Монголчуудын Баруун Европын загалмайлсан эцэг Sergei Wolff -н дурсамжаас

.
Sergej Wolf-н өгүүллээр хэн хэн болохыг тодруулан, зарим хүмүүсийн талаар Пойсонэд арроүс, хуудас 138, Сандаг гуайн номоос мэдээлэл оруулав. Түүхийн үнэн баримтыг (1920оны ) базан үзвээс: Монголчуудын Баруун Европын загалмайлсан эцэг Sergei Wolf -н дурсамжаас

Тэд хятад хүнээс өөр харагдаж байсан. Түүнчлэн тэдний нүд налуу хэлбэртэй, хацрын яс нь өндөр, товгор. Нэг нь маш боловсон, өндөр нуруутай бөгөөд үл мэдэг аялгатай болохоос оросоор өөгүй цэвэр ярьж байлаа
Нөгөө нь намхан, орос хэл мэдэхгүй боловч англи хэлний сайн мэдлэгтэй. Хэн нь ч германаар ярихгүй.(Mongolian Delegation In Western Europ, 1926-1929, Sergej Wolf)

Энэ хоёр хүн:
1. Мэргэн Гүн Гомбожав, (1900-1937, халхын хааны удам, орос, франц, хятад, тувд, манж хэлтэй, 1937 онд буудуулсан ),
2. Ишдорж (Герман Франц дахь 35+8=43 монгол оюутнуудын захирал, хожим хэрхэн алуулсан тодорхойгүй,)
3. ?? эсвэл Эрдэнэбат хан ахалж явсан ??? Учир нь 1928 онд Ишдорж түүний туслах мэргэн гүн Гомбожав Францад очсон гэх мэдээ бий.
Sergej Wolf 1926 онд анх Монгол хүнтэй уулзсан. Бас Эрдэнэбат хан 1924-1926 онд Гэгээрлийн сайд байсан. 1926, 1928 онд уулзсан хун хэн хэн байсан бэ??, Serge Wolfe-н дараагийн өгүүллээр үүнийг тодруулахыг хичээе) Энэ хоёр хүнтэй Берлинд анх уулзсан, Монголын төлөөлөгчид орчуулагч нарийн бичгээр ажилласан Sergej Wolf-н Баруун (хөрөнгөтний гэгдэх) Германд уулзсан анхны хүн
3. Даши Сампилов (Оросын төлөөлөгч, буриад, хожим сангийн яамны сайд, Буриадад эсвэл Монгол??, 1937 тсаажаар авахуулсан) Түүний эхнэр Радна, охин Няма хожим Монголд нүдний эмч болсон?? (Дүрээрээ бараг Чойном яруу найрагч гэмээр харагдах юм)
4. Эрдэнэбат хан (Монголын төлөөлөгчдийн багийн гишүүн, Монгол улсын Гэгээрлийн 2 дахь сайд, 1924-1928, буриад, 1937 онд баригдсан, сураггүй болсон, ташрамд хэлэхэд гэгээрлийн анхны сайд Онходийн Жамьян)
5.Цэвээн Жамсран ов (1881-1942), Улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч,
1911 онд Буриадаас Монголд ирсэн. Гадаад хэргийн сайд, Шинэ толь сонины зөвлөх, 1924 онд Улсын бага хурлын гишүүн, 1932 онд Ленинградад Эрдэнэбат хантай хамт цөлөгдсөн, 1940 онд баригдан, 1942 онд шоронд нас барсан
6.Элбэгдорж Ринчен о (Оросын комментерний төлөөлөгч, БНМАУ-н дайн байлдаан хариуцсан консул, 1937 онд буудуулсан, буриад)
Одоо өмнөх хоёр хүний тухай номын хэсгээс танилцуулая.
1. Мэргэн Гун Гомбожав (1900-1937 ) Халх Монголын хааны хүү, тэрээр Ленинград дахь Дорно дахины Тойлэрийн Коммунизмын их сургуул-д (КУТВ) 1923-1927 сурч, 1921 онд байгуулагдсан.
Шинжлэх ухааны зөвлөлд Цэвээн Жамсран-овтой ажиллаж байсан. 1927-1928 онд тэрээр Иш-доржийн туслах болон Жамсран-овийн эхнэр Бадамжавтай хамт Берлин явж Sergej Wolf - той уулзсан. Францад Францын нэрт Монголч Фаул Феллиөт-н удирдлага дор сурсан. Хэлмэгдүүлэлтийн уеэр дуудагдан сургуулиа орхин Монголд ирж, Шинжлэх ухааний зөвлөлд (хүрээлэн, scientific committe )
1931 он хуртэл ажиллаж, 1934 онд Ленинградад сурахаар явж, Жамсран-ов, нэрт эрдэмтэн Николас Поппе нартай ажиллаж байсан (Поппе хожим Оросоос дүрвэн Герман гарч улмаар, Америкт -д Сеатлле дахь Вашингтоны их сургуульд багшилсан).
Хэл шинжээч тэрээр орос, монгол, францаар төгс, хятад, түвд, манж хэлтэй хун байжээ. (Коммунизмын), Кремлийн алдаатай бодлогыг шүүмжлэн 1937 онд баригдан буудуулсан. Түүний эхнэр Оюун Билиг буриад хун, Мэргэн гүнийг баригдсаны дараа 2 хүүхдийн хамт Башкирт цөлөгдсөн, 1950 сүүлээр Монголд очих эрхтэй болсон. ( МУИС-н орос хэлний багш жаахан аялгатай Монголоор ярьдаг Билигт багш энэ хүний охин)
Энэ хун Монголын шилдэг сэхээтний эмгэнэлт хувь заяаны нэгэн гашуун жишээ.
2. Иш-дорж, (Герман Франц дахь 35+8=43 монгол оюутнуудын захирал, хожим хэрхэн алуулсан тодорхойгүй,) 1928 онд тууний туслах Мэргэн гүн Гомбожавийн хамт Франтсад очсон. Ишдорж Лейпцигийн их сургуулийн Панмонголист Хаэниш, Берлин Их сургууль-д хятад хэлний профессор Лэцинг, Польшийн Lvov-ийн проф Cotwitz-тай холбоотой байсан. Пан Монголист үзэлтэй. 1929 онд герман хэлээр Kulturel Ausarbeit in der Mongolеi өгүүлэл бичсэн.
(Буриад, Цахар, Түмэт, Барга, ӨвӨр Монголын нэгдэлийн тухай ).

Хожим түүний хувь заяа яасан нь тодорхойгүй. П.С Пан Монголист үзлийн талаар одоо ч бид буруу ойлгосон, мэдэхгүй хэвээр.
Түүх эргэсэн өнөө үед тэд тийм буруу тэрс үзэлтэн бус, харин Монгол угсаатны нягтралаас айсан Орос, Хятадын нөлөө орж бүгдийг алж устгасан бололтой.
6. Элбэгдорж Ринчен о (Оросын комментерний төлөөлөгч, БНМАУ-н дайн байлдаан хариуцсан консул, 1937 онд буудуулсан, буриад)

1921-1925 онд Монголд комментерний маш нөлөөтэй хүн байжээ.
Монголын удирдагчдын хувь заяаг Кремлитэй харьцан шийдэж байв.
Солийн Данзантай (1924онд буудуулсан ) хамт Ерөнхий сайд Бодоог (1922 онд буудуулсан) Цаазлахад гол үүрэг гүйцэтгэсэн.
Гэвч Ар Монгол, Өвөр Монгол, Буриадыг нэгтгэх Пан Монголист үзэл үуний эерэг тал болно. Энэ үзэл бодол болоод, Монголчуудын нэгдэл нь Орос, Хятадад аюултай байсан учраас Оросын КГБ бас л замаасаа зайлуулж 1937 онд буудан хороожээ. Түүний Пан Монголизм санаа нь 1921 оний Хиагтийн гэрээгээр анх тодорсон. Монгол Ардын Намын гол зорилго Монголын олон тархай улсуудыг нэгтгэх явдал гэж заасан байжээ. Ийнхvv эхний хоёр хэсэгт Халхын хааны удам Эрдэнэбат ханаас гадна хэлмэгдсэн олон Буриадын гол төлөөлөгчдийн талаар Poisoned Arrows ном онд орсныг хүргэлээ.
Цэндийн Батмөнх

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах