Хятадын иргэд согтуурхан эрvvлжvvлэхэд морилсон талаар нэвтрvvлж байна…




Тэд Монголд гуйж биш гуйлгаж ирдэг Мягмар, 8–р сарын 23

-Монголд ажиллаж буй гадаадын иргэдийн єдvvлсэн хэргvvд анхаарал татаж байна-
Зах зээлд шилжсэн vеэс хойш Монголд 80 орны 4000 гаруй хамтарсан компани бvртгэгдсэн. Одоо идэвхтэй vйл ажиллагаа явуулдаг 1500 компани байдгаас дийлэнх нь БНХАУ, БНСУ-ынх. Зєвхєн хамтарсан компани тєдийгvй Монголын компаниуд голдуу барилгын ажилд хятад ажилчдыг гэрээгээр ажиллуулдгийг та бид мэднэ. Яг хэдэн ажилчин байдгийг одоогоор нарийвчлан хэлэх газар алга.
Цэнхэр хувцастай барилгын хятад ажилчин эр суурь хананы багана руу тонгойж утсанд бэхэлсэн сумны зэв шиг тємрийг анхааралтай ажиглан сууна. Бодвол савлалтаар нь баганын даацыг ч юм уу тодорхойлж байгаа бололтой. Дээрээс нь бас нэг хятад єєрийнхєє хэлээр юуг ч юм бэ, шулганан зааварлах сонсогдоно. Энд тэндгvй хятад ажилчид ажиллаж байна. Энэ бол жирийн л нэг жижгэвтэр дэлгvvрийн єргєтгєлийн ажлыг хийж байгаа дvр зураг.
Цааш хэд алхуут л хvнсний дэлгvvрийн ємнє тор дvvрэн идэх уух юм тавьчихсан зам дээр явгалан суугаад хооллож байгаа монгол биш болов уу гэмээр залуу таарна.

Телевизийн оройн мэдээгээр Монголд барилга барьж байгаа Хятадын иргэд согтуурхан эрvvлжvvлэхэд морилсон талаар нэвтрvvлж байна. Vvний ємнєхєн турк, хятад эзэд нь vйлдвэрийнхээ оёдолчин бvсгvйчvvдийг “татаж чангаадаг”, цалин хєлсийг нь олгодоггvй гэсэн шуугиант мэдээлэл цацагдаж, бvр телевизийн бvтэн нэвтрvvлэг ч бэлтгэгдсэн.

Солонгос иргэдийн залилан, “мєрєєдлийн” “Вако”-гийн хэрэг, 15 хятад залуу нийлж хоёр монголыг гєвшин хvзvvг хугалж танхайрсан гээд сvvлийн 10 хоногт гадаадынхантай холбоотой бараан мэдээллvvд ар араасаа хєврєв. Магадгvй хэний ч аман дээр “муусайн…” гэсэн vг гарч ирж байгаа биз. Угаасаа ч монголчууд хятадууд гэхээр л дургvйцэх илэрхийллээ нуудаггvй, барьж тэвчдэггvй. Энд vндсэрхэг vзлийг дэврээх гэсэнгvй.

15-уулаа нийлж хоёр монголыг зодож гэмтээсэн хятад иргэдийн талаар хангалттай мэдээлэл цацагдаж байгаа. Хамгийн аймшигтай нь хятад барилгачид насанд хvрээгvй монгол хєвгvvдийг бага насны охид олж ирэхийг гуйж мєнгє єгєх гэдэг, цагдаа нарын єєдєєс “Хэдэн тєгрєг хэрэгтэй юм бэ? Та нар бага цалин авдаг биз дээ” гэж “дамшиглаж”, ханцуйлж явсан урт балиусуудаараа монголчуудыг алах байсан юм гэхчлэн хэтэрхий увайгvй аашилсан нь анхаарал татахаас єєр аргагvй.

Дєрвєн настай хvv алга болоход траншейны гэгддэг жаал “Хятадууд хvvхэд худалдаж авдаг. Намайг голоод аваагvй” гэж барин тавин ярьсан нь ч айдас дургvйцлийн хvчийг бvр ихэсгэж байна. Гэхдээ энэ бол нотлогдож мухарлаагvй яриа тєдий. Ийм зvйл болоогvй байгаасай гэж найдацгаая.

Энэ мэт олон мэдээлэл богинохон хугацаанд тэсэрсэн нь анхаарах асуудлын нэг мєн гэдгийг сануулж буй биз.

Харин албан ёсны зєвшєєрєлтэй, тодорхой компаниудтай гэрээ хийгээд ажиллаж буй гадны иргэдийн єдvvлсэн тавьтиргvй авирыг хэрхэх талаар анхаарах цаг нь болжээ. Энд зєвхєн хятад иргэдийг ч хэлж байгаа юм биш. Гадаадаас ажиллах хvч оруулж ирж буй компаниуд Монголын Хєдєлмєр халамжийн газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраас зєвшєєрєл, виз авдаг, гэрээт ажилчдынхаа аюулгvй байдал, тохь тухыг хангахаас гадна Монгол Улсын хууль тогтоомжийг зєрчихгvй байхыг нь бас хариуцах ёстой билээ. Тиймээс гаднаас ажиллах хvч оруулж ирж байгаа компаниудын vvрэг, хариуцлагыг сануулах нь зvйтэй байх.

