Үндсэн хууль ба Үндсэн гажилт!

Монгол улсын үндсэн хууль ийнхүү эхэлдэг .

Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
 Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. хэмээн үндсэн хууль эхэлдэг.
 Гэтэл бодит байдал дээр: Үндсэн хууль ийнхүү гажсан!

-Улсынхаа тусгаар тогтнолыг бүрдүүлж буй газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн бие даасан байдал, удмын сангийн аюулгүй байдал, байгал экологийн тэнцвэртэй байдалд илтэд халдсаар байгаа. -Хүний эрх, эрх чөлөөг шударга бусаар хөлжсөн хүмүүс л их эдэлж байгаа. -Түүхээ илтэд мушгин гувиулж, нам, үзэл суртлын нэг хэсэг болгон ашиглах болсон, түүхийн ховор нандин үзмэрийг хулгайлах, шамшигдуулах, түүхийн дурсгалыг нураах буулгах нь хэрээс хэтэрсэн. -Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг биш алдааг давтсаар байгаа -Эх орондоо зэрлэг капиталист, дүр эсгэсэн ардчилсан нийгмийг хослуулан хөгжүүлэхийг зорилгоо болгож байна. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноос нууж засварлан хулгайлсаар байна!
SB 2020

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах