Сэрцгээ ах дүү нарааУхаарцгаа ард түмэн минь…..!


Энэ хэсэг луйварчдын хар гайгаар Монгол оронд мандсан ардчилсан хувьсгал өөрийн үндсэн зорилгоос гажуудан үндэсний тусгаар тогтнол,монгол үндэстний бие даан оршин тогтнох язгуур эрх ашигт ноцтой аюул учраад байна.

Сэрцгээ ах дүү нараа

Ухаарцгаа ард түмэн минь…..!

Энэ замаар цаашид бид урагш алхаж үл болно.Өнөөдөр та магадгүй амжиргааны хэрэгцээгээ ханган амьдрал болж байна гэж тайвширан төрийн төлөө огтоно боож үхээд яах вэ гэсэн идэвхигүй байр суурьтай байгаа нийгмийн амьдралд оролцох юм бол маргааш танай үр хүүхэд, ач зээ нар тань орос,хятадын боол болох аймшигтай хувь заяа хүлээж байгаа гэдгийг санан сэрцгээ ах дүү нар минь.

Өнөөдөр Буриад, Халимаг,Шинжааны,Хөх нуур,Цайдамын,Өвөрлөгч орны Монголчууд ямар их хөөрхийлөлтэй амьдралаар амьдарч тухайн улс орныхоо нийгэмд эзлэх байр суурьгүй,эдийн засгийн болон оюун санааны асар их дарангуйлалд амьдарч эзэн Чингис хааны гал голомтыг сахиж буй бидэн лүү итгэл найдварын нүдээр харж байна.

Монгол үндэстний сэргэн мандлын түүхэн хариуцлагатай энэ үед амьдарч байгаа бид өөрсдийгөө харцгаа,ухаарцгаа…..! Айл гэрийн эзэн хүн ухаан мулгуу,ахуй амьдралаа зөв авч явж чаддаггүй арчаагүй хань, ажил,үр хүүхдээ тоодоггүй бол тэр айл гэрийн амьдрал зовлонгийн далайд умбадагтай нэгэн адил бид бүхнийг залж удирдана гэж сонгогдсон төрийн түшээд маань зөвхөн өөрсдийгөө бодож торго тосонд бялуурч ард түмнээ гаргуунд гаргасны гашуун зовлонг үүрэхийн дээдээр үүрч байна. Монгол үндэстний итгэл найдвараар тоглон доромжилж бах таваа хангаж буй МАХН нэг дор орсон энэ цагийн луйварчдыг түүх шүүх болно. Тэд өнөөдөр бүгдийг чадаж байна болж байна гэж бодоод ард түмнийг доромжлон яаж байтал нэг л өдөр тэдэн дээр, тэдний үр хүүхдийн хар толгой дээр тэнгэрийн аянга бууж үндэс угсааг нь таслан газрын гав руу оруулах хөх Mонголын хүчит ташуурын амтыг мэдрэх болно. Өнөөдөр биднийг хуурч зарим нэгийг маань гурил будаагаар авилгалдаж төр засаг барих эрх мэдэл олж авсан МАХН, AH гэсэн малгайтай луйварчдын бүлэг Монгол үндэстнийг устгах гадаад улс орнуудын бодлогыг шууд гардан гүйцэтгэж буй олон жишээг монгол хүн бүр мэдэж, мэдэрч байна.

Энэ нь

1-рт Удирдлагын бүх шатанд төр засгийн үйл ажиллагааг сулруулан төрдөө итгэх, Монгол хүндээ итгэх итгэл сэтгэлийг алга болгон хариуцлагын тогтолцоог бүрмөсөн алга болгосноор илэрч байна. Ажил ярьж хариуцлага тооцон ард түмэнтэйгээ эргэх холбоотой ажиллахын оронд бидний өгсөн татварын мөнгийг өөрсдөө ашигтайгаар яаж хувааж идэх вэ гэж өөрийн хамсаатан янз бүрийн эрлийзүүдээр өөрсдийгөө тойрон хүрээлүүлж баяр наадам бүрдээр өөрөө өөрсдийгөө магтан дуулуулж шагнуулсан шиг түмэн олны толгой дээгүүр алхацгааж байна.

2-рт Монголын хамгийн амьдрах чадвартай сайхан амьдралын төлөө тэмцэж чаддаг мянга мянган залуучуудыг гадаад улс орон луу боолын хөдөлмөрт хөөж Монгол нутагт үлдэж хоцорсон охид хүүхнүүдийг харийнхны зугаа цэнгэл гаргагч болгож байна.

3-рт Тодорхой бодлого,зохион байгуулалттай үе шатчилсан Монголчуудыг архин далайд живүүлж үндэстний хувьд, гений хувьд мөхөөх талаар амжилттай ажилласнаар магадгүй бид нарыг Америкын индаанууд,Оросын Чукчу нарын хувь тавилан хүлээж байна.МАХН,AHam нь монголчууд баяжчихвал гурил будааханд нь хууртахгүй тул үргэлж ядуу байлгах зорилготой бөгөөд тэдэнд эрүүл саруул,хүч чадалтай баян чинээлэг Монгол хүн хэрэггүй, тэдэнд өвөг дээдсийн цусаар тамгалагдан үлдсэн арвин их буян хишгээ өгч чадах газар шороо маань л хэрэгтэй байгаа юм.Архи архидалтыг зогсоох талаар цаасан дээр бичиж, ярьж ажил хийж буй дүр эсгэн монголчуудыг устгах цаг хугацааг хожиж байна.

Сэрцгээ,ухаарцгаа ах дүү нараа……………………!

4-рт Монголчуудын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатарыг Утаанбаатар болгох бодлогыг сүүлийн 20-аад жил амжилттай хэрэгжүүлж Улаанбаатарын хүчилтөрөгч үйлдвэрлэгч 36700м2 талбай бүхий 97367 ширхэг мод,бут сөөгийг бүрэн устган,хот төлөвлөлтийг хот төлөвлөлт биш болгож чадсан одоо улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэрийг хордуулан устгах бодлогыг амжилттай явуулж буй бүхэл бүтэн газрын мафийн сүлжээ Сицилийн мафаас илүү ажиллаж байгааг төр засаг нь илрүүлэн устгах талаар ямар ч гүйцэтгэх ажлыг хийхгүй байна.Монгол хүний эрүүл орчинд амьдрах боломжийг хааж өвчний уурхай болгон хүч чадалтай үр удмыг таслах ажлыг хийж байна.

5-рт Байгаль эх дэлхийгээ шүтэн хайрлаж ирсэн Монгол түмний түүхэн уламжлалыг улан дороо гишгэн доромжилж ,экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан гол горхийг мянга мянгаар нь ширгээж уул усны лус савдагуудыг хилэгнүүлж алт хэмээх хар мөртэй төмрийн төлөө Монгол нутгийг сэндийчэн сүйтгэж гадаадын улс орнуудын түүхий эдийн хавсарга,колон болгохоор их сайн ажиллаж байгааг бид харж байна.

Сэрцгээ ах дүү нараа……!

6-рт Монгол түмнийхээ төлөө үнэн үг хэлж тэмцэж чаддаг сэхээтнүүдийг далд аргаар устган Монгол гэсэн оюун санааны нэгдмэл орон зайг үүсгэхгүй ,хүчтэй удирдлагын цөмийг бий болгохгүй талаар бүхий л аргыг хэрэглэж байна.1990 оноос хойш түмний төлөө гал цогтой үгээ хэлдэг олон сайхан хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзсэн байна.

УИХ-н гишүүн Зэнээ,

УИХ-н гишүүн яруу найрагч Дашбалбар,

Ардчиллын алтан хараацай Цогтсайхан,

Ардчилалын алтан хараацай төрийн түшээ Наранцацралт,

Хотын амьдралыг үргэлж сайн сайхан болгох гэж үргэлж санаа зовж явдаг байсан Балдорж гээд үргэлжлүүлэн бичээд байвал нийлээд урт жагсаалт болно.Монгол хүн Монгол орондоо аз жаргалтай амьдрах боломжийг хаан үндэстний эрх ашгийг хамгаалах талаар юу ч хийхгүй байгаа өнөөгийн удирдлагууд нэг бол дээр дурдсан шиг Монголчуудыг устгах бодлого явуулж буй гадаад гүрнүүдийн тагнуулын байгууллагын гар хөлүүд, үгүй бол зөвхөн өнөөдрийг харж өмч хөрөнгийн төлөө үхэлдэж байдаг ухаан мулгуу,мэдлэг чадваргүй маргааш тамд очих замын хуудсаа авсан адгын шаарууд байна

.Монголчуудаа бид өөрөөр яаж дүгнэх вэ? Сэрцгээ ах дүү нараа……!

Бидний нуруун дээр наалдсан хувалзнуудаас салах цаг болжээ.Үүнийг бид өнөөдөр хийхгүй бол бидний үр хүүхдийн ирээдүйг харанхуй ангал хүлээж байна.Бид үр хүүхдээ сайн сайхан амьдраасай гэж энэхүү сэтгэл зүрхний шаналалаа та бүхэнтэй хуваалцаж байна.

Монгол түмний тэнгэр заяа мөнхөд оршин сайн үйлс дэлгэрэх болтугай!

Миний сэтгэл зүрхний шаналлыг уншсан хүн бүхэн цааш нь 10-н Монгол хүнд тараан таниулахыг та бидний хамтын эрх ашиг,Монгол үндэстний түүхэн эрх ашиг,Эзэн богд Чингис хааны хөх ташуур шаардаж байна.

Сэрцгээ ах дүү нар минь..!

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

сэрж ухаарахын талд Монголчуудад амин чухал итгэл үнэмшил үгүй болжээ. Эх орон гэдэг үгийг зөвхөн шоу бизнес биеийн тамирын тэмцээнд хэрэглэгддэг мэтээр ойлгодог болж. Чи довон дээрээ аварга,дошин дээрээ овгор байж чадахгүй болсон. аврагыг чинь мөнгөөр авна,овгорыг шоронд хийнэ оронд хужаа хангуг жаална....Бүрэн эргуулж цус урсгаж байж энэ хулчгар луйварчдад ойлгуулж Эх орноо эзэнтэй, эхнэр хүүхнүүд нь ивээлдээ багтаадаг эрчүүдтэй гэдгийг орсон гарсанд ойлгуулахгүй бол оройтох нь байна.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах