Улс төрчид аман дээрээ эрх чөлөөний тухай дандаа лоозогнож байдаг билээ. Харин тэд энэ тухай хэдий их ярина, нийгэмд бодит байдал дээр төдийчинээн бага эрх чөлөө үлдсэн байдаг...
Энэ номонд одоогийн энэ дэлхий нийтийн хямралтай мухардмал байдал, өрнөж байгаа үйл явцыг задлан шинжилж ялангуяа Барууны нийгмийн соёл иргэншлийн ба улстөрийн дотоод зохион байгуулалтыг яг мэс засалч мэт үе үеэр нь сөхөн нээж бид бүхний мартсан эсвэл бүр огт таамаглаж ч байгаагүй зүйлүүдийг дэлгэн харуулсан юм. Энд дэлхийн II дайнаас хойшхи Барууны ертөнцийн нэн шинэ түүхийг эхнээс нь өнөөдрийг хүртэл авч үзэж олон тооны архивын баримт материалууд ба ялангуяа энэ үйл явцын гол гүйцэтгэгчид байсан хүмүүстэй хийсэн ярилцлагуудаас тэдний зүгээс нийгмийг удирдаж ирсэн тэр бүх байдал ба өнөөгийн нийгмийг эрх баригч цөөнх ба бусад хүмүүс гэж хэрхэн хуваасан гол үзэл баримтлал, дүр зураг тод томруун гарч ирдэг.
Хүйтэн дайны үеийн цөмийн стратегичдын бодож олж боловсруулсан “хүн - шоргоолж” загварыг биологичид, антропологчид, эрс үзэлтэй сэтгэл зүйчид тэр байтугай улстөрчид, эдийн засагчид хүртэл өргөн хэрэглэж байсан ба хэрэглэсэээр байгаа юм. Нийгмийн Хүн-ий талаар тэдний бодож олсон "бүхнийг хардсан сэжиглэсэн , юунд ч итгэдэггүй, зөвхөн хувийн ашиг хонжооны тухай бодол ба айдастаа хүлэгдэж хязгаарлагдсан бодгаль"-ийн энэхүү маш хялбаршуулсан сонин загвар нь барууны улстөрчдийн өөрийн улс орондоо болон бусад улс орнуудад байнга тунхаглаж тэрбайтугай түүнийг тулган хүлээлгэхийн тулд өнөөдөр цус асгаруулсан дайнууд хүртэл хийж байгаа тийм "эрх чөлөөний үзэл санаа" болж хувирсан тухай өгүүлдэг. Харин эцэст нь сүүлийн 40 жилийн дотор энэхүү үзэл санаа, загвар нь нүдэнд үл үзэгдэх хяналт, боолчлолын цоо шинэ систем болж хувирсан ажээ.
Маш хачин сонин гэхдээ бараг ихэнхидээ нийгмийн анхаарлын гадуур, тайзны ардаас хийж байсан олон явуулгуудын үр дүнд одоо маш энгийн хялбаржсан үйл хөдлөл ба бодол санаатай дундаж бодгалиудаас бүрдэх болсон өнөөдрийн энэ нийгмийг бид харж байна. Яах нь тэр вэ? Энэ бүхэн сайхан амлалтууд, итгэл найдварууд төрүүлсэн хүлээлтээс эхэлсэн биш бил үү?
Ийм асуулт аяндаа урган гарч ирж байгаа юм. Энэ үзэл санаа нь тэгэхээр өөрөө хар аяндаа бүрэлдсэн нөхцөлд бидэнд өнөөгийн энэ тулган хүлээлгэж байгаа хэм хэмжээ болсон юм гэж үү?..
Өнөөдрийн энэ улстөр дэх цирк, албан тушаалын наймаа, авилга хээл хахуулийн урьд өмнө үзэгдээгүй хавтгайрал, түүнтэй хийж байгаа ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа тэмцэл, нийгмийн задралд автсан, тодорхойгүй болсон ойрын ирээдүйтэй ийм амьдрал чухам юунаас эх үүсвэртэй гэдгийг энэ номонд өгүүлэх болно.
Либерал, либеритари үзлийг "даган баясагчид" энэхүү үзэл санаа нь "гоё сонсогдох" нэрээрээ биш, харин агуулга, үр дагаваруудаараа Монголчууд бидний хэдэн үеэрээ мөрөөдөж байсан тэр үндэстний эрх чөлөөний үзэл санаатай хир дүйцэж байгаа, ер нь яг цаад мөн чанараараа чухам юу гэсэн үг болохыг эргэцүүлж бодож байсан болов уу... Эсвэл тэд барууны джинс, хөгжимтэй яг адилхан сайн, сайхан гэж нэг удаа л бодож "итгэсэн" байсан уу...
Лав одоогийн эрх баригчид, суртал ухуулагчид нийгэм, олон нийтийн анхаарлыг иймэрхүү зүйлүүд дээр хандуулахыг хүсэхгүй байсан байх аа. Эсвэл тэд өөрсдөө ч мэдэхгүй байгаа юу...
Одоо дээр дооргүй манай нийгмийн хамгийн тулгамдсан, бүхнийг боомилж байгаа, тэмцэж арилгах ёстой гэж ярих болсон, харин эрх баригчдын тэмцэж байна гэж шоудах болсон АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, НИЙГМИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ нь зөвхөн сүүдэр нь төдий бөгөөд харин энэ сүүдрийг тусгаад байгаа зүйлийг эхлээд олж харах хэрэгтэй юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Сүүг маш олон төрлөөр, маш олон янзаар боловсруулан хэрэглэдэг угсаатан бол Монголоос өөр хаана ч байхгүй. Хожим Түвдүүд Монголчуудаас цаг...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Монгол ардын тууль бол монголчуудаас дэлхийн аман зохиолын эрдэнэсийн санд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг мөн юм. Тэгээд ч Монгол туул...
-
Үндэстэн болохоор өөрийн үндэстний язгуур эрх ашиг байх ёстой. Тиймээс ч энэхүү язгуур эрх ашгийг хамгаалах гэж өвөг дээдсүүд минь халуун ...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
Үндэстний үзэлтнүүд заавал үзэх ёстой ярилцлага. Монголчуудын уг гарвал, сэтгэхүйн онцлог, нүүдлийн мал ажуйн соёлын талаар маш сонирхолтой ...
-
Эцэг хүний 5 эрдэм 1. Уужим ухаан 2. Хатан зориг 3. Бат журам 4. Өрх гэрийн түшиг 5. Үр хүүхэдийн сүр сүлд Гэрийн эзний 5 жур...
-
Магадгүй ганцхан энэ удаа бие даагч нарт улс төрд орох томхон боломж байх талтай. Учир нь улс төрийн 2 том намын рейтинг сүүлийн жилүүдэд...
-
Монгол улсын үндсэн хууль ийнхүү эхэлдэг . Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүни...
-
Үндсэн хуулийн гол агуулга нь хувийн өмч, хувь хүний эрх ашгийг хамгаалсан байгаа цагт хэн ч улс төрд сонгогдсон улс үндэстнийхээ дайсан бол...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com