Монгол төрийн тусгаар тогтнолд бусад Монгол үндэстнүүд нөлөөлж байдаг

Өнөөдөр дэлхий даяар тарсан 12 сая орчим Монгол үндэстэн байна гэсэн тооцоо байдаг. Тэгвэл Монгол улсад дөнгөж 2,8 сая орчим нь байгаа нь танд нэгийг сануулж хоёрыг бодогдуулахгүй байна гэж үү? Тэгвэл бид тусгаар тогтнолоо хэнээр хамгаалуулах гээд байгаа юм вэ? Энэ бол маш том сэдэв. 2-р дайны дараа Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхдөө нэг зүйлийг маш сайн тооцоолсон байж болох юм. Энэ бол тухайн үедээ Хятадаас тусгаар байдалтай байсан Өвөр Монгол юм. Хэрэв Өвөр Монгол гэж байгаагүй бол бид шууд л Хятад улстай хиллэж байх учир тэд бидний тусгаар тогтнолыг тийм ч амар зөвшөөрөхгүй байсан байх. Тэд Өвөр Монголыг залгихын тулд ийм алхам хийсэн ингэснээрээ тэд тэр чигээр нь алдаж магадгүй болоод байсан Монгол үндэстний томоохон хэсгийг залгисан юм. Мөн Зөвлөлт улсын нөлөө нөөлөг Монголын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлснийг бид мартах учиргүй. Одоо Монголын тусгаар тогтнолд хаанаас хэн заналхийлж байна вэ? Яг одоогоор бол бидэнд ямар нэг хүчээр түрэмгийлэх гэсэн заналхийлэл алга байна. Тэгэх ч боломжгүй юм. Учир нь Орос гүрэн хүч чадлаа барсны дээр өөрийн дотоодын байдлаа яая гэж байгаа улс. Тэгвэл хэн вэ хүн болгон л Хятад улс болно мэдээж тэднээс өөр хэн ч байхгүй. Тэгвэл Хятад улс ч Монгол улсыг хүчээр эзлэх боломж бололцоо байхгүй. Яагаад маш олон хүнтэй хүчирхэг арми цөмийн зэвсэгтэй энэ гүрэнд жижигхэн Монголыг хүчээр эзлэх боломж байхгүй гэж энэ бол солиорол гэж та бодож магадгүй тэгвэл би биш та харин солиорсон байж болох юм. Монгол улс Хүннү улсын үеэс л эхлэн бүхэл бүтэн хэдэн мянган жилийн турш энэ их гүрэнтэй тулалдаж ирсэн бид үргэлж тэднээс хөгжлөөр тааруу, хүнээр цөөхөн байсан. Харин та одоо тэр цаг чинь өнгөрсөн гэж хэлэх байх л даа. Үгүй ээ өнгөрөөгүй мэдээж зарим зүйл өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч гол зүйл өөрчлөгдөөгүй тэр бол Монгол хүн, Хятад хүн гэсэн 2 ойлголт. Одоо гол асуудлаа эхлэе. Монгол улс гадаад ертөнцтэй Орос, Хятад 2 улстай хиллэдэг. Тэгвэл энэ хилийн дагуу зөвхөн бидний мах цусны тасархай болсон улсууд байдаг. Энэ Монгол үндэстэн улсуудын Монголчуудын зүрхэнд Монгол хэмээх үндэстний тусгаар тогтносон Монгол улс бол хамгийн дээд шүтээн нь байдаг. Язгуурын Монголчуудын оршин суух 3 голын сав газар бол бүх л Монгол үндэстний ариун газар билээ. Тэгвэл биднийг тойрсон Монгол үндэстнүүд зүгээр л Монголын тусгаар тогтнолд аюул учрахыг хараад сууна гэвэл худлаа. Хятадын Монгол улстай хиллэдэг бүх л хэсэг Өвөр Монгол , Шинжаан, болон Шиндцианы Монголчуудтай хиллэдэг. Хятад улс одоо өөрийн дотоод байдлаа тогтвортой гэдэг ч энэ бол тийм ч үнэн зүйл биш. Тэдний толгойн өвчин бол мэдээж Төвд, Өвөр Монгол, болон Хятадын баруун талын Лалын шашинтай жижиг улсууд юм. Хэрэв Хятад улс Монгол улсад хүчээр халдана гэж үзэхэд олон улсын зүгээс болон Оросын талаас маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Гэвч энэ эсэргүүцлүүдийг тэд тоохгүй бол бас энэ улсууд Хятадын эсрэг дорвитой зүйл хийж чадахгүй. Харин энэ үед бидэнд хэн туслах вэ? Хятадын мэдэлд байдаг Өвөр Монгол болон бусад жижиг үндэстнүүд тусална. Энэ бол дайн манай нутагт биш эсрэгээрээ тэдний нутагт болно гэсэн үг. Тэдний нутагт дайн болно гэдэг нь Хятад улс хэдэн хэсэг болон задарч болох асуудал юм. Үе үеийн Хятадын нэгдсэн улсуудын мөхөл сүйрлийн түүхийг судалж үзэхэд тэдний сүйрэл Монгол үндэстэнтэй байнга холбоотой байдаг бөгөөд Монгол үндэстнийг эзлэх гэсэн оролдлогууд нь буцаад өөрсдийг нь мөхөөдөг байжээ. Одоо үед тэд хэрэв Монгол улсад хүчээр заналхийлэх гэвэл гал болон асахад нь зөвхөн цуцал хэрэгтэй байгаа Хятадын баруун хэсэг болон Лалын шашинт жижиг үндэстнүүд, Төвд, Өвөр Монголчууд ердөө л хэдхэн хоногийн дотор Хятад улсыг иргэний дайнд татан оруулах болно. Тэгвэл бидэнд ямар ч аюул алга гэж бодож байна уу? Үгүй ээ бидэнд маш том аюул байна. Энэ бол чимээгүй дайн буюу уусгалт энэ бол Хятадын шигшмэл арга одоо тэд нэгэнт хүчээр эзлэх боломж байхгүй гэдгээ мэдэж байгаа учраас энэ аргаа хэрэглэж эхэлжээ. Одоо сүүлийн үеийн тоо баримтуудыг хараад үнэхээр толгой эргэж байна. Энэ олон Хятад иргэдийг ямар бодлоготойгоор ингэж олноор оруулж ирээд байна аа. Дээгүүр манай томчууд энэ асуудалд одоо маш түргэн арга хэмжээ авах цаг болжээ. Дэлхийд данстай дээгүүр алхаатай Монгол үндэстэй хэзээд толгой дээгүүр тусгаар тогтнолтойгоо байх нь дамжиггүй. Одоо сонин хэвлэлийг хараад байхад манай зарим сэтгүүлчид санаатайгаар бараг захиалгаар Хятад улс бол одоо хэнд дийлдэхгүй манайхан яана даа гэх маягийн хүмүүсийн санаа бодлыг мохоох гэсэн бодлоготой зүйл бичиж байгааг хараад зүгээр сууж чадахгүй байна. Тэр сэтгүүлчдэд хандаж та нарийн төлөвлөгөө хэлж буй санаа чинь хэзээ ч биелэхгүй Монгол үндэстэн устахгүй өнө мөнхөд байх болно шүү гэж хэлэе.
Монголчуудаа Хятадын аюул гэж юу юм вэ?
Хацар гоо Монгол охид маань өврөө чангахан байлгаж Монгол үрсээ төрүүлж байсан цагт бид уусахгүй, уусахгүй гэдэг маань Монгол улс оршин байна гэсэн үг, оршин байна гэдэг бол Хятадын аюул гэж байхгүй гэсэн үг. Энэ Хятадын аюул гэдэг үгийг цэглэх цаг болжээ. Тэд бас биднээс айж байх ёстой. Төрийн томчуудаа улс орноо нэг сайн хараач энэ олон Хятад иргэдийг цэгцлээч тэгэхгүй бол цаг хугацаа явсаар байгааг эрхбиш ойлгоно гэж найдаж байна. Хөх толбот үрс маань бидний үе ирж байгаа шүү бидний хүчирхэгжих тэр цаг хаяанд ирээд байна. Тэр цагт Монголчууд дэлхийн гол гүрэн болно гэдэгт найдаж байна. Мөнх хөх тэнгэр биднийг өршөөг. А.Эрдэнэбат / АНУ /

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах