Сүүг маш олон төрлөөр, маш олон янзаар боловсруулан хэрэглэдэг угсаатан бол Монголоос өөр хаана ч байхгүй. Хожим Түвдүүд Монголчуудаас цагаан идээг боловсруулах аргад суралцжээ. Монголын хөдөө нутгийн хүн зоны шүд яралзсан цагаан байдаг нь цагаан идээний ач тус билээ. 1918 онд судалгаа явуулж Монголчуудын хүнсний үндсэн хэрэгцээний 55.3 хувийг сүү цагаан идээ, 20.3 хувийг мах эзэлж байсныг тогтоожээ. Түүнчлэн хүнсний хоногийн хэрэглээний бүтцэд шар будаа, гурил 12.8 хувь, цагаан будаа 1.2 хувь, саахарын зүйл 0.1 хувийг эзэлж байснаас гадна шахмал ногоон цай хоногт 51.8 грамм, архи 4.6 грамм хэрэглэдэг байсан тухай тэмдэглэжээ.
Showing posts with label Монгол ёс заншил. Show all posts
Showing posts with label Монгол ёс заншил. Show all posts
Монгол ёс заншлаа дээдлэхүй -
Монголчууд бид аж төрөх,
айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын
зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс,
шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал
хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл
гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон.
Баядуудын ёс заншлын тухайд
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний баялаг уламжлалтай билээ.
Баяд ястангуудын хоорондын харилцаа холбоо, заншил, ёс горимд хүндэтгэлийн хэлбэр болох мэндлэх ёс, золгох, тамхилах, зочлох зочлуулах уламжлал багтдаг.
Насаар дүү хүн нь ахмад хүнийхээ тохойг нь доороос нь гардан хүндлэн хацраа өгөн золгодог. Мөн ингэж золгохдоо улирлын байдлаар мэндлэх ёстой. Жишээ нь: Сайн хаваржиж байна уу, биесээр сайн гарч мал сүргээ тарган тавтай онд оров уу даа гэх мэт.
Мөн тухайн үед тэр айлын эрхэлж байгаа үйлийг ерөөөж мэндлэх нь бий. Жишээлбэл: оёдол үйл хийж байхад “Үйл бүт”, охидод бол “Уран болог”, эсгий хийж байхад “Дун цагаан дурдан шиг, артай болтугай” гэх мэт Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь “Ерөөлөөр болог”, “Тэр ерөөл бат орших болтугай” гэж хариу бэлэгддэг байв. Мөн малын бэлчээр, тал хээр аян жин нүүдэлд яваа үест зориуд зам тосон очиж мэндчилдэг заншил байснаас гадна хонь хариулж яваа хүнтэй уулзаад “Хонь сайн тогтож байна уу?” гэх буюу аян жинтэй тааралдвал зөв талаараа зөрөлцөн, “Аян замдаа сайн явж байна уу? гэх зэргээр
Subscribe to:
Posts (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Миний нэг танил залуу Солонгост хэдэн жил ажиллаад нутагтаа ирсэн хойноо Улаанбаатар хотын нэлээд хэдэн Солонгос хоолны газар туслах тогоо...
-
Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд д...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Мөнх тэнгэрийн зарлиг Монгол түмэнг сэргээлээ Мөнхөд орших өвгөдийн онгод Мөнгөн бороо шиг буулаа Өрх болгоны дээр толгой дараалан бууж...
-
Өвөр Монгол ын эрх чөлөөний төлөө, Монгол үндэстний төлөө санаагаа зовоож уран бүтээл туурвиж явсан энэ эгэлхэн эх хүнийг Хятадууд яагаад ин...
-
Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
October 16, 2009 Олон мянган жил энэ цагаан хэрэмэндээ шавааралдан суудаг, хүн төрөлхтний доод үндэстэн жунгаа нараас Монго...
-
Уриа дор нэгддэг Утаан дор сарнидаг Уухайн дор цугладаг Уулс бүрхэж хурдаг Хар сүлдэндээ мөргөдөг Хас тэнгэртээ сөгддөг Хамаг Монголдо...
-
Эдийн засгийн алуурчин Жон Перкинсийн “НАМИНЧЛАЛ” Ардчилал хэмээх гэх сайхан нэрийг ашиглан эх орноо харийнханд уралдан худалдагч, урвагч ...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
