Г.Пүрэвбаатар: Таван толгойг ашиглах төсөлд таван том алдаа гаргаж байна

Таван толгойг ашиг­лах Засгийн газ­рын төслийн талаар гавьяат эдийн засагч, шинжлэх ухааны док­тор, профессор Г.Пү­рэвбаатартай ярилц­лаа.
-Таван толгойг ашиг­лах Засгийн газрын бо­ловсруулсан төсөл хэр болсон бэ?
-Муу төсөл боловс­руулж таван том алдаа гаргасан байна.

Нэг дэх алдаа нь Та­ван толгойн нэгдмэл ор­дыг Цанхийн зүүн, ба­руун хэсэг гэж хоёр ху­ваасан. Дээр нь нэмж "Энержи ресурс", орон нутгийн "Таван толгой" хэмээх хувийн хоёр ком­панид Таван толгойн нүүрс­ний нөөцөөс тас­лан өгөх гэж байгаа зэр­гээс болж, тус ордод тө­рийн эзэмших нөөцийг багасгаж, эдийн засгийн үр ашгийг буу­руулж, стра­тегийн орд гэж хэлэх юм­гүй болгож бай­на. Тухайл­бал, Цанхийн зүүн хэсэгт тэрбум 78 сая тонн нүүрс­ний нөөцөөс тө­рийн өмчит "Эрдэнэс-Таван толгой" ХК 50 ху­вийн хувьцаа (540 сая тонн нүүрс буюу нийт нөөцийн дөнгөж найм орчим хувь) эзэмших гэж байгаа.



Хоёр дахь алдаа нь Таван толгойн ашиг­лал­тын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс-Таван толгой" ХК-д дангаар нь эзэм­шүүлж, Цанхийн баруун хэсгийн тэрбум 200 сая тонн нүүрс буюу Таван толгойн нийт нөөцийн 18.8 хувийг гадаадын ком­паниудад ашиглуулж, Мон­­гол Улсын Засгийн газраас илүү давуу эрх эдлүүлэх гэж буй. Энэ бол Таван толгойн ордын стра­­тегийн ач холбогдлыг үгүйсгэж байгаа хэрэг юм.

Тусгай зөвшөөрөл бол хөрөнгө оруулалтын баталгаа болох хувьцаа биш учраас Цанхийн ба­руун хэсэгт ажиллах га­даадын компаниудад Мон­­гол Улсын Засгийн газраас хяналт тавих ямар ч боломж байхгүй.

Тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гадаадын компаниуд нүүрс олбор­лох, баяжуулах, бо­ловс­руулах, борлуулах ажлаа бие даан хийж, ашиг, орлого, зарлагаа хэний ч хяналт оролцоогүйгээр захиран зарцуулж, өөрс­дийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр тус бүрдээ хувьцаа эзэмшиж (Цан­хийн баруун хэсэгт ажил­лах Хятадын Шэнь-Хуа компани-40 хувь, Аме­рикийн Пибоди Энержи- 24, Монгол Оросын хам­тарсан консорциум-36 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тохиролц­сон) ногдол ашгаа тэд хувааж авна.

Засгийн газар тэднээс аж ахуйн нэгжийн орло­гын албан татвар, ашигт малтмалын нөөц ашиг­луулс­ны төлбөр л авна. Тэд зарлагаа зохиом­лоор нэмэгдүүлж, ашиг орлогоо багасгаж, татва­раас зайлсхийхийг үгүйс­гэх­гүй.


Гурав дахь алдаа нь Монгол Улсын үндэсний эрх ашгаас хувийн явцуу ашиг сонирхлыг дээгүүр тавьдаг сувдаг шунахай этгээдүүд ("Энержи ресурс" ба орон нутгийн "Таван толгой" компа­ниу­дын эздийг хэлж байна) Таван толгойн нүүрсний нөөцөөс улаан цайм луй­вардаж байгааг төр засаг таслан зогсоохгүй, тэдэн­тэй хуйвалдаж буй явдал.

"Энержи ресурс"-ийг 14 этгээд өмчилж байсан бол одоо MCS, "Шунх­лай" (эзэн нь УИХ-ын гишүүн Г.Батхүү), "Петро­вис" ком­па­ниуд эзэмшиж байгаа гэнэ. Орон нутгийн "Таван толгой"-н эзэд Өмнөговь аймгийн ИТХ, Ээрмэл ком­пани, "Аж­най"-н Д.Бат-Эрдэнэ.

УИХ-ын гишүүн С.Эр­дэнийн мэдээлснээр "Энержи ресурс"-ийн хувь нийлүүлэгчид нь 840 мянган ам.долларын хө­рөнгө оруулсан, гадаа­дын хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдаж 650 сая ам.доллар олсон гэнэ.

"Энержи ресурс" Та­ван толгойн салшгүй хэ­сэг болох Ухаа худаг дахь Таван толгойн нийт нөө­цийн зургаан хувийг ашиглах гэж байна.

Орон нутгийн "Таван толгой" хичнээн тонн нүүрс­­ний нөөц эзэмших гэж байгаагаа тас нуу­цалж байгаа. Энэ хоёр компанийг Таван тол­гой­гоос зайлуулахгүйгээр тус ордыг ашиглаж болохгүй нь ойлгомжтой.

Дөрөв дэх алдаа нь Цанхийн зүүн хэсэгт ажиллах "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн хувьцаа­ны 30 хувийг гадаад, до­тоо­дын хөрөнгийн бирж дээр худалдаж, мөнгө босгох нь буруу үйлдэл. Энэ нь стратегийн ордын хувьд байж болохгүй зүйл. Стратегийн ордуу­дын хувьцааг худалдах юм бол тэдгээрийн стра­тегийн ач холбогдол, агуул­­гагүй болно. Стра­тегийн ордуудын үндсэн зорилго бол Засгийн га­зар ахиухан хувьцаа эзэм­шиж, ногдол ашиг авах явдал гэдгийг бид мэднэ.


Тав дахь алдаа нь Цан­хийн зүүн хэсгийн "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн хувьцааны 10 ху­вийг Монголын бүх иргэнд эзэмшүүлэх нь буруу бодлого.


Цанхийн зүүн хэсэгт "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн эзэмших нүүрс­ний нөөц дөрвөн тэрбум 78 сая тонн. Иргэдийн эзэмших 10 хувийн хувьцаанд 108 сая тонн нүүрс ногдоно. Үүнийг Монголын 2.8 сая шахам иргэнд хуваахад нэг хүнд 38.6 кг (хагас шуудай) нүүрс, таван ам бүлтэй айлд 193 кг (хоёр шуудай) нүүрс ногдож байна. Энэ нь нэг иргэнд өгөх 536 ширхэг хувьцаа­ны батал­гаа хөрөнгө юм. 38.6 кг нүүрст ногдол ашиг ног­дох­гүй нь ойлгомж­той.

Нохойноосоо гинж нь гэгчээр 2.8 сая шахам хувьцаа эзэмшигчтэй, ху­ваах ногдол ашиггүй, ба­талгаа хөрөнгө оруулалт байхгүй, нүсэр их техник ажлаар "Эрдэнэс-Таван толгой" компанийг дарам­талж, иргэдэд арван ху­вийн хувьцаа эзэмшүүлэх утга­гүй нь харагдаж бай­на.


-Иргэдэд арван ху­вийн хувьцаа эзэмшүү­лэ­хийг болих хэрэгтэй гэж үү?

-Болих хэрэгтэй. Энд өмнө өгүүлсэн үндэслэ­лээс гадна, эрх баригчид Таван толгойн ордын ар­ван хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэм­шүү­лэх (өөрөөр хэлбэл, нийт нөөц нь 6,4 тэрбум тон­ны 10 хувь буюу 640 сая тонн) өгнө гэж амла­чи­хаад өгөх болохоор Цан­хийн зүүн хэсгийн арван ху­вийг (буюу 108 сая тон­ноос ) өгч иргэдээ хуурс­ныг зогсоох ёстой. Энд нэг зүйлийг нэмж хэ­лэ­хэд, сонгуульд ялахын тулд улстөрчдийн амла­сан нийгмийн халамжийн зардлыг хувьцаат ком­па­нид үүрүүлж, эдийн зас­гийн удирдлагын зарчмыг алдагдуулж байна.

-УИХ-ын хэдэн ги­шүүн үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэр­лэ­сэн үнээр худалдах арван хувийг зогсоож, иргэ­дийн арван хувийг 20 болгох төсөл бо­ловс­­­руулсныг Засгийн газар дэмжсэн. Та юу гэж үзэж байна вэ?

-Цанхийн зүүн хэсэгт иргэдийн эзэмших арван ху­вийг 20 болгосноор нэг хүнд ногдох нүүрс 77.2 кг болно. Ногдол ашиг ху­ваах­гүй хэвээрээ үлдэнэ.

-Таны хэлснээр ийм алдаатай төслийг хэ­рэг­жүүлбэл эдийн зас­гийн ямар хохирол хү­лээх вэ?

-Товчхон хэлбэл, Та­ван толгойн ордыг ашиг­лалтад оруулсны да­раахь хэдэн жил ногдол ашиг авахгүй, татварын хэдэн төгрөг, ашигт малт­малын нөөц ашиг­луулс­ны төл­бөр л авна. Эдгээр ор­лого нь дэд бүтэц бай­гуулах, хөрөнгө оруу­лал­тын зардлыг нөхөхөд хү­рэхгүй алдагдал хүлээх барагцаалсан тооцоо бай­­на. Таван толгойг ашиг­­лаж ДНБ-ийг олон дахин нэмэгдүүлж, хөл­жинө, хөгжинө, баяжна гэдэг нь өнгөрнө.


-Таван толгойг ашиг­лах төслийг улс орны эрх ашигт нийцсэн ху­вилбараар боловс­руулж чадахгүй байгаа­гийн бодит шалтгаан чухам юунд байна вэ?


-Хоёр шалтгаантай. Нэг нь төслийг гардан боловсруулагч Эрдэс бая­лаг, эрчим хүчний яам­ныхан, оролцогч Сангийн яамныхны мэргэжлийн чадвар, туршлага дутмаг. Төслийн удирдагч Д.Зо­ригт сайд л гэхэд уул уур­хайн мэргэжилгүй, хятад хэл судлаач. Энэ нөх­дийн мэргэжил чадвар, туршлага дутмаг талаар ганц баримт хэлэхэд, Та­ван толгойн төслийг бо­ловсруулах ажлыг түүний техник, эдийн засгийн үндэслэл ба нөөцийн үнэл­гээнээс эхлээгүй.


Нөгөө нэг шалтгаан нь Таван толгойг ашиглах төслийг хянаж батлах үүрэг­тэй УИХ төсөлд маш хайхрамжгүй, хариуц­ла­га­гүй хандсан. Засгийн газраас УИХ-д оруулсан "Таван толгойд төрөөс баримтлах үзэл баримт­лал"-ыг өөрчилж сайж­руулаагүй, алдаа дутагд­лыг нь давтаж "Таван толгойг ашиглах зарим асуудал" нэртэй 39 дүгээр тогтоолыг 2010 оны дол­дугаар сарын 7-нд батал­сан.

Тэр тогтоолд:

-"Эрдэнэс MGL"-ийн охин компани "Эрдэнэс -Таван толгой" ХК-ийг бай­гуулж, түүнд Таван тол­гойн нүүрсний ордын ашиг­лалтын тусгай зөв­шөөрлийг дангаар нь эзэм­шүүлж, тус компа­нийн хувьцааны 10 хувийг иргэдэд, 10 хувийг үндэс­ний аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдах, 30 хувийг гадаад, дотоо­дын хөрөнгийн бирж дээр худалдаж, шаард­ла­гатай хөрөнгө оруулалтыг тат гэж заасан.

Харамсалтай нь, УИХ дахь намын бүлгүүд, байн­гын хороодын ху­рал, нэгдсэн хуралдаан дээр Таван толгойг хоёр хэсэгт хувааж болохгүй гэж олонхи гишүүний гар­гасан саналыг товч то­дор­хой томъёолж 39 дүгээр тогтоолд тусгаагүй орхиг­дуулж хариуцлага алд­сан.


-Таван толгойг ашиг­лах гэрээний төслийг бо­ловсруулж УИХ-д өр­гөн барих Засгийн газ­рын ажлын хэсгийг Тэр­гүүн шадар сайд Н.Ал­танхуяг ахалж, Ч.Хү­рэл­баатар, Д.Зоригт, С.Баяр­цогт нар оролцож байгаа. Энэ хүмүүс хэ­лэлцээр хэр хийж байна гэж бодож байна вэ?

-Ямар юмаа эцэслэн боловсруулахав дээ! Өм­нөх төслийн алдаа ду­тагдлыг давтаж, дээр нь нэмж алдаа гаргаснаа УИХ-д оруулах гэж байгаа нь Ч.Хүрэлбаатарын хий­сэн мэдээллээс тодорхой байна.

Тухайлбал, Таван толгойг нэгд­мэл байдлаар Монголын тал давуу оролцоотой ашиглахгүй, хоёр хэсэгт хувааж, эдийн засгийн үр ашгийг нь бууруулах гэж байгаа. Уул уурхайн том, дунд зэргийн ордыг ашиглах төслийг заавал түүний техник-эдийн засгийн үн­дэс­лэл (ТЭЗҮ) ба нөөцийн үнэл­гээнд үндэслэдэг нийтлэг зарчмыг зөрчсөн. Таван толгойн нийт хувьцаа­ны 10 хувийг иргэдэд эзэм­шүүл гэсэн УИХ-ын 39 дүгээр тогтоолын заалтыг зөрчиж, Цан­хийн зүүн хэсгийн "Эрдэнэс -Таван толгой" компанийн хувьцааны ар­ван хувийг эзэмшүүлэх гэж буй. Таван толгойд оролцох гадаадын компа­ниудыг тендерээр шалга­руул­сан нэр зүүхдээ манайхыг хамгийн ихээр дэмжиж тусалдаг Японы компаниудыг хассан зэрэг алдаа гаргасан байна.


Уул уурхайн мэргэжил туршла­гагүй, улс орны төлөө зүтгэх зүрх сэтгэл, эрмэлзэлгүй, албан тушаал, мөнгөний төлөө үхэлддэг хүмүүс Таван толгойн төслийг өөрчилж сайжруулна гэж байхгүй.

Уул уурхайн эрдэмтэн мэргэ­дийг оролцуулж, эхлээд Таван толгойн ТЭЗҮ-ийг боловсруулж, нөөцийн үнэлгээ хийлгэж, тэдгээрт тулгуурлаж тус ордын бүх тооцоо судалгаа хийж, Таван толгойд хандсан бол сайн төсөл боловс­руулж болох байсан. Гэтэл тэг­сэнгүй, 70-80 жил ашиглаж Монгол Улс "сааж" амьдрах, дэлхийн хэм­жээний том ордод орон нутгийн жижиг уурхай шиг хандаж, банк­наас зээл авч, шууд олборлолт хийж, мөнгө олохыг урьдал болго­сонд харамсч байна.

Арилжааны банкууд, зарим томоохон компанийн захирлаар гадаадынхныг томилж байна. Сайн­­шандын аж үйлдвэрийн цог­цол­бо­рыг удирдаж байгуулах га­даа­дын компанийг шалгаруул­лаа. Энэ бүхэн нь манайх дээд боловс­рол­той үндэсний сэхээ­тэн­гүй бо­лох хандлагыг харуулж байна.

Манай Засгийн газар ганц уур­хайг ашиглах төсөл боловсруулах чадваргүйгээс үзэхэд, Америк, Япон, Германаас мэргэжилтнүүд урьж хөлсний Засгийн газар ажил­луулах хэмжээнд хүрсэн гэж хэлж болохоор. 1960-аад онд колонч­лолоос чөлөөлөгдсөн, үндэсний сэхээтэнгүй Африкийн зарим орон зөвлөхийн баг нэртэй гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хөлс­ний Засгийн газрыг ажиллуулж байсныг санаж байна. Одоо ма­найд ч зөвлөхийн ийм баг ажил­луулж болох юм.

-Таван Толгойн Цанхийн ба­руун хэсэгт ажиллах Америк, Хятад, Оросын компаниудаас 500 сая ам.долларыг буцалтгүй авах, мөн 500 сая ам.долларын урьдчилгаа авах, тэднийг кокс­жуулах үйлдвэр байгуулах, ца­хил­гаан станц барихад оролцуу­лах, төмөр зам тавихад хөрөн­гийн дэмжлэг авахаар тохи­ролцлоо гэж мэдээлж байна. Манай талд аль хэр ашигтай тохиролцоо болсон гэж та үзэж байна вэ?

-Манайхныг хохироохын ихээр хохироох маш их алдагдалтай наймаа хийлээ гэж ойлгож байна.

Тухайлбал, олон арван тэрбум долларын ашиг олох Цанхийн баруун хэсгийн нэг тэрбум 200 сая тонн нүүрсний нөөцийг 500 сая ам. доллараар худалдлаа. Буцалтгүй өгөх 500 сая ам.долларт барьцаа­лагдаж, ашиг орлого сайтай нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц барихад хөрөнгө оруулах эрхийг тэдэнд олгож байна.

Хэрвээ 500 сая ам.долларын урьдчилгааг Оюу толгойн жишгээр авбал жилийн 6.6 хувийн хүү төлнө. Энэ нь Оюу толгойн муу гэрээний балаг Таван толгойд халдварлана гэсэн үг.


Урьдчилгааны хэмжээний мөн­гийг олон улсын санхүүгийн бай­гууллага, манайхыг дэмжигч орнуу­даас урт хугацаатай, жилийн 2-2.5 хувийн хүүтэй зээлээр авах боломж бий. Төмөр зам тавихад дэмжинэ гэдэг нь үнэ төлбөргүй хөрөнгө оруулахгүй нь ойлгомжтой. То­дорхой нөхцөл тавьж хэдэн доллар зээлүүлэх байх.




ТАВАН ТОЛГОЙГ НЭГДМЭЛ БАЙДЛААР, ТӨРИЙН ДАВУУ ОРОЛЦООТОЙ АШИГЛАЯ

-Таван толгойг ашиглах та­лаар таны саналыг сонсъё?

-Эхлээд уул уурхайн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлал (бодлого)-ыг дахин боловсруулж, Ашигт малтмалын хуулиа өөрчилж УИХ-аар батлуулсны дараа Таван толгойд нүүрс олборлох, баяжуу­лах, коксжуулах үйлдвэр байгуулах болон дэд бүтцийн хамт цогц төслийг боловсруулж хэрэгжүүлэх ёстой.

Дараагаар нь Таван толгойг нэгдмэл байдлаар, төрийн давуу оролцоотой ашиглахаар бодож, ТЭЗҮ-ийг боловсруулж, хөндлөн­гийн компаниар нөөцийн үнэлгээ хийлгэж, эдгээрт тулгуурлаж Таван толгойн төсөлтэй холбоотой бүхий л тооцоо судалгааг хийх. Тэгээд "Эрдэнэс- Таван толгой" ХК-д нэгд­мэл Таван толгойн ордын хувьцаа­ны 51-ээс дээш хувийг эзэмшүүлж, оролцогч гадаад, дотоодын ком­па­ниу­дад тэдний оруулах хөрөнгийн хэмжээгээр тус бүрт нь хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй.

Харин Монголын иргэн бүрт Таван толгойн хувьцаа эзэмшүү­лэхгүй, "Эрдэнэс MGL"-д цугларах стратегийн ордуудын ногдол аш­гаас тодорхой хувийг манай бүх иргэнд биш, дундаас доош орло­готой айл өрх, олон хүүхэдтэй ам бүл, хөгшид, хөгжлийн бэрхшээл­тэй иргэдэд хуваарилах нь нийг­мийн халамжийг хүртээх эдийн засгийн оновчтой арга.


Стратегийн ордууд, түүний дотор Таван толгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаж, мөнгө босгохыг ойрын 10 жил хориглох шаардла­га­тай.

Мөн "Энержи ресурс" орон нутгийн "Таван толгой" компа­ниу­дыг Таван толгойн эзэмшлийн талбайгаас зайлуулж чадахгүй бол тэдэнд тус бүрт нь оруулсан хөрөн­гийн хэмжээгээр хувьцаа эзэм­шүүлж, "Энержи ресурс"-ын гадаа­дын хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдаж олсон мөнгөний асууд­лыг шийдвэрлэх ёстой.

Монгол Улс 70-80 жил "сааж" амьдрах үндэсний их баялаг болох Таван толгойн ордыг ашиглах төслийг дахин сайн боловсруу­лахыг төр засагт зөвлөж байна.

Зохион байгуулалтын шинжтэй дурдсан асуудлыг 2011 онд баг­тааж хэрэгжүүлж, 2012 оны эхнээс Таван толгойг ашиглаж эхлэх бүрэн боломжтой.


-Таны санал болгож байгаа­гаар Таван толгойг нэгдмэл байдлаар ашиглаж, төр 51-ээс дээш хувийн хувьцаа эзэмшихэд хөрөнгө оруулах санхүүгийн эх үүсвэрийг яаж олох юм бэ?

-Хоёр арга бий. Нэг нь Таван толгойд гадаадын хамтран ажил­лагчдаас ногдол ашгаараа төлөх нөхцөл тавьж урьдчилгаа, зээл авах, нөгөө нь гадаадаас урт хуга­цаатай бага хүүтэй зээл авах.

-Төрийн өмчийн хороо Цан­хийн баруун хэсэгт ажиллах Хятад, Америк, Оросын компа­ниудыг тендерээр үнэхээр шу­дар­гаар шалгаруулав уу, эсвэл?

-Манайхыг барьцаалсан улсуу­дын компаниудыг тендерээр шал­гаруулсан нэр зүүж, жүжиг тог­лосон гэж ойлгож байна. Тодруулж хэлбэл, Хятадаас 500 сая ам.дол­ларын зээлийг 20 жилийн хуга­цаатай, жилийн хоёр хувийн хүүтэй авах гэж байгаа. Хятадын Тяньжи­ний боомтоор Таван толгойн нүүр­сийг тээвэрлүүлэх барьцаанд ор­сон болохоор Хятадын "Шэнь-хуа энержи" компанийг Таван толгойд оролцуулахаас өөр аргагүй болсон байх.

Оросын төмөр замын нийгэм­лэгийн ерөнхийлөгч В.Якунин Таван толгойд Оросыг оролцуу­лахгүй бол алдагдалтай УБТЗ-д хөрөнгө оруулахгүй гэж барьцаалс­наас Монгол-Оросын консорциум нэрээр Оросыг Таван толгойд оролцуулж байна.

АНУ манай ардчиллыг эхнээс нь дэмжиж тусалж ирсэн орон. 300 сая шахам ам.долларын буцалт­гүй тусламжийг Мянганы сорилын сангийн шугамаар манайд өгч байгаа болохоор нь Америкийн "Пибоди Энержи" компанийг Таван толгойд оролцуулж байгаа.

Ингэж тендер мээндэр гэж хэлбэрдэж, ажил удаж, цаг үрэхийн оронд дурдсан компаниудтай шууд хэлэлцээ хийх ёстой байсан.


-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар "Эрдэнэс -Таван толгой" ХК-ийн хувьцааны нэр­лэсэн үнийг 100 төгрөг байна гэсэн. Энэ нь зөв үү?

-Буруу. Яагаад гэвэл, хөрөнгийн үнэлгээ нь тодорхойгүй өмч хувьч­лалын эрхийн бичгийн 100 төг­рөгийн үнийг шинээр байгуулах хувьцаат компани дээр хэрэглэж болохгүй.

"Эрдэнэс- Таван толгой" юм уу эсвэл нэгдмэл Таван толгойн хувьцааны нэрлэсэн үнийг тэдгээ­рийн ТЭЗҮ ба нөөцийн үнэлгээнд үндэслэж, эхний хөрөнгө оруу­лалтын зардлыг нийт хувьцааны тоонд хувааж тодорхойлох ёстой.


-Гэхдээ Засгийн газрын бо­ловсруулсан Таван толгойг ашиг­лах төслийг УИХ батлах юм биш үү?

-Аливаа төр засгийн бүтэлгүй алдаатай арга хэмжээний сөрөг үр дагавар нь улс төрийн ширүүн тэмцэлд хүргэдгийг бид мэднэ. Иргэний хөдөлгөөнүүд, ТББ, эрх баригч хоёр намын эх оронч үзэл­тэй гишүүд оролцсон Таван тол­гойн талаарх улс төрийн маргаан тэмцэл туйлдаа хүртэл хурцдаж, Эвслийн Засгийн газар огцорч, МАН дангаараа засгийн эрх барьж, УИХ-ын ээлжит бус сонгууль болж ч мэдэх юм.


Ярилцлага өгсөн танд баяр­лалаа.
Д.ДОРЖПАГМА

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах