Мессенжирт үлдээсэн нэгэн оффлайн мэдээг уншаад хүний сайхан сэтгэл, итгэл амьдрал гээчийг дахин нэг бодож үзэх болсноо хэлэх юун...! Тэгээд тэрхүү бүсгүйн хүсэлтээр түүний илгээсэн мэдээг нийтлэж байна.
Монголчуудаа...
Амьддаа бие биенээ хайрла!
Алив сайхан үгээ бусдаас битгий харамла.
Хүмүүсээ миний Буянаад урам хайрла
Хөл дээр нь босгож чадах ид шидтэй үг хайрла
Миний хэмээн дотночилон дууддаг цөөхөн хэдэн хүний маань нэг хүнд өвчинтөй тэмцэн өдөр өдрөөр дөхөн ирэх үнэнийг ухаарч ядан байгаа энэ үед та бүхэндээ хандан үгийн гуйлга гуйж суунам . Оюун ухаан итгэл үнэмшилийн хүч бол бие организмд үүссэн өвчинг ялан дийлж чадах цорын ганц хүчин зүйл юм .Тэрхүү хүч чадлыг дүрэлзүүлэн асааж чадах ид шидтэй гайхамшигт үг хайнам .Үгийн үнэ цэнэ шидэт утгын тунгаан бодох саруул ухаантай түүнд минь худлаа цэцэрхэл хуурамч бялдуучилал биш үнэн сэтгэлийн урмын үг бичээрэй .Хамгийн сайхан захидал хамгийн үнэн үг илгээж хүч чадал урам хайрласан хүнд би чин сэтгэлийн нандин билэг илгээе. shidetem2010@yahoo.com хаяг руу майл бичнэ үү!
Буянбатын тухай товчхон
МУИСыг нийгмийн ухаан улс төр судлаач мэргэжилээр төгсөж Солонгос улсад мастeрийн зэрэг Их Британи улсад докторын зэрэг хамгаалсан Монголын маань өндөр боловсролтой эрдэмт хөвгүүдийн нэг билээ.
Хүний нутагт олон жил эрдмийн мөр хөөсөн оюутаны амьдралаасаа боломж гарган Монгол түмэндээ тусалсаар явна.Солонгос улсад байх хугацаандаа Бат нэгдэл ТББ байгуулж эрх нь зөрчигдөж зовж зүдэрч яваа олон монгол хүмүүст хууль эрхийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ.Одоогоор Их Британи улсад Оюунлаг Бүтээлч залуучуудын club байгуулан орон гэргүй өнчин ядарсан хүүхдүүд болон Эх нялхасийн төвийн тасгуудыг тохижууулах зэрэг олон ажлуудыг хийж байна.Дэлгэрэнгүй сонирхвол http://www.mglcharity.com/
Ухаалаг хүнлэг энэ залуу маань хавдар хэмээх аюулт өвчин тусаж олон мянган сэтгэлийн хүмүүсийн дэм тус өөрийн агуу их тэсвэр тэвчээрээр хоёр удаагийн маш хүнд хагалгааг амжилттай даван гарсан ч одоогоор биейин байдал сайнгүй Их Британи улсад эмчилүүлж байгаа юм.Сурсан мэдсэнээ эх орондоо зориулж хийж эхэлсэн хийхээр төлөвлөсөн ажлуудаа дуусгах хүсэл маань миний амьдралд хоргодох хамгын том шалтгаан гэж ярих Буянаад минь зориулж захиа бичээрэй Одоогоор олон хүнтэй харьцах боломжгүй байгаач удахгүй эдгэрээд инээгээсэй ихийг хийж бүтээж урт удаан амьдраасай хэмээн өөр өөрийн шүтдэг бурхан шүтээндээ залбираарай
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд д...
-
Миний нэг танил залуу Солонгост хэдэн жил ажиллаад нутагтаа ирсэн хойноо Улаанбаатар хотын нэлээд хэдэн Солонгос хоолны газар туслах тогоо...
-
Өвөр Монгол ын эрх чөлөөний төлөө, Монгол үндэстний төлөө санаагаа зовоож уран бүтээл туурвиж явсан энэ эгэлхэн эх хүнийг Хятадууд яагаад ин...
-
Мөнх тэнгэрийн зарлиг Монгол түмэнг сэргээлээ Мөнхөд орших өвгөдийн онгод Мөнгөн бороо шиг буулаа Өрх болгоны дээр толгой дараалан бууж...
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Уриа дор нэгддэг Утаан дор сарнидаг Уухайн дор цугладаг Уулс бүрхэж хурдаг Хар сүлдэндээ мөргөдөг Хас тэнгэртээ сөгддөг Хамаг Монголдо...
-
Монгол эх орондоо хайртай хэн бүхэн заавал үзэх ёстой бичлэгүүд байна. Үзээд санал бодлоо үлдээгээрэй!
-
Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн...
-
(Их Эзэн) Чингис хааны тухай хууль МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011о ны .... сарын ны - ....өдөр дугаар Улаанбаатар хот /Хуулийн төсөл/ НЭГДҮГЭЭР БҮ...
-
Эх орноо улс үндэстнээ гэсэн мянга мянган залуус өдөр хоног тоолж тэсэж суугаа шүү гэдгийг сануулая!Монголчууд бидний түүхэнд өөрсдийн буруугаас болж бусдын эрхшээлд орж байсан түүхэн сургамжтай. Тодруулж хэлбэл Монголчууд хүчгүйдээ биш э...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com