Манай улсын хууль тогтоомжоор бол 30 хоногоос дээш хугацаагаар тvр оршин сууж, ажил хийх тохиолдолд ажиллах хvч оруулж ирж буй компани 80 мянган тєгрєгийн хураамж тєлдєг, визний vйлчилгээний vнэ 30 мянган тєгрєг байдаг. Зах зээлд шилжсэн vеэс хойш Монголд 80 орны 4000 гаруй хамтарсан компани бvртгэгдсэн. Одоо идэвхтэй vйл ажиллагаа явуулдаг 1500 компани байдгаас дийлэнх нь БНХАУ, БНСУ-ынх. Зєвхєн хамтарсан компани тєдийгvй Монголын компаниуд голдуу барилгын ажилд хятад ажилчдыг гэрээгээр ажиллуулдгийг та бид мэднэ. Яг хэдэн ажилчин байдгийг одоогоор нарийвчлан хэлэх газар алга. УИХ-д танилцуулагдсан статистик тоогоор бол манайд 95 орны 20616 иргэн Монголд тvр болон удаан хугацаагаар амьдарч ажиллаж байгаа.
Эдгээрийн 2268 нь цагаач иргэн байдаг аж. Монголд ажил эрхэлж буй гадныхны хувьд vйлчилгээ, худалдаа эрхлэгчдээс гадна vйлдвэрлэлд хамтрагчид гэвэл ердєє л зам, барилга, оёдлын болон арьс шир, єлєн гэдэс боловсруулах vйлдвэрийнхэн гээд томъёолчиход буруудахгvй.

Яагаад монголчууд харийнхны хєдєлмєрт шvтэх болов, хэдэн зуун ажилгvйчvvдтэй гэж халагладаг мєртлєє байшин барилгахнаа хvртэл бусдаар бариулдаг юм бол? гэсэн гайхашрал тєрєхєєр… Ємнє нь хєршvvд маань манайд ихэвчлэн оёдлын vйлдвэр байгуулдаг. Монгол ажилчдадаа цалинг нь цагт нь єгдєггvй, цаг наргvй ажиллуулдаг гэсэн гомдол зонхилдог байсан бол одоо монголчууд барилгын ажилчдын ойр єнгєрєхєєсєє халгадаг болж буй бололтой. Ємнєд хєршєєс гэрээгээр ажиллаж буй ихэнх хvмvvс барилгын салбарынхан гэдэг нь статистик тоогvйгээр бидний нvдэн дээр ил харагдаж байгаа. Тэд Монголд гуйж биш гуйлгаж ирдэг гэнэ. Барилгын салбарынхан хятадын хамтрагчдаа гайгvй сайн тойглож, vнэ хєлсєн дээрээ тохиролцдог аж. Vvнд дээр дурдсан зєвшєєрлийн мєнгєнєєс гадна унаа, байр, хоолны зардал, дээрээс нь тэд монгол ажилчдаас 2-5 дахин их цалин авдаг гээд бодохоор монголчуудаа хоолгvй, ажилгvй ядаж байхад заавал гадныхнаар барилга бариулж мєнгє гарздаж байдаг гэж хэдэн компанийн захирлуудыг харааж матадгvй нь.

Vvнййг харин бизнесменvvД болохоор монгол ажилчдаа ажиллуулахыг бодолгvй яахав, даанч тэд нэмэр болохоосоо нэрмээс болох нь их. Уг нь Монголд барилгын сургуулиуд байдаг, их барилга єндийж ирээд овоо хэдэн жилийн нvvр vзэж байгаа ч монгол ажилтны чадвар илт гологддог. Дээрээс нь цалин буусны маргааш бvгд шартаад алга болчихдог, дэл сул хаалганы бариул тvгжээхэн байсан ч мулталж аваад зарчихдаг, салхидсан тэмээ шиг хэзээ дуртай цагтаа ажлаа хаяад алга болчихдог гээд гомдмоор олон тайлбар хэлж байна. Хамгийн гол нь ажлын vр дvн, гvйцэтгэл нь газар тэнгэр шиг зєрvvтэй байдаг гэнэ. Монгол ажилчидтай хэрvvл хийн байж ажиллуулаад ч барилгын гvйцэтгэл чанаргvй, хугацаа алддаг. Тийм болохоор хvссэн ч хvсээгvй ч найдвартайгаар нь хятад тvншvvдийг тvшихээс єєр аргагvй болдог гэнэ. Барилгын ажил дагнан гvйцэтгэдэг томхон компаниуд єнгєрсєн хэдэн жилийн туршид хэрэлдэж хэлэлцэх дээрээ тулан байж єєрсдийн ажилчдыг бэлтгэж эхэлж байгаа. Харин бага шиг барилгын ажил эрхлэгчид ажилчдаа хvмvvжvvлж, аяыг нь олох гэсээр байтал дампуурах дээрээ тулах тул хятадуудтай хамтрах хэрэгтэй болдог гэнэ. Дээрээс нь монголчууд цалингаа голох нь энvvхэнд. Энэ мэтийн жижиг гэмээр шалтгаанаар Монголын бизнесменvvд гадны ажилчдад шvтэх болсон гэнэ.
Монгол эрчvvд маань хэдий хvртэл хийж чадахгvй, хийхийг хvсэхгvй ажлаа бусдаар хийлгэчихээд хариуд нь гадныхан манай нутаг дээр даварч байна гэж vе vе аархан даналзаж, ганц нэгээрээ явсан нь нармайгаа нээлгэж, тєрийн цагдаа нь айн дальдирч, охид бvсгvйчvvдээ хоргоолгуулж байх вэ?

А.АЛТ
Ардын эрх 2005.08.23

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах