Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон үхлийн аюултай вакцины талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байж болох уу?

30.08.2012 Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Лондонд монголчуудтай хийсэн уулзалтаас товч сийрүүлэхэд
1. Уулзалтын ажиллагаа 19.30-д эхлэх байсанаас сайд маань хоцрон ирж 20.15-д эхлэв.

2. Дэд сайд маань,өөрийн санаачилгаар,мянганы сорилын сангийн хүрээнд,монголын охидуудад тарьж буй Гардасил вакциныг манай иргэд маш сайшаалтайгаар хүлээн авч байгаа тухай бахархалтайгаар яриагаа эхлэв.


3. Оролцогчидын асуулт: Гардасил вакциныг ямарч хор хөнөөлгүй гэдгийг,ард иргэдэд батлах зорилгоор эхэлж өөрийнхөө охинд хийлгэсэн гэсэн.Гэтэл таныг охиндоо витамины комплекс хийлгүүлсэн гээд хэвлэлээр бичээд байсан,энэ үнэн үү?

-Манай охин аавтайгаа Америкт байгаа,би охиныхоо 3 дахь тунг хоцроочихвий гэсэндээ Ерөнхийлөгчөөр өгч явуулах санаатай байгаа,гэв.

4. Энэ вакцин нь хүний биед дархлааг аль хэр удаан барих вэ?гэсэн асуултанд 20-30 жил гэж хээв нэг хариулав.
Уг нь вакциныг үйлдвэрлэсэн Америкийн хувийн Мерк компани нь, 3-5 жилийн хугацаанд дархлааг тогтооно гэсэн байдаг.

5. Вакцин тариулснаас үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаварын талаар ард иргэдэд аль хэр мэдээлэл тараасан бэ?
Сайд: Байлгүй яахав,айл болгоны хашааны хаалга,ханан дээр орчуулаад наачихсан байгаа гэж хариулав.

6.Гардасил тариулсанаас болж маш олон охид тахир дутуу болж,нилээн хүн үхээд байгаа тухай олон орнуудад мэдээлээд байгаа.Хэрэв манайд ийм тохиолдол гарвал та өөрөө энэ вакциныг оруулж,хийж байгаагийн хувьд хариуцлагаа өөрөө үүрч чадах уу?
 Хэрэв вакцин тариулаад 48 цаг өнгөрвөл,вакцинтай холбоотой гэж үзэхгүй гэв.

Гэтэл энэ 3-н тунт вакцин нь хоорондоо 2 сарын хугацаатай доод тал нь 6 сарын дотор хийгддэг.Тэгэхээр тариулсанаас хойш дараагийн тунг хүртэл энэ вакцин нь хүний биед дархлаа тогтоох гэж үйлчилж л байдаг гэж байгаа.

Мөн цуглааны гол утга учир нь:Лондон дах Монгол соёлын төв,Эмэгтэйчүүдийн гэх байгууллагуудын,Гардасил вакциныг Монголын охидуудад тарихад нь зориулж Рио-Тинто \манай газрыг ухаж буй уул уурхайн\компанийн байранд цуглуулсан хандивынхаа мөнгийг сайддаа хүндэтгэлтэйгээр гардуулах ёстой байлаа.

Гэтэл иргэдийн асуусан,-Энэ вакциныг тусламжаар үнэгүй хийлгэх эрх авсан гэж та ярилцлага өгсөн байсан.Гэтэл ямар учиртай энд мөнгө цуглуулаад,түүнийг авах гэж та өөрөө ирж байгаа юм бэ?гэсэн асуултанд сайд маань сандран бүдрэхдээ,

-Би ерөөсөө хандав цуглуул гээгүй,наад мөнгийг чинь авах ч үгүй гээд гарч явсанаар уулзалт өндөрлөв.


Гардасил вакциний тухай дэлгэрэнгүйг энэхүү хаягаар ороод үзээрэй! Энд дар!

Тайлбар тодруулга, нэмэлт
Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин нэрийн дор Гардасил гэдэг энэхүү маш өндөр эрсдэлтэй вакциныг хөдөө орон нутаг, нийслэлийн зарим дүүргүүдээс эхлэж манай бүх охид, бүсгүйчүүд эмэтгтэйчүүдэд хийж эхэлж байна!!! Эрүүл мэндийн яам энэ салбарын байдлыг ямар болгочихоод байгааг, ямар хариуцлагагүй зүйлүүд хийгээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Иймд энэ сэрэмжлүүлгийг боломжтой бүх хэлбэрээр цааш нь тарааж монголчууддаа ҮР ДАГАВРУУДЫГ НЬ МЭДЭЖ ОЙЛГОЖ БАЙЖ УХАМСАРТАЙ СОНГОЛТОО хийх эрхийг хангахад тусална уу. Гардасил вакцины рекламыг нь биш харин сөрөг бүр цаашилбал бүр үхэл, зэрэмдэг байдалд хүргэсэн аймшигт үр дагавруудынх нь маш олон мэдээллүүдийг интернетээс үзэж болно.

Энэ мэдээллийг охинтой, эгчтэй, дүүтэй, найз бүсгүйтэй, эхнэртэй, ээжтэй бүх монголчууддаа сэрэмжлүүлэн хүргэж байна.

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

eruul mendiin saidaa ajildaa buu hungun goomoi hand ard irgedee uuriin ami shigee sanaj ener tiin uildvees tumen olon eruul enh jargaj tanii buyan mashid deeshleh bilee

Anonymous said...

Eruul mendiin said guai ta buh hunii nuden deer ohiduuddaa ene hor urshigt vaccine tariulaach. bi l huvidaa tegej tenegtehiig chini harahgui baih. Tegeed ch tsaashdaa Mongol ulsiin irgedee eruul mendiig hamgaalah yaam baij hedehnen haltar 4-iin tuluu ard tumnee horduulj ur udmaar taslah uil ajillagaa yavuulahaa bolich. Mongolchuud teneg humuus bish tertei tergui hordood eruul mendgui bolson humuus chamaas bas ulsaas eruul mendiin hohiroloo garguulj avna. chi uhen uhtlee uhsen hoino chini chinii ohin tednii huuhed geed ur udmaar chini mgl-chuud haraan zuhej hariugaa avah bolno. odoo yahav harmaa turiivchee heden 4-r duurgee biz. aiangehed nuhur ohin chini yamar m,unguur USA-d amidarch surch bna. uuniig ch bas avilgaltai temtseh gazar shalgana. nuhur ohiduudaa USA-d baihad ta guai end bugsuu hudaldaad deedchuultei semhen yavaldaad uuniig chini medehgui gej bodoj bna uu. Uuniig udahgui barimttai olnii umnu gargaj tavina.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах