(Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ) 5-9 -pхэсэг

5.Сармагчин адил дуурайгаад байвал уураг тархи мохно шүү дээ Өөрөө бодож сэтгээд, түүнийг өөрөө гардан гүйцэтгэхийг сурч, судла. Жинхэнэ "өөрийн бүтээлч чадвар" гэдэг бол аливаа зүйлийг өөрийнхөө бодол сэтгэлээр чадварлаг хийхийг хэлнэ. Хагас дутуу боловсролтой хүн бол гол төлөв хүнийг дуураймтгай байдаг. "Бусдыг дуурайгч хүн их хүн болж чадахгүй". Үүний хамгийн гол шалтгаан бол гайхамшигт хүмүүсийн сул тал буюу хүсээд байхааргүй дутагдалтай талыг дуурайх нь үнэхээр үлгэр жишээ болохуйц сайн сайхан чанарыг нь дуурайхаас үлэмж амархан байдаг учраас хүмүүс ихэнхдээ тэдний тааруухан талыг нь л дуурайчихдагт байгаа юм. Анзаарч мэдээгүй байх хооронд бусдыг дуурайх нь бур зуршил болж орхиод, өөрийгөө хатуужуулан төлөвшүүлэх нь бүтэлгүйтэж, амьдралаа утга учиргүй өнгөрүүлэх хүн цөөнгүй дээ.
Доктор Самуэл Жонсон (1709-1794. Английн бичгийн хүн. "Англи хэлний толь бичиг"-ийг бие даан бүтээсэн)-ыг дуурайгчдын дотроос Жонсон доктор шиг "баян тансаг үгийг эзэгнэгч" гарч ирсэн гэж үү? Байрон шиг болохыг хүсэгчдийн дотор шүлэгч болчхоор хүн нэгээхэн ч байгаагүй дэг. Түүний хэмнэл, айзмыг дуурайн үл үзэгдэх мөрөөр нь орно гэдэг бол явахын аргагүй уул хадтай учрахтай адил. Тэр дуурайгчид Байроны агуу сууг нь биш ёс зүйн доголдлыг нь л дуурайж магад. Бусдыг дуурайх замаар олны "хайрыг татагч" гэдэг бол нүд ирмэхийн зуур л "унаж ойчин", өнгөрч өөд болохынх нь цагт амьд ахуй үеийнх нь тансаг сайхан бүхэн сүнс сүүдэр ч үгүй алга болно. Түүнчлэн, ийм хүний дагалдагчид нийгэм нийтийн ёс зүйд хохирол хүргэхээс өөр юу ч хийлгүй үхэж үрэгдэнэ. Бурханы авралаар хорвоо ертөнц хорт муу бүхнээс зайлуулагдан байгаа билээ. Агуулгаар нь ч юм уу, аргаар нь ч юм уу бусдын юмыг хуулбарлах нь өөрийн гэх юмтай байхаас хамаагүй амархан. Гэхдээ иймэрхүү дуурайгчдаас ёс зүйтэй, жудагтай нэгэн болж засарсан хүн нэг ч үгүй гэдгийг сэтгэлийнхээ угт санаж авах хэрэгтэй. Өөрийн гэсэн чанартай, энэ чанараа хянах хэм, хэмжээтэй болох хэрэгтэй. Агуу суут, хүнлэг сайхан чанар гэдэг бол яаж ч хичээгээд дуурайж болох эд биш гэдгийг сэтгэл зүрхнээсээ ойлгоод авцгаая. Өөрийнхөө тэвчээр, хичээл чармайлтаар л өөрийнхөө үнэ цэнийг бий болгож авах хэрэгтэй.

6.Оновчтой шийдвэр гаргах чадварыг өөртөө бий болгож чадваас хичээл чармайлт бүр ч сайн хэрэгжих болно Сурах судлахын бас нэг зорилго бол шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэх явдал юм. Энэ бол уураг тархиа аливаа зүйлийг эрж ойлгож чаддаг болгоод зогсохгүй, хүмүүсийн жирийн санал бодол болон баримт нотолгоотой шинжилгээ судалгааны тайлбарыг хүртэл харьцуулан бодож чаддаг болгохыг хэлж буй юм. Ийм шийдвэр гаргах чадвар байхгүй бол унших ёстой номоо шаардлагагүй номуудаас ялган шийдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, ямар зохиогчид итгэж болохгүй вэ, ямар санаа бодол чухал вэ гэдгийг шийдэж тогтоож чадахгүй гэсэн үг. Хичээл чармайлтаараа бусдаас ялгарагч, хичээл номдоо сайн шамдагч нарын дунд хүртэл нэгийн төдий ч сайн үйлс бүтээлгүйгээр энэ амьдралаа төгсгөж байгаа хүн бий. Энэ нь тэнцвэртэй, оновчтой шийдвэр гаргах чадвар байгаагүйтэй л холбоотой юм. Ийм хүмүүсийн тухай хэдийгээр баримт нотолгоотой хэлэхэд бэлэн бус байгаа ч, хамгийн сүүлд сонссон мэдээллээ л зөв гэж үзэцгээдэг. Хичнээн үнэ цэнэгүй ном байлаа ч хамгийн сүүлд уншсан ном нь л хамгийн сайхан ном байдаг. Бас тэгээд, яг ямрыг нь сайн мэдэхгүйгээс хамгийн сүүлд, шинээр танилцсан хүн нь хамгийн чухал хүн шиг бодогддог. Энэ хорвоод хүмүүс зайлшгүй эрхлэн хийх ажил хөдөлмөр уул овоо шиг их, гэхдээ бас, юунд ч хэрэггүй ажил ч бас цөөнгүй. "Араг яс" нь ганхаад ирмэгц л арчаагүй дэмий болох нь мэдэгдэх ажил байх бөгөөд ийм юмыг хийгээд ирэхээр мэдлэг, хүчээ үнэ цэнэтэй зүйл рүү чиглүүлэх боломжгүй болж орхино. Үр ашиггүй, утга учиргүй, наад цаадах нь үл ойлгогдох юм руу яваад орчихно гэсэн үг л дээ. Италийн нэгэн зохиолч, "би, өндгийг дээш нь шидчихээд тэр өндгөө хагалалгүйгээр тосч аван тоглож нааддаг нэгэн хоньчинтой таарч билээ. Эвлэгхэн гэдэг нь гайхалтай. Басхүү нэгэн зэрэг дөрвөн өндгийг өөд нь шидчихээд, дараалуулан хагалж асгалгүйгээр барьж авах уран үйлдлийг ч хэд хэдэн минут үргэлжлүүлэн тасралтгүй хийж байж билээ. Тэр эрийн дүр төрх шиг айхтар төрхийг урьд өмнө үзэж байгаагүй юм шиг надад санагдана. Гайхалтай тэвчээр, сэтгэлийн төвлөрөл зэрэг нь Нууцын хорооны зөвлөх тушаалтны ажил хэрэгч байдал, сүр хүчийг санагдуулж байлаа. Ийм хичээл чармайлт болон анхаарлаа хандуулах чадварыг зохих зүйлд нь чиглүүлсэн бол энэ хоньчин Архимедээс ч чадалтай тоочин болох байснаас гарцаагүй гэж бодогдоод ердөө болдоггүй юм" гэж хэлсэн байдаг. Иймэрхүү жишээ цөөнгүй. Миний мэдэх нэгэн хүү номыг буруу харуулж барьчихаад, унших дасгалыг өчнө төчнөөн цагаар хийж байлаа. Тэр хүү тэгсээр номоо ч төвөггүйхэн уншдаг болж, латин хэлний хэлзүй болон өөр бусад нарийн ширийн зүйлийг ч өөрийн болгож чадсан билээ. Энэ бол зүгээр л цагийг ашиг муутайгаар өнгөрөөж байгаагаар барахгүй, жинхэнэ зорилтоосоо хөндийрсөн ач холбогдол муутай сонирхолд нийцсэн авъяасаа хурцалж байгаагаас хэтрэхгүй юм. Хичээллэн судлах зүйл, хэрэггүй зүйл хоёрыг ялгахад сургах нь сурган хүмүүжүүлэхүйн болон хичээллэн суралцах ухааны чухал хэсэг яахын аргагүй мөн. Миний энд хүртэл бичиж ирснээс та бүхэн "бусдад нөлөөлөх чадвар, авъяас чадалтай хүн болохын тулд өргөн дэлгэр мэдлэг хэрэггүй юм байна" гэж ойлгосон бол тийм биш. Яагаад гэдгийг энэ номыг цаашид унших явцдаа ойлгох байх гэж бодож байна. Миний хэлэхийг хүсээд байгаа зүйл бол залуу хүн таны юуны өмнө өөртөө тавих зорилго бол цаашдаа хуримтлуулан явах мэдлэгээ ашиглаж чадах уураг тархийг хөгжүүлэн бэлтгэх явдал бөгөөд "юу юугүй л асар их мэдлэг хуримтлуулах гээд байх хэрэггүй" гэсэн санаа юм.

7.Ашиглах тусам ажиллагаа нь сайжирна - энэ бол уураг тархи гээч зүйл Хорвоо ертөнцөд нөлөөлж чадах гайхамшигт эрхтэн бол уураг тархи. Уураг тархи шиг дасгал хийн ашиглахын хэрээр илтээр бас тэгээд, зогсолтгүй дэвшин хөгжиж байдаг "хэрэгсэл" өөр байхгүй. Өөрийн авъяасыг нэгэн цагт бүгдийг ашиглаад ДУусгачих нь муу гэж боддог хүмүүс магадгүй байж болох юм. Биеийн хүчийг бол нэгэн томоохон ажилд зориулан нөөцлөх хэрэгтэй гэж ярилцах нь бий л дээ. Энэ нь морийг жирийн үед алгуурхнаар, анхаарал гамтайгаар цогиулдаг боловч гал түймэр гарсан ч юм уу, нэг тийм, амь тэмцсэн үед амыг нь сул тавиад хайр найргүй ташуурдан давхиулдагтай адилхан юм л даа. Харин уураг тархийг морьний яс чанар, булчин шөрмөстэй адилтган үзэж болох уу? Та бодоод үз. Толгойгоо (уураг тархиа) зовоолгүйхэн шиг аливаа нэгэн ажлыг яаж аргалах вэ, сэтгэх чадвараа багахан хэмжээгээр ашиглахад хэр зэрэг юм мэдчих бол гэх мэт яаж бодож сэтгэхгүй байх тухай бодохдоо л харин их хүч гарган уураг тархиа ажиллуулдаг хүн байдаг гэсэн шүү. Ийм хүмүүс л уураг тархиа байнга ашиглаад байх юм бол түүнд шингээн хуримтлуулсан мэдлэг нь шавхагдаад дуусчих болов уу, чадамж чадвар нь сульдчих болов уу гэж болгоомжлоод байх шиг байдаг. Нумыг хэтрүүлэн татсан ч хугарахгүйгээр, харин ч сайн нумарч хол харвадаг. Уураг тархин дахь мэдлэг тань энэ нумтай адил хичнээн ажиллуулж, ашиглах тусам улам холд сэтгэж, алсад бодно. Хуримтлуулсан мэдлэг маань дуусчих болов уу гэж санаа зовох хэрэггүй. Шуудхан л өнөөдрөөс эхлэн уураг тархиа дээд цэгт нь тултал ажиллуулаад, энэ чадвараа хамгийн дээд зэргээр ашиглаад үз. Энэ нь таны хувьд сайн хэрэг шүү. Уураг тархи улам л идэвхтэй ажиллаад ирэх вий. Маргааш нь ч энэ үйлдлээ давтаад үз. Давтах бүр уураг тархи өөрийн тань хүсэл шаардлагад тааруулан тухай бүр хариу үйлдэл үзүүлэх биз ээ. Уураг тархийг зөвхөн тодорхой цаг үед ажиллуулах биш, байнга ажиллуулж байх нь үнэнхүү ач холбогдолтой хатжуулан хөгжүүлэх дасгал болдгийг бүү мартаарай! Хэрвээ уураг тархиа тогтмол хөгжүүлэн хатжуулъя гэж бодож байвал хичээл хийх хэдэн цагийн хооронд ч амралтгүйгээр уураг тархиа ажиллуулах хэрэгтэй юм. Тогтмол хөгжүүлэн чадваржуулсан уураг тархи гэдэг бол, таахын аргагүй эрч хүч, айзам хэмнэлээр ажиллан, гэнэт том нээлт хийх уураг тархи биш, тодорхой цаг хугацаа л гарвал тогтмол хэмжээний амжилт гаргах нөхцөл бүрэлдсэн уураг тархи юм.

8.Одоо байгаа "өөрийн байдлаа" зөвөөр мэдэрсэн хүний давуу тал Өөрийгөө мэдэх гэдэг нь бас нэгэн чухал эрдэм юм. Урт удаан хугацааны турш оюун ухааны хичээл, сургуулилтыг хийлгүйгээр тун хялбархан өндөр албан тушаалд хүрээд, энэ албаа удаан хугацаагаар хашиж буй хүмүүс хүн төрөлхтөний дотор олон бий. Гэвч бусад хүмүүс таны чадварыг удаа дараа бодитойгоор үнэлэхгүй байгаа бол таны мэдлэг зүгээр л үзмэр болж, та зөвхөн өөрийнхөө санаа бодлыг бусдад илэрхийлэгч болсон гэсэн үг. Энэ нь өндөр албан тушаалыг боломжийн хугацаанд хашихын тулд өөрийнхөө оюуны чадварыг байнга хөгжүүл гэсэн санаа л даа. Хүн ер нь юуг чадахгүй байгаагаа ойлгож байна гэдэг бол чадах юмаа ойлгож байгаатай агаар нэг агаад тун чухаи чанар юм. Бусдын мэдлэг чадварыг мэдэрч байвал өөрийн мэдлэг чадвар туугээр хурцлагдаж, уураг тархи тань илүү чадварлаг болоод зогсохгүй, хатуужин хөгжиж, та "эрдэмтэй хүн даруу" гэсэн үгийн эзэн болно. Харин энэ үед, та ичиж зовох юмгүйгээр мэднэ гэж хэлж чадах танаас дутахааргүй "өндөр дээд боловсролтой болон уураг тархины хөгжил өндөртэй" суут хүмүүстэй уулзаж учирч эхэлнэ дээ. Жинхэнэ идэвхи чармайлттай хүмүүстэй хамт хэдэн жилээр хичээллээд ирэхээр сүүлдээ өөрөө ч тун цэцэн ухаалаг болоод байх шиг, эсвэл суут хүн болчихсон юм шиг санагдаад байна гэж хэлж байгаа хүн харин ямар нэгэн "төрөлхийн дутагдалтай" байж таараад байгаа юм. Үнэн хэрэгтээ, тэр хүн арай гэж эрдмийн аяны гараанд хөл тавиад, суут хүмуүсийн хязгааргүй бүтээлч үйл ажиллагаатай адилаар хязгааргүй үргэлжлэх эрдэм мэдлэг болон дэвшлийн ертөнц рүү дөнгөж л харц шидсэнээс хэтрээгүй байгаа билээ. Ингэхэд, хүн ер нь яагаад өөрийгөө зөвөөр ойлгох шаардлагатай юм бол? Өөрийгөө хэтэрхий ихээр үнэлчихвэл юунд хүрэх бол? Би энэ асуултанд жишээ татан, хадгаламжийн мөнгөнөөсөө илүү их мөнгийг авъя гээд байвал юу болох вэ, санаснаар болохгүй л болов уу гэж л хариулна даа. Хэн хүний сэтгэлд бага биш бардамнал байдаг бөгөөд бусдыг үнэлэхийн хувьд ямар ч байсан хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хамгийн доод хязгаарын үнэлгээг л хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор, та өөрсдийн эрдэм мэдлэгийг болон өөрийгөө ихээхэн өндрөөр үнэлдэг гэдгийг ямагт санах хэрэгтэй. Нөхдийнхөө дунд ороод явчихаар энэ нь таны үнэлэмжинд сөрөг үр дагаварыг авчирч, эцэст нь сэтгэлийн тааламжгүй байдалд хүргэх болно. Эрдэм номын талаар ойролцоо түвшний хүмүүсийн хувьд аль даруухан хүн нь ичгүур сонжуургүй бардамналуудаас ангид байж найз нөхдөөсөө жинхэнэ сэтгэлийн урам, сайхан сэтгэлийн дэмжлэгийг авч чаддаг. Төлөв даруу зан зөв ухамсарт тулгуурлаж байж гуйвшгүй, тууштай болдог бөгөөд энэ нь чухамдаа бас л хичээл сургуулийн үр дүнд бий болдог юм.

9.Өмнөх үеийнхний эрдэм ухааны өв сан дээр өөрийн эрдэм мэдлэгийг нэмэх нь Хүмүүс бид нар ер нь л ой тогтоомжоо "муулах" гээд байдаг болчихдог. Ой тогтоомж бол тун чухал зүйл, хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Ингэж хэлээд байгаагийн маань учир гэвэл бид ой тогтоомжийнхоо ачаар гайхаж бахархмаар олон зүйлийг хийж чадах учраас тэр. Уншсан номын агуулга, тэр номынхоо талаарх бодол санааг мөнхөд хадгалан, уураг тархиндаа шингээн өөриймшүүлэх ой тогтоомж болон аливааг харьцуулан судлах, шийдвэр гаргах чадвартай хүн л бусдаас ялгаран тодорч чаддаг. Бидний толгой тархинд байгаа мэдлэгийн хэмжээ ямар ч тохиолдолд өргөн дэлгэр биш, бас тийм байх шаардлага ч байхгүй. Хичнээн сайн насосс байсан ч ус дамжуулах хоолой нь ус оргилон гарах ундарганд нь хүрээгүй байх юм бол, эс бөгөөс хоолой хоосон болмогц шуудхан л дүүргэх нэмэгдэл техникгүй бол хэрэглэх боломжгүй болчихдогтой адилхан юм. Үүнтэй ижилхэн өнөөгийн мэдлэг тань хичнээн ууршаад алга боллоо ч гэсэн, энэ нь далайгаас дэгдэн босох уур адил өөр замаар хичээл чармайлттай, эрдэмтэй хүнд дахиад л хүрээд ирнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах