Эх орноо улс үндэстнээ гэсэн мянга мянган залуус өдөр хоног тоолж тэсэж суугаа шүү гэдгийг сануулая!

Монголчууд бидний түүхэнд өөрсдийн буруугаас болж бусдын эрхшээлд орж байсан түүхэн сургамжтай. Тодруулж хэлбэл Монголчууд хүчгүйдээ биш эв түнжингүйдээ Манжид эзлэгдэж дагаар орж байсан. Түүхийнхээ гашуун сургамжаас алдаа оноог нь ялгах биш бэлэн сургамж дээрээс нь суралцах нь хожмын үрс бидний үүрэг гэлтэй.
Эх түүх рүүгээ гар буугаар буудвал ирээдүй таныг их буугаар буудна гэдэг. Гэтэл сүүлийн үед өөрийгөө соён гэгээрүүлэгч хэмээн өргөмжилсөн Баабар, Г.Дашрэнцэн гэх хүмүүс ичгүүр сонжуургүйгээр Монголын үе үеийн баатрууд руу дайрч доромжлох нь хэрээс хэтэрлээ. Түүгээр зогсохгүй Монгол төрийн хутгуур урвагч Ба Ли Цэрэндоржийг хутагт
 хувилгаан гэж магтах.Нөгөө шарийн шашин, буддын шашныг үзэн ядагч улаан христчин Баабар шүү.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг овилгогүй тэнэг урлаг (банзал )Сосорбарам бас юу ч вэ дээ. Новшнуудаа та нар Монголын үе үеийн баатруудыг доромжлоод юу хожих вэ? Ингэж гутааж бичлээ гээд юу хожих гэсэн юм? Монголчууд хоорондоо хагаралдана талцана муудалцана. Үүнийг хүсээ юу? Монголын үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойд, гамин цэргийг хядсан Сүхбаатар,Чагдаржав, Хайсан-д нарт юунд нь өсөрхөж хорсоно вэ? Та нар ер нь хэн бэ?
1997 оны 10 сарын 2ны өдөр О.Дашбалбар агсны Үндэсний эв нэгдлээс үндэсний аюулгүй байдал эхэлдэг гэсэн нийтлэлийг нэг уншмаар. Та нарыг бодвол баатар хүн бичсэн юм.
Ер нь news.mn, niitlelch.mn, baabar.mn -г маш болгоомжтой уншаарай хүмүүсээ .Зарим нь магадгүй 100% Монгол цус байсан ч хэдийн оюун тархи нь хужаагийн төлөө цохилох болжээ. Тэд өөрсдийгөө Монголын топ нийтлэлчид хэмээн өргөмжилж Баабар ахынхаа Дори идэр дүү болох гэж салбагнаж явна. Өнөөдөр Монголчуудын оюун санааны амьдрал манарсан байгааг ашиглаж Хятадын өлмийг долоолгох гэж тархи угааж яваагаа тэд өөрсдөө ч мэдэхгүй яваа. Элбэгдоржийн баатар Бат үүл хүртэл тэдэнтэй сүлэлдсэн яваа нь хошин шог гэлтэй. Улсын баатар хүн өөрийнхөө сүүдрээсээ айж 14 настай хүүхдэд тэнэг мангараараа дуудуулж явах цаг иржээ. Тэнэгээ мэддэг бол дуугаа байж сур гэж нэгэн мэргэн хүн хэлжээ. Тэнэгээ мэддэггүй хүн хамгийн аюултай гэж өвөг дээдэс минь сургаж. Нэгийг бодох. Нэг л том баатрууд, нэг л том сэтгүүлчид.
Одоо Монголд Орос, Хятадын улс төрийн, эрх ашиг, улс төрийн хорт бодлогоос болж Монголын эрх баригч намууд хагарч хүч нь сульдаж байна.Үеийн үед Монголын эрх мэдэлтнүүд ингэж л бутардаг. Энэ завшаанаар 2 хөрш л хождог шүү дээ.
Монголын ашигт малтмалд шунасан харийнхны мөнгөөр эх орноо худалдах сэтгэлгээтэй улс төрийн хүчнүүд хүчээ нөөж байна. Тэд Монголчуудын итгэл сэтгэл болсон эх оронч , үндэстний үзлээр халхавч хийж өөрсдийн бузар санаагаа биелүүлэх гэж байна. Нэг бол тэд ялж өөрсдийн бодлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Нөгөө бол ялагдаж одоо сэргэх гэж ядаж байгаа эх оронч, үндэстний үзлийг шаварт хутгана. Хэнд ашигтай вэ? Мэдээж бидний үе үеийн дайснуудад л ашигтай.
1997 онд О.Дашбалбар агсан Газрын төлөөх жинхэнэ тулаан эхэллээ хэмээн мэдэгдэж байлаа. Тэрээр 14 жилийн өмнө одоо болж байгаа үйл явцыг урьдчилан бодож онолын хувьд анхааруулж газрын хуулийг намайг алж байж батлаарай гэж УИ Хурлын танхимд зоримог хэлж байв.Түүнийг үнэхээр алж байгаад,  М.Энхсайхан тэргүүтэй улс төрчид газрын тухай хуулийг санаачилж баталсан.О.Энхсайхан хүртэл энэ хуулийг батлуулахгүйн төлөө тэмцэж яваад халуун амиа алдсан. Монгол үндэстний язгуур эрх ашиг 1-рт байх ёстой гэж хэлснийхээ төлөө С.Зориг алуулсан байх ч гэж бодогдож байна.
Эх орноо гэсэн болгон нь алагддаг нь юуг өгүүлнэм бэ? Газрын тухай хууль батлагдснаар хэн хожсон бэ? М.Энхболд, П.Очирбат, Баабар тэргүүтэй элэг буруу хүмүүс л мөнгөтэй болсон.
Тэд Монголын газар нутгийг, ашигт малтмалыг зарж барьцаалж худалдаж хахаж үхтлээ баяжсан.
За энэ хэрэг гэхэд ирээдүйн Монголын үрс нь хэвлийдээ хөнөөгдөж, эсэн мэнд төрсөн нэг нь өлгийдөө хорт агаар, баталгаагүй хүнсэнд хордсоор л амиа алдсаар л...
Амин хувийн эрх ашгаа бодсон өөдгүй улс төрчид эх түүх, унаган байгалаа эх орноо бодохын оронд өөрийн хувийн цугаа цэнгэлдээ ташуурч эд мөнгөнд шунаж газар нутгаа гадныханд шимтгэл авах төдийхнөөр зараад дууслаа.
Монголчуудаа ардчилсан хүмүүнлэг улс байгуулах зорилготой энэ улс гүрэнд минь юу л болоод байна даа.
Оюун санааны амьдралыг Солонгосын цуврал, хар төлөгч, шар лам тодорхойлж байхад үүнийг ойлгох сэхээтэй хүмүүс нь цөөрч байна даа гэж байтал дээрээс нь сэтгүүлчид нь нэмэрлэх...
Асуудлаас, хүндрэлээс гарах гэж хичээх Монгол түмний эх түүхийг гутааж доромжилж ,урамыг нугалж, хооронд тэмцэлдүүлж байхийн оронд нэг ч гэсэн хүний гэгээрүүлэх, урам зориг өгөх ганцхан нийтлэл бичих чадал байна уу?
Хэн бүхэн өнөөгийн зовлонт байдлыг мэдэж байна.Та нараас илүүг ч мэдэрч байна. Та нарт тэднийг тэтгэх дэмжих сэтгэл байна уу?
Ноён урваач нохой шарваач гэдэг. Муусайн луйварчидаа, урвагч, шарваач нараа Монголчуудыг яаж зовоох гэсэн юм? Хуурлаа мэхэллээ, буудлаа, хордууллаа өвөг дээдсийг нь доромжиллоо, үүх түүхийг нь гутаалаа, соёлыг нь устгалаа одоо өөр...?
Эгэлхэн Монголын үрс барагдаагүй ир бяр ухаан нь дундраагүй байна шүү.
 Ирээдүйн түүхийг бид бичнэ.
Эх орноо улс үндэстнээ гэсэн мянга мянган залуус өдөр хоног тоолж тэсэж суугаа шүү гэдгийг сануулая! Тэнгэр гэсгээнэ дээ та нарыг..!!!
С.Батаа 2011

9 Сэтгэгдэл:

Anonymous said...

demjij baina. Эгэлхэн Монголын үрс барагдаагүй ир бяр ухаан нь дундраагүй байна шүү.
Ирээдүйн түүхийг бид бичнэ.
Эх орноо улс үндэстнээ гэсэн мянга мянган залуус өдөр хоног тоолж тэсэж суугаа шүү гэдгийг сануулая! Тэнгэр гэсгээнэ дээ та нарыг..!!!

Anonymous said...

Uuniig toriin tomchuud unshiad neg uzeesei. Bi Sosorbaramguaig uul ni ih saihan hun gej boddog bailaa. Suh janjnii tuhai tegj bur sukhbaatarchuudiig hyatad gesnees ni hoish ter huuniig daanch deel gemeer bolson. Baabariin huvid bol mongonii toloo niitlel bichdeg hunshuudee. Ali hediin ooriigoo mongond hudaldsan. Hussen hun ni durtai zuilee hussen mongiig ni uguud bichuulj jadaj bna shuu dee

Anonymous said...

unexeer mongoloo gesen setgeltei zaluus mongoloo avraxiig tesen yadan xuleej baigaa gedgiig buu mart...bidnii ur xoichid uldex gazar nutag unuudur uy bolj baina be?xeleed ugux uu?Ts. MUNXBAYAR GEDEG MALCHIN TEMTSEGTSEES ASUU.TER BUGDIIG UNEN BODITOOR XELEED UGNU...ARCHAAGUI TURTEI XUURXII MONGOL MINI BOSOJ SEXEX TSAG CHINI BOLSOOOON..TEMTS ..UUNEES UUR UG EREED CH OLDOXGUI ....

Anonymous said...

хятадын эрлийзүүдээс эх орноо цэвэрлэх үйл ажиллагааг эхлүүлэх зоригтой Монгол аавын үрс хаана байна?????

Anonymous said...

Монголчууд нэгдэцгээх болсон.

Anonymous said...

бид хэзээ мөдгүй тэсрэх болно,мөнх тэнгэрийн ивээлээр бид дахин нэгдэж баян,хүчирхэг,нэгдсэн их монгол улсаа байгуулж,хятад,орос,бас монгол эх орноос урвасан хулгайч нараас хариугаа авхал болно ,бид үүний төлөө ажиллаж амьдарч байгаа шүү

Anonymous said...

urvagchidiig tenger etseg gesgeeh tsagiig ilgeeh buizaa!

Anonymous said...

Bi ch bas honog toolj suugaa zaluu bna! hulgaich urvagchid gesgeel hyrteneee.........

Anonymous said...

tengeriin gesgeel hurtej ur huuhed chin zovohoos aihgui bna uu muu luivarchid hariugaa avnaa

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах