Уриалга ! Өвөр Монголчуудаа!
Хөх толбот эзэн Чингис хааны удам, хийморилог Монголчууд минь ээ!Мөнх тэнгэрээс бидэнд заяасан Монгол нутгийнхаа төлөө, халуун амиа хайрлахгүй тэмцэж явсан агуу дээдсийн түүх балраагүй байна.
Та бидний амьдарч байгаа энэ цаг үе бол өвөр Монголын ОРШИХ, ЭС ОРШИХИЙГ шийдэх нэгэн чухал цаг мөч билээ.
Хятадын коммунист нам өвөр Монголчуудыг хятад соёл, цусанд уусгаж бидний нутагт эзэн суух гэсэн эртний хорон санаагаа хэрэгжүүлсээр л байна.
Өнөөдөр бид Өвөр Монголын өөртөө засах орон нэртэй боловч үнэндээ бүх засаглал Хятадын шууд удирдлага дор маш нарийн хяналттай явагдах болсон.
Үүсэл гарал, удам угсаа, үүх түүх, ёс заншил ондоо Хятад үндэстнүүд Монгол нутагт цагаачлан их хэмжээгээр ирснээс байгал дэлхийгээ хайрлах Монгол уламжлал, ухаан алдагдлаа.
Монголчууд бид өвөг дээдсийн алдар суу, ариун цусаар бичигдсэн ТҮҮХ, Эх хэл, Монгол соёлоосоо холдож Өвөр Монголын өргөн нутгаа харийн цагаачдад найр тавьсаар өгөх гэж үү? Бидний амьдарч байгаа цаг үе Монголын үе үеийн түүхэнд хараар бичигдэн үлдэх хувь зохиолтой гэж үү?
Үр хүүхдүүд маань Хятадаар сэтгэж, хятадуудад адлагдаж амьдрах хувьтай гэж үү?
Бид охорхон амьдралаа юунд хайрлаж амиа борлуулж сууна вэ?
Эх нутагтаа, элгэн саднаараа, эх байгалтайгаа ингээд хайлаад дуусах гэж үү?
Үгүй ээ Монголчуудаа! Ийм түүх бидэнд байгаагүй, байх ч үгүй, байлгах ч үгүй!!
Өвөр Монголчууд бидэнд
Хатанбаатарын босоогоороо нөхчсөн Монгол омог, зориг
Хорчиний талыг амиараа хамгаалсан Зоригтбаатарын зүтгэл тэмцэл,
Харчины нутагт судраа тэрлэсэн Инжинашийн сод мэргэн ухаан,
Хаан Лигдэний хайрлаж тэмцсэн өврийн үзэсгэлэнт нутаг,
Хун тайж Дэмчигдонровын хүчээ нэгтгэсэн Шилийн голын ариун тал,
Эзэн богд Чингис хааны эрхэмлэх суутай есөн цагаан өргөө Ордост бариатай байна.
Бидэнд бахархах зүйл, эрхэмлэх нэр, ид хүч, эрэлхэг зориг байна!
Эгэл жирийн малчид, багш нар өвөр Монголоо өмгөөлөөд амь нас, эрх чөлөөгөө алдаж байна. Балчир жаахан сургуулийн сурагчид өөрөөсөө гарамгүй эр зоригоор жагсаж байна.
Дэлхийгээр тархсан Монголчууд дээлээ бүслээд харж байна.
Өвөр Монголчууд биднийг өндийгөөд тэмцэхийг хүлээж байнаа.
Өвөр Монголчуудаа байгал эхээ хамгаалахын төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө , үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцье!
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
7 Сэтгэгдэл:
temtseh heregtei ar.uvur gehgui buh mongolcuud adil
delhiin 40 orond 11 say ilvv mongol tsustai hvn amidarch bna, ted bidniig hvleej ,bid tedniigee tanihgvi bna,eh orniihoo toloo ar uwur mongolchuud negden temtseesei mongol gazar shoroo hvn zon,amitan urgamal.es zanshiliinhaa tuluu temtsej mongol neree badraan manduulj delhiid hvchirheg heweeree vldetsgee eeee hurai hurai hurai
Uvurmungul ahan duus mini ta nariig mini Ezen Chingisiin mini suns munkh huh tenger mini iveeh bolnoo, unendee mongoloo gesen chin huseltei gazar shorooniihoo tuluu ami bieree temtsej baigaa ta nariigaa haraad munch ih baharhaj suuh yum. Delhiin ontsog bulan burt baigaa Mongol ah duus mini negdeesei.
Tmee temtseh tsag irsen gej bi bodoj bna hujaa nar arai denduu dawraj bn !!!!!!!!!!
hehe tuv talbai deeree ochood engej eserguicehgui, zugeer n neg park l bainshde...Hen ch haana ch engej chadiishde !!! gehdee setgel negdej iim alham hiisen ta buheniig harhad baharhaltai baina!
Ene hyatadiin elchingiin umno talbai.ugaasaa iim sonin gazar baidag um baina lee
uvurmongolchuud mini iim bodol setgeltei yawdgiig medeegui bsn bn shde, uunii tuluu delhiin mglchuudiin hemjeend TOM TEMTSEL urnuuleh yum bol bidnii mongolchuud setgel zorilgoo uwurtluj chadna gdgt itgeltei bn bi. delhiin mglchuud mini negdetsgeeyeeeee
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com