Үйлийн үр заавал ирнэ!!!

Үйлийн үр заавал ирнэ!!!

Энэ нийгэм бидэнд маш их зүйлийг өгсөн.Гэвч бид нөгөө авахаасаа алдах нь их гэдэг шиг өчнөөн олон зүйлийг хайхралгүй алдаж хайрлалгүй устгаж байна. Би уг нь энэ унасан газар угаасан усаа ураг дамжсан Монгол цусаа хайрлаж хамгаалж бас хадгалж явахсан гэж боддог бас хүсдэг. Бусад хүмүүсийг ч бас надтай адил хүсэл эрмэлзэлтэй байгаа гэж боддог итгэдэг найддаг. Гэвч хараад байхнээ ийм бодолгүй хүсэлгүй хүмүүс бас бидний дунд нилээдгүй байгаад байх шиг. Тэр тусмаа зарим нэг оюуны ялзралд орсон, биеийн амраар мөнгө олох гэсэн хэлээ зажилсан толгой нь гашилсан урт үстэйч ухаан богинотой зүрх нь эх орныхоо төлөө биш мөнгөний төлөө цохилдог, судас нь ээж аавынхаа төлөө биш эр чөтгөрийн төлөө лугшдаг эм хүний биед хувилсан ад зэтгэрийн шимнус нар энэ нийгмийн жинхэнэ хог шаар, шаар шавхруу, ялгадас болж цэвэр ариун Монгол цусыг минь сэвтээж хиртүүлж байгаа нь өнөөгийн энэ нийгмийн хамгийн эмгэнэлтэй агаад ичгүүртэй явдал мөн. Эмс садарлавал үндэстэн мөхнө гэсэн үг уг нь байдагдаа. Мөн боловсролтой Монгол хүнийг төрд гаргалгүй луйварчин эрлийзүүдийг төрд гаргаж байгаа нь бас нэг эмгэнэлтэй нийгмийн завхрал юм. Эрлийз хурлийзуудад эх орон гэж үгүй, тэд үргэлж хувийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг хүмүүс. Тиймдээ ч тэд мөнгөний төлөө хэнтэй ч нийлж эх орныг минь эд баялгийг минь худалдаж мэдэх улс. Эхнээсээ аль хэдийнээ худалдаад эхэлчхэж. Өнөөдрийн энэхүү байдлыг ухаант мэргэн эцэг өвгөд минь эртнээс бидэнд хэлж захиж үлдээж байжээ. Рашпунцаг "Болор эрхи"-дээ
'Төр мэдэгч сайдыг үл хэрэглэн
Түрэмгий ардын үгийг авна
Боол хятадаар засгийг бариулж
Борви хөхүүрт сархад хийнэ.
Ер эзэнгүй улс мэт, эхгүй мал мэт хэмээн харамсан өгүүлжээ.Энэхүү бузар хүмүүст

ҮЙЛИЙН ҮР ЗААВАЛ ИРНЭ, ТЭР ЦАГТ БИ БАЯРЛАХ БОЛНО!!!

eh survaljhttp://zorigtvan.blogspot.com/

Өвөр Монголчууд бол бидний элэг нэгт ах дүүс!!!



(Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн хятадын эрүү шүүлт мөрдлөгөөс зугтаан Швэдэд дүрвэсэн боловч тэндээ цаг бусаар нас барсан билээ.Түүний үхэл тодорхой бус ч мянга мянга эх орончдыг төрүүлсэн юм)
1964 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хүүхэд нь болон төрж, хөдөө байдаг нагацынд өсөн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бүх Өвөр Монголыг дугуйтай 5000 км аялж, Өвөр Монголын нэн шинэ түүхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хүртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Өвөр Монгол ба Хятадын өнөөгийн байдлыг өөрийн нүдээр үзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чөлөөний хөдөлгөөн” сэдвээр эрдмийн ажил хийж байна.

Д.Мөрөнгийн агсны 16 жилийн өмнө бичсэн " Миний өчил" нийтлэлээс хэсэглэн тасалж та бүхэнд элэг нэгт Өвөр Монголчуудын тэмцэл, туулсан зовлонгийн багахан хэсгийг нийтлэв.Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл Энд дар


...Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов. Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шөнө Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр Mонгол хүний толгой зурж түүнийг шөнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мөхөөж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяр нь билээ. Үүнд Mонгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон үүсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг түр намджээ. Би өглөө 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бөгөөд олон улсын түүх өнөөгийн байдал ирээдүйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан.

Хятадын өнөөгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерөөс Mонголчууд болон үндэсний цөөнхийг итгэдэггүй. Өвөр Монголыг ХКН- д худалдсан Улаанхүү шиг хүнийг хэн ч итгэдэггүй бөгөөд шоронд хорих цагтаа хорьж үй олон ХКН- д үнэн сэтгэлээсээ зүтгэсэн Mонгол хүмүүс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв.

Дэмчигноров Гоминданы засгийн газраас Өвөр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бүтсэнгүй. Мөн Япон ч үнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгүй.
Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Өвөр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагүйгээс болж Хятадын КН завшиж, Өвөр Монголыг өөртөө засуулан хэзээ улс болъё гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэн зарим монгол сэхээтнүүд эрх чөлөөний удирдагчид төөрөгдөж Өвөр Монгол нь ХКН- ын өөш болжээ. Хятадын КН эхний үед Монголыг хуурахын төлөө ихэд сайн санаа гарган мэхэлж Өвөр Монголд бүрмөсөн эзэмшлээ олмогц тэдний үнэн дүр нь илэрч, Өвөр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа. Тиймээс хэзээ ч гэсэн Монгол болон ХКН- ын хооронд арилшгүй зөрчил болжээ.
Тэд цэвэр хятад хүнээ Монгол бичигт сургаж, 3 их сургуульд Монголчуудыг дарах хянах хүмүүсийг бэлдэж хилийн чухал боомт газар томилон ажиллуулдаг. Эдгээрээс Монголд суугаа хятад хүмүүс, Mонголоор харин сайхан ярьцгаадаг. Үнэндээ ХКН- ын хэлдэгчлэн үндэстэн бүхэн адил тэгшхэн гэдэг үзлийг авч үзэх юм бол хятад Mонгол хэл тэгш хүн Өвөр Монголд олон байдаг. Яагаад тэднийг хэрэглэдэггүй юм бэ гэвэл гагцхүү нэгэн шалтгаан нь тэд нар монголчууд болохоор итгэж болдоггүй. Өвөр Монгол хэдийгээр өөртөө засах орон гэдэг боловч ХКН- ын Өвөр Монголын хороо нь Өвөр Монголын бүгд эрхийг барьж түүний нэгдүрээрээс эхлээд олонх нь хятад хүн байж, угийн Өвөр Монголын дарга Улаанхүү Mонгол хэлээ ч мэддэггүй, түүний хүү одоогийн засгийн газрын дарга Бөхөө ганц ч монгол үг мэдэхгүй, ер нь тэд нарын түүхийг сөхвөл Mонгол мөн эсэх нь сэжиглүүштэй.
Хятадаас Өвөр Монголыг үе залгамжлах аргыг сонсож тэд нар ч хялбар боолчлох хүмүүсийг хэрэглэн Mонголчуудыг дарж үргэлжлэн боолчилсоор Улаанхүү, Бөхөө мэтийнхнийг хэзээ ч шоронд хийхэд бэлэн бөгөөд хийж байсан. Бөхөө 1969 онд Хөх хотын гудамжаар цаасан малгай өмсөж “Би бол Mонголын залхай Улаанхүүгийн нохойн гуяа” гэж хацраа алгадаж явсан билээ. 1981 онд өвөр Монголын оюутны хөдөлгөөний үед Бөхөө, Батбагана нарын гэрт тагнагч машин тавьж байсан бөгөөд дараа нь тэд нартаа мэдэгдэж ихэд айлгасан билээ.

Саяхан Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан Mонголчуудын тухай сэтгэл түгшээсэн тоо баримт гарлаа.
1947 онд 12000 алагдав.
1948 – 20 000
1953 – 10 000
1957 – 6000
1968- 1969 онуудад 45 953 хүн алагдав.
Мөн 79 000 хүн тахир дутуу болов.
1970- 1990 онуудад 7000 хүн алагдав.
1991 онд шоронд 50 гаруй хүн, гэрийн хорионд 400 гаруй хүн байна.

Дээрхи баримтаас өвөрлөгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших үеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бүхэн мэдэж болно. Тэр үед Mонголоор хичээллэж байсан бүх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг үсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, түүх соёлын бүх ном бичгийг шатааж устгаж болох бүхнийг устгасан.
Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Өвөр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргүй амьдрал хүнд хэцүү үе байсан. Тэр үед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хөрш айлын хүүхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг билээ. Заримдаа үхсэн шувуу, малын мах шарж иддэг байсан. Миний нэг дүү бага байж, орон дээрээс ойчин унаад нүд муутай болж билээ.

Хятадаас Mонголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх.
Жишээ нь:
цахилгаан гүйлгэх, аманд нь хүний ялгадас цутгах, хэл дээр нь зүү шивэх, үсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дүүжлэх, амьдаар нь булах, үргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, өдөр шөнөгүй хүлэх, модон орон дээр 4 мөчөөс нь татан хүлж гавлах, нүүрсний гал дээр бөхийлгөн шарах, залгаагаар ус уулгах, нүүрсний цог дээр хөл нүцгэн гүйлгэх, хүзүүнээс нь хүнд юм дүүжлэх, нүцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хүн ээлжлэн гишгэх, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шөргүүлэх хөрөөдөх, олон хүн хамтаар хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, нүдийг нь ухах, чихийг нь огтлох, шүдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хүний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бүх эрүүг амсуулан
“Өвөр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Өвөр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зүйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хүүхэнчүүд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж Mонголчуудыг хядаж байжээ.

ХКН Mонголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд Mонголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших өргөн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмүүжиний монголын үрс садандаа өвлөсөн аваад баршгүй их баялгийг олоход оршино. Монголчууд харин ХКН болон хятадын ард түмнийг ерөөсөө ад үзээгүй дэлхийн ямарваа нэгэн орны ард түмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хүн төрөлхтний зүй ёсны тогтолцоо мөн билээ...

Казахууд гэж хэн бэ

Казахууд гэж хэн бэ


Манай монголчууд ын хувьд казахууд хамгийн сайн мэддэг үндэстэн хэрнээ бас сайн мэддэггүй үндэстэн бай­саар өдий хүрлээ. Монгол­чууд ын хувьд бол Төв Азийн томоохон үндэстний нэг, эс­вэл Баян -Өлгий аймагт ор­шин суудаг монголын үндэс­ний цөөнх. Тэднийг ихэнхдээ лалын шашин шүтдэг, мон­гол үндэстэн тэй ямар ч хол­боогүй тэс өөр гаралтай харь элгийн хүмүүс мэт ойлгон хүлээн авдаг нь нууц биш. Гэтэл үнэндээ тийм биш аж. Казахууд лалын шашинтай ч царай зүсний /арьстан/ хувьд баруун өмнөд сибирийн Тураны бүлэгт хамаардаг, ер нь монголжуу төрхтэй төв Азийн нүүдэлчдийн нэг. Тэд нэгэн цагт одооных шиг лалын шашинтай бус бөө мөргөлтэй байж, мөнх хөх тэнгэрээ шүтдэг байжээ. Ка­захууд нэгэн дээвэр дор нэг­дэн анхны төр улсаа 1460-аад онуудад байгуулсан бөгөөд энэ үеэс түүхийн хуудаснаа анх казах гэдэг нэр дуулдах болсон байна. Төр улсыг байгуулагчид нь Чингис хааны ач Батын шууд удмын хаад байж түүнээс хойших хаад тэдний удмаас сонгог­дох болсон ажээ. Товчхондоо тэд цөм Чингисийн алтан ургийн хаадууд байсан тул Чингис хааныг казахууд өөрийн хаанаа гэж үз­сээр өдий хүрсэн билээ. Чингис хаан тэдний хувьд хэзээ ч харь хүн байгаагүй. Үүнийг бичиглэгч би вээрийн нуршихын учир юу гэвэл нийт казах үндэстэн тэр тусмаа монголд оршин суудаг цөөн тооны хэрэйд овгийн каза­хууд монголчуудын хувьд шууд угсааны мах цусны та­сархай биш юмаа гэхэд түү­хийн асар олон шижмээрээ холбогдсон тун ойрын хөрш хамаатан гэдгийг зориуд хэлэх гэснийх болой.

Хоёр зуун дамжсан дайн

Казахын хаант улс бай­гуулагдсанаас хойш даруй 200 жилийн дараа 1635 онд Монголын баруун хэсэгт ойр­дууд нэгдэж нэгэн улс бай­гуулагдан хүчирхэгжиж эхэл­сэн нь түүхийн хуудаснаа Зүүнгарын хаант улс гэж нэр­лэгдэх болсон байна. Чухам энэ Зүүнгар улс нь казах, монгол хэмээх хөрш ойрын харилцаатай үндэстнүүдийг үүрд өөр хоёр үндэстэн бол­гон холдуулсан гашуун түүх бий. Төв Азийн бүх улсуу­даас Зүүнгар улс л анхлан их буу, тэсрэх бөмбөг оньстой болж үүндээ урамшиж эрдсэн тэд хөршдөө өнгөлзөх болж ул­маар анхны томоохон дай­наа уйгар улстай дайн хийж эзэлж авсан байна. Гэвч үүн­дээ сэтгэл ханамжгүй, ба­руун­таа орших найрсаг хөрш казахуудад хүртэл довтлох болж энэ нь яваандаа хү­рээгээ тэлж хоёр талыг бү­хэл­дээ хамаарч 200 жил үргэлжилсэн түүхтэй билээ.

Ойрдуудын зогсоо зайгүй дов­толж байсан энэ үе ка­захуудын хамгийн хүнд, эм­гэнэлтэй үе мөн. 200 жилийн довтолгоонд нийтдээ хоёр сая гаруй казахууд амь насаа алдсан түүхийн гашуун баримт байдаг. Төв Азийг нэг хэсэгтээ чичрүүлж байсан Зүүнгар улс, түүний их хаан Галдан тийм ч амархан ман­жид дийлдэхгүй байх байсан. Тухайн үедээ манж нараас дутахааргүй зэвсэг техниктэй байсан ч Галдан бошигт нэг бол угсаа нэгт халхтай, нэг бол хөрш казахтай байлд­саар байгаад туйлдсан түүх­тэй. Манжид эзлэгдсэний гол шалтгаан нь энэ байсан. Ийнхүү дайтагч хоёр улсыг нэг л тавилан угтсан боловч цаашдын тавилан бүр ээдрээтэй болж иржээ. Нэг нь төр улсын хувьд устсан бол нөгөөх нь томоохон үндэст­ний хувьд бараг устсан бай­даг аж. Казахууд бүрэн ус­тахын даваан дээр мөнх тэнгэрийн ивээлээр ахин төр улсаа сэргээж чадсан бол нөгөөх нь бол үгүй аж. Тухайн үедээ нэг сая гаруй хүнтэй байсан баруун мон­голчууд одоо ердөө монго­лын нэг ястнууд болжээ. Одоогийн Шинжаанд буй 140 гаруй мянган ойрдууд /ихэнх нь торгууд ястан/, мөн Увс, Ховд аймагт буй 200 мянга хүрэхтэй үгүйтэй баруун монголчууд, бас төв Халхад ирж суурьшсан мөн төдий тооны ойрдууд байгаа гэвэл нийтдээ 500 мянга шахам ойрдууд л үлджээ. Казахууд мөн адил асар их хохирчээ. Зүүнгарын довтолгооны үед хоёр сая илүү казах амь үрэгдсэн байна. Казах үн­дэстэн түүхэндээ хоёр удаа үй олноороо үрэгдэж байсны нэг дэх энэ байлаа.

Казахын төр улс түүхэн­дээ хэзээ ч бусдын нутаг руу халдаж байгаагүй бөгөөд эс­рэгээр гаднын түрэмгий­лэг­чидтэй үргэлж тэмцсээр ир­сэн байдаг. Бүхэл бүтэн энэ түүхийн туршид нэг л удаа “журамгүй” загнасан нь Ижил мөрнөөс буцаж Зүүн­гар тийш нүүсэн торгуудын 200 мянган хүнтэй их нүүд­лийг хүйс тэмтэрч ердөө дөчөөдхөн мянган хүнийг амьд үлдээсэн нь тэр их өшөө хорслын тайлал байсан биз ээ.

Монголын казахын гарал үүсэл

Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай бай­даг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэ­рэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэ­рэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөг­дөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг ка­захын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэ­гэхээр Монго­лын казахын үнд­сэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэ­рэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэст­нүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үн­дэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхо­нууд, жа­лайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэ­хүүнд бий. Тэр ч байтугай дээрх айм­гууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн бусад түрэг гаралтай зарим үн­дэст­нүүд дотор нэр нь таарал­даж байх жишээ­тэй. Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь.

Эхэлж эдийн засаг, дараа нь улс төр

Манайхан хол ойроос турш­лага судалж жишээ та­тах дуртай улс. Америк, Япон, Герман гээд туршлага судлах улс орон ер мундах­гүй олон бий. Гэвч тэд нэгэнт гараа­наас аль эрт гарч хөгж­чихсөн орнууд. Бидэнд за­римдаа нэг гараанаас зэрэг гарсан орны туршлага хэрэг­тэй юм шиг. Биднийг хол ойрын туршлага судалж, 15 жил тасралтгүй улс төр ярьж хийж байх хойгуур тэдний эрхийг нь ямар хүлээж байх биш, нэгэнт гараандаа гар­чээ. Энэ бол холын биш ойрын хөрш Ка­захстан юм. Манай улс тө­рийн хүрээний­хэн болохоор дарангуйлагч маягийн сис­темтэй гээд гоочлоод байдаг Назар­баевын удирддаг улс мөн л дөө. Эхэндээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь мэдээж нефть байсан боловч дан ганц нефть дээр тулгуур­ла­сан явцуу эдийн засагтай байхаас татгалзаж, бүх сал­барт бүтээн байгуулалт өрнөх болжээ. Үр дүнд нь тус улс нийт эдийн засгийн хэмжээгээрээ Төв Ази дахь бусад дөрвөн улсын эдийн засгийг нийлүүлснээс ч илүү эдийн засагтай болж, гадаад өрөө бүрэн барагдуулж, цаа­шид зээл авах биш, зээл өгөх орны хэмжээнд хүрчээ. Нэгэн үе ижил гараанаас гарч бай­сан Төв Азийн дөрвөн орон­доо зээл олгох хэмжээ­ний юм ярих болсон нь үнэ­хээр том амжит мөн. Хэдхэн жилийн дотор улсынхаа нийс­лэлийг шилжүүлж со­циалист мая­гийн хэвшмэл хөлдүү дизайн­тай хотыг цоо шинэ орчин үеийн хот болгон өөрчилж чаджээ. Арван жилийн өмнөх нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ердөө 700 ам.доллар байсан бол одоо 3500 ам.доллараас давах болжээ.

Монголын казах нүүх үү, үлдэх үү?

Казахстан улс 1991 онд ЗХУ-аас салж, тусгаар тогт­носон улс эхлэн дайн дэл­хийн 30 гаруй оронд тархсан зургаан сая орчим казахыг түүхэн эх орондоо буцаан цуглуу­лах, нэгтгэх бодлого баримт­лах болсон нь Монгол дахь казахуудыг тойроогүй. Чухам эндээс их нүүдэл эхэл­сэн түүхтэй. Сүүлийн үеийн баримтаар дэлхийд нийтдээ 15 сая орчим казах байдгаас дөрвөн сая нь төрөлх Казахс­танд, бусад нь өөр улс оронд амьдарч байна. Тота­литор дэглэмийн үед атар газар эзэмших, бас бус зо­рилгоор суурьшуулсан орос, украйн, герман, беларусь гэх мэт төрөл бүрийн олон үн­дэстнүүдийн асар их давал­гааны улмаас казахуудын эзлэх хувь нь багассан бай­на. Чухам иймээс л шинэ тулгар байгуулагдсан Ка­захстан өөрийн төрөлх үн­дэстэн казахуудаа цуг­луулж, нэг дээвэр дор нэгтгэх бодлогоо хүчтэй явуулах бол­сон байна. Дээр нь дэлхийд есдүгээр байрт орох асар уудам газар нутгаа жинхэнэ ёсоор эзэн болохын хувьд казахуудаа түшиглэхээс өөр аргагүй билээ. Үр дүнд нэг хэсэгтээ үндэсний цөөнх болж 40 хувьтай байсан ка­захууд өдгөө 58 хувийг эзэлж голлох үндэстэн болсон байна. Ийнхүү дэлхийн 30 гаруй оронд тархсан үндэстэн нэгтнээ цуглуулж нэгтгэж эхэлсэн бөгөөд тэр их нүүдлийн нэгээхэн хэсэг манай улсын Баян-Өлгий аймагт ид үргэлжилсээр байна. Ардчилсан хувьсгал өрнөхөөс өмнөх 1980-аад оны сүүлчээр Монголд нийт­дээ 150 мянга гаруй казах үндэстэн байснаас 60-70 мянга нь Казахстанд нүүж суурьшсан гэх мэдээ бий. Монголд өдгөө 150 мянга гаруй казах байдаг бололтой. Үүнээс 90 шахам мянга нь Баян-Өлгий аймагт амьдар­даг. Тэдний олонхи нь Хэ­рэйд овгийн гэдгийг дээр хэл­сэн. Ингэхээр монголын каза­хууд бусад казахуудыг бод­вол Монголд илүү ойр байх өөр нэг шалтгаан байдаг нь тэд Чингисийн үе дэх Хэрэйд аймагт шууд удам угсааны казах байдгийнх.

Нэг үндэстэн дөрвөн улсад хуваагдсан нь

Казах үндэстэн бол өсч идээшсэн нутагтаа хамгийн их хуваагд­сан үндэстэн билээ. Алтай хэмээх их уулсыг өдгөө дөр­вөн өөр улс хуваан эзэмшдэг аж. Энэхүү хөх түрэгийн үеэс эхлээд казахын нарын овог, Хэрэйд овог нутаглаж ирсэн их улсын дөрвөн хуваагдсан хэсэг бүрт цөм казахууд амьдарсаар өдгөө хүрчээ. Алтай Таван богд орчмын Монгол ба Хятад улсын аль алинд тус тусдаа харьяа­лагддаг хэсэгхэн газарт амьдардаг цөөн тооны Тува үндэстнийг эс тооцвол шүү. Монголд ирээд удаж буй казах үндэстнийг оруулахгүй бол Алтайн уулын Орос, Хятад, Казахстанд харьяа­лагд­даг хэсэгт казахууд үеийн үед амьдарсаар ирсэн байна. Гэвч тухайн үеийн их гүрнүүд болох Орос, Хятад улсуудын хүчээр тогтоосон хилээс болж Монгол Улс Ка­захстан хэмээх гуравдагч хөрштэй байх хувь дутсан байх юм. Хүчтэний өмнө сул дорой нь үргэлж буруутдаг хойно. Ер нь нэг газар орон зайд амьдарч байсан үндэс­тэн илүү ч үгүй дутуу, үгүй дөрвөн улсад хуваагдан харьяалагдах болсон практик дэлхийд ховор байдаг билээ.

Өнгөрсөн зуунд жижиг үн­дэстний газар нутгийг улайн цайм дээрэмдэх явдал гаарч байснаас гадна тэдний газар нутгийг дур мэдэн бусдадаа “бэлэглэх” явдал ч моодонд орсон үе байж. Ийм газар нутгийг бусдын өмнөөс дур мэдэн бэлэглэх явдал Бреж­невийн үе хүртэл үргэлжил­сээр үр дүнд Казахстан улс өөрийн түүхэн газар нутгийн­хаа 1/3 хувийг алджээ. Мэ­дээж хамгийн их газар нут­гаа Орос, Хятадад алдсан бөгөөд Төв Азийн бусад ор­нуудад бусдын хүч түрэм­гийлсэн шийдвэрийн дагуу зүгээр л “шилжүүлээд өгчих­сөн” байх юм. Одоо казахын эрх баригчид бусдад алдсан нутгаа эргүүлж авах биш одоо байгаа газар нутагтаа жинхэнэ ёсоор эзэн байхыг чухалчилж буй нь илт байна. Учир нь Казахстан байтугай Япон хүртэл Орост алдсан курилын алга дарам газрыг эргүүлж авч чадахгүй байгаа нь нэгийг хэлнэ биз ээ

Эзэн Чингисийн ууган хүү, Казах хаадуудын эцэг

Эзэн Чингисийн ууган хүү, Казах хаадуудын эцэг


Алдар нэр, албан тушаалын төлөө өрсөлдөн тэмцэхдээ бие биеийгээ гүтгэн доромжилж нэр хүндийг нь гутаан сэвтээдэг хачин оролдлого бол зөвхөн бидний эрин үед л гарч ирсэн шинэхэн зүйл биш, нүүдэлчдийн мах цусанд эрт дээр үеэс шингэсэн зан гэлтэй.

Өнөөгийн сурталчид бусад элдэв аргаа барахдаа нэрт улс төрчдийн хэн нэгнийг эрлийз хэмээн улайм цайм гүтгэдэг болсны адил Чингис хааны ууган хүү, монгол цэргийн нэрт жанжин Зүчийг мэргэд, хонгирадын эрлийз мэтээр гүтгэхийг оролдсоны цаад утга учрыг сайн ухварлан авч үзвээс түүний гол өрсөлдөгч болох хэрсүү зантай Цагаадайн амнаас гарсан үг ч юм уу "Монголын нууц товчооны" Зүчид дургүй зохиогчийн санаанаасаа зохиосон зүйл мэт бодогддог.

"Хөвгүүдийн минь ах Зүчи буй за" гэж их хаан өөрөө айлдварласан байтал Чингис, Зүчи хоёрын аль алинаас нь өө сэв хайж муулах, улмаар монголчуудыг гутаахыг эрмэлзсэн өш хонзонтой гадныхныг дагаж өөрсдийгөө доромжлохын оронд түүхийн үнэний гүнд нэвтрэхийг монгол түүхчид өөрсдөө нэг бодож цэгнэмээр юм.

Харийнхан тэдэнд дургүйцэхдээ заримдаа бүр Зүчийг эцэгээ алахыг завдсан, тэрний хариуд эцэг нь хүүгээ захиалгаар алуулсан мэтээр хов жив тарьсан байдаг. Хэрвээ тэр хоёр хоорондоо тийм ч муу байсан бол их хаан түүнд Эрчис мөрнөөс Уралын нурууг хүртэлх Дешт-кипчагийн асар их өргөн уудам нутгийг эзэмшүүлж өгмөөргүй байлаа. 1223 онд мөн нутаг дахь Хуланбасын хээр талд хуралдай хийхэд Зүчи эцэг Чингистээ энэ нутгийн ан гөрөөсөөс авахуулаад ариун нандин бүх үнэт зүйлийнхээ дээжээр бэлэг аваачаад өргөн барьж хуралдайд ёс төртэй очиж оролцохгүй байсан. Дараа нь Зүчийн хүү Бат хаан Өгөөдэйн бүх ажил үйлсийг хамжилцаад Хархорумын их хуралдайд уригдаж оролцох учиргүй байсныг санууштай. 1227 онд Зүчийн хулан авлаж яваад зуурдаар эндсэнийг хаан эцэг нь сонсоод,
"Далай гүнээсээ булингартваас
Даруй тунгаах Зүчи минь
Улиас гүнээсээ ойчвоос
Ухасхийн босгох Зүчи минь
Унагаа алдсан хулан шиг
Уйдаж харуусан хоцорлоо би
Дэгдээхийгээсээ салсан хун шиг
Дэмтэй хүүгээсээ хагацлаа би" гэж гашуудмааргүй сэн билээ. \Шүлгийг Зүчийн удмын эрдэмтэн Шот-Аман Валиханы бичлэгээс хөрвүүллээ\

Ингэхээс ч аргагүй, Зүчи, Бат нар дэлхийг байлдан дагуулж нүүдэлчдийг мөхлөөс аварсан Чингис хааны алдар дээр алдар нэмсэн түүний үнэн зоригт үе залгамжлагчид юм чинь.

Зүчийн цэргүүд Сибир, Алтай, Зүүнгар, Дорнод Туркстаныг номхотгоод Хятадыг эзлэхэд оролцсон. Хорезмийн жаран мянган цэрэгтэй тулалдсаар 1222 он гэхэд Дундад Азийн бүх хотыг эзэлж авсан Тэгээд хорвоогийн жам ёсоор өөрөө энд одоогийн Жезказган хотоос 45 км зайтай оршдог Улытав уулын энгэр, Хэнгэр голын эрэг дээр мөнх нойрссон байжээ.

Одоогоос 800 жилийн өмнөх уран барилгын яруу тод нэгэн жишээ болсон Зүчийн бунханыг бид 1992 оны намар үзэж сонирхсон билээ. Бунхны хананд хадгалагдсаар ирсэн бичиг тамгануудыг ажиглахад дөрвөлжин хэлбэртэй, 7х10 метр гаруй хэмжээтэй энэ байгууламжийг барьж байгуулахад 1228 онд огуз, аргун, кипчаг, хэрийд, найман, хангли зэрэг түүний харьяат байсан бүх овог аймгууд оролцсоныг илтгэж байна. Суурь нь газар дор тавигдаад шатаасан тоосго, шавар вараар маш бат бэх баригджээ. Хээ угалз, бичигтэй тоосгонууд нь 45х45 см хэмжээтэй. Тэдгээр тоосгоны ихэнхийг 1911 онд оросын нэгэн түшмэл хуулж аваад аль нэгэн музейд шилжүүлсэн юм гэнэ.Бунхан хоёр давхар 15 м өндөр суваргатай.

Зөвлөлт засгийн үед энэ бунханд шинжилгээ судалгаа хийж үзэхэд 220х70х120 м булшан дотроос модон авсанд хийсэн хүний шарилыг үзэхэд баруун гар нь байхгүй байсан гэнэ. Түүнийг судлаачид ан гөрөө хийж явахдаа хулангийн азарга дайрч шархадсаных гэж таамагласан ч бидний боддогоор бол эртний монгол ёсны дагуу тэр гарыг нь төрсөн газарт нь аваачиж нутаглуулсан байж болзошгүй. Бунхан доторхи нөгөө нэг булшийг Зүчийн их эхнэр, Ван ханы дүүгийн охин Бектумашийнх байх магадлалтай гэж үзсэн байна. Түүний доор дэвссэн тойпуунд араб үсэгтэй "ихбал "гэдэг үг байжээ. Уг хоёр бичгийн хэлбэр маяг адилавтар байдгийг бодоход монгол үг ч байж магадгүй.

Зүчийн түүхэнд эзлэх байр суурь казахуудын хувьд нэн онцгой. Казахстаны одоогийн нутаг дэвсгэр,хил хязгаар Зүчи болон түүний хүү Батын үүсгэн байгуулсан Алтан орд улсын үеэс хадгалагдсаар ирсэн агаад Зүчийн хүү Тогоонтөмөрийн удмынхан улам бататгажээ. Жанибек,Керей нар 1456 онд казахын анхны тулгар төрийг байгуулснаас эхлээд харийн булаан эзлэгчидтэй он удаан жил тэмцэлдсээр 1847 онд амь үрэгдсэн хаан Кенег хүртэлх төрийн бүх тэргүүн нар Зүчийн үе залгамжлагчид байсан юм.Тэр тусмаа улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнол,үнэт баялаг бүхнийг хамгаалан батжуулахад Хасим,Есим,Барааг, Жангир,Тавке, Аблай нарын хаадууд, их эрдэмтэн Шохан Валиханов томоохон түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Зүчийн удмынхныг "төре" омгийнхон гэдэг, Төр барьдаг дээд язгууртан гэсэн утгатай. Тэд Казахстан, Шинжиан, Баян-өлгийд оршин суудаг, сая гарсан хүн амтай бөгөөд сталинчиллын үеийн улс төрийн хэлмэгдэлд ал ь алинаас нь цөөнгүй төречүүд өртсөн түүхтэй.

Р.Шынай (eh survalj www.kazakh.blog.banjig.net)

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах