999 цуврал:
Хоёр том намын нийгмийг талцуулсан турхиралт ажил хийлгэхгүй юм аа... Сүүлийн үед бүхэл бүтэн 22 жил ард түмнийг мэхлэж өөрсдөө л баяжих гэсээр цаг хугацааг улаарч өнгөрөөснийг мэддэг болсон нийгмийг бас л тархыг нь угааж талцуулах гэж эрх баригч хоёр нам оролдож байна. Тэд ард түмэндээ тайлагнах болхоороо өнгөрсөн үед л бүх буруугаа чихэхээр шийдэж эцэг эх, элэнц хуланцдаа ачаагаа үүрүүлхээр БНМАУ нэртэй шорон байсан гэсэн арчаагүй ядмаг аргыг бодож олсон бололтой. 22 жил төрийн эрх мэдлийг атгаж эрхээ эдэлчихээд ард түмний төлөө үүргээ биелүүлэх болхоор бултаж тэс өөр зүйл ярьж мурьдаг барцгүй нөхдүүд гэдэг нь үүгээр илэрч байна
.
Монголчууд бидэнд тэдний үнэн нүүр царай саяхан болсон Ардчилсан холбооны хурал дээр ардын баатарын хэлсэн үгээр илэрсэн юм. Хоёр намын өрсөлдөөн тэмцэл Монгол улсыг хөгжүүлхийн төлөө биш эрх мэдэлд хүрч нам намаа ангуучлахын төлөө байжээ. Түүний хэлсэн үг одоо төрийн эрхийг барьж байгаа нөхдүүд БНМАУ гэсэн нэртэй шоронд эсэн мэнд эрүүл саруул төрж өсөөд хамгийн наана Эрхүү хотын шоронгоос ЗХУ, Польш, Болгар, Унгар, Чех хамгийн цаана нь Югослав, зүүн Германийн шоронд боловсрол эзэмшсэн хулгайч нар байсан болж ойлгогдох гээд байна.
Нийгмийг талцуулах хоёр намын тулаанд хохирогчид нь ард түмэн болсоор үнэн худал нь мэдэгдэхгүй Монгол улсыг ирээдүйд хөгжүүлэх Оюу толгой, Таван толгойн төслүүд элдэв хов жив болж нийгмийн идэвхийг сарниулсан. Гэтэл иргэд үнийн дарамтанд орж орлого нь ядуу орны хэмжээнд байж баян улсын дайны үнэтэй байр, машин, техник хэрэгсэл зээлээр авч амьдарх гэж зүтгэсээр байна. Монголчуудынхаа өмнө юу хийх ээ... юу гэж ярих аа... мартсан хоёр намын цөөн хэдэн нөхөд өрсөлдөгч намын үйлдэлд уур нь хүрч уушиг нь сагсайхдаа ухаанаа уландаа гишгэж түмний төлөө төрийн хариуцлагатай үүргэт ажлаа хийхээ мартсаар 22 жил болжээ. БНМАУ гэсэн шорон байсан юм бол Монгол улсыг шорон болгож айдас хүйдэст оруулж нийгмийг талцуулах хэрэггүй.
Өлсөж үхэхгүйн тулд түмэн олон чимээгүй 22 жил зүтэгсэн.
Улс гэрээ гэсээр 22 жил ард түмэн эв эеийг хичээн улс төржилгүй хоёр намыг чимээгүй ажигласан.
Үг нь зэгцгүй болтлоо өнгөрсөн үеээ хараан агсамнах ухаан нь явцуурсан эдгээр хоёр намын цөөн хэдэн нөхөд “өнгөрсөн үеийн нийгмийг бүхэлд нь Шорон байсан” гэж орилогчид аав ээжийхээ өөрийнх нь төлөө амь тэмцэн зүтгэж хийсэн бүхнийг үгүйсгэн ичихчгүй зөнөглөж явна. Ийм ухаангүй ноёд улаарсан хувьсгалчид УИХ-ын танхимд аль аль намд нь цөөн хэд хэд байгаа бололтой.
Ардчилсан өөрчлөлт шинэчлэлт Монголд өрнөсөн нь зөв зүйтэй явдал бөгөөд өнгөрсөн социалист нийгэм шиг хэтэрхий явцууралгүй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгтэй байна. Бид бүхэн улс орныхоо сайн сайхны төлөө үгээ хэлж үзэл бодлоо хуваалцах эрхтэй билээ. БНМАУ нэртэй шорон байсан юм бол XXI зууны Монгол улсыг хоёр нам талцуулж үзэн ядалтаар дүүрсэн бие биеэндээ өширхсөн шоронгын нийгэм болгож болохгүй.
1990 оноос эхлэсэн капитализмийг амаа олохгүй магтаж Монголд нийгмийн өөрчлөлт эдийн засгийн шилжилт явагдахыг зарласан. Энэ шилжилтээс учраа олоогүй ард олныг өрөвдөхчгүй зальдаж шоронжсон сэтгэлээр хуурч мэхлэн хувьчлал нэрээр хоёр намын нөлөө бүхий нөхөд баяжиж амжсан. Одоо болтол үүнд нь гомсон тэнцвэрээ алдсан нийгэм өөрчлөлтийн золиос болж шороонд хутгагдсан. Харамсалтай нь тэднийг Рокфеллер, Морган, Карнеги болхоор мөрөөдсөн мөрөөдөл нь ердөө л гадны баян компаний гар хөл болгожээ. Монголчуудынхаа өмнө хичнээн АНУ, Их Британи, Японы их сургууль төгссөн өндөр боловсрол, соёлтой хүн болж харагдахыг хичээсэнч тэднийг нэр хүндгүй нэгэн болгосон. Дээрээс нь хийсэн бүтээсэн 22 жил нь гадны хуулиудыг хуулж мөнгө хөрөнгө хөөцөлдсөн хуурамч нөхдүүд болхыг нь бас давхар илчилсэн билээ. Нэр хугархаар яс хугар гэдэгсэн. Тэд вискийг - Шарз гэж Монголоор нэрлэдэгийг мэддэггүй бөгөөд мэдсэнч Монголоор хэлхээс ичиж шоронгын сэтгэлгээгээр гадаадын ивээн тэтгэгчидээсээ болгоомжилж гадаад үгээр гайхуулагчид болгосон нь ТВ ярилцлагаар нь илэрдэг.
Баялагын хараал хүртсэн шоронжсон орон Монгол улс болж болохгүй. Монголчууд баялагаа бодож төлөвлөхгүй бол горьгүй гэдгийг наад захын жирийн иргэн мэднэ. ХХI зуунд 20 хүрсэн жаахан хүүхэд интернэтээр баяжиж болхоор болсон тул 22 жил солигдсон үе үеийн Монголын засгийн газрууд баялагын үнэ ханшыг барьцгүйгээр тооцоолж ирсэн юм шиг ойлгогдоод байдаг. Үргэлж цаасан дээр өсөлттэй бичигдэж ирсэнч Монгол улсын иргэдийн амжиргааны түвшин бодит байдал дээр ядуу болхыг сайн мэддэг эрх баригчид аргагүй эрхэнд ард олондоо 21 мянган төгрөг тараахад хүргэсэн юм. Улс орны ирээдүйн хөгжлийн чухал түшиц болох Оюу толгой, Таван толгой гээд л үргэлжлэх баялагууд маань 21.000 төгрөгийг тараах барьцаа болж аль эрт үнэлэмжээ алдаад 22 жил солигдсон эрх баригчидийн нийгмийн бухимдалыг дарах гал унтраах хэрэгсэл болж гадаадын банкны мэдэлд орчихсон юм биш байгаа гэж хардахад хүргэнэ. БНМАУ-ын шоронжсон нийгэмд хүмүүжигчид ил тод байдалд төдийл дуртай биш бололтой. Өссөн нийгэм чинь шорон байсан юм бол өнөөгийн Монгол улсыг өрийн шорон болгож болохгүй. Өсөж төрөөд өндийж босоод хэлд орж, хөлд орсныхоо дараа сэтгэл сайтай хүнлэг дарга нарын буяныг хүртэж социалист нийгэмд мэрэгжил боловсрол эзэмшчихээд шорон байсан гэж ичихчгүй орилж чаддаг хүмүүс Монгол төрд байгаа гэдгийг Монголчууд мартаж болохгүй.
Өнгөн дээрээ инээж байгаад өрөвдөх сэтгэлгүй өрөөр дарамталсан түүхийг Монгол үндэстэн үүрч гарсаныг эргэн санацгъя. Хүйтэн сэтгэлтэй хүн чанаргүй шоронд өссөнөө санан санан өсөрхөгч хүн төрд шургалхын хажуугаар эрэлт нийлүүлтээр хөдөлж хөрвөж байдаг дэлхийн хөрөнгийн бирж гэгчийн ханшын зөрөөгөөр бүхэл бүтэн улс үндэстэн сөхөрч мэднэ.
Хэдийгээр XXI зуунд тэд амьдарч байгаагаа мэддэгч орчин үеийн хөгжлийн хөтөлбөрийг 22 жил хойшлуулж хоёр нам өөр хоорондоо өсөрхөн тэмцсээр ирсэн. Тэдний тэмцэл сонгуулын үеээр элдэв амлалт болж бие биенээсээ давсан мөнгөний тоон өрсөлдөөн болсон жишээг Монголчууд мартаагүй. Нэг нам нь таван зуун мянган төгрөг гэсээр Монгол төрийн эрх мэдэлд хүрэх нүүдлээ хийсэн нь хайр сэтгэлгүй мөнгө л олж байвал хамаагүй гэсэн олон залуу гэр бүлийг үүсгээд эцэст нь гэр бүлээ цуцлуулхыг хүссэн элдэв бичиг цаас болж хувирсаныг цаг хугацаа харуулсныг сануулъя. Монгол орныг олж төрөөд өсөж өндийн амьдрах гэж яваа залуу үеээрээ ичихчгүй тоглож ханаагүй хоёр намын нөхдүүд нэг сая төгрөг гээчийг санаачилж хичнээн хүмүүсийг тэтгэвэрийн хөгшдийн эгнээнд аваачихыг цаг хугацаа харуулах л үлдлээ.
Хөрөнгө мөнгөтэй болсон ч шоронд өсөж өндийсөнөө үргэлж санадаг хүйтэн баячууд өөрийгөө бодхоос өрөөлийг бодож дусалсан сэтгэлийг өнөөдрийг хүртэл Монголдоо харсангүй. Зөвхөн Монголдоо хоосон нэгнээс л хүний сайныг харсан болхоос хөрөнгөжсөн үедээ хүмүүсийн амьдарлыг өөрчилсөнийг сүүлийн 22 жил бид үзсэнгүй...
Сайхан амьдрах гэсэн бүтээлч Монголчууд л урагшаа хойшоо нойр хоолгүй гүйж гудамжинд багтахгүй олон машныг зөөж тэнгэрт тэмүүлэх өндөр байшингуудын цөөн хэдийг бариулж хүнсний олон дэлгүүрийн лангууны ихэнхийг бараагаар дүүргэсэн юм. Хэн турж үхэхийг хүсэх билээ. Санаачлагтай хүмүүсийн амьдрах гэж зүтгэсэн чармайлтаас үүссэн ололтыг хоёр нам болоод төрийн эрх мэдлийг атгагч цөөн хэдэн нөхөд эзэмших эрхгүй.
Ямар сайндаа махны үнийг төр нь зохицуулж мэдэхгүй бензиний үнийг тогтоож чадаагүй явдлаар амьдрах гэсэн НИЙГЭМ ХҮЧТЭЙ болжээ гэдгийг харсан. Харин үүнээс үүдэн сэтгэлгүй өсөрхөгч хүмүүсээс бүрдсэн төр сул дорой болох нь нэгэнт илэрхий болсон. Тэд Бээжин хотын Ванфужин гудамжинд хагас сайн, бүтэн сайнд явдаг 3 сая хүнээс цөөн Монголчуудыг 22 жил удирдаад Монгол төрийн нэр хүндийг ийнхүү ард олныхоо дунд унагахад хүргэжээ. Монгол төрийн нэр хүнд түмэн олны дунд сэвтсэн биш 22 жил төрийг түшсээр ирсэн хоёр намын цөөн хэдэн сэтгэлгүй намчирахсан улс төрчдөөс залхсан явдал болж хувираад байна. Амьдрах гэж зүтгэсэн Монголчуудад 22 жил үйл ажиллагаа явуулж буй уялдаа холбоогүй төрийн байгууллагуудыг толгойлогчид саад болж урагшгүй ноёдын ухаангүй авилагч туслахууд ийнхүү цагын аясаар гологдож эхэллээ.
Энэ бүхнийг мэргэн түргэндээ илрүүлсэн юм биш 22 жилийн бодит үйл явдлаар Монголчуудад нэгэнт тодорхой болсон гэдгийг санах нь зүйтэй. Орчуулгын түүхийг мэдлэгээ болгосон боловсролтой болж харагдах гэсэн хэнд ч итгэдэггүй шоронгын сэтгэлгээтэй харьжсан хүмүүс өнгөрсөн 22 жилийн хугацаанд Монгол улсын хөгжлийг хойш татсаар иржээ.
Эм хэдий гашуунч өвчинд тустай. Үг хэдий хатууч явдалд тустай: гэж эртнээс Монголчууд ярьж бичиж ирсэн. БНМАУ шорон байсан юм бол Монгол улсыг шорон болгож болохгүйн төлөө энэхүү нийтлэлийг бичиглэв.
З. Алдар /соёл судлаач/
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com