мэдлийн нутаг Тагна Урианхайг Орос тvрэмгийлсэн юм. Монголын эх орончид 1919 онд Нармай Монголыг байгуулна гэж тэмцсэн ч мєн л их гvрнvvдийн хvчинд мєхєсдєв. 1921 онд монголын хувьсгалчид Ар Монголын тусгаар тогтнолыг бататгаж, большевикууд хичнээн эсэргvvцэж байсан ч Монголыг нэгтгэх бодлогыг vргэлжлvvлж, Євєр Монгол, Буриад, Барга,Торгууд, Халимаг, Цагаан Ойрд гээд монголчуудын бvх нутагт vйл ажиллагаа явуулж байв. Монгол Ардын Намын хамгийн гол зорилго нь Монголоо нэгтгэх vйлс байсан юм. 1945 онд БНМАУ Євєр Монголыг харийн дарлалаас ангижруулахаар дайнд хєдлєв. Чєлєєлєх зорилгоо биелvvлсэн ахан дvvстээ Євєр Монголын парламент нэгдэх хvслээ илэрхийлсэн бичгийг єргєлєє. Мао хvчирхэгжтэл буюу тавиад он дундартал бvх монголчууд нэгдэх бэлтгэлээ хийж байв. Энэ ажилд Сталин саад тотгор учруулж байсан ч гэлээ, алсдаа монголын ССР байгуулж улсдаа нийлvvлэх бодолтойгоор БНМАУ-д “оросын”, “хятадын” монголчуудыг болон монгол нутгийг нэгтгэх хувилбарыг авч vзэж байлаа. Гэвч байдал хамгийн муугаар эргэсэн. Єнєєдєр монголчуудын дєрєвний нэг л гадны эзэрхлээс ангид улс байгуулан сууж буй нь бидний энэ Тєв Монгол улс юм. Бvх монголчуудыг нэгтгэх гэж шантаршгvй тэмцэж байсны тєлєє большевикууд Ар Монголын эх орончдыг устгах, хvн ардыг бєєнєєр хєнєєх, оюуны геноцид явуулах зэрэг олон харгислалыг vйлдсэн. 1990 оноос хойш Зєвлєлтийн дагуул байхаа больсон ч Монгол улс харийн дарамтыг эдэлсээр ирэв. Бусад нь хамаг эрхээ хязгаарлуулж, уусгах бодлогын золиос болж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж байна. Монголдоо нэгдье гэж байнга тэмvvлж ирсэн євєр монголчууд Хятадын харъяанд ЄМЄЗО гэгдэн оршиж буй. ХХ зуунд хэдэн ч удаа ард нийтээрээ Ар Монголд нэгдэх хvслээ илэрхийлж, 30-аад онд Японы тусламжаар Хятадаас ангижран тусгай улсыг байгуулж байсан тэд мєн ч их харгислал хядлагыг vзсэн дээ. Хятадын засаг БНМАУ-д нэгдэх гэлээ гэж єширхєн, аймаглан хєнєєх, хятадчилан уусгах, элдэв туршилтын золиос болгох бодлогыг тэдэнд тулгаж, євєр монголчууд vvнийг vл хvлцэн томоохон бослого хэдэнтээ гаргаж, эсэргvvцлийн арга хэмжээ зохион байгуулсаар ирэв. Тусгаар тогтнолын тєлєє тууштай тэмцэгч ойрдуудын удам торгууд монголчууд Шинэ хязгаар, Хєх нуур зэрэг єргєн уудам нутагт тархан амьдарч байна. Монголын эзэнт гvрний эринд болон хожуу vед Хятадын олон нутагт суурьшсан монголчуудыг нэмбэл БНХАУ дахь угсаа нэгтнvvд маань 6 сая шахам болох ажээ. Орос, ТУХН-д 1 сая орчим монголчууд буй юм. Тэдний томоохон бvлэг нь 400 гаруй мянган буриадууд билээ. Тэд Монголоо нэгтгэх vзэлтэй нэрт зvтгэлтнvvдийг тєрvvлж, 1920-иод онд элэг нэгтнээ дагах єргєн тэмцлийг єрнvvлж, Халхад олноороо нvvдэллэн ирж байв. Сталинистууд Буриадыг хэдэн хэсэг хувааж, нутгийн хагасыг хvн амтай нь бусад мужид єгч, сэхээтнvvдийг панмонголист хэмээн хядаж, зон олныг бєєнєєр хороон харгислаж байсан юм. Єнєєгийн буриадуудын тоо VII зууны хэмжээнд байгаа нь ямар хэрцгий бодлого явагдсаныг харуулнам (VII зуунаас хойш оросууд 30 дахин єсчээ). 200 мянга орчим халимаг Орос, ТУХН-аар нэг тарсан буй. ХVII зууны эхээр язгууртны зєрчлєєс болж торгуудын 50 мянган єрх Ижил мєрєнд очиж суурьшсаны залгамжлагч тэд юм. Халимагууд бас л монголчуудтайгаа нэгдэхийг хvсдэг тэмцдэг байсан. Vvнд хилэгнэсэн Сталин халимагуудыг Сибирь даяар тараан цєлж, нутгийг нь зэргэлдээ мужуудад хуваан єгсєн. Энэ нь халимагчуудыг vлдэх мєргvй устгах гэсэн оролдлого байсан юм. Орос 1914 онд Ар Монголоос Туваг эрээ цээргvй булаасан. Монголын тєрєєс Тагна Урианхайг эргvvлэн єгєхийг удаа дараалан шаардаж байсан тул Зєвлєлт Орос Танну-Тувагийн БНУ гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдлаа гэхчилэн хуурч мэхлэхийг хичээж байсаар 1944 онд хавсарган нэгтгэснээ эцэслэн зарласан. ХХ зуунд тувачууд 1911, 1921 оны Монголын тусгаар тогтнолын тэмцэлд оролцож, оросууд тусгаар улс болгоно гэхэд ихэд дургvйцэн нэг бус удаа Ар Монголтой нэгдэх бослого хєдєлгєєн єрнvvлж байлаа. Єнєєгийн тувачууд мєн 200 мянга орчим. 1864 онд Манж улс Оросын дарамтанд автаж, Монголын их хэмжээний нутгийг найр тавин єгсєн. Тэр нутгийн хэсэгт 1922 онд Ойрдын автономит муж байгуулагдсан агаад, 1948 онд Сталин Уулын Алтайн АМ хэмээн нэрийг нь єєрчилж, уугуул монголчуудад ойрд хэмээх vгийг цаазлан хориглож, оросчлох, тvрэгжvvлэх бодлогыг хэрэгжvvлсэн юм. Бусдаас дутахгvй хэлмэгдсэн, єєрсдийгєє цагаан ойрд гэдэг 60 мянган монголчууд бєглvv хоцрогдмол байдалд аж тєрж байна. Афганистанд монголчуудын том бvлэг буй. Их байлдан дагууллын дараа суурьшсан монголчуудын удам юм. Хазар монголчууд хэмээн єєрсдийгєє нэрлэх тэд Хазаражат гэх улсыг байгуулж явжээ. Тvрэмгийлэгчдийн удам, єєр vндэс угсаатай, шиит шvтлэгтэй гэгдэн гадуурхагдаж, афганы эцэс тєгсгєлгvй дайны хєлд нэрвэгдэж, тvмэн зовлонг амсч ирсэн аж. Шашны хийрхэгч талибанчууд тэдний эсрэг онцгой харгис бодлого явуулж байжээ. 2 сая хазар монгол байна гэсэн тооцоо буй. Исламын шашинт гэж тэдэнд бид эгдvvцэх явдалгvй юм. Бид ч унаган шvтлэгээ харийн шашнаар сольсон билээ. Єєр улсуудад ч олон монгол буй. Орон бvхэнд монголчууд бий. Сvvлийн vед Тєв Монгол гадаадад боолчууд, цагаачид гаргах талаар єндєр тvвшинд хvрлээ. Бид тарж бутрах тусам л доройтож мєхнє. Харин нэгдэж нийлбэл сэргэн мандана. Єнєєдєр зэвсгийн хvчээр монгол нутгуудыг чєлєєлєх боломж нэгэнт vгvй болжээ. Бvх элэг нэгтнээ Тєв Монголд нvvлгэн ирvvлэх ганц л зам vлдээд байна. Даяарчлал гэдэг нь бидний хувьд даян дэлхийн монголчуудаа нэгтгэх гэсэн утгаар л хэрэгжих ёстой. Цаг алдалгvй монголчуудаа урин залцгаая! Орон бvхний монголчууд нэгдэгтvн гэж явбаас Тэнгэрийн таалалд нийцэж, аугаа их эрч хvчийг хvртэнэ. ХХI зуун тарж бутарсан аливаа vндэстний нэгдэн нийлэх зуун болох тєлєвтэй байна. Монголчууд vvнээс аанай хоцорвол vхлийн нvгэл тэр болох бvлгээ. Холгvй цагт, газар нутгийг дэлхийн хvн амд харьцуулан тэгш хуваана гэж том гvрнvvд уулгалах магадлалтай байна. Чингэхэд бид арван саяулаа болчихсон байвал улсаа хадгалан мєнхжинє. Єнєєгийн байдлаараа єдєр хоногийг аргацааж байваас хоёр сая монголыг Улаанбаатарын нэг дvvрэгт хашчихаад л бусдыг булаахаас сийхгvй. Еврейчvvд Сион уул руугаа vхэн хатан тэмvvлсээр, зуун улсаас цуглаж Израилиа байгуулсан. Монголчууд Бурхан Халдун руугаа амьдралын зорилго болгон зvтгэсээр Хамаг Монголоо байгуулах цаг ирлээ. Орд ордоор нvvн ирж, Тэнгэрээс соёрхсон Монгол улсаа сэргээн мандуулах нь єнєєгийн монголчуудын vvрэг, нэр тєрийн vйл хэрэг, аврал, аз жаргал юм. Монголчуудын энхийн замаар нэгдэх ганц боломж нь Тєв Монголд шилжин суурьших явдал мєнєєс мєн. Амьдрах улс гvрнээ сонгох нь хvний наад захын эрх. Гаднаас суурьшигчийг авах нь ч тухайн улсын л мэдэх хэрэг. Хєрш гvрнvvд бага vндэстний асуудал багасна гэж нэгдэх бодлогыг баясан дэмжих магад.. Сvvлийн vед манай єгєємєр баялаг орд газруудыг харийнхан ховх сорох тєлєвтэй болоод байгаа. Тэгвэл тал талаас зорих ахан дvvс уул уурхайн мэдлэг, ажиллах хvчээр хангаж, оргилсон бvтээн байгуулалт улс оронд єрнєж, Тэнгэрээс заяат буян хишгийг єєрсдєє хvртэнэ. Гагцхvv Тєв Монголын хууль эрх зvйн vндэс л vгvйлэгдэж байгаа бус уу. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль єнєєдєр бидэнд хэрэгтэй байна. Хууль гарвал монголчууд ирэхдээ л ирнэ. Улс орон маань дэлхийн буурайн нэг тул Израилийн эхэн vеийн байдлаар хvлээж авахаас єєр замгvй. Тэгэхэд шилжин суурьшигчид цєлд майхан бариад сууж байв. Гэхдээ майхантнууд гэхээс илvv ємчтєнvvд олноор ирж, улс орны хєгжилд нэмэр болох нь дамжиггvй билээ. Бvх монголчууд нэгдвээс Тэнгэрээс сургасан Таван сумын vлгэр биеллээ олж, бид дийлдэшгvй бат бєх, ялагдашгvй хvч чадалтай болж, цэнгэлийн манлайд хvрэх бvлгээ. Монголын хамгийн сайхан мєрєєдєл, эрмэлзэл, тэмцэл, ирээдvй тэр болой. Эв нэгдэлтэй бай гэсэн Тэнгэрийн зарлигийг дагаваас мандана, зєрчвєєс сєнєнє. Монголчуудын эв нэгдлийн аугаа хvч бидэнд агаар ус шиг vгvйлэгдэн буй. Тиймээс Тэнгэрийн зарлигаа дагаж, монголчуудыг нэгтгэх vзэл бодлыг єргєн дээдлэгтvн. Эв нэгдлийн тэмцэлд хувь нэмрээ оруул. Тvvний тєлєє Тэнгэртээ мєргєж залбир. ХХ зууны хамгийн эмгэнэлт ард тvмэн монголчуудынхаа тvvхийг мэдэж, мэдvvл. Дэлхий нийтийг Монголд шударга ханддаг болгохын тєлєє чармай. Орд ордоор нvvн ирж, орон бvхний монголчууд нэгдэж, Бурхан Халдун уулаа тахиж, Хамаг Монгол улсаа байгуулж, таван сум шиг эв нэгдэлтэй болж, улс гэрээ сэргээн мандуулах тэр цагийг бишрэн шvт, хvсэн мєрєєд, урин дууд. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль гаргахын тєлєє дуу хоолойгоо єргє. Хилийн чанад дахь элэг нэгтнийхээ соёлыг хvндэтгэ. Таван сумын сургаалиа биширвэл хамаг гайхамшиг биелэл болно.
2003 он. "Монголын сүлд хийморийн гайхамшиг" номоос

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Uuhai Uuhai Uuhai Yertuntsiin sonort yer bish gaihamshigt Hamag Mongolchuudaa Munkh Khuh Tengertee zalbirch Tal burees huran tsuglaj Tavan sumaa bagtsalj Burhan Haldun Uulaa tahij Buh delhiig sergeetsgeeye

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах