“Монголын Их Тобчиан” он дараалалын бичиг (Монголын сонгодог зохиол/ түүхийн ном) танилцуулга.
1240 он. Монголын Нууц Тобчиан
2011 он. Монголын Их Тобчиан
Monggol-un yekhe tobciуan
The Great history of the Mongols
Монгголын их тобчиан
Хори буриадын ДӨШ (Бодонгууд Мягмарын ДӨШ)
Döshi of the Khori buriyat
(Khori Buriyadyin DÖSHI; Bodonguud Döshi)
Зохиогчтой холбоо барих утас: 9916-7568
Цахим шуудангийн хаяг; dush_9@yahoo.com
Facebook.com дахь хаяг; Dushi Bodonguud (эндээс номын мэдээлэл үзнэ үү)
GOGO.mn цахим сайтын Э-НОМ гэсэн булан дээр Түүх угсаатан зүйн номын хэсэг дээр “Монголын 100 суут хүн”, “Монголын их тобчиан” хоёр ном интернетээр худалдаалагдаж байна.
“Монголын их тобчиан” ном нь цаасан хэвлэлээр гарсан бол “Монголын 100 суут хүн” ном нь зөвхөн цахим хэлбэрээр борлуулагдаж байна. Цахим хэлбэрээр хямдаар борлуулж байна.
Холбоос:
http://book.gogo.mn/category.html?n=13
Б.М.Дөш-ийн бичисэн “Монголын их тобчиан” түүхийн он дараалалын бичиг хэвлэгдэн гарлаа. МИР номын дэлгүүрийн бүх салбар, ИНТЕР номын дэлгүүрийн бүх салбар, Улсын Их Дэлгүүрийн 6 давхар дахь номын дэлгүүр-т тус ном худалдаалагдаж байна. Утас: 9916-7568
• Хори буриадын Бодонгууд М.Дөш-ийн туурбисан “Монголын их тобчиан” түүхийн он дараалалын бичиг.
• Хүннү, сйанби, нирун, тоба, хитан, монггол улусуудын хаганууд, хан тэргүүлэгчидийн угсаа гарал, шүтлэг, сүлдэ шүтээн, обог аймагуудын хөгжил хөдөлгөөн, гарал үүсэл, гарбали угсааны домог тэргүүтэн бүхэнийг бичисэн билээ.
• “Монгголын их тобчиан” түүхэн он дараалалын бичигийн хураангуй дотор “Монгголын нууц тобчиан”-ийг бүхэлд нь багтааж, “Алтан тобчи”-ийн олон бөлөгийг оруулж, “Сударын чуулган” зэрэг түүхэн гол сурбалжиудыг ашиглан Монголчуудын байлдан дагуулал (Чинггис хаган ба түүний үр ач нарын байлдан дагуулал)-ын талаар түүхэн бүх үйл явдалыг бүрэн гүйцэд яруу сайханаар шүлэглэн бичисэн болно. “Монгголын их тобчиан” түүхэн он дараалалын бичиг 68 бөлөгтэй. “Монгголын Ихэ тобчиан” хураангуй байдалаар дөчин найман мянган (48000) мөр бүхүй яруу найраг хэлбэрээр монголчуудын эртний түүх бичилэг, сонгодог зохиолын үндэс дээр тус зохиол бичигдсэн билээ. Тус ном нь В5 хэмжээтэй, 1230 хуудас болно.
• Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, 13-р зууны үеийн Монголын баатарлаг өвөг дээдэсийн байлдан дагуулал, аян дайны бүрэн түүхийг багтаасан болно.
Монгголын их тобчиан
Монголын их тобчиан нийт 68 бөлөгтэй.
• 1. Монггол домог
• 2. Хүннү улусын тобчиан
• 3. Хүн улусын тобчиан
• 4. Сйанби улусын тобчиан
• 5. Муюн улус, Тугухун улусын тобчиан
• 6. Тоба улусын тобчиан
• 7. Нирун улусын тобчиан
• 8. Авар улусын тобчиан
• 9. Түрүг улусын тобчиан
• 10. Уйгур улусын тобчиан
• 11. Хиргис улусын тобчиан
• 12. Хитан улусын тобчиан
• 13. Хара Хитан улусын тобчиан
• 14. Монггол, Татар, Найман, Хэрэйд, Мэргид табун ханлиг улусын тобчиан
• Их Монггол Улусын тобчиан
• 15. Чинггис хаганы бага нас ба идэр нас
• 16. Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжин дор Чинггис хаган цол өргөмжилөсөн инү
• 17. Чинггис хаган, Жамуха сэцэн ба Тайчиудтай тэмцэсэн инү
• 18. Чинггис хаган Татарыг сөнөөсөн ба Тогорил хагантай эбдэрэгсэн инү
• 19. Чинггис хаган Хэрэйд улусыг мөхөөсөн инү
• 20. Тогорил хаган сөнөсөн инү
• 21. Чинггис хаган Найман улусыг мөхөөсөн инү
• 22. Чинггис хаган Хүчүлүг ханыг дутаалгажу, Жамуха ханыг дарасан ину
• 23. Чинггис хаган Их Монггол улусын их суурин дээр өргөмжилөгдөсөн инү
• 24. Чинггис хаган шадар хишигтэн цэрэгийг байгуулагсан ину
• 25. Чинггис хаган Уйгур ба Ойн иргэдийг эзэлэн абасан ану
• 26. Чинггис хаган хуби хишиг соёрхосон ину
• 27. Чинггис хаган Зөрчид, Нангиад, Тангудыг эзэлэжү абасан ану
• 28. Чинггис хаган жалайрын Мухулай ноёныг зөрчидийн Алтан улус уруу мордуулажу, Хачиун ноёныг солонгосын Гуалин улус уруу дайлаар илгээсэн инү
• 29. Чинггис хаган Сартаул, Багдад, Гүржи, Болгар, Кипчак, Орос зэрэг олон улусыг байлдан эзэлэжү абасан ину
• 30. Чинггис хаган Тангудыг дахин дайлажу мөхөөсөн инү
• 31. Чинггис хаган тэнгэри дор халисан ану
• 32. Өгэдэй хаган, их суурин дээр өргөмжилөгдөсөн инү
• 33. Өгэдэй хаган зөрчидийн Алтан улусыг мөхөөжү, Солонгосыг дайласан ану
• 34. Бату хаган, Сүбэдэй багатур нар Өрнө дахиныг байлдан дагуулагсан ану
• 35. Өгэдэй хаган тэнгэри дор халисан ану
• 36. Гүюг хаган, өргөмжилөгдөсөн ба түүний аян дайн
• 37. Мөнгхэ хаган, өргөмжилөгдөсөн ба түүний аян дайн
• 38. Хүлэгү ил-хаганы аян дайн
• 39. Ариг-Бөхэ хаган, Хубилай хаган хоёр их суурин дээр суусан ба Ариг Бөхэ хаган, Хубилай хаган нарын тэмцэл
• 40. Хубилай хаган Хөхэ Юан улусыг байгуулагсан ану
• 41. Хубилай хаган Өмнөд Сүн улусыг мөхөөжү, нангиад ороныг байлдан эзэлэжү абасан ану
• 42. Хубилай хаган Наран улусыг добтолон байлдасан ану
• 43. Хубилай хаган солонгосын Гуалин улус, выетнамын Аннам ба Темка улус, Бирм, Камбож, Ява аралын улусуудыг байлдан дагуулагсан ану
• 44. Хубилай хаган тэнгэри дор халисан ину
• 45. Зүчи-ийн улусын тобчиан
• 46. Цагадайн улусын тобчиан
• 47. Өгэдэйн улусын тобчиан
• 48. Ил хагант улусын тобчиан
• 49. Тэмүрийн улусын тобчиан
• 50. Их Могол улусын тобчиан
• 51. Монгголын Хөхэ Юан улусын тобчиан
• 52. Дөчин Монггол, Дөрбэн Ойрад хоёрын Монггол улусын тобчиан
• 53. Ойрад улус, Зүүнгар улусын тобчиан
• 54. Хөхэ нуур дахи Хошууд Монггол улусын тобчиан
• 55. Халимаг Торгууд улусын тобчиан
• 56. Түмэд ханлиг, Ордос ханлигийн тобчиан
• 57. Харачин ханлигийн тобчиан
• 58. Хорчин ханлиг, Муу мингган ханлигийн тобчиан
• 59. Жаруд ханлигийн тобчиан
• 60. Буриад Монгол ханлигийн тобчиан
• 61. Хотохойд ханлигийн тобчиан
• 62. Халха Монггол улусын тобчиан
• 63. Манжу зөрчидийн ноёрхолын үе дэхи Монгголын тобчиан
• 64. Олоноо өргөгдөсөн Монггол улусын тобчиан
• 65. Бүгд Найрамдах Монггол Арад Улусын тобчиан
• 66. Монггол улусын тобчиан
• 67. Монггол мину;
• 68. Дөши үгэ ману;
Монголчуудын ертөнцийг үзэх үзэл – Монгол домог
• Монголчуудын домог зүйг Монголчуудын түүхтэй холбож гаргасанаар Төв Ази-ийн их хээр тал нутаг дээр мянган мянган жил оршисон монгол овогтоны түүхийг илүү ойлгох боломжтой болж байна.
• Монгол домог болбаас халха-монгол, ойрад-монгол, буриад-монгол, өбөр-монгол гэсэн газарзүйн бүс дээр нутаглаж байгаа монголчуудын дотор үе улиран яригдаж буй домогуудыг нэгтгэл юм.
• Монголчуудын ертөнцийг үзэх үзэл санааг Нэгдүгээр бөлөг “Монгол домог”-т оруулсан болно. 99 тэнгэри-ийн үүсэл, ертөнц дэлхий үүссэн домог, орчлон ертөнцийн үүсэл гаралын домог, хүний үүсэлийн домог зэрэг олон домогийг цогц байдалаар нэгтгэж өгсөн болно. Монголчуудын төрөлхи гүн ухааны үзэл санаа болох Мөнгхэ тэнгри - бөөгийн шажины талаархи үзэл санааг түлхүү баримталж бичсэнээр Монгол овогтоны оюун санааны нэгдмэл байдалыг тодотгох зорилготой юм.
• Монголчуудын эртний бурхан бөгөөд ертөнц дэлхий, хүн, амьтан, амьдралыг бүтээгч Эцэг Милиян тэнгри, түүний хөбэгүн Хөхэдэй мэргэн тэнгри нэрийн үйл хэрэгийн тухай домогуудыг нэгтгэж, тэдгээрийн уялдаа холбоог тодорхойлсон билээ. Монголын эртний домогийн баатар Хөхэдэй мэргэн, түүний эсрэг дүр Эрлиг хаган, Мангус хаган нарын зөрчил, тэмцэлийг олон домогуудыг нэгтгэж бүрэн дүүрэн илэрхийлж гаргасан болно.
• Монгол түмэн, түрүг түмэний гол шүтээн уул Өтүгэн тэнгри агула (Отгон-тэнгри уул), Алтай, Хангай, Хэнтэй, Хинган, Соён уулсын гаралын домог, тэдгээрийн онгон шүтээнийг багтаасан болно.
• Монгол домог бол Будда-ийн шажины нөлөө ороогүй, Мөнгхэ тэнгри шажин буюу Бөөгийн шажины уг гарбалитай “цэвэр” монгол-домогууд юм.
Монгол төрийн түүх
• Хүннү, Сйанби, Тоба, Нирун, Хитан зэрэг эртний улусуудын тухай товч түүхийг тэрлэж, шанюй, хаган, хан эзэдийн угсаа залгамжилал, төр барисан он жилүүдийг тодорхой зааж бичисэн болно. Мөн монголын бүх хаган, хан, ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын тухай бүрэн дүүрэн мэдээлэлийг багтаасан болно. НТӨ 209- НТ 2011 он хүртэлхи төр барисан бүх хүмүүсийн тухай мэдээлэлийг энэ номноос үзэх болно. Түмэн шанюй, Модун шанюйгаас Чинггис хаган, Чинггис хаганаас Элбэгдорж ерөнхийлөгчи хүртэл төр барисан бүх хүмүүс багтсан болно. Шанюй, зонхилогчи, хаган, хан, ерөнхийлөгчи, ерөнхий сайд зэрэг цолтой 1267 хүний талаар орсон болно.
Хаганууд;
Модун шанюй, Аттила хаган, Элтэрис хаган, Чинггис хаган, Хубилай хаган, Галдан бошогту хаган.
Ю
Ерөнхийлөгч нар;
Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж.
Ерөнхий сайд нар;
А.Амар, Д.Бямбасүрэн, П.Жасрай, Ж.Наранцацралт, С.Баяр, С.Батболд
Монгол хагануудын угсаа залгамжилал, хэний хөбэгүн хэн гэх зэрэгээр тодорхой бичсэн болно. Монголчуудын байгуулсан гүрэн, улус, ханлиг, орду зэрэгийн талаар төгс мэдээлэл багтааж, тэдгээрийн төр барьсан бүх хүмүүсийн нэр, цаг хугацааг бүрэн оруулж өгсөн болно. Нүүдэлчидийн байгуулсан төрийн түүх 2200 жилийн настай бөгөөд энэ хугацааны туршид төр барисан бүх удирдагчидын нэр байгаа болно.
Шанюй, хаган, хан, ерөнхийлөгч, ерөнхий сайд
№ Улус шанюй, хаган, хан, ерөнхийлөгч, ерөнхий сайд
1 Хүннү улус 94
2 Хүн улус 26
3 Цагаан хүннү улус 3
4 Сйанби улус (Сүмбэ улус), 7
5 Тугухун улус 19
6 Муюн улус 32
7 Тоба улус 32
8 Их Нирун улус 28
9 Авар улус 4
10 Түрүг улус 33
11 Уйгур улус 23
12 Хиргис улус 2
13 Хитан улус 11
14 Хара Хитан улус 15
15 Монгол, Татар, Мэргид, Хэрэйд, Найман улус 68
16 Их Монгол улус 6
17 Алтан Орду улус (Хөхэ орду, Цагаан орду, Крым орду, Казан орду, Айдархан орду, Ногай орду, Өзбэг орду, Шибэр орду, Хиви орду, Казах орду) 340
18 Юан Улус (Хөхэ улус) 12
19 Цагадайн улус 72
20 Өгэдэйн улус 6
21 Ил хаадын улус 39
22 Төмөрийн улус 59
23 Их Могол улус 26
24 Нэгдсэн Монгол улус 27
25 Ар Монгол/Халха Монгол улус 76
26 Ойрад Монгол /Зүүнгар улус 28
27 Буриад Монгол ханлиг 35
28 Халимаг Монгол улус 12
29 Хөх нуурын Хошууд Монгол улус 8
30 Түмэд, Ордос ханлиг 12
31 Харачин ханлиг 4
32 Хорчин, Муу мингган ханлиг 9
33 Жаруд ханлиг 3
34 Хотохойд ханлиг 3
35 Иехэ Нара ханлиг 9
36 Манжу улус 9
37 Олоноо өргөгдсөн Монгол улус 7
38 БН Монгол Арад Улус 23
39 Монгол улус 27
40 Урианхайн хязгаар (Тува улус) 17
41 Өбөр Монгол улус 1
БҮГД 1267
13-р зуун Монголчуудын байлдан дагуулал
• 13-р зуун бол Монголчуудын түүхийн маш чухал цаг үе билээ. Монголчуудын байлдан дагуулал болох Чинггис хаган, Өгэдэй хаган, Гүюг хаган, Мөнгхэ хаган, Хубилай хаган, Хүлэгү ил-хан, Бату хаган нарын явуулсан аян дайны түүхийг яруу сайханаар, үйл явдалыг нэг бүрчилэн тоочиж бичисэн нь монголын түүх бичилэг дотор байгаагүй онцлогтой юм.
Монгол обог аймагуудын үүсэлийн домог, сүлд шүтээн
• Обог аймагуудын гарал үүсэлийг домог, түүхэн талаас нь нэгтгэж өгсөнөөр үндэсний ухамсар, өөрөөрөө бахархах бахархалыг бий болгох зорилготой юм.
• Тал нутагийн нүүдэлчидийн шүтлэг, сүлд шүтээний талаар бүрэн мэдээлэлийг багтаасан болно.
• Монгол овогтоны соёл, газар нутаг, сүлд шүтээн,
• хэл юүгээн дээдлэн үзэхийг бичээд, монголоороо бахархах үзэл санааг багтаалаа.
• Монгол туургатаны мянга мянган жилийн хүсэл тэмүүлэл, тэмцэлийн зорилго, түүний мөн чанарыг яруу сайханаар дүрсэлэн бичиж, бүх монголчууд үзэл санааны хувьд нэгдмэл байх боломжийг эрэлхийлэн бичисэн билээ.
• Монгол туургатаны сүлд шүтээнүүд:
• 1. Чоно
• 2. Буга
• 3. Бух үхэр
• 4. Янгир
• 5. Адуу
• 6. Бодон гахай
• 7. Хандагай
• 8. Шонхор
• 9. Бүргэд
• 10. Луу
• 11. Хун
Тус номын тайлбар
• Монголчууд эрт цагаас түүх тобчианыг үйл явдалын дараалалаар нарийн тоочин бичидэг онцлогтой юм. Энэхүү эртний монголын түүх бичилэгийн аргаар тус номыг бичисэн юм.
• Тус түүхэн он дараалалын бичиг дээр шанюй, хаган, хан, ерөнхийлөгчи, ерөнхий сайд зэрэг хүмүүсийн төр барисан оныг [] хаалт дотор, тухайн хүний амидарлын үеийг // хаалт дотор, тухайн үйл явдалын оныг () хаалт дотор ялгаж бичисэн болно. Монгол он тоолол болох 12 жилээр, хуби, хужир, өбөөлжин, хөхүй, улар, үйирү, гуран, буган, хуцан, шилэм, идэлэгү, хөхэлэр сар зэрэг цэвэр монгол цаг тоололыг баримталж бичисэн болно.
• Монголын сонгодог зохиол “Монголын Нууц Тобчиан”-ыг бүрэн эхээр нь оруулж, эртний түүх ба орчин үеийн түүхийг МНТ-той холбож өгсөн болно. Үүгээрээ монголчуудын түүхийн нэгдмэл байдалыг хангаж өгсөн юм. Алтан тобчи-оос түүхэн холбогдолтой бөлөгүүдийг сонгож тус номд оруулсан юм. “Монголын нууц тобчиан”-ыг бүрэнээр нь яруу найраг уруу шилжүүлж, бусад түүхийн сурбалжуудаас бүх бөлөгүүд дээр өргөтгөж, нөхөж бичсэн болно.
• Монголын сонгодог зохиол “Монголын нууц тобчиан” 1200 мөр шүлэгтэй, “Гэсэр”, “Жангар” зэрэг сонгодог зохиолууд 8000-12000 мөр шүлэгтэй бол, “Монголын Их Тобчиан”-ы хураангуй дэвтэр 48000 мөр шүлэгтэй болсоноор Монголын хамагийн олон мөр шүлэгтэй сонгодог зохиол болсон юм. “Монголын Их Тобчиан” нь нийт 200,000-300,000 мөр бүхүй яруу найраг, түүхийн бүтээл болох болно.
Тус номын түүх бичлэг
• Монголын Нууц тобчиан, Алтан тобчи, Хөхэ судар зэрэг монголын сонгодог зохиолуудын бичлэгээр Монголын Их тобчиан бичигдсэн болно.
• “Монголын Их тобчиан” номноос монголчуудын соёл оюун санааны түмэн жилийн түүх, Монгол төрийн 2200 жилийн түүхийг унших болно.
• “Монголын Их Тобчиан” ном нь Монгол судлалын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулах болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
1 Сэтгэгдэл:
Gouo nom baina lee. Humuus ee avch uzeerei
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com