Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн


(Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн хятадын эрүү шүүлт мөрдлөгөөс зугтаан Швэдэд дүрвэсэн боловч тэндээ цаг бусаар нас барсан билээ.Түүний үхэл тодорхой бус ч мянга мянга эх орончдыг төрүүлсэн юм)1964 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хїїхэд нь болон төрж, хөдөө байдаг нагацынд өсөн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бүх Өвөр Монголыг дугуйтай 5000 км аялж,Өвөр Монголын нэн шинэ түүхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хүртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Өвөр Монгол ба Хятадын єнєєгийн байдлыг єєрийн нүдээр үзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чєлєєний хєдєлгєєн” сэдвээр эрдмийн ажил хийсэн байна. Хєтєч: Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ. Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол Хятад улсын аюулаас хамгаалах хорооны нууц бичиг Европын парламынтын тогтоол БНМАУ- д уригдаж очоод баригдсан єнгєрєлт Алтан- Очир гїнгийн дурсамж Дотоод Монголын зовлонт байдал Би аль нэг улсын харьяалалгїй ч Монголын тєлєє зовнидог Салан тусгаарлах нь үргэлжилсээр байгаа Євєр Монгол Монголоос ирсэн нууц баримт бичиг “Монгол Хятад улсын ариун нутаг “ Үхэр жилийн үймээн Хятадын “шулмас” санаа Оршил: Монголчууд хоёр мянган жилийн тэртээ тулгуур тєр улс болох “Хүн” улсыг байгуулсан цагаас эхлэн хүчирхэгжин мандаж улмаар 1162 онд Эзэн Чингис Тэмүжин мэндэлснээр Ази Европын хуурай газрын ихэнх хэсгийг эзлэн дэлхий ертєнцєд алдар нэр нь дуурсаж байлаа. Харамсалтай нь дотоодын нягтрал алдан бусад улсын хїчирхэгжилээс болж 17- р зуунд Манж Чин гүрэнд колончлогдож боолчлгдсон боловч үе үеийн эрх чєлєє тусгаар тогтнолоо сэргээх гэсэн дайчин тэмцлийн дїнд 1911 онд Монголчууд эрх чєлєє тусгаар тогтнолоо бїрэн сэргээж чадсан билээ. Гэтэл 1915 оны Хиагтын гэрээгээр Хятад, Орос хоёр том гүрний дарамт шахалтаас монгол нутаг зєвхєн говийн хойдох эдїгээгийн Монгол улсаар хязгаарлагдсан байна. Энэ цагаас хойш урд цагаан хэрмээс умард дах говийн ємнєх монголчууд хятадын цэргийн эрхтэн ба Японы дайлан эзлэгчдийн талхилалд єртєж билээ. Гэвч Монголчууд хїчирхэг цэргийн ємнє євдєг сєгдєн бууж єгєєгїй. Тогтох, Гаадаа мээрэн, Дамдинсїрэн, Утай, Хайсан, Бавуужав, Мэрсэ, Дэмчигдонров нарын олон монголчууд эрх чєлєє, тусгаар тогтнолоо олон улсын хууль зүйн дагуу бїрэн сэргээх гэж цогтой тэмцэж амь биеэ зориулсан хэдий боловч цагийн ороо бусгаад том гїрний жанжлах бодлогын хоморгонд єртєн сүйджээ. Япон мєхєж, Хятадын гамингийн засаг сүйрч байхыг завшиж Хятадын Коммунист Нам(ХКН) Євєр Монголын їндэсний эрх ашгийг худалдагчид болон тухайн їеийн цагийн ороо бусгаагаас болж, Хятадын удирдлагын хуурамч бодлогод тєєрєгдєн 1947 онд Євєр Монголын єєртєє засах орон (ЄМЄЗО) гэгч нэрийн тєдий муж улс байгуулжээ. Энэ жил ЄМЄЗО байгуулагдсаны 50 жилийн нїїр їзэж байгаа дашрамд мунхаг би єєрийн хайрт эх орон Євєр Монголынхоо 50 жилийн турших ХКН-д хэрхэн боолчлогдон колончлогдож байгааг түүхэн үнэн бодит баримтаар дэлхий нийтийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч иргэдийн сонорт хүргэхийг хүсч байна. Їїний тулд: Америкийн хүний эрхийн байгууллагаас 1991, 1992 онд гаргасан “ Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол”, “ Салах тусгаарлах нь үргэлжилсээр байгаа Євєр Монгол”, Дэмчигдонровын “ Уригдаж очоод баривчлагдсан єнгєрєлт” хэмээх дурсамж, Євєр Монголын Залуучуудын тєвийн уриалга болон миний зарим бодитой баримтад тулгуурлан бичсэн єгүүллийг энэхүү товхимолд оруулав. Мєн Зостийн чуулганы Алтаагийн 1926 онд зохиосон “Дотоод Монголын зовлонт байдал” хэмээх баримт хэдийгээр ЄМЄЗО байгуулагдсанаас ємнєх учир боловч Хятад цэргийн эрхтэн, гамин, ХКН- аас Євєр Монголд бїгд л адил дарангуйлан колончилж, нутаг усыг минь эзлэн, хїн амыг минь нядах бодлого хэрэглэж байсан гэдгийг харуулах зорилгоор уг зохиолыг нэгтгэв. Монголын цэцэн үгт “ Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг учир колончлогдон хятадчлагдаж байгаа Євєр Монголчуудаа ємгєєлєн гал голомт эх орон Монгол улсын чєлєєт оюутнуудын “ Хунтайж Дэмчигноровын нийгэмлэг”- нхний эсэргүүцэл гарган бодитой туслалцаа їзїїлсэнд элэг нэгт Євєр Монголчуудынхаа нэрийн ємнєєс талархал илэрхийлье. Дэлхийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч, засгийн газар, олон нийтийн байгууллага, ард иргэддээ Євєр Монголын гунигт байдлыг анхаарч, халамжлан дэмжиж байгаад бид їнэн зїрхнээсээ баярлаж байна. Эцэст нь тэмдэглэхэд энэ хорвоод бид бїхэн зуу хїрэхгїй насалдаг билээ. Тиймийн тулд хїн хїнээ хайрлаж явъя. Миний энэ ном Хятадын ард тїмэнд чиглээгүй, Хятадын ард түмэн єнєєдєр эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжиж байгаа шалтгаанаар шоронд їй олноороо хоригдсоор байна.ТиимээсХКН- ын ноёрхолд байгаа Тєвд, Монгол, Уйгар, Хасаг, Солонгос, Хотон, Хятад зэрэг їндэстэн бид эрх чєлєє, хїний эрхийн тєлєє хамтаар тэмцэж, сайн сайхан хїмїїнлэг нийгэм байгуулахын тєлєє хамтаар тэмцэн сайн сайхны тєлєє мєр зэрэгцэн зогсоцгооё. Бид бүхэн шударга ёс, їнэний тєлєє тэмцэж байгаа тул амжилт олох нь дамжиггїй. Сайн үйлс дэлгэртүгэй. Хєх тэнгэр Хєрст дэлхий Хүчит Чингисийн ивээлд Манай Монголын хийморь Мандах болтугай Хурай. Хурай. Хурай. Миний єчил Хүн гурван удаа амьдардаг гэдэг учир нь анхныхаа арван сарын амьдралыг ээжийнхээ гэдсэнд эхэлж хорвоод мэндлэх цагт дээд тэнгэрийн хурмаст надаас чи хаана тєрєе гэж хүсч байна вэ гээд дэлхийн бємбєрцгийг гаргасанд нүдэнд хамгийн тод туссан нь уул хадны дээгүүр мурилзан мурилзсан аварга том барилга байлаа. Энэ чинь юу вэ гэсэнд энэ бол тїмэн газрын урт цагаан хэрэм. Ємнє талд нь сууршьмал ард болох Хятадууд сууж тариа тарьж амьдардаг. Хойд талд нүүдэлчин үндэстэн болох монголчууд мал малллаж, хєдєє хээр талд ан агнан эрх чєлєєтэй амьдарч, байн байн хятадуудыг хүчирхэг морьт цэргээр дайрдаг тул хятадын хаан хил хязгаараа хамгаалахын тулд ард орноо дайчлан хил дагуу энэ их аварга том хэрмийг байгуулав. 1162 онд хэрмийн умард дахь Монгол овогтнуудад Чингис хаан- Тэмїїжин мэндлэн Монгол гэдэг нэрийг ертєнц дахинаа мандуулж дэлхийн боловсон соёлд баларшгүй түүх үлдээснээр 13- р зууныг Монголын зуун гэж ертєнцийн түүхнээ алдаршин, Чингис хаан хорвоогийн цєєхєн хэдэн алдартны нэг болсон билээ гэж монголын тухай миний сонирхсоныг үзээд їїний тухай үргэлжлүүлэн ярьж єгсєн байна. Тэгээд би хэрмийн умард хэсэгт хоёр дахь амьдралаа эхлэх хїсэлт тавьсанд миний саналаар болгов. Би Монголын єндєрлєгийн Сєнєд хошууны тєв, Сайхан тал балгасанд манай эриний 1964 оны єлзий билэгт єдєр эх Бадамлянхуа, эцэг Даваасамбуугийн ууган хүүхэд болж эднийхнийг бєєн баяраар мялаалаа. Тэгэхдээ миний сонгосон газар нь Монгол орон хэмээдэг боловч эдїгээ нэгэнт түүхийн єєрчлєлтєєс хятадуудын эзэмшилд орж, харин ар монгол буюу тєв Монгол нь бие даасан улс болжээ. Сайхан – Єлзий суманд багийн сайхан насаа єнгєрєєжээ. Ачит уул болбоос эрт цагт энд мангас їїрлэж байсан учир Чингис богд энэ уулыг алс холоос эрдэнийн сумаар харваад мангасийг алж ард зоныг амаржуулан угийн шовх уул нь тэмээний хоёр бєх мэт болсон гэж настайчуул хуучилдаг. Миний нагац євєє хєдєєний малчин хїн тул би бараг бага насаа тэднийд єнгєрєєжээ. Тэнд хурга тугал хариулж монгол амьдралаа мэдэж эхэлсэн. Малчны амьдрал гэгч аль бүхнээ єєрийгєє хангадаг. Тэд хонины ноосоор эсгий хийж гэрээ барьж, дэвсгэрээ дэвсдэг. Мах сүүг нь идэж уудаг. Сүү нь олон зүйлийн хэрэгцээтэй. Хурууд зєєхий хийдэг бєгєєд бас архи нэрж болдог. Хонины арьсаар хувцас гутал хийнэ. Эмээлийг бас дэр хийж унтдаг. Нэг үхрийн махыг хатааж нүдвэл давсаганд нь багтчихна. Түүнийг монголчууд эрт дээр үеэс аянд авч явдаг байжээ. Миний євєє надад ингэж хуучилсан нь ерєєс сэтгэлээс гардаггїй юм. Бидний євєрлєгч нар эмээлээ заавал хойш хандуулж тавьдаг. Ойрад Монгол нь зїїн тийш, Барга нь баруун, Буриад монгол нь ємнє зүгт хандуулж тавьдаг. үүний учир нь Монголчуудын сэтгэл нь бүгд єєрийн мандсан газар Чингисийн шарил байдаг Бурхан Халдун уулыг чиглэдэг бєгєєд хэзээд эзэн Чингистээ үнэнч гэсэн утгатай. Бага насанд болсон явдлуудаас миний сэтгэлд мартагдашгїй ул мєр үлдээсэн хэрэг бол хятадууд монголчуудыг хядсан явдал билээ. Тэр їед миний дїї охин нэг настай байлаа. Эцэг эх минь шоронд. Ээж минь хааяа ганц нэг ирээд дїїг хєхүүлдэг. Нэг охин дүү євчлєєд байхад Маогийн томилсон, монголчуудад туслах гэсэн нэртэй эмч нар муу хүний хүүхэд, улсаасаа урвагчийн зулзага гээд хорт зүү тавин алав. Ой єнгєрч байгаа хүүхэд ямар ялтай бол? Миний эцэгтэй хамт ажилладаг монгол улсад сургууль тєгссєн эмэгтэй багшийг монголын тагнуул хийсэн баримтаа гарга гэхэд угаас түүнд тийм баримт байхгүй тул эхлээд хятад эмэгтэй Ху овогт дараа нь бусад алан хядагч нар түүний бэлэг эрхтнийг нь олсон дээсээр хєрєєдєж дараа нь бэлэг эрхтэнд нь цаасан буу тавьж алсан байлаа. Миний япон хэлний багш Дэлгэрцогт гэж 40- єєд оны үед Японд сургууль тєгсєєд доцент байсан хүн Євєр Монголын залуучуудын соёл боловсролыг дээшлүүлье гээд нутагтаа ирсэнд авгайг нь суугаа болгож, ганц хүүг нь мэдрэлийн євчтэй болгоод зогссонгүй єєрийг нь хүнд гэмтээжээ. Миний эцэг надад хэлэхдээ: Дэлгэрцогт багш болон энэ олон хїний яахыг чи нїдээрээ харсан биз. Хэрэв чамд ХКН- ын дэглэмээс мултарч єєр оронд очих завшаан олдвол євєр монголын їнэн байдлыг дэлхий нийтэд ярихаа бүү март гэсэн. Ээж минь багш байсан учир би 6 настайгаасаа эхэлж ээжийн заадаг ангид хичээл сурч эрдэм номын анхны босгыг алхлаа. Миний үед монгол сургуулиуд хаагдаад дахин сэргээж байсан учир сурах бичиггүй тул сургуулийн багш нар єєрсдєє монгол сурах бичиг зохиож дармалдаад хүүхдүүдэд хичээл заадаг байлаа. Монголчуудыг хядаж байсан їед Монголын хэдэн мянган жилийн соёлын єв талхигдан шатаагдаж сїм хийд бүгд эвдэгдэн нэг їгээр хэлбэл хятадын эрхшээлд байсан бїхий л монголчуудад нєхєж болшгүй гай авчирсан нь тїїхэн їнэн юм. Монголчуудын 5 хувь нь хядагдаж, 40 хувь нь эрэмдэг зэрэмдэг болсон байна. Цаг хугацаа єнгєрсєєр 1976 он би хошууны дунд сургуульд дэвшин суралцах болов. Їїнээс хятадын дээд зиндааны дотоодын зєрчил хурцадсанаар их сургуульд оюутан шалгахдаа эрдэм соёл мэдэх эсэхийг нь хамаарахгүй намдаа үнэнч эсэхийг нь шалгаж, шалгуулахдаа тухайн үеийн сонин хэвлэлээс хуулж оюутан болдог инээдэмт явдал байсан. Дунд сургуулийн анхны 3 жил миний нїдийг нээсэн билээ. Тэр їед унших ном ховор байсан боловч хааяа номын дэлгїїрт гарсныг эцгээс мєнгє гуйн авч уншдаг байв. “Марк Полын їлгэр” нь надад маш сонин санагдсан. Їїнээс би монгол гэдэг чинь буурай їндэстэн биш маш хїчирхэг їндэстэн байсан гэж мэдсэн. Ринчин гуайн “Їїрийн туяа”, “ Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “ Заан залуудай” зэрэг номыг хїнээс зээлж олонтаа уншдаг байлаа. Эдгээр номоос Монгол улс байна гэж мэдэв. Мєн Хятадын “Гурван улсын їлгэр”, Баруун тийш зорчсон тэмдэглэл”, “Сїй хїїгийн їлгэр” нь сонин санагдсан. Дунд сургуулийн 9 –р ангиас эхлэн би Хєх хотод байдаг авга аав, нэрт орчуулагч, зохиолч, тольч Содбилэгийн тусламжаар Хєх хотын монгол сургуульд суралцсан нь хєдєє байдаг надад том хот гэдгийг мэдэж хєдєє хот хоёрын ялгааг мэдрэхэд дєхєм болов. 1981 онд Улаанцав аймгийн тєвд би их сургуульд шалгалт єгєх гэж бэлдэж байх їед Хєх хотод монгол оюутнуудын цуглаан хичээл хаялт болж ХКН- аас Євєр Монголын тухай гаргасан маш нууц баримт илрїїлэн эсэргїїцэв. Баримт бичигт, Өвөр Монголд их хэмжээний нїїдэлчин ардыг оруулж Монгол нутгийг тариалан болгох, монгол оюутнуудыг цєєрїїлэн, Монгол дарга нарыг буулгах зэргийг заажээ. Монголчууд 1969 онд їй олноор хядагдсан арилаагїй тул бүх Өвөрмонгол даяар босож үндэстнийхээ ирээдїйн тєлєє санааширсан билээ. 17- той би бїх сургуулийн хїїхдїїдээс оюутан ах эгч нараа дэмжин мєнгє цуглуулж Хєх хотод аваачиж єгєєд, оюутны хєдєлгєєний удирдагчын нэг Билгїїндалайгийн Тэмцэлт болон тїїний журмын нєхєдтэй уулзаж, оюутны хєдєлгєєний тухай ойлгон, тэд нараас сонин хэвлэл авч ирсэн бєгєєд Бээжингийн засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг аймгийн тєвєєр єнгєрєхєд хятадын засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг дагуулан галт тэрэгний буудалд арван жилийн мянга гаруй хїїхдїїдийг дагуулан очиж тэд нарыг дэмжин нэг єдєр цуглаан жагсаал явуулав. 1982 оноос эхлэн хошууны Єргєн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бїї хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггїй ёстой Д. Нацагдоржийн “Хуучин хїї” болцгоожээ. Ай даа, Чингисийн Монголчууд ийм болно гэхэд зїрх шимширнэ. Нэг жил багшлаад Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшсэн билээ. Тїїх сурсан шалтгаан нь миний єсч бойжсон Сєнєд баруун хошуунд 20- р зууний їед Дэмчигноров гэж даяанд алдаршсан, Монголын эрх чєлєєний цуут тэмцэгч байсан бєгєєд нутгийн настайчуудаас тїїний тухай сонсож гїн суудал єгсєн билээ. Мєн Чингисийн їеийн Монголын тїїх, Манж Хятадад колончлогдон явсан хар цагаан тїїхийг мэдэж ард иргэдээ ухааруулах замыг эрэлхийлье гэж бодож билээ. Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов. Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шєнє Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр монгол хїний толгой зурж тїїнийг шєнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мєхєєж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяар нь билээ. Їїнд монгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон їїсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг тїр намджээ. Би єглєє 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бєгєєд олон улсын тїїх єнєєгийн байдал ирээдїйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан. Хятадын єнєєгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерєєс монголчууд болон їндэсний цєєнхийг итгэдэггїй. Євєр Монголыг ХКН- д худалдсан Улаанхїї шиг хїнийг хэн ч итгэдэггїй бєгєєд шоронд хорих цагтаа хорьж їй олон ХКН- д їнэн сэтгэлээсээ зїтгэсэн монгол хїмїїс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв. Дэмчигноров Гоминданы засгийн газраас Євєр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бїтсэнгїй. Мєн Япон ч їнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгїй. Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Євєр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагїйгээс болж Хятадын КН завшиж, Євєр Монголыг єєртєє засуулан хэзээ улс болъе гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэн зарим монгол сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчид тєєрєгдєж Євєр Монгол нь ХКН- ын єєш болжээ. Хятадын КН эхний їед Монголыг хуурахын тєлєє ихэд сайн санаа гарган мэхэлж Євєр Монголд бїрмєсєн эзэмшлээ олмогц тэдний їнэн дїр нь илэрч, Євєр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа. Тиймээс хэзээ ч гэсэн Монгол болон ХКН- ын хооронд арилшгїй зєрчил болжээ. Тэд цэвэр хятад хїнээ Монгол бичигт сургаж, 3 их сургуульд монголчуудыг дарах хянах хїмїїсийг бэлдэж хилийн чухал боомт газар томилон ажиллуулдаг. Эдгээрээс Монголд суугаа хятад хїмїїс, монголоор харин сайхан ярьцгаадаг. Їнэндээ ХКН- ын хэлдэгчлэн їндэстэн бїхэн адил тэгшхэн гэдэг їзлийг авч їзэх юм бол хятад монгол хэл тэгш хїн Євєр Монголд олон байдаг. Яагаад тэднийг хэрэглэдэггїй юм бэ гэвэл гагцхїї нэгэн шалтгаан нь тэд нар монголчууд болохоор итгэж болдоггїй. Євєр Монгол хэдийгээр єєртєє засах орон гэдэг боловч ХКН- ын Євєр Монголын хороо нь Євєр Монголын бїгд эрхийг барьж тїїний нэгдїрээрээс эхлээд олонх нь хятад хїн байж, угийн Євєр Монголын дарга Улаанхїї монгол хэлээ ч мэддэггїй, тїїний хїї одоогийн засгийн газрын дарга Бєхєє ганц ч монгол їг мэдэхгїй, ер нь тэд нарын тїїхийг сєхвєл монгол мєн эсэх нь сэжиглїїштэй. Хятадаас Євєр Монголыг їе залгамжлах аргыг сонсож тэд нар ч хялбар боолчлох хїмїїсийг хэрэглэн монголчуудыг дарж їргэлжлэн боолчилсоор Улаанхїї, Бєхєє мэтийнхнийг хэзээ ч шоронд хийхэд бэлэн бєгєєд хийж байсан. Бєхєє 1969 онд Хєх хотын гудамжаар цаасан малгай ємсєж “Би бол монголын залхай Улаанхїїгийн нохойн гуяа” гэж хацраа алгадаж явсан билээ. 1981 онд євєр Монголын оюутны хєдєлгєєний їед Бєхєє, Батбагана нарын гэрт тагнагч машин тавьж байсан бєгєєд дараа нь тэд нартаа мэдэгдэж ихэд айлгасан билээ. Саяхан Євєр Монголын хїний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан монголчуудын тухай сэтгэл тїгшээсэн тоо баримт гарлаа. 1947 онд 12000 алагдав. 1948 – 20 000 1953 – 10 000 1957 – 6000 1968- 1969 онуудад 45 953 хїн алагдав. Мєн 79 000 хїн тахир дутуу болов. 1970- 1990 онуудад 7000 хїн алагдав. 1991 онд шоронд 50 гаруй хїн, гэрийн хорионд 400 гаруй хїн байна. Дээрхи баримтаас євєрлєгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших їеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бїхэн мэдэж болно. Тэр їед монголоор хичээллэж байсан бїх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг їсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, тїїх соёлын бїх ном бичгийг шатааж устгаж болох бїхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Євєр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргїй амьдрал хїнд хэцїї їе байсан. Тэр їед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хєрш айлын хїїхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг билээ. Заримдаа їхсэн шувуу, малын мах шарж иддэг байсан. Миний нэг дїї бага байж, орон дээрээс ойчин унаад нїд муутай болж билээ. Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрїї тамыг тоолж нэрлэхїйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гїйлгэх, аманд нь хїний ялгадас цутгах, хэл дээр нь зїї шивэх, їсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дїїжлэх, амьдаар нь булах, їргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, єдєр шєнєгїй хїлэх, модон орон дээр 4 мєчєєс нь татан хїлж гавлах, нїїрсний гал дээр бєхийлгєн шарах, залгаагаар ус уулгах, нїїрсний цог дээр хєл нїцгэн гїйлгэх, хїзїїнээс нь хїнд юм дїїжлэх, нїцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хїн ээлжлэн гишгэх, эмэгтэй хїний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шєргїїлэх хєрєєдєх, олон хїн хамтаар хїчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь євчих, нїдийг нь ухах, чихийг нь огтлох, шїдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хїний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бїх эрїїг амсуулан “Євєр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Євєр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зїйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хїїхэнчїїд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ. ХКН монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд монголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших єргєн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмїїжиний монголын їрс садандаа євлєсєн аваад баршгїй их баялгийг олоход оршино. Монголчууд харин ХКН болон хятадын ард тїмнийг ерєєсєє ад їзээгїй дэлхийн ямарваа нэгэн орны ард тїмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хїн тєрєлхтний зїй ёсны тогтолцоо мєн билээ. Тэгвэл ХКН яагаад зэрлэг балмадаар монголчууд болон їндэстний цєєнхийг алан хяддаг юм бэ? Монголчууд биднийг гахай шиг ингээд хашаанаасаа гаргахгїй гэж бодоо юм болов уу? Тэд Євєр Монголчуудыг гахай шиг идээд дуугарахгїй байхыг зорьдог билээ. Би 1987 оноос эхлэн хошууныхаа тїїх бичих газарт нэг хэсэг хугацаанд ажиллаж билээ. Залуу хїн дэвшие гэвэл намын даргатайгаа хувийн харилцаагаа сайн байлгах хэрэгтэй. ХКН- д орчихвол товчоон дарга болоход нэг алхам ойртоно гэсэн їг. Товчоон дарга болчихвол шинэ байранд орж албаны унааг хувийнх шигээ аминдаа хэрэглэж болно. Улсын мєнгийг аминдаа ашиглаж хууль цаазын гадна байдаг. Хууль бол ард тїмэнд л хэрэглэгдэхээс биш том дарга нар хуулийн хїрээнд байдаггїй. Євєр Монголд 1969 оны хядлагыг Мао Зэдун Жоуэнлайнгийн удирдлагаар шууд биелїїлэгч Тэн хайчин одоо болтол єндєр зиндааны удирдлагад байдаг. Дарга нарын хїїхэд ч хїн алах, хїчиндэх, дээрэмдэхэд хєнгєн шийтгїїлэх буюу огт шийтгїїлдэггїй. ХКНамын гишїїдийг єнгєн дээр нь їзэхэд их дєлгєєн, ямбатай мэдлэгтэй юм шиг байдаг, їнэндээ энэ нь хуурмаг нэг їгээр хэлбэл манжийн їеийн монгол ноёд билээ. Єнєєдрийн Євєр Монголын ард тїмэн ХКН- ын чанга хяналт ба тїїний гар хєл бологч монгол дарга нарын дарамтанд байдаг. Би тэдгээр монгол дарга нарыг хараад гайхдаг. Тэд машин шиг тєв орноос ямар нэг материал зааврыг уншин доорх хїмїїстээ дамжуулдаг. Єєрєє єчїїхэн ч эрхгїй бєгєєд бодол санаагаа хэлж болохгїй. Ардын депутатад сонгохдоо ямар ямар нєхцлийг бїрдїїлсэн хїнийг сонгох хэрэгтэй гэдгийг дээрээс зааж тэр хїн нь сонгогддог. Євєр монголын монгол хїн їг хэлэх эрхгїй зєвхєн хятадын коммунист намд зїтгэвэл зїгээр шиг амьдарна. Бид ингэж амьдраад ямар хэрэг байна вэ? Энэ нь хїний амьдрал мєн гэж її? Би 1987 онд 2 сарын хугацаагаар Євєр Монголын баруун захын аймаг Алшаа аймгийн тєв Баян хотоос эхлэн Утай хот, Баян нуур аймаг, Бугат хот, Их зуу аймаг, Хєх хот, Улаанцав аймаг, Шилийн гол аймаг, Улаанхад хот, Жирэм аймаг, Хянган аймаг, Хєлєн буйр аймаг зэрэг бїх Євєр Монголын 8 аймаг, 1 хот, 50 гаруй хошуугаар 5 мянга гаруй км дугуйгаар аялж Євєр Монголын їнэн байдлыг нїдээр харж шинэ тїїхийн ном материал цуглуулсан билээ. 1990 онд Бээжингээс Гуанжу хїртэл бїх Хятадын хойноосоо ємнє хїртэл 4 мянга гаруй км дугуйгаар аялж Хятадын єнєєдрийн байдлыг їзлээ. Энэ нь феодалжсан їе угсаа залгамжлагч Манжийнхтай адилхан ХКН- ын тєр засагт амьдрах ажиллахад намайг улам дургїй болгосон. 1987 онд эцэг минь 1969 оны хоригдлын шархны улмаас хїндээр євчилж нас барж, ээж минь тэр жилийн шархнаас болж мэдрэлийн євчтэй болсон. Би Хятадад байвал бїгдээрээ дуусах юм байна гэдгийг ойлгосон. Бид хїн юм бол бусад ард тїмний нэг адил шударга ардчилсан нийгэмд амьдрах хэрэгтэй. Гэтэл хятад шиг идэж ууж, тэдний хэлдгээр байж болдоггїй, чєлєєтэй їг хэлэх, цуглаан, чєлєєт єрсєлдєєнд орох эрхгїй байна. Энэ нь хїний амьдрал мєн гэж її? 1987 онд Шилийн голын Баатар, Улаангэрэл нар євєр монгол хїний эрх хамгаалах хорооны нэрийн ємнєєс НЇБ- д Євєр Монголд хїний эрх дээд зэргээр зєрчигдєж байгаа байдлыг мэдээлэх зорилгоор, улс тєрийн орогнол хийхээр монгол улсад ирснийг тухайн їеийн коммунист систем давамгайлсан хїний эрх, ардчилал, шударга ёс, їндэс угсаа гэж мэддэггїй МАХН- ын засаг Хятадад буцаан єгсєн нь НЇБ- ын зарчимд харш бєгєєд дэлхий нийтийн наад захын хууль зєрчжээ. Тухайн їед Євєр Монголд Монгол улсад дургїйцсэн яриа ихээр дэлгэрсэн бєгєєд Монгол туургатны шїтээн гал голомтыг хамгаалагч Монгол улс маань элэг нэгтэндээ ингэж хандах нь уу? Энэ жил ХКН- ын Євєр Монголын хорооноос дахин маш нууц 13 тоо бичиг баримт гаргаж, Монгол улсын тухай хэвлэл ном нэрийдлээр олон оюутан, залуу сэхээтэн баривчлагдаж, олон хїнийг гэрийн хорионд аваачсан нь дахин 1969 оны харамсалт хядлагыг санагдуулж байна. Энэ хэргийг гадаадын сэтгїїлч, хїний эрхийн байгууллага нааштай їзэж, хэвлэл мэдээллээр мэдээлэн Америкийн ХЭБайгууллага 36 хуудас товхимол гаргасан нь ХКН- д бага ч гэсэн дарамт болж гадаадынхан Євєр Монголын тухай їнэн мэдээллийг анх олжээ. “Нэг їхрийн эвэр доргивол мянган їхрийн эвэр доргино” гэдгээр ардчиллын уур амьсгал бялхсан монгол улсын чєлєєт оюуны “Хунтайж Дэмчигноров нийгэмлэг” элэг нэгтэй Євєр Монголын эмгэнэлт байдлыг хуваалцан Хятадын элчний ємнє хууль ёсны дагуу эсэргїїцэл гарган НЇБ- ын хїний эрхийн холбооныхон Монголд ирэх болтол суулт зарлажээ. 1911 онд олноо єргєгдсєн Монгол улсын хаан Богд Жавзандамба Євєр Монголыг чєлєєлєхєєр цэрэг томилсноос єнєє болтол 80 жилийн нїїр їзлээ. 1945 онд Зєвлєлт Монголын цэрэг Євєр Монголд ороод тэдний зэвсгийг хураан Хятадын 8 замын цэрэгт єгч єєш болгосон харшилт тїїх болон Євєр Монголын эрх чєлєєний тєлєє гарамгай тэмцэгч цуут хїн Дэмчигноровыг Монголын асуудлыг хэлэлцэе гэж урьж авчраад Хятадад буцаан єгсєн бєгєєд єдий тєдий нэрт сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчийг хядаж хэдэн зуун мянгаар нь ялтан гэж хятадад хїргэж єгсєн тїїхтэй. Тэдний олонх нь шоронд їхсэн нь мэдээж. Элэг нэгт Чингисийн цус махны тасархай 10 сая хїрэхгїй монголчууд бид нэг нэгэндээ тус хїргэхгїй юмаа гэхэд чичлэхгїй баймаар. Нэг хїн “Євєр Монголын тухай чиний ярьж байгаа чинь худал биш нь мэдээж, Тэд их хэлмэгдсэн, гэтэл эдгээр їнэн учрыг яриад байх нь таны аминд чинь харш биш її? Харин їїний оронд сайхан амьдарвал дээр бизээ. Хятад урт гартай яаж ч мэднэ” гэж ярив. Би гахай нохой шиг идэж уух, ємсєхийн тєлєє єчїїхэн хїний амьдрал хийе гэвэл їндэстнийхээ эрх ашгийг Хятадад худалдаад амьдарвал сайхан амьдарч болно. Гэхдээ бид Чингисийн Монгол учраас єєрийнхєє їндэсний эрх чєлєєний тєлєє зїтгэх хэрэгтэй биз ээ. Би хайрт Євєр Монголын ард тїмний їнэн байдал 45 жилийн гунигт тїїхийн їнэнийг дэлхий нийтийн ард иргэдэд їнэн зєвєєр мэдээлэхийн тєлєє дуртайяа хоёр дахь амь насаа зориулна. Би тэд нарын дунд хорин хэдэн жил амьдарсан учир мах цусаараа хятадын ноёрхол дахь тэдний зовлонт амьдралыг ойлгосон билээ. Хорвоогийн тїїхийг сєхєхєд 20- р зуунд нэг їндэстнийг хїйс тэмтрэх зорилгоор олон арван мянгаар хядан алж, соёл иргэншилтэй нь булшилсан хэрэг монголчуудаас бусад їндэстэнд цєєн тохиолдсон биз ээ. Євєр Монголчууд бид эхгїй єнчин хїїхэд. 1911 оноос эхлээд монгол улсад хїчин зїтгэе гээд ирсэн буриад, євєр монгол, цахар, барга, ойрад, харчин гээд олон арван хилийн чанад дахь монголчууд монгол улсдаа хэлмэгдэн мєрдєгдєж ор сураггїй алга болжээ. Євєр Монголыг БНМАУ- ын НАХ(Я) хятадын тагнуул гэж, Хятадууд монгол улсын тагнуул гэж Євєр Монголчуудын халхын тагнуул болж байсан гэж олон монголчууд надад нїднээсээ нулимсаа дуслуулан ярьж байсан. Нэг ах надад хэлэхдээ талхгїй нэг хоёр єдєр єлсєхєд хамаагїй, харин оюун санааг тарчилган зовоож хажуу хавирганы айл хамт ажиллагчдаар нь хараа хяналтад авч байсан гунигт явдлыг тэр учралыг биеэр їзэж єнгєрсєн хїн сая ойлгоно гэж билээ. Монголчууд бид нэгдмэл улс байсан тїїхээ сэргээж чадахгїй юмаа гэхэд яагаад бие биедээ тус болдоггїй юм бэ? Хїн мєнхрєхгїй нь мэдээж бєгєєд зуу хїрэхгїй насалдаг, тэгвэл хїн юунд амьдардаг вэ? Їндэстэн ястан гэлгїй идэж уухын тєлєє гэж її? Хїн ба амьтны ялгааны нэг нь єєрийн бодол санаагаа їг хэл, їсэг бичгээр илэрхийлж чаддагт оршино. Модун, Бєртэ чоно, Чингис, Эсэн, Галдан, Ханддорж, Сїхбаатар, Дэмчигдонров зэрэг їндэстний тєлєє насан эцэстлээ зїтгэгчдийн тїїх шастирыг монголын ард тїмэн шїтээн билгэдэд болгодог бєгєєд харийн ард олны хїндэтгэл бишрэлийг олдог. Хїн тєрєлхтний жам ёсоор хїн їхэж 3 дахь удаагаа амьдрах ёстой. Гэхдээ тэр амьдрал нь бидний амьдарч байгаа ертєнц биш гэнэ. Би хоёр дахь амьдралаа монголчуудын дунд сонгосон нь зєв гэж боддог бєгєєд єнєєгийн манай їндэстнийг хїнд байдлаас аврахад єєрийн тоотой хэдэн насаа зориулж чадвал амьдарч явсны хэрэг биелэх нь тэр. Сайн їйлс дэлгэрэх болтугай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах