
Уг өвчний халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил агаар дусал, ахуйн хавьтлын замаар халдварлана. Өвчний нууц үе ихэвчлэн 1-7 хоног байдаг.
Илрэх шинж тэмдэг: Халуурах, нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих гэх мэт бидний мэдэх ердийн томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Бүх насны хүмүүс ялангуяа идэр насныхан зонхилон өвчилж байгаа аж.
Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц урьдчилан сэргийлэлт вакциныг орон бүхэнд гаргасан зүйл байхгүй. Үйлдвэрлэх шатандаа явж байна. Хамгийн гол нь хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд: ханиаж найтаах үед ам, хамрыг алчуур, сальфеткаар таглах, гараа сайтар савандаж угаах, өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх, нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх, онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх, олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх, бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг нэг хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх,
Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах шаардлагатай.
Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд хэрхэх вэ
• Өвчилсөн хүнийг бусдаас дор хаяж 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах
• Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх
• Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа дариу гараа савантай бүлээн усаар сайтар угаах
• Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны агаарын солилцоог сайжруулах, хаалга цонхоор цэвэр агаар оруулж байх.
• Гэр ахуйн өргөн хэрэглээний ариутгагч бодис хэрэглэж орчныг цэвэр байлгах.
Өөрөө өвчилсөн тохиолдолд хэрхэх вэ?
Хэрэв та халуурах болон хаиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:
• Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх
• Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах
• Ханиалгаж, найтаах тохиолдол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх
• Ханиалгаж, найтаасны дараа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх
• Гэр бүлийн хүмүүс болон найз нөхөддөө өвчилсөн тухайгаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах
Хэрэв танд халдвар авсан шинж тэмдэг илрэх юмуу эмнэлгийн тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах арга хэмжээг авна уу:
• ХӨСҮТ-ийн 100 эсвэл 454921 дугаарын утсанд залгаж зөвлөмж авах
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com