Дээр ерэн есөн Мөнх тэнгэр ерөнхий
Доор далан долоон Үтүгэн эх даяан
Хүний сэтгэл хөвөн зөөлөн
Хүсэл гэдэг далайн ус мэт арвин
Дусал дуслаар хураавч
Дундаршгүй мэдлэг гэдэг гүн
Дундуур бодлоо нуусан чамд
Дуулин хорвоо төгсгөлгүй
Эргэх орчлонд эхийн үг алт
Энгүй ертөнцөд мөнхийн хууль агуу
Зориг шавхавч үйл гэдэг хат
Зовлон гэдэг хүсэлд байдаггүй хатуу
Эхээ мэдэхгүй нь өнчин бодол
Захаа мэдэхгүй нь өргөн тал
Үйлээ мэдэхгүй нь өөртөө хүмүүн
Учраа мэдэхгүй нь ухаангүйн төрх
Хүн танихгүй нь хөнгөн бодол
Хөшөө танихгүй нь хуурай тархи
Хөлөө олохгүй нь хүйтэн горхи
Хүслээ өчихгүй нь хуйтай зэв
Шунал ихтэд сүүдэр үгүй
Шударгагүй хүнд нөхөр үгүй
Тэнгэрийн хуулинд өршөөл үгүй
Тэнэгхэн биед гарц үгүй
Өнөөдрөөр амьдарахад зовлон үгүй
Өчигдрөө дүгнэхэд учир үгүй
Маргаашаа бодоход гэрэл үгүй
Магадгүй түүнээс хойш ирээдүй үгүй
Олны сэтгэл халуун далай
Оломгүй итгэл хатуу даваа
Ухааны урт угын сахиуст
Уурын мунхаг харанхуйн хэмжээст
Өөрөө мэдэхгүйгээ өрөөлд заах нь
Өштөн дайсанд хоол бэлдэнэ
Ядарсан түмний цагыг барах нь
Задарсан тархинд зовлон дуудна.
Үнэнд хөтлөх ганцхан зам нь
Өөрийгөө таних үнэт эрдэм
Бусдыг мэдэх мэргэн ухаан нь
Мөнхийг таних оршихуйн хууль!
Төгөлдөр бүтцийн нууцыг таньж
Төгс амьдралын үнэнд сөхөрч
Хатуу элэгтнийг нугалан дарах нь
Хамгийн дээд бахдалын учиртай
Хас бэлэгдэлт түмэн Монголын
Халуун сэтгэл үнэнд сөхрөнө
Худал хуурмаг сүр ихтийг
Хурмаст тэнгэр залхаан шийтгэнэ!
Эзэндээ хүрэх энэ үгсийг
Эрхэс тэнгэр бодож шийтгэв.
Эр хүний зангараг гаргахыг
Эцсийн удаа сануулан хүргүүлэв.
S.Bataa 2012
Санал болгох мэдээнүүд
-
Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам зал...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
Түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд энэ түүхийг өгүүлэх юм. -Одоо дэлхийд хэр олон Ойрад монголчууд амьдардаг юм бол? -Дэлх...
-
Сүүг маш олон төрлөөр, маш олон янзаар боловсруулан хэрэглэдэг угсаатан бол Монголоос өөр хаана ч байхгүй. Хожим Түвдүүд Монголчуудаас цаг...
-
Монгол ардын тууль бол монголчуудаас дэлхийн аман зохиолын эрдэнэсийн санд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг мөн юм. Тэгээд ч Монгол туул...
-
Өнөөдөр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар эрх баригчид болон манай зарим эрдэмтэд судлаачид маань их л төгөлд...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэслэгч генерал В.И.Забаровский: "Бид Монголын ард түмнийг энэ гавьяаг хэзээ ч мартдаггүй" ..Монгол Улсаас дэлхийн II дай...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com