Газар нутгаа ухагчдад
сонордуулах нь
Эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн элгэн халуун нутгаа энэ цагт арай л дэндүү хайр гамгүй ухан төнхөж, уулыг нураан, усыг эргүүлж ширгээн, алт, мөнгөний хойноос амь биеэрээ дэнчин тавьж, хүн чанараа гээж, хэрээс хэтэрсэн ёс бус үйл улам ихсэж Монгол хүний үнэ цэнэ үгүй болж, нутаг дээр минь харийн вант улсууд бий болох нь холгүй байна.
Өвөг дээдэс уламжилж ирсэн байгальтай харьцах онцгой нэгэн төрөл бол онго тэнгэр юм. Улаач хүн онго тэнгэрийн зааврын дагуу алив үйлийг хийдэг. Тэрний нэгэн адил 2013 оны 7-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Хөгнө Хан хэмээн нэрийддэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хамаарах эртний нэр нь Хан Хөг хайрханд учигт нэгэн тахилгыг хэдэн улаач Тэнгэрийн ивээл, түмэн олны дэм тусаар нууцлагхан хийлээ. Энэ тахилгын нэрийг “Хан” тахилга хэмээх бөгөөд тахилгыг эртний зан үйл, дэг ёсоор үүтгэв.
Үүнд Галын, Хан сүүн, Лусын гэсэн гурвал тахилгыг гурван өдөр хийж, хийсэн үйл бүхэн маань Тэнгэрт таацаж хүлээн авсан юм.
Хан гурвал тахилгын мэдээг Тэнгэрийн зарлигтай хамт 7-н сарын 13-ны үд морин цагт Мөнх хөх Тэнгэрийн элч нар буун дараах зарлигуудыг буулган хэлж, түмэн олонд түгээ хэмээн зарлигдав. Энэхүү зарлиг нь эх дэлхийн хэвлийг ухан төнхөж
Нүдэт их хайрхадын минь
Нүнжиг юунд шунаж
Нүдгүй мэт авирлаж
Аргын ихийг ашиг болгож
Алтан бөөрөлдийн хэвлийг
Тэмтчин хөнтрөх аваас юун болохыг зарлигдав. Энэ цагт хүмүүс бид нэгийг бодож хоёрыг тунгаан үр хүүхдийнхээ үлдэх амьдралын төлөө хүсэл шуналаа хазаарлах цаг болжээ гээд Хүмүүн хэдий далайг ширгээх адтай ч дусал ус бүтээх чадалгүй шүү гэсэн эцэг өвөгдийнхөө захиасаар энэхүү учирлалаа төгсгөн Тэнгэрийн элчийн зарилгыг уншин ухаарч улам цайш нь түгээн үү хэмээн та бүхнээс хүсмуй?
Тайлбарыг бичсэн Б.Шагай
2013 оны 7 дугаар сарын 13
Хан Хөг хайрханы тахилгад буусан
Тэнгэрийн элчийн зарлиг
№ 1
Дээд Мөнх Хөх Тэнгэр
Хажир Их Лусад
Хамаг хайрхад нийлжээ
Зам нь гэгээтэй байгаа болохоор
Цэгээн сэржим өргүүлье.
Хан Тэнгэр гарвалыг
Тулан босон ирсэн
Хаш цагаан ястнууд
Мэнд тавлаг байж
Үйл үйлийг үүтгэн
Өргөн тахилга хийж
Өтгөс биднийг гялайлган
Мөр юуг гийгүүлэн
Мэнд мэдсэн үрсүүд
Мэнд тавлаг байна уу?
Тэргүүн мандал гарвалтай
Тэгш дүүрэн заяатангууд
Дээд найман давхар мандлыг
Луун хүлгээрээ дайлж
Дайчин баатар эрсүүд минь
Доод, дунд тивд
Доошлох үйлийг ундруулж
Шимт бүхнийг сорогч
Шидийн их хүчийг
Шил сэтлэн дайрсан
Уршиг ихтийн хөнөөлийг
Далдаасаа дарж
Дайлан дарах үйлийг
Давхар давхартаа үүтгэсэн болохоор
Хан гурвал тахилга
Хүч ихтэй болжээ.
Сүрийг бадрааж
Эвийг эвлүүлж
Шингэн дэвтэж
Хөөрөн хөгжиж
Суурь нь тэгширч
Сууд оршлоо.
Энэ цагт
Хамаг Их Монголын
Эрхшээсэн тэнгэр дор
Элгэн хөрсөнд нь сууж
Хөлт Лусад дээр гишгэлэх
Их дээдсийн зангилсан
Энэ биеийг олж
Эвлүүлэн дэмнүүлэх үйлийг
Аргатын ихээр үйлдэх
Хүчит Их Монголын
Хөх туяаг уусгуулсан
Хүмүүн бүр сонортогтун!
Эв эвлэж
Үйл тэгширч
Үнэнийг үзүүлэх
Өнөө их цагт
Хүчит далдын хүслээр
Хамаг үйл хэлцэгдэнэ.
Дээд 3-н зангилааг барьж
Арга билгийг
Андуугүй суулгасан байтал
Аргын ихийг ашиг болгож
Алтан бөөрөлдийн хэвлийг
Тэмтчин хөнтрөх аваас
Үйлийн үр чинь
Есөн үеэр чинь дамжиж
Гурван зангилаат шидээр суусан
Хүн заяатан биш
Хүч ихт лусдыг
Хүйлэн хэрчин хаясан
Нүдэт их хайрхадын минь
Нүнжиг юунд шунаж
Нүдгүй мэт авирласны чинь хариуд
Ухаант хүний заяаг
Урвуулж төрсөн, төлжсөн үр хүүхдүүд нь болбоос
Уураг тархи нь дутуу
Хөл гар нь гацаатай
Хоосон хөндий хохимойт төрнө.
Хамаг их үйлийг сонордон буулгахгүй байх аваас
Сонор их лусдууд минь
Хүчийг авч хүйчин тасдан хаяна.
Энэ хэлүүлэг болбоос
Мэлмий гэгээн
Мөнх хөх
Тэнгэр эцэгийн
Зарлиг юуг залгуулж
Хүсэл юуг хөөрөх гэж
Дээд их мандлын
Билэг ихт өвөг би
Дунд ертөнцөд буулаа.
Хэлсээр хэлсэр байтал
Соноргүй юм шиг согтуурч
Оршоосоор оршоосоор байтал
Оргүй мөргүй үйл гэж
Огтоос тоомжир баймгүй
Огоорч үл хүндэлбэл
Эндүүрлээ гэж ивээмгүй ээ
Мэдүүлэе гэж мэгшимгүй ээ.
Найман давхар дээд мандлаас
Доогуурхан орших ямар ч их хүчтэний
Сүр нь дундарсан
Ивээл гуйгаад нэмэр баймгүй ээ
Мэлмий гэгээн
Мөнх хөх Тэнгэрийн
Мэндээс цацарч
Магад ихээр тойрон буй
Хамаг их Монголын
Хүчит их дээдсүүдийн үйл
Энэ эринд
Эгнэшгүй их хүчийг авсан.
Мэлмий гэгээн
Мөнх хөх
Тэнгэр эцэгээ шүтэж
Мэнд бууж
Мэнд оршино.
Үүнээс илүүгээр
Үнэн гэж баймгүй
Хан их дээдсүүд
Хатан их гарвалтнууд
Болох үйлийг болгоож
Зарлиг юуг нь сонсомгүй
Удам юугаа өт шавьж болгож
Үйл юугаа бүдэгрүүлж
Уг угсаагаа тасламгүй гэж
Зарлиг юугаа буулгаж байна
Сонордхой сонордхой сонордхой .( сонортох тун)
Мэдүүлж гийгүүлэх үйл нь болбоос
Хатан бөөрөлдийг хатааж
Хамаг үйл хайрагдаж
Халгих чандманьгүй болж
Хатан бөөрөлдий эх дээр
Амь гол үлдэмгүй
Шим мандал ширгэж
Мөхөл гэдгийг үзэж
Мөргүй заяаг замнаж
Мэгдэх үйлийг
Урьдаас тогтоон харж
Дээрээс нь тольдон гийгүүлсэн учраас
Сонордуулан сонордуулан
Сонсгон сонсгон мэдүүлж байна.
Санал болгох мэдээнүүд
-
Сүүг маш олон төрлөөр, маш олон янзаар боловсруулан хэрэглэдэг угсаатан бол Монголоос өөр хаана ч байхгүй. Хожим Түвдүүд Монголчуудаас цаг...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Үндэстэн болохоор өөрийн үндэстний язгуур эрх ашиг байх ёстой. Тиймээс ч энэхүү язгуур эрх ашгийг хамгаалах гэж өвөг дээдсүүд минь халуун ...
-
Монгол ардын тууль бол монголчуудаас дэлхийн аман зохиолын эрдэнэсийн санд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг мөн юм. Тэгээд ч Монгол туул...
-
Үндэстний үзэлтнүүд заавал үзэх ёстой ярилцлага. Монголчуудын уг гарвал, сэтгэхүйн онцлог, нүүдлийн мал ажуйн соёлын талаар маш сонирхолтой ...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
Эцэг хүний 5 эрдэм 1. Уужим ухаан 2. Хатан зориг 3. Бат журам 4. Өрх гэрийн түшиг 5. Үр хүүхэдийн сүр сүлд Гэрийн эзний 5 жур...
-
Үндсэн хуулийн гол агуулга нь хувийн өмч, хувь хүний эрх ашгийг хамгаалсан байгаа цагт хэн ч улс төрд сонгогдсон улс үндэстнийхээ дайсан бол...
-
Дэслэгч генерал В.И.Забаровский: "Бид Монголын ард түмнийг энэ гавьяаг хэзээ ч мартдаггүй" ..Монгол Улсаас дэлхийн II дай...
-
Монгол улсын үндсэн хууль ийнхүү эхэлдэг . Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүни...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com