С.Жавхлан газар шорооныхоо төлөө... Өмнөговьд

Өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь нь буюу хайгуул, ашиглалт олборлолтын 66 лицензтэй байгаа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд МУГЖ Самандын Жавхлан очиж тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сум Монгол улсын хэмжээнд хамгийн том нутаг дэвсгэртэй улсын урд хилийн хамгийн том сум юм.
Үлдсэн 30 хүрэхгүй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог аж. Одоогийн байдлаар Гурвантэс суманд 16 томоохон компани олборлолт хийж байна. Эдний дунд 14 жил олборлолт хийсэн компани ч байна. Гурваи том уурхайн 120-140 тонын даацтай 1500 орчим машин тус нутгийн баялгийг өдөр шөнөгүй хятад руу зөөж байна. Эрдэнэсийн энэ хараал, уул уурхайи хор уршигаас болж тус сумын 1350 өрх, 6000 гаруй хүн ам 130,000 гаруй толгой мал өнөөдөр уух ус, гишгэх газар бэлчих бэлчээргүйд хүрсэн аюул нэгэнт тулж иржээ. Тиймээс малчид эрх ашгаа хамгаалах зорилгоор хөдөлгөөн байгуулан тэмцэж байна. Тэдний тэмцлийг эрх мэдэл гэй компаниуд үл тоож байгаа ба учир Самандын Жавхлан хүч зориг, урам дэм өгэхөөр тус суманд очжээ. Иргэд малчидтай хийсэн уулзалт үр дүнгээ өгч /ул ус, газар шороогоо хамгаалахаар Гурвантус сумын малчид, хөдөлмөрчид 100 хувийн санал нэгтэйгээр нэгджээ. Бусад нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл: Гурван том уурхай энд 10 гаруй жил ашиглалт явуулжээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л ганцхан “МАК” компани 6 сая тоон нуүрс Хятад руу гаргажээ. Нийтдээ гурван том уурхайн 1500 орчим машин өдөр шөнөгүй нүүрс зөөн урд хөрш рүү гаргаж байна. Нийтдээ 16 компани олборлолт явуулж байна. Хүн амын хувьд хийгээд мал амьдрах эрүүл ахуйн баталгаа 100 хувь алдагдсан байна. Нэг нь 120- 140 тонны даацтай мянга гаруй машин сүлжилдээд газрын хөрсийг эргүүлжээ. Уул уурхайгаас дүрвээд энэ нутагт байсан Хавтгай, Хулан, Хар сүүлт Мазаалай, Аргаль, Янгир, Ирвэс зэрэг дархан цаазтай амьтан, Ёл, Хойлог, Тас, Бүргэд, Ятуу. Ногтруу, Хулан жороо зэрэг жигүүртнүүд нутгийн хойт хэсэг рүү гарчээ. Харин одоо тэр хойт хэсгийг нь ухах гээд компаниуд бэлдчихсэн, том том техник оруулаад ирчихсэн байна. Хөөрхий талаар нэг тарсан малчдын үгийг тэд нохой хуцсан дайны бодохгүй. Дээрээс зөвшөөрөл авсаи гзж хүч түрэн ухсаар байна. Тэр бүү хэл 5 жилийн дараа огт усгүй болно. Эртхэн нүү, эсвэл малаа зарж сургуульд яваад манай компанид ажилд ор гэх мэтээр малчдыг үг хэлээр дарамтлах болжээ. Тэнд амьдардаг хятадууд үнэгэнд хор өгч галзууруулсан тухай нутгийн малчин эр шүүрс алдан ярьж байна. Хятадуудын тэжээсэн нохой нь малчидын малаас барьж иддэг тухай уурхайн удирдлагад хэлэхэд “Малаа харж байгаагүй хохь чинь” гэсэн хариу сонсжээ. Нүүгээгүй малчдын хотыг тойруулж ухсаар гэрт 200 метр тулж ирсэн байв. Бүр хотонд нь хүртэл өрөм тавьсан аж. Эрх мэдэлтнүүд дархан цаазтай газрыг нь дархан цаазнаас нь гаргаж байгаад ухсан аж. Чухам хэн гэдэг эрх мэдэлтэн энэ хуулийг өөрчилсөн болохыг эрж тогтоох хэрэгтэй. “SGS” компани нь Нарийн сухайтын ордыг Монголын стратегийн орд газарт хамааруулахгүйн тулд лицензийг нь “Сауд гоби коэл транс”, “Мен ши куа ние”, “Жавхлант орд”, “Зэлэм” компанид худалдан шилжүүлжээ. Энд 14 жил олборлолт хийж байгаа компани ч бий. 14 жил ашигт малтмалыг нь авсан компани орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээгүй байна. Уурхайн ухсан цооногт нэг айлын хоёр хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг ч гарчээ. Тэсрэх дэлбэрэх бодис ачсан машинууд сумын төвөөр хөндлөн гулд сүлжилдэж иргэдийг айлгах болж. Мөн тэмээ мал цооногт унаж үхэх нь элбэгшжээ. Энд цөөн хэдэн баримт дурьдвал: - Төрөх эмэгтэйчүүд дутуу төрөлт, уушигны өвчтэй хүн, бүтэлттэй хүүхэд төрөх зэрэг үзэгдэл гарах болжээ. - Малын уушиг нь устсан, өнгө нь өөр болсон гэдгийг малчид хэлж байна. Гурвантэс сум Ноён, Сэрвээ, хойт талаараа Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэ жинст, өмнө тапаараа Өвөр монголын Эзнээ хошуутай хиллэдэг. 100 гаруй булаг, шанд, рашаантай, говийн сумд дундаа хамгийн олон голтой сум юм. Энд монголын үзэсгэлэнт газрын нэг болох “Хэрмэн цав” оршдог. Энэ нутгийг 50-80 сая жилийн өмнө нуур тэнгис, ой мод бүхий “Үлэг гүрвэлийн” орон байсан тухай судлаачид бичжээ. Түүнчлэн эртний хөхтөн, нялцгай биет, дун, хавч, яст мэлхий, матар, чулуужсан өндөг зэрэг олон төрлийн амьтан, ургамлын үлдэгдлийг эрдэмтэд энэ нутгаас олж, нээсэн байдаг. Гурвантэс сумын нутаг Нэмэгт, Гилбэнт, Ханын хэц, Тостын ууланд хадны сүг зураг ч элбэг байдаг. Заг, Жигд, Хайлаас, Тоорой, Сухай, Яргай, Харгана, Буйлс зэрэг мод бут, Улаан гоёо, Чихэр өвс, Лидэр, Хулангийн ундаа, Морин шарилж, Алтан гагнуур, Хятангар, Загсгал, Арц зэрэг эмийн ургамал: Цулхир, Хүмүүл, Таана, Сонгино, Бажуун зэрэг хүнсний ургамал, Заг бударгана, Шаваг, Дэрс, Зэгс зэрэг бэлчээрийн олон төрлийн ургамал ургадаг газар. Энэ бүхэн уурхайгаас болоод устаж үгүй болоод байгаа аж. Байгалийн зохицлоор ургадаг энэ сайхан ургамлыг ямар ч нөхөн сэргээлт хийж чадахгүй нь үнэн. Овъёос тариад ногоон болгож харагдуулах жинхэнэ ургамал хоёрын хооронд тэнгэр газар шиг зай бий. 2012.09.17

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

hetsyy bnaa!eleg eemterch bna daa!

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах