Монголчуудыг нэгтгэх асуудал нь Монголчуудын зөвхөн өөрсдийн хийх ажил юм
Монгол угсаатан ард түмэн өөрийн түүхэндээ :
-Mонгол угсаатныг нэгтгэсэн нэгдсэн төр улс,
-өнөө үе хүртэл зүйрлэгдэх жишээ үгүй дэлхийн эзэнт гүрэн,
-эзэнт гүрний задрал (баруун жигүүрийн нутгууд тасарч бие дааж эхэлснээр),
-дахин нэгтгэх, эзэнт гүрнийг сэргээхийг оролдсон феодалын задралын үе,
-төрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж хөрш орнуудын колони болсон үе,
-уугуул нутаг улсын хүрээнд төр улсаа сэргээх үйл явц,
-орчин үеийн тусгаар тогтносон улс, зэрэг үе шатуудыг туулсан байна.
Өнөө үед тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсаас гадна өөрсдийгөө Mонгол угсаатанд хамааралтай гэдгээ мэддэг, тойрон хүрээлж буй бусад үндэстэнд уусчихаагvй байгаа харьцангуй том хэмжээний Монгол үндэстний бүлэг ОХУ болон Хятад улсад байна.
Өөрийн тусгаар улс vгvй, бага бус хэмжээний Mонгол үндэстний бүлгүүд Кыргызстан ба Афганистан улсад байдаг.
Мөн эдгээр дээр Америк (АНУ, Канадын Квебек), Европ (Франц, Герман, Болгар, Бельги, Испани, Польш, Чех) тивүүд магадгүй африкийн улсууд, Турк, Австрали тивд оршин сууж байж болзошгүй харьцангуй цөөн тооны Mонгол угсаатнуудыг нэмж болох юм.
Түүхийн янз бүрийн хугацаанд Mонголчууд нэг бус удаа нэгдэх оролдлого хийж байсан боловч ихэнх нь амжилттай хэрэгжиж байсангүй.
Гэхдээ өнөөгийн Mонголчуудын оюун ухаанд мөн энэ бодол оршсоор л байна.
Нэгдэл нь эдийн засгийн, улс төрийн болон өөр бусад үр ашгийг авчирна.
Нэгдэх зорилгын мөн чанар нь нэгдсэн Mонгол түмний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эерэг үр дагавартай бөгөөд энэ нь өнөө үед улам бүр чухал, хурц асуудал болж байна.
Бүх дэлхийн Монголчуудын үндэстний үзэл санааг дээшлүүлэх, үндэстний эв нэгдлийн чиг хандлагатай болгох нь олон талт асуудал юм.
Үүний үндэс нь өөрийгөө Монгол гэж үзэж буй бүх хүмүүсийн үзэл санааны нэгдэл, харилцан бие биеэ ойлголцох явдал байх ёстой. Энэ нөхцөлд ерөнхий (бүх Монголчуудад хамаарах) болон хэсэгчилсэн (тухайлсан бvс нутгийн хувьд) олон асуудлуудыг шийдэх боломжтой болох юм. Амьдрал дээр аливаа нэгэн юм өөрөө хар аяндаа үүсч явагддаггүй. Хэдийгээр ёжтой гашуун сонсогдох боловч Монголчуудыг нэгтгэх асуудал нь Mонголчуудын зөвхөн өөрсдийн хийх ажил юм.
Монгол угсаатай хүмүүсийн интернетээр харьцаж буйг ойролцоогоор хоёр жилийн хугацаанд ажиглахад дэлхийн өнцөг булан бүрт төрсөн Монгол төрлийн хүмүүс өөр өөрсдийнхөө орчны бүтээгдэхүүн болох нь харагдаж байна. Ингэхдээ тэд нарын ойртох, ойлголцох нөхцөл нь нэгэн эх гарваль, сэтгэл зүйн онцлог (генетикийн хувьд удамшсан байж болох) болж байна.
Тэд нарыг холдуулах хүчин зүйл нь хүмүүжил сургалтаас хамаарсан үзэл суртал, харилцан бие биенийхээ талаар бодит мэдлэг мэдээлэл огт байхгүй байгаа явдал болно.
Оросын, Европын, Америкийн, Монголын, хятадын, афганы Монголчууд нь амьдралын хувьд өөр өөр нөхцөлтэй, өөр бусдынхаа талаар бараг юу ч мэддэггүй нь ямар боловч сайн үр дүн үзүүлэхгүй байна.
Жишээ нь: ОХУ-ын харьяат монгол, Монгол улсын монгол хоёрын харилцаанаас ажиглахад бараг ижилхэн сэтгэл зүйн онцлогтой боловч нийгмийн, үзэл суртлын хувьд харьцангуй их ялгаатай байгаа нь харагдаж байна.
Энэ ялгаа нь, ялангуяа харилцагч хоёрын хэн нэг нь хүүхэд наснаас хэвшсэн харилцааны соёлыг эзэмшээгүй тохиолдолд, ёс юм шиг зөрчилд хүргэж байв. Энэ нь зүрх сэтгэл, гарал үүслээрээ нэг хүмүүсийн харьцаанд хэрхэвч байж болохооргүй зүйл юм. Энэхүү блогын зорилго нь орчин үеийн Монгол угсаатан ард түмний түүх болон амьдралын янз бүрийн үйл явцын талаар аль болох бүрэн дүүрэн, бодит мэдээллээр хангах замаар монгол түмнийг өөр хооронд нь холдуулах, салгах хүчин зүйлийг арилгах явдал юм.
Монголчуудаас (Mонгол гэдэг өргөн утгад хамаарах) гадна Монголын түүх, соёл урлагийг сонирхдог хэн бүхэнд энэ блог хэрэгтэй байж болох юм. Энэхүү блогын сан нь салж бутарсан Монгол угсаатны хувьд харилцан ойлголцох, баяжин дэвжих, ёс суртахуун, соёлын хувьд бие биедээ эерэгээр нөлөөлөх их vйл хэрэгт хувь нэмэр болж, нэгдсэн соёл бvр цаашилбал улс төрийн нэгдсэн орон зайг бүрдүүлэх замын гишгүүр болж өгөх болов уу гэж найдаж байна
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
1 Сэтгэгдэл:
Bi lav huvidaa odoo mongol tuurgatanguud negdeh magadlal baihgui gej uzdeg. Mongoliin baigaa baidliig harhad er n Manj undesten yaj mOhsOn bilee tuun shig mOhOh zamandaa ortson undesten yum shig haragddag. Zarim neg hOOruu setgeltei humuus haya neg niileh tuhai yaridag ch gesen niileh bolomj hezee uuseh ve geheer tuhain undesten Soel, Technology, Ediin zasagiin huvid hOrsh ornuudaasaa iluu baij gemeene busdiig OOrtOO tatah esvel hucheer negtgeh bolomj garna. Bid deer uedee neg garaltai baisan yum, esvel neg heleer yaridag yum geed niileh n hangalttai shaltgaan bolj chadahgui. Odoo tsagt humuust haana amidarliin batalgaa baina tend l bie setgelee zoriulj baina shuudee. Jishee n ihenh OvOr mongolchuud Hyatadiin irgen gedgeeree baharhadag. Hyatadiin amidral saihan baina gej yaridag uzdeg. Bi OvOr Mongol hunees asuuj uzsen---Ta nar Mongoltoi negdeh yumsan gej boddoguu gej. getel ted Mongoltoi niileed yah yum be? Manai hyatad oron bidniig iim saihan amidruulj baina. Mongold hun amidrah taatai nOhtsOl baihgui shuudee gej hariulj baisan.
Herev Mongol uls huchirheg boloh yum bol OvOr Mongolchuud Buriad nar tendeesee BI MONGOL HUN geed l uilan duugaraad l hureed irne. Harin ene zoliosond garsan undestnuudiinhee achaar Bidnii tsOOhOn mongolchuud Odiid tusgaar uls gej yavj baina. herev OvOr Mongol Buriad nar baigaagui bol Hujaa Oros hoer ali heziinee Mongoliig 2 huvaagaad baihgui bolgotson baigaa.
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com