Өнөөдрийг хүртэл хэрэгжсээр байгаа дундад улсын хорт бодлого.


Дотроос нь задлах, өвөр зуур нь тэмцэлдүүлэх арга бол их гүрнүүдийн зүгээс бага буурай орныг эзлэхийн тулд хийдэг үлэмж нарийн улс төрийн явуулга бөгөөд үндэсний эв нэгдлийг нь задалж, нэгдмэл байдлыг нь сарниулсан цагт юу хүссэнээ “өөрсдөөр нь хийлгэдэг” уран арга юм. Чухам үүнийг л “хоёр баавгай ноцолдохыг уулан дээрээс харж сууна” гэж томьёолсон буй заа.
“Нэг бүдүүлгийн гарт могой бариулж, нөгөө бүдүүлгийг захирах буюу” хооронд эвдрэлцүүлэх энэ аргыг МЭӨ200-154 онд Хятадын Вэнди хааны түшмэл Чао Цо боловсруулсан гэж түүхчид үздэг юм байна. чухам энэ аргыг хэрэглэж манж нар 1635онд өвөр Монголыг, 1691 онд Ар Монголыг, 1758 онд Баруун Монголыг эрхшээлдээ оруулан колоничилсон гэж “М. Зэнээ бичсэн байна. Одоогийн Монголын олон намын хэрүүл ч үүнээс үүдэлтэй бөгөөд нөхөрлөх, хүчээ нэгтгэх, ойлголцох, бие биедээ тус болох явдал багасч, хардах, хүний мууд дурлах, задрах , тэмцэх явдал нь хүрээгээ тэлсээр эцэстээ “газраа гадаадынханд мэдүүлэх” аюулд тулж ирлээ. Аргаа барахаар аавынхаа толгойг маажина гэгч энэ буюу:”Өндөр модны мөчир дээр суугаад мөчрөө хөрөөднө” гэж ч үүнийг хэлдэг.
Өнөөдөр газрыг хувьд хүнд өмчлүүлнэ гэж ярьж бүй хэн бүхэн нь манж нарын зүгээс Монголыг бүрмөсөн колоничлон дуусгах гэсэн улс төр-эдийн засгийн нэн харгис “Шинэ засгийн бодлого” гэгчийг / XIX зууны дунд үеэс эхэлсэн/ XX зууны эцсээр биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнолыг хөнөөх гэсэн балмад явуулга гэхээс өөр арга алга.
“Тухайн үед Манжийн Засгийн газраас Монголын талаархи улалмжлалт бодлогоо өөрчлөх хэд хэдэн шалтгаан байв. Үүнд юуны өмнө Манж Чин гүрэн нь Монгол орны газар нутаг, хүн амыг бүр мөсөн колоничлон цөлмөх замаар үргэлж доройтож байсан сан хөмрөгөө өөд нь татаж, өөрийн байр суурийг бэхжүүлж, хоёрдугаарт нөлөө хүрээ нь улам өсөн нэмэгдсээр байсан Хятадын худалдаа, үйлдвэрийн хөрөнгөтнүүдийн Монголын зах зээлийг эзэмдэн колоничлох гэсэн шахалт шаардлагад автсан, гуравдугаарт гадаадын хөрөнгөтөн орнууд тал талаасаа Монголд өнгөлзөж байсан тул, Монголыг тэдэнд алдалгүй, өөрийнхөөрөө харьяанд чанд барьж байх зэрэг шалтгааны улмаас колоний шинэ харгис бодлого явуулах болжээ. Түүхэнд үүнийг нь “Шинэ засгийн бодлого” гэж нэрийдсэн бөгөөд энэ нь Монголд хятад тариачдыг үй олноор нь оруулан суулгаж, “цусгүй” колоничлон хятадчилах, монгол орныг манж-хятадын цэргийн хуаран болгох, гаднын нөлөө нэвтрэх нүх сүвийг хаах, Монголын хүчин тусгаардуу байдалтай явж устгаж, хятадын жирийн нэг муж болгож, газар нутгийн баялгийг нь цөлмөн бүрэлгэх, Монголын феодалуудын албат ард, хошуу нутгаа захирах эрхийг нь бүр мөсөн хасах зэрэг гол арга хэмжээгээр илэрч байв”
Манжийн Засгийн газар “Хятад иргэдийг Монголд нүүлгэх товчоог” 1906 онд Бээжинд байгуулж, хятад иргэдийг Монголд цутган оруулахын зэрэгцээгээр Монголын тариалж болох бүх гарыг 50 хувь өртгөөр нь худалдан авах ажлыг эхэлж, Монголын эдийн засаг, ашигт малтмал, ажиллах хүч зэргийг 14 зүйлээр байцаан бүртгэж байлаа.
Уг бүртгэлийн асуултыг жагсаавал:
1.Хятад, Монголчуудын тарианы газрын хэмжээ, тарьдаг тариа, хагалбарлаж тариа тарьж болох атар газрын хэмжээ;
2.Аль уул нуруунд ямар төрлийн мод ургадаг, түүний хэмжээ, тэдгээр модыг хаашаа тээвэрлэн юу үйлдэх, хэрхэн худалдаалж болох албаны тусгай худалдах газар байгуулбал ямар;
3.Бүх малын тоо, бэлчээр нутгийн хэмжээ, ямар мал хаана нутаглах, мал адгуулж, бордож тэжээх ямар арга, боломж буй;
4.Хаана, ямар нэртэй газар ямар ямар гөрөөс, ан амьтан буй, ямар хүмүүс тэдгээрийг агнадаг, мэргэшсэн анчин буй эсэх, ангаас орж болох орлого, агнах арга;
5.Малын арьс шир, унгас ноос, эвэр туурай зэргийг ашиглан боловсруула үйлдвэр хаана нээж болох;
6.Ямар, ямар ашигт малтмал хаана хаана байдаг, түүнийг хэрхэн ашиглаж болох;
7.Аль нуруу, гол мөрөнд ямар төрлийн загас буй, түүнийг агнадаг эсэх, цаашид хэрхэн ямар аргаар агнаж болох;
8.Хаана хаана давстай нуур буй, тэдгээрийн хэмжээ, түүнийг хэрхэн ямар хүмүүс ашигладаг, давсыг хаашаа тээвэрлэн худалдаж, ашиглаж болох;
9.Хошуудын цэрэг, зэр зэвсгийн тоо, хэмжээ цэргүүдийг хэрхэн сургаж боловсруулдаг, цаашид хэрхэн тэгшитгэн шийдэх;
10.Хошуудын сургууль, түүний сурагч, багш нарын тоо, шинээр нэмж сургууль байгуулсан газар хэд, юуг баримтлан хэрхэн байгуулсан орон тоо, цаашид хэрхэн төлөвлөж буй;
11.Аймаг хошуудын өртөө, тэнд ажиллагсдын тоо, зардал сүйтгэлийн хэмжээ;
12.Аймаг хошуудын нутгийн зах зааг, хэмжээ, хаашаа ямар хошуу, аймаг, улстай хиллэдэг;
13.Аймаг, хошуудад байсан хятадын худалдаачдын тоо, тэдэнд хашаа хүрээ буй эсэх, хаана гаднын хүмүүс голлон юу худалдаалдаг, юу худалдвал гүйлгээ ашигтай, цаашид худалдаачдыг хэрхэн ирүүлж байх; 14.Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг нүүдлийн иргэд ирэхэд тохиромжтой их зам буй, төмөр замыг байгуулбал хаанаас залган хэрхэн байгуулж болох зэрэг болно.
Энэхүү “Шинэ засгийн бодлого” гэгчийг тэр үедээ Монголын ард түмэн сүрхий эсэргүүцэж байсан бөгөөд 1906 оны 6 дугаар сарын 28-нд “Сэцэн хан аймгийн чуулганы даргаас харъяат аймгийн олон хошуудад тариа тарих газар байхгүй хэмээн явуулсан бичиг” буй. Үүнд: “… Урьд бадаргуулт төрийн хорин наймдугаар онд /1902 он/ сайдууд таны газраас иргэдийг /хятадуудыг, монгол газар гэр байшин бариулах, тариа тариулах зэрэг учир тушаасан тухайд, манай Сэцэн хан аймгийн олон засаг хошуудаас бид зүй нь уг тушаалыг хичээнгүйлэн даган явуулбал зохино. Гагцхүү манай Халхын монголчууд ер язгуураас тариалан, хүрээлэнгүй, гацаа хүй байгуулсангүй, цөм өөр өөрийн нутгийн газар мал үржүүлэн, сайн бэлчээр усыг дагаж нүүж нутаглана.
Алба барьж аж төрөх нь гагцхүү дөрвөн зүйлийн малд итгэнэ. Бас ч малыг адуулж, үр шимийг байгуулах нь цагийн улирлыг дагаж, сайн өвс усыг эрж нутаглах бөгөөд манай тус тусын нутгийн дотор мод, чулуу ширэлдэн ургасан хөвч өндөр бэрх, хахир халцгай говь, хуурай шил цөл газар үлэмж, ер сайн ус, өвч бүхий газар явцуу бөгөөд үүнд, олон иргэд зэргээр ирж, дураар газар хагалан тариа тарих, байшин гэр, дэн пүүс байгуулж, өрх амыг авчирч наймаа гүйлгэх болбоос, нутаг улам явцуудаж хуучин хэвээр цаг улирлыг дагаж өөрсдийн дуртай нутгийг сонгон мал адуулан үржүүлж, албыг барьж амьсыг тэжээн аж төрөхөд үнэхээрийн тусгүй гэх ч байтугай, хэл нэвтрэхгүй эр, эм иргэд монголчуудын хээр тал газар хольцолдон сууж, ямар зүйлийн ёс бусаар явж, балар будлиан өдүүлэхийг огт үгүй болгон чадахгүй…” /”Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл” баримт бичгийн эмхтгэл /1900-1914/ номын 33-р тал/
Өвөг дээдэс маань ямархан ухаанаар харийн санаархлыг няцааж газар нутгаа өмгөөлөн, үр хойчдоо үлдээхийн төлөө тэмцэж явсан алтан түүхийн жирийн нэг хуудас сөхөхөд л ийм байна.
Тэрхүү “Шинэ Засгийн бодлого” гэгч 14 зүйл асуулга нь өнөөгийн дэлхийн эзэрхэг түрэмгий, зальт олон улс гүрэн манийг мөн л ийн сонирхож, сонжин туршиж, тандан буйн шинж, эрхэндээ авахын тулд хичээнгүйлэн судалж буйн хуулга нь “өнгөрсөн цаг” дор тодорсон гэлтэй. Өдгөө ч биднийг тийн тандаж, сүүлийн 7 жил нэгэнт нууц үгүй болсон тул, ардчилал, ил тод байдал гэгчийг далимдуулан харийнхан мэдэх гэсэн бүхнээ мэдэж, судлах гэсэн бүхнээ судалж, юун тэр 14 зүйл байтугай 14 мянган зүйл нууцыг ч алдсан буй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах