Mонгол угсаатнуудаа ажиллах хүч болгон оруулж ирэх...
Монгол Улс улам хурдацтай хөгжиж, иргэд нь баян чинээлэг амьдрал руу орох зам нь нээгдлээ. Мэдээж манай одоогийн улс төрчид худал хэлээгүй бол шүү дээ. За яахав үнэн хэлсэн байгаад эдгээр улс төрчдийн бодож тооцоолсноор бол Монголын бүх ам ажиллаад нугалж дийлэхгүй их ажилтай болох юм байх. Нэгэнт өөрсдөө хийж дийлэхгүйгээс хойш ажиллах хүчний асуудал шийдэх хэрэгцээ гарна. Сонголт хийх болно. Хаанаас ажиллах хүчээ авах вэ? Хурдацтай хөгжсөн бүх орон энэ сонголтын өмнө ирж байсан. Мэдээж бид урд нь багахан зүйл дээр хужаагаас ажиллах хүч авч үзсээн.Тэдний тоо бага гэлтгүй Монголчуудыг нэлээд жигшээж, сандаргаад авсан. Ер нь хятад хар ажилчин бол хүн биш гэсэн ойлголттой л үлдсэн. Жил бүр хэдэн зуун мянган хятад ажилчид оруулах уу? Тэднээс жил бүр хэдэн арван мянгаараа үлддэг болох уу? Зарим хот аймгуудад бүр хятадууд монголчуудаас олонхи болох уу? Тэнд хятад хэл, хятад хоол, хятад соёл, хятад амьдрал ноёлж эхлэх үү? Одоо ч зарим сум орон нутагт хятад ажилчид хэдэн зуугаараа бөөгнөрч эхэлж байна. Хэдэн зуун мянган хятад эрчүүдийг бид үргэлж хашаан дотор нь хашаад байж чадах уу? Одоо тэгвэл яах вэ? Бид яаж өөрсөддөө аль ч талаас нь харсан ашигтайгаар ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх вэ?
Тэгвэл бидэнд ямар сонголт байна? Аз болоход ихэнх орны хоолойд тээглэсэн яс болдог гарцгүй энэ нөхцөлөөс гарах маш сайн гарц бидэнд байна. Тиймээ Mонгол угсаатнуудаа ажиллах хүч болгон оруулж ирэх. Халимагаас, Хөх нуураас, Буриадаас, Өвөрмонголоос, уулын Алтайгаас, Шинжаанаас, Тувагаас, Хөлөнбуйраас монголчуудаа оруулж ирэх. Олон олон халимаг, өвөрлөгч, буриад, ойрадуудтай уулзаж явсан. Биднээс огтхон ч ялгаагүй адилхан монгол хүн. Биднээс илүү монголоо гэсэн сэтгэлтэй, биднээс хувь илүү эрх чөлөөг хүсэн мөрөөдсөн, биднээс илүү хэцүү нөхцөлд амьдарч байгаа монголчууд. Нэгэнт тэдний амьдарч байгаа, нэгэн цагт монгол байсан газар нутгийг эргүүлэн авч чадахгүйгээс хойш монгол угсаатнуудаа хөгжил, ажлын байрны шаардлагын хэмжээгээр дуудан цуглуулая. Бидэнд ингэж байсан түүх, туршлага бий. Өнө эртний монгол улсууд сэргэн мандах болгонд монголчууд нэгэн тугийн дор цуглаж байсан. 1911 оны тусгаар тогтнолын дараа, 1921 оны хувьсгалын дараа, 1945 оны чөлөөлөх дайны дараа олон олон өвөрлөгчид, буриад, барга, үзэмчин, халимагууд, ойрадууд Монгол Улсад нүүн ирж хүн бүр чадлын хирээр Монгол улсын төлөө, өөрсдийн амьдралын төлөө зүтгэж байсан. 1910-д онд Монгол Улсын 5 яаманд дэд сайдууд, голлох түшмэд, цэргийн жанжид , үйлдвэр, боловсрол, эмнэлэгийг эхлүүлэгчид буриад, өвөрлөгчид байсан. Хайсан гүн, Тогтох тайж, Сумьяа бэйс, Цэвээн Жамсрано, Эрдэнэбатхаан, манлай ван Дамдинсүрэн, Дамбийжаа, буриад сэхээтнүүд: анхны эмч багш нар, дарьганга, барга, үзэмчин ардууд гээд тоочоод дуусашгүй. Хасагууд хүртэл саяхан л орж ирсэн улс. Тэр үед ар монголчууд, Монгол төр одооноос хамаагүй илүү үндэстний ухамсартай байж монгол угсаатнаа ад үзэлгүй хамтран ажиллаж, харилцан сурч, амьдарч чаддаг байж. Монгол Улс XX зуунд тусгаар тогтнож чадсаны нэг гол нууц ч энэ байдаг. Эцэст нь монголчууд хоёр хөршийн дарамтаар 1915-1945 оны хооронд өвөр монгол, буриад, тува, ойрад, баргаа золиосолж байж төв монголд тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн. Тэгэхээр одоо бид дахиад хамт ажиллаж, амьдарч чадах эр зориг, ухаан гаргах ёстой. Тэгж байж Монгол хөгжинө. Монгол улам хүчирхэг болно. Монгол олуулаа болно. Магадгүй жилдээ хэдэн зуун мянгаар нь нийтдээ 3-4 сая монголчуудаа ажиллах хүч маягаар оруулж ирж байж 20-30 жилийн дараа 10 сая хүн амтай, хөгжиж хүчирхэгжсэн Монгол Улс бий болно. Монгол Улс хүчирхэг хөгжилтэй баян, монгол хүн боловсролтой баян чинээлэг болно. Ядаж хамгийн эхэнд америк, канад, францад гарсан олон арван мянган ойрад монголчууддаа давхар иргэншил олгож Монголд ажиллаж амьдрах бололцоог нь нээж эхэлмээр байна. Монгол хүн эх хэлээ дороо л сэргээгээд сурчихна биз. Ямар еврей нар шиг 2000 жил мартагдсан эх хэлээ шинээр сэргээж, бүгдээр зэрэг сурах гэж байгаа биш.
Энэ процесс миний бичиж байгаа шиг амархан бүтэхгүй, маш их бэрхшээл, үл ойлголцол, эргэлзээ учирч, хүний нэгэн үеийн амьдрал, тэсвэр тэвчээрийг шаардана. Гэхдээ 1206 онд монголчууд энэ нэгдэлийг хийж чадсан. Чадсандаа Их Монгол Улс, түүний агуу түүх бий болсон. 1911, 1921, 1945 онд бид энэ нэгдлийг хагас хугасхан ч болтугай хийсэн. Хийсэндээ эрх чөлөө тусгаар тогтнолтой болсноо санах ахул өнөөдрийн XXI зууны монголчууд, монгол төр хийж чадах ёстой.
Ажиллах хүч элсүүлж байна гээд жил бүр цөөнөөс эхлээд бага багаар нэмээд байвал болохгүй гэх газаргүй. Аль ч улс оронд байдаг гадны ажиллах хүчийг оруулахдаа хэл, хууль, соёлоо мэддэг байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьбал (манайхан солонгос хэлний шалгалт өгдөг шиг, Америкийн элчин англи хэлээр ярилцлага авдаг шиг) ажиллах хүчинд хамгийн түрүүн монгол угсаатан л орж ирэх боломж хамаагүй илүү. Дээр нь манай төрөөс бодлогоор сонголтонд нь оролцвол, монголчуудаа урин уриалбал. Герман, Израил, Казахстан, Орос, Хятад улсууд бүгд өөр өөрийн угсаатанаа эх нутагтаа урин залж цуглуулж байсан. Энэ бол хэвийн үзэгдэл. Хэн ч үүнийг буруушаадаггүй. Олон улсын зүгээс ч шүүмжилдэггүй. Үүний адил урин уриалах хэрэгтэй. Ажиллах хүчний сонголтонд солонгосууд шиг л бие даан шийдвэр гаргаж өөрсдөө сонгож, нөлөөлөх хэрэгтэй.
Гэтэл хоёр хөрш зөвшөөрсөн ч хэн ирэхийн гэж үү? Тэгэхийн тулд бид эхний ээлжинд ойрын 5-6 жилд өөрийн дотоод бололцоогоороо ажиллах хүчнээ дайчлан ажиллаж, гадагш гарсан монголчуудаа буцаж ирэх хэмжээний ажилтай, ядаж 1000 долларын цалинтай болж эрчимтэй хөгжилийн эхлэлийг тавих хэрэгтэй. Тэгвэл өндөр цалинтай, эрх чөлөөтэй Монгол Улсад ажиллаж амьдрах гэж монгол угсаатнууд маань хүсэн тэмүүлэн ирэх болно. Өнөөгийн монголчууд солонгос явах гэж хүсдэг шиг л. Түүнээс ч бүр илүүгээр монгол хүн монгол нутагтаа амьдрах гэж. Тиймээ эхний 5-6 жилд бид тийм төвшинд хүртэл хөгжих ёстой. Түүнээс цааш гарцаагүй ажиллах хүчнээс шалтгаалан хөгжихөө, эс хөгжихөө шийдэх цаг ирэхэд бидэнд давхар хүчирхэгжих ийм сонголт байна.
Уул нь хамгийн зөв зам боловч өндөр хөгжлийн дараа л биотехнологи, хай тек, эм, зэвсэг, цөмийн эрчим хүч зэрэг салбарыг бий болгох хүчин чадалтай болдог. Эхлээд золиослогдоод, дараа нь суралцаад энэ шат руу орж болно. Гэхдээ өнөөдрөөс ч гэсэн эхлээд төр, иргэн гэлтгүй аль болох хай тек, биотех, эмийн салбар луу чадах чадлын , сурсан хүний нөөц хэмжээгээрээ бизнес эхэлж байх ёстой. Үүнийг маш сайн дэмжих ёстой. Хаа очиж генетик, цөмийн физик, программчлал, эм-хими судлал, биотехнологийн салбарт цуглуулж л чаддаг юм бол америк, япон, европт сайн бэлтгэгдсэн монгол эрдэмтэд хэдэн зуугаараа ажиллаж амьдарч байна. Тэд одоо хэнээс ч дутахгүй мэргэжилтэн болсон, эх орондоо адилхан судалгаа, ажил хиймээр байгаа боловч хэрхэн яаж, хэн эхэлж, хөрөнгө хаанаас олж гэдгээ мэдэхгүй байна. Цаг нь ирэхээр болох л болно. Гэхдээ монгол улс баян хүчирхэг болж, ухаажиж хэрсүүжин хүний мэдлэгийг эрхэмлэдэг болох 15-20 жилийн дараа л тэр цаг ирэх болов уу.
Тэр цаг ирэхэд, тэр цаг ирэхээс өмнө одоо ч гэсэн монгол төр энэ процесст бэлтгэж, төв монголчууд бид ч юм л бол өвөрлөгчидөө хужаа, буриадуудаа орос гэж юм үзээгүй царайлан ад үзэх гээд байдаг өчүүхэн зан авираа өөрчилж, бид монгол хүн гэж бахархаж сурах хэрэгтэй болно. Бид чадна. Тэнгэр мэднэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
1911 он Монгол газар түрэн ирж байгаа хятад иргэд хийгээд худалдаачдыг эсэргүүцэх үндэстэн хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэв. 1911 ...
-
Мөнх тэнгэрийн зарлиг Монгол түмэнг сэргээлээ Мөнхөд орших өвгөдийн онгод Мөнгөн бороо шиг буулаа Өрх болгоны дээр толгой дараалан бууж...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com