Би Монголоороо бахарxдаг


Үүлэн чөлөөн наранд
Өвсний толгой тэжээгдэх мэт
Үнэн амьдралын хишиг
Өнөр Монголоороо би бахархдаг аа
Талын салхинд бодол ариусахад
Тансаг үнэртэй байгалиараа бахархдаг

Хөхрөн орших цэлмэг тэнгэрийн
Хүчит нөлөөнд бодол минь цэлмэдэг

Би Монголоороо бахархдаг аа





Ардын дууны шуранхай эгшигэнд
Адуутайгаа хамт би омогшдог
Айргийн үнэр шингэсэн гэртээ
Аргалын утаанд бие минь ариусдаг

Би Монголоороо бахархдаг




Дайчин их түүхийн алдрыг дуурсаж
Далай дээдсийн үйлсээр бахархдаг
Ухаант мэргэдийн үгсийг ухаарч
Уужим бодлынх нь ончыг бишэрдэг


Би Монголоороо бахархдаг аа







Эгэл нүүдэлчин амьдралын
Эцсийн зогсоолыг би бишэрдэг
Эх дэлхийгээ хайрлах сэтгэхүйн
Эрдэм ухаанаар би бахархдаг аа

Би Монголоороо бахархдаг аа







Энхрий үрсээ аргадан уянгалах
Эхийн хайртай бүүвэйгээр бахархдаг

Ингэний сэтгэлийг зөөллөн уяраах
Эгшиг уянгалаг хуураар бахархдаг аа

  Би Монголоороо бахархдаг аа








Амттан бүрийн дээж болсон
Айраг, ааруул, идээгээрээ бахархдаг
Айлчин гийчин нүүдэлчдийг угтах
Амь нэгтэй заншилаараа бахархдаг аа

Би Монголоороо бахархдаг аа









Тэсгим өвлийн хүйтнийг даасан                      
Тэнгэрийг аргадах хавраар бахархдаг
Тэнүүн зуны амгаланг алтадсан
Тэнхээ нэмсэн намраараа бахархдаг аа

Би Монголоороо бахархдаг аа







Улирал бүхэн нь өөрийн өнгөтэй
Уудам Монгол дөрвөн өнөтэй
Дэлхийд гайхагдсан өвөрмөц соёлтой
Дээлтэй амгалан Монголоороо бахархдаг аа

Би Монголоороо бахархдаг аа

           S.Bataa. 2012






















7 Сэтгэгдэл:

Anonymous said...

Mash goyo bichsen baina.Bi ch gesen Mongolooroo baharhdag shuu

Anonymous said...

ene shulgiig facebookees bas unshsan. taalagdsan. bi ch gesen mongolooroo baharhdag. gehdee iim nandin chamin baharhaj uzeegui ee. odoo l neeree l tiim baina gej bodoj baina. amjilt husie

Anonymous said...

маш их мэдэрч сайхан бичсэн байна. Бичээд байгаарай дүү минь.Цогоо ах нь байнга уншиж байгаа шүү

Anonymous said...

garchigaa l zaschih, zov bich

Anonymous said...

Dajgui shuu amjilt husie!

Anonymous said...

Миний Монголын газраас бурхан гуйсан ч бүү өг! Эх орноороо Монголчууд бид дэндүү бахархдаг.

Anonymous said...

saihan baina amjilt husie

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах