Євєр Монгол Ардын Нам


May 20, 2007

/ЄМАН/ нь 1997.3.20-нд АНУ-н Нью-Йорк хотод анх албан ёсоор байгуулагдав. ЄМАН-н тэмцлийн эцсийн зорилго бол энхийн замаар євєр Монгол дахь Хятадын Коммунист намын ноёрхлыг эцэс болгож, тусгаар тогтносон євєр Монгол улсыг байгуулна. Эрх чєлєє, тусгаар тогтнолын тєлєє тэмцэж буй євєр Монголын ард тvмний шударга тэмцлийг чин сэтгэлээсээ талархан дэмжигч аливаа улсын иргэн НЭМАН-д элсэж гишvvн нь болж болно”.

ЄМАН-н хєтєлбєрєєс

Євєр Монгол Ардын Нам /ЄМАН/ нь тvvхийн онцгой нєхцєлд байгуулагдсан бєгєєд эрх чєлєєнийхєє тєлєє олон арван жилийн турш мятрашгvй тэмцэж ирсэн євєрмонголчуудын шударга тэмцлийн vр дvнтэй шууд холбоотой. Мэдээж, аливаа зvйл мэндэлж, торнин єсєж, тvмэн бэрхшээлийг даван туулсны эцэст эрийн цээнд хvрэхжамтай. vvнтэй адил, ЄМАН нь байгуулагдсанаасаа хойш олон бэрхшээлтэй тулгарч, гадаад дотоодын олон сєрєг хvчин зvйлээс шалтгаалан, энэдэж гэнэдэж, бvдэрч алдсан тал нэлээд бий.

Бид алдаа дутагдлаа зоригтой хvлээн зєвшєєрч хатуу дvгнэлт хийж, цаашдын тэмцэлдээ улам зориг хатуужин, улам эв нэгдэлтэй, улам дайчин шаргуу тэмцэх болно. ЄМАН-н сvvлийн 9 жилийн тэмцлийн бартаатай замаар замнахдаа аажмаар нялх балчираасаа салж, єсєн єндийж, улам боловсронгуй, улам хатуужсан улс тєрийн нам болж бойжиж байна. Дэлхийн улс тєрийн байдал Хятадын дотоодын гvн гvнзгий хямрал, Тvвд, Уйгар, євєр Монголын тогтворгvй байдал нь ЄМАН-г нэг єдєр ч амирлангуй байхыг vл зєвшєєрнє.

Бид тасралтгvй ЄМАН-аа хєгжvvлж, намынхаа стратеги, тактикийг улам боловсронгуй болгож, бусад улс орон, бусад улс тєрийн байгууллагуудтай харьцах талаар єєрсдийнхєє байр сууриа тодруулах шаардлагатай. Ингэсний vр дvнд ЄМАН нь сая євєр Монголынхоо хувь заяа, євєрмонголчуудын ирээдvйн тєлєє vvрэх хариуцлагаа нэр тєртэй биелvvлж, боловсорсон, хатуужсан, улс тєрийн хvчин болж чадна. Тухайлбал, Монгол улсад хандах ЄМАН-н байр суурь тодорхой, зєв байх шаардлагатай.

Учир нь євєр Монголчууд /ємнєт Монгол/ хэдийгээр хэл соёл нэгтэй, удам угсаа нэгтэй Монгол vндэстний нэг хэсэг байгаа ч, Хятад Орос хоёр гvрний шахалтаар тvvхийн бараг 100 жилийн турш Монгол улсынхаа нэгэн дээвэр дор, Монгол хэмээх нэгэн гэр бvлд багтаж амьдарч байгаагvй нь vнэн. Их гvрнvvд санаатайгаар євєр Монгол, Монгол улсын ард тvмний хооронд яс хаяж, тэдний дунд зарим талаар vл ойлголгох, vл итгэлцэх уур амьсгал бий болгож чаджээ. Монгол улсын зарим ухвар мєчид иргэд євєр Монголчуудыг Хятадаас vл ялган, шууд “хужаа” гэж хараан доромжилно.

Нэг талаас, тэд євєрмонгол хvнийг БНХАУ-ын иргэн хэмээн vзэж байгаа бололтой, бас орчин vеийн олон улсын гэрээ хуулиудын нєлєє нєлєєлсєн байж магадгvй. Нєгєє талаас, тэд Монгол улсын vнэн тvvхийг хагас дутуу мэдэж байгаа, дэлхийг донсолгож байсан агуу Их Монгол vндэстний туулсан яруу алдарт замналыг гvйцэт мэдэхгvй, мах цусны тасархай євєр Монгол ахан дvvсээ дутуу ойлгосны гайгаар ийнхvv цэвдэг хvйтэн ханддаг болсон байна. Юутай харамсалтай! юутай инээдэмтэй. Монгол улсын мах цусны тасархай євєрмонгол ахан дvvс тань сайн дураар Хятадын эрхшээлд ороогvй шvv, хvчинд автан аргагvй эрхэнд Шар лууны аманд орсон /одоохондоо/.

vvнийг Монгол улсын ард тvмэн минь ойлгоосой! Хятадын колончлогчдын харгис дарлал дор тvмэн зовлон амсаж буй, эрх чєлєєнийхєє тєлєє чадан ядан тэмцэж яваа євєр Монгол ахан дvvсээ зєв ойлгоорой. євєр Монгол ахан дvvсээ дандаа буруу ойлгож, цэвдэг ханддаг хvн Монгол улсад тун цєєн байгаа нь баярлууштай.євєр Монгол Ардын Нам энэ хэвийн бус vзэгдлийг Монгол улсын тєрийн бодлого биш, Монгол улсын бvх ард тvмний хандлага байр суурь биш гэдгийг сайтар мэдэж, зєв ойлгож байгаа бєгєєд хэзээ ч Монгол улс , Монголын ард тvмэнд гомдож байгаагvй.

Манай ЄМАН-н байр суурь тодорхой. Монгол улсын ард тvмэн бол євєр Монголчууд бидний мах цусны тасархай ахан дvvс, бид бvгд Эзэн Чингис хааны баатарлаг vр сад мєн. Монгол улс зєвхєн Халх Монголчуудын эх орон тєдий биш бас бvх Монголчуудын эх орон , дэлхийн Монгол туургатны хvсэн тэмvvлдэг Монгол Эх орон! Монгол хvн болж тєрсний учир, бидэнд єєр сонголт байхгvй, учир нь бидний зvрх сэтгэл, оюун ухаан, амьсгаа бvр маань Монгол руу гагцхvv эрх чєлєєт, тусгаар тогтносон Монгол эх орон руу тэмvvлнэ, зєвхєн Монгол улс руу…Мэдээж, єнєєгийн Монгол улс хєгжлєєрєє АНУ, Япон, Баруун Европын улстай зvйрлэхийн аргагvй. Газар зvйн байршил, тvvхийн болон орчин vеийн нєхцєл байдлаас шалтгаалан Монгол улс бvх монголчуудын хvссэнчлэн тvргэн хєгжиж чадахгvй л байна, зарим талаар хоцронгуй хэвээр.

Энэ бол vнэн. Хэдий ийм байгаа ч, ядуу зvдvv байсан ч эрх чєлєєт тусгаар тогтносон Монгол улс гvрнvvдтэй эрх тэгш харьцаж Чингис хааны маань байгуулсан “Монгол” хэмээх яруу алдарт нэрийг дэлхийд дуурсгаж байна, мандуулж байна. Монгол улс бол дэлхийн бvх монголчуудын зvрх сэтгэлийг нь соронзон мэт татсан эх орон, тэдний бахдан бахархах хvсэл мєрєєдлийн орон. “Сиймхий ч гэсэн миний гэр минь.Сэгсгэр ч гэсэн ээж минь” хэмээх Монгол зvйр vг бий. Учир иймд Монгол улсын єнєєгийн хєгжил нь удаашралтай, амьдрал ахуй нь хоцрогдонгуй гээд Монгол эх орноо голж гоочлох ёсгvй! Эрхгvй! Харамсалтай нь , зарим євєрмонголчууд Бээжингийн ухуулга сурталчилгаанд хууртагдан , “Монгол улс хєгжлєєрєє євєр Монголоос хол хоцорсон. Монголын Улаанбаатар манай Бээжингийн хаана ч хvрэхгvй” хэмээн балайрна, донгосно.

Энэхvv байр суурь, хандлагыг ЄМАН буруу хэмээн vзэж байна. ЄМАН “Хєгжлєєрєє хоцрогдонгуй ч манай Монгол эх орон. Миний Монгол эх орон. Манай Бээжин биш, манай Улаанбаатар, миний Улаанбаатар!” гэсэн байр суурьтай. Тvvх сєхєж, єнєєгийн бодит байдлыг vнэнээр нь єгvvлбээс: Хятадын эзэрхэг зандалчид євєр Монголын маань тvрэмгийлэн эзэлснээс хойш, дэлхийн тvvхэнд байгаагvй хамгийн харгис, хамгийн жигшvртэй колончлолын ноёрхолоо тогтоож , євєр Монголчуудын эсрэг аймаглан устгах, хvчээр хятадчилан уусгах тєрийн бодого явуулж ирсэн.

Монгол хэмээх нэртэй Монгол хvн бvрийг устгаж сєнєєхийн сацуу сая сая хятад цагаачдын Цагаан Хэрэмийн цаанаас євєр Монгол руу єдєр шєнєгvй нvvлгэн суурьшуулсаар… Монгол хэл соёл мєхєхийн ирмэгт тулаад байна. Цадахаа мэдэхгvй Хятад цагаачид хэмжээнээс хэтэрсэн тул євєр Монголын бэлчээр нутаг, газар ус, ой мод бvхэлдээ сvйдэж экологийн сvйрэлд нэгэнт орсон байна. євєр Монголчууд гал усны гашуун зовлонгийн дунд тарчлан зовж байна. vvнийг дэлхийн бvх улс vндэстэн сайн мэднэ. “Булсан ч бултайна, далдалсан ч дардайна”.

Харин ухвар мєчид зарим євєрмонголчууд Монгол гаралтайгаа умартан, Бээжингийн харгис ноёрхолыг жигшин vзэхгvй, зовж буй євєр Монгол ахан дvvсээ хайрлан єрєвдєхгvй мєртлєє єєрсдийг нь дарамталж буй хятад ноёддоо пvvдэр тvрхэн гоёлж, магтан дуулж бялдуучилна. Юутай инээдэмтэй. Юутай гутамшигтай. Жинхэнэ боолын сэтгэлгээтэй боол! Эзнийхээ их хєрєнгє зоорийг магтан сайрхсан усан тэнэг боолтой адилхан, хєєрхийеэ. Зарим євєрмонголчууд ийм єрєвдєлтэй байдалд орсонд бид vнэнхvv сэтгэл зовинож vнэнхvv ойлгож ядаж байна.

Эзэн Чингис хааны маань ижилхэн vр ач нь болсон Монгол улсын ард тvмэн бол євєр Монголчууд бидний мах цусны тасархай тєрсєн ахан дvvс мєнєєс мєн! Монголын ард тvмэн тvvхийн урт удаан хугацаанд, хоёр их гvрний хавчилган дор, далайд гарцгvй газар шороондоо, мянган бэрхшээл, тvмэн зовлон туулан єнєєг хvртэл бvх Монголчуудын эх орон болсон Монгол улсынхаа эрх чєлєє, тусгаар тогтнол ба нэр хvндийг нь баттай хамгаалсаар, найдвартай мандуулан таpaacaap яваа нь юутай бахархууштай юутай баярлууштай!

Дэлхийн бvх Монголчууд Монгол улсын ард тvмнээр бахархана. Чин сэтгэлээсээ та бvхэнд баярлалаа гэж хэлж байна. Монгол улсын ард тvмэн бол євєр Монголчууд бидний, дэлхийн бvх Монголчуудын ахан дvvс мєн. Бид та нараараа бахархаж явна. Халх Монголчууд ахан дvvс минь ээ, бид та нартаа хайртай шvv. Энэ хайр маань хэзээ ч дундрахгvй, зvрх сэтгэлд маань vеийн vед бялхан цалгилах болно. Монгол улс, Монгол vндэстэн маань vеийн vед бадран мандтугай!

Євєр Монгол Ардын Намын дарга Тэмцэлт
Чингис хааны тооллын 801 оны єглєє.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

OMAN-n tunhagiig unshaad unenhuu ogshij baina,bi mongol ulsiin jiiriin neg irgen medee orson tsagaasaa l mongol uls 3 huvaagdsan gedgiig budeg badag medej yagad ingej huvaagdasniig sain medehgui yavj irsen ba ter tsagaas buren buten mongol uls bolhiig setgel dotroo husen moroodoj irsen ene bol buh mongol hunii tsusand baidag moroodol bizee bid hezee neg odor buh mongolchuud negden negsen ih ulsaa baiguulj herlengiin hodoo arald ih huraldaigaa hiine gedegt bat itgej uunii toloo amidarch bgaa omnot mongolchuud mini bid ta nariinhaa toloo ulsaa hurdan hogjuulj bayan huchirheg negdesen ih uls bolohiin toloo ajillaj bgaa shuu uuniig omnot mongol ahan duust mini damjuulaarai

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах