Шарын шашин монголчуудын уламжлалт ахуй, улс төрийн гүн ухааныг үгүй хийсэн

Их Монгол төрийн том бодлогын нууц алдагдсанаас хойш 340 жилийн дараа Алтан хаан, Автай сайн хаан хоёр шарын шашныг Монгол улсад түгээснээр Их Монголчууд өчүүхэн монголчууд болж хувирах зам ногоон гэрлээр чөлөөтэй нээгдсэн ажээ.Бид Орос, Хятадын хамтарсан колониализм гэсэн хоёр том мангааг сониныхоо хуудсуудад дэлгэрэнгүй судалж танилцуулсан бөгөөд бас монжооч зах зээлээр бамбайлж, Монголд хүчээ, залиа, шулаагаа нэгэнт харуулсан неоколониализмыг түмэн олондоо илчилсэн тул бид энэ удаа шарын шашин гэдэг аюулт хүчин зүйлийг хэд хэдэн чиглэлээр ярих шаардлагатай болсон.Шарын шашинтнууд гэмгүй царайлчихаад зовлонг нимгэлэх, буяныг үйлдэх, хүмүүсийг там руу биш диваажин руу үдэж, жаргал цэнгэлээр бялхуулах сургаалиудыг монголчуудад айлдсаар байгаад нийт монголчуудыг дээд зэргийн мунхаглахуй руу түлхэн оруулчихжээ. Залбирал, мөргөл, өргөц, барьц, мунхаглахуй, ийм л үхээрийн замнал монголчууд биднийг дэлхийн хамгийн хоцрогдсон бөгөөд хамгийн өөдгүй үндэстэн болгож хувиргасныг бид зориуд дуулгах ёстой. Шарын шашны хийсэн гол гол нүглүүдийг бид хэд хэдэн чиглэлээр ярья.
Нэгд, шарын шашинтнууд өөрийнхөө сургааль номнолыг Монголд түгээхийн тулд хамгийн түрүүнд Их Монголын эрдэм номтой бөөнүүдийг бүгдийг нь алж хядсан байна. Зарим бөөг нь шатааж алсан тухай мэдээлэл хүртэл гарч ирдэг болжээ.
Бөө гэдэг үг нь шашны ямар ч утга байхгүй бөгөөд бөө гэдэг нь гурван гайхамшигт үгийн эхний үсгийнх нь товчлол юм. Бөө гэдгийг “бүгдийг өртөөлөн өрнүүлэхүй” гэсэн үгсийн товчлол гэж үздэг. Бүгдийг өртөөлөн өрнүүлэхүй нь их монголчуудын гэгээрэхүйн гэрэл гэгээт замналыг заадаг чиг шугам байсан ажээ. Бөөг устгах явдал шарын шашныг Монголд эзэгнэн ноёрхох гарцыг нээж өглөө, гарцыг нээж өглөө.
Хоёрт нь, шарын шашин өөрийнхөө хорлонт үйлдлийг нэгэнт бөөнүүд нь устсан учраас, бас жижиг жараахай бөөнүүд ач холбогдолгүй болсныг мэдэж, их монголчуудын баримталдаг онол руу дайралтаа хандуулсан.
Юуны өмнө гэрийн онол, эзэн биеийн онол, сүнс биеийн онол, мон онол руу довтлов. Ийм довтолгооны гол цохилтыг хэн рүү, юу рүү хандуулсан бэ гэдэг асуудал анхаарал татдаг боллоо.Яагаад шарын шашинтнууд монголчуудын эрхэмлэн дээдэлдэг гэрийн зүүн багана руу, уламжлалыг даадаг, далан гурван мэдвэл зохихуйг дээдэлдэг, сүнс биеийг эрхэмлэдэг эмэгтэйчүүд рүү хандуулах болсныг бид мэдэх болсон.
Шарын шашин эмэгтэйчүүдийг ховын тулам, агуу шуналтан, усан хутгуур, янхнууд гэж дөрвөн том зэмийг оноож, улмаар эмэгтэйчүүдийн ариун ёст хүндлэлийг болон нэр төрийг гутааж эхэлсэн.
Сүнс биеийн онол, эзэн биеийн онол зөв шүтэлцэж, мон онол руу, гэрийн онол руу зүглэж, өрх гэрийн оршин тогтнолыг хангадаг билээ. Шарны шашин ийм өвөрмөц тогтнохуйг мэдмэгц эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн эсрэг хандуулж, улмаар айлын таван тусгаар тогтнолын хамгийн эхнийхийг нь, өөрөөр хэлбэл удмыг бузартуулах, удмыг сүйрүүлэх айхтар хувилбарыг олж чаджээ.
Тэртусмаа лам болсон эрэгтэйчүүд эхнэр хүүхэдгүй байх ёстой, гэр бүлгүй байх учиртай гэсэн харгис ёсыг монголчуудын дунд сүндэрлүүлж чадсан. Үүнээс үүдэж олон лам хуврагууд гомбын гозон толгойтнууд болж, эхнэр ч үгүй, үр хүүхэд ч үгүй, ямар ч аз жаргалгүй иргэн болж хувирчээ.
Гэр бүлтэй, үр хүүхэдтэй ламтнуудыг асман ламтнууд гэж хочилж ад үздэг болов. Шарын шашин эзэн биеийг нь дээдэлдэг амьдралын зүйг устгасан. Шарын шашин сүнс биеийг эрхэмлэдэг хүслийн зүйг үгүй хийжчадлаа.
Энэ нь мон онолыг, мон биеийг үхүүлжээ. Үүнээс үүдэж, монголчуудын дотор Монголоор амьдрах боломжгүй хүмүүсийн тоо олширч, бие даан сэтгэх чадвартай монголчууд эрс цөөрсөн гэлтэй. Ламтнуудын тоо олшрох тусам хүн амын өсөлт эрс удааширч, удмын сан бохирдож, улмаар ахуй тарамдаж, амьдралын утга учир алдагдлаа.
Гуравт нь, монголчууд гэрийн онолоо, Моныг голлох ёсоо орхисноор Монголын эрчүүд, эмэгтэйчүүд, ноёд, тайж нар сэтгэл оюунаа ламтнуудад даалгадаг боллоо. Ламтнууд монголчуудын өдөр тутмын амьдрал үйлсийг зааж өгөх, удирдаж залуурддаг болж, өвөө эмээ, эцэг эхүүд бүгд хэнд ч хэрэггүй булайнууд болж хувирлаа. Энэ бол аймшигтай эмгэнэл бөгөөд гэр орноо, улс үндсээ хөтлөхөд, өвөө эмээ нарын, эцэг эхчүүдийн далан гурван мэдвэл зохихуй ийнхүү унтарч арилсан байна.
Дөрөвт, шарын шашин бол өргөл барьцаар, элдэв ном судраар, маань уншлагаар олон түмнийгдалдуур мөлждөг хамгийн зальжин аргуудыг чадамгай хэрэглэдэг байв. Монголчууд төрөхөөсөө аваад үхэх хүртлээ хамаг сайн сайхан эд юмсаа ламтнуудад өргөсөөр байгаад там руу тонилдог иргэд болж хувирсан.
Шарын шашин монголчуудыг ч хайр найргүй мөлжиж байсан гэдгийг түүхэн баримтууд нотолсоор байгаа. Ийм мөлжлөгтэй холбогдож, шарын шашин нь хамгийн их үрэлгэн шашин бөгөөд элдэв ёс, горим, жаяг, дэглэмээр далимдуулж, олон түмнийг эрхшээлдээ оруулах нарийн аргуудыг эзэмшиж чадсан байна.
Шарын шашин нь арван хангал хэмээх догшин сахиусаар олон түмнийг, нийт монголчуудыг 400 гаруй жил айлгасан. Тухайлбал, очирваань сахиус, цамба хангал, намсрай хангал, жамсран хангал, гомбо шүтээн зэргийг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна Шагимуны бурхан, Дарь эх Аръяавал, Манзушир бурхадаа хүмүүсийг залилж мунхруулдаг болжээ.
Залбирал, мөргөл мунхаглал бол шарын шашны их ёс мэт харагдавч эдгээр нь аливаа хүмүүсийн бүх талын хоцрогдол, доройтлыг илтгэдэг шалгуур үзүүлэлтүүд болж хувирсан билээ. Монголчууд Майдар бурхныг гэхэд л 400 гаруй жил тахиж шүтээд улам доройтсон болохоос биш нэг ч удаа өөдлөөгүй шүү.
Шарын шашны гүн ухаан хэмээгч сургаалийн гол категори нь хүн биш, хүний хөгжил биш, харин хүний зовлон зүдгүүр юм. Шарын шашны хүмүүсийн зовлон зүдгүүр дээр тоголж торниж хүчээ авсан хамгийн шаар шашин болж чадсан.
Тавд, шарын шашинтнууд шашин, төрийн хос ёс гэдгийг зориуд сурталчилж ярьдаг ч гэсэн төр улсыг төвхнүүлэх талаар ямар ч онол бодлогыг мэддэггүй тийм шашин байсан гэдэг нь өнөө үед бүрэн илчлэгдээд байна.
Шарын шашинд баахан элдэв янзын ёс горим байхаас биш, тэнд эдийн засгийн онол, эдийн засгийн бодлого гэж юу байхгүй. Шарын шашин бол улс төрийн бодлогыг огт мэддэггүй тийм шашин юм билээ. Монголд 400 жил шарын шашин ноёрхохдоо ганц ч үйлдвэр байгуулж үзээгүй, ганц ч уурхайг ажиллуулж чадаагүй, мал аж ахуй, газар тариалангийн талаар ямар ч ойлголт байхгүй.
Шарын шашны ном зохиолуудад Чингис хааны тухай, Их Монгол улсын тухай ганц ч үг байхгүй гэдгийг бид хэлж чадна. Хэрэв Их Тэмүчин Чингис хааны онол үзэл бодлого монголчуудыг гэгээрэхүйн замналаар түвшин сайханы нийхэм рүү зүглүүлдэг бол шарын шашин нийт Mонголчуудыг ум ма ни бад ми хум гэгч мааниар тамын зүг тонилгодог тийм л шашин болж хувирсан.
Ингээд зогсохгүй Монгол улсад гай болсон аймшигт сүүдрээ Монголын алтан өлзий болон алтан соёнбонд бузарлан тусгаж чадсаныг бид хэлэх ёстой. Шарын шашин дээд үнэнийг их худлаар халж чадлаа. Хамтын хариуцлагыг шарын шашин устгаж, танхайрлыг төлөвшүүлчихээд байна. Найман оюуны оронд очирваань шүтээнийг залснаас хойш хоёр жил өнгөрлөө.
Жанрайсаг бурхнаар улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухааныг таягдаж хаяулсан. Монголчуудын онолын дээд сэтгэхүй алга болж, түүний оронд хараат сэтгэхүй тогтож, монгол хүн бүр манай том том лийдрүүд ламтнууд руу гүйж, өөрсдийгөө даатгуулж, замаа, мөрөө ариутгадаг болчихоод байна.
Их засаглал аль хэдийн үгүй бол түүний оронд мунхаг засаг, хулчгар засаг тогтсоныг хэлэхэд юун буруу байхав. Нүүдлийн соёл иргэншил өнөө үед шашинлаг соёлоор солигдчихоод байгаа. Иймэрхүү чиглэлээр шашин төрийн хос ёс амилсан.
Зургаад, шарын шашин нь хос ёсыг товойлгохдоо хэзээ ч Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын үндсэн хууль, төрийн бодлого, ард түмний аж амьдрал, үндэсний аюулгүй байдал зэрэг зарчмын чухал чухал асуудлаар, ямар ч ойлгомжгүй, ямар ч мэдрэмжгүй гэлдэрсээр ирсэн гэдгийг цохож хэлэх хэрэгтэй.
Ингээд эцэст нь юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл өнөөгийн монголчууд хамгийн хоцорсон шарын шашнаа дээдэлж, мунхаглахуйн гольдрол руу мөлхөх үү, аль эсвэл их чингисч ухаанаар гийсэн гэгээрэхүйн замналаар Монгол улсаа аварч, Их Монгол улсаа, түвшин сайханы нийхэмээ бадраахуй гэсэн ийм хоёр салаа зам дээр тулж оччихоод байна. Ямар ч л байсан Mонголчууд бид шарын шашны эсрэг тэмцэх ёстой. Далд колониализмын, неоколониализмын эсрэг тэмцэх учиртай. Бидний тэмцэл зөвхөн Их Тэмүжин Чингис хааны онол үзэл бодлогод тулгуурлаж, үндэсний их үзлээр бадарсан цагт л энэ тэмцэл амжилтанд хүрнэ.

Эх сурвалж: “Хөх толбо”

9 Сэтгэгдэл:

Anonymous said...

taniig demjij baina,

Anonymous said...

budaach budaach geheer sahalaa budav gecheer ongorson bish bid eb nairamdaltai ireeduig buteeh yostoi shvv! bitgii ard tumeniig butargan hagalsan balai niitleltabij bai.shariin shahsiniig uguisgeed bh yum bhgui BOLOBSOR!

Anonymous said...

yun bolowsoroh we? shariin shashin bol mohoogch,hvchtei chadaltai mongolchuudiig ustgah gej,hvn amiig tsoorvvleh gej, hairtai eejiig chin,hvnii toonoos hasah gej bidniig mohoohiin tuld orj irsen gedgiig delhiin tvvhchid helj bgaa shvv dee

Anonymous said...

herwee shariin shashin orj ireegvi bol bid yamar tengerleg ard tvmen baih bshiig delhii helj ognoo,ih haadiin mini svns harj bgaa bolhoor bid ustaagvi baihaa,bid chin od garigsiin hodolgoonoor uhaarch amidardag hoh tehgert itgedeg tengeriin ard tvmen bolhoos nepal heleer yaridag balbanuud bish shvv dee

Anonymous said...

um manni bad mi hum gedeg chini neeree nepal vg yum bna lee sh dee, nogoo bid nar haltar geed bdg kkk balai yum

Anonymous said...

tiimee tanig demjij bn tantai holboo yaj togttoh ve uuniig ali boloh olon hund hurguushtei medehgui ard tumen olon bga shuu

Anonymous said...

Ene asuudal ih hetsuu yumaa. Yer ni shariin shashin muu baisan geed deeh ni uyedee manai ulsad "jalga bolgon hutagttai bsan" gee bizde. Dogshin noyon hutagt Danzan Ravjaa geed ih hutagt huvilgaad shidtei humuus ih bsan ni unen bizde. Esvel shashin ni yerunhiiduu geh yumuu esvel huvi hun taldaa unen baigaad suuriaraa manai ulsad muugaar nuluulsun yum boluu. Ene olon shashin philosopi geechuudiin hoorond daanch jijigdeed tolgoi ergeed bndaa.

Anonymous said...

sanal negdej bna aa!mongol tymeniig maani monh hoh tenger iveeh boltugai!

Crepes Recipes said...

Interestting read

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах