Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс


Бүгд найрамдах Тува улсын товч танилцуулга

Газар нутаг 168.604 km²
Иргэн 313.940 Einw. ( 2009[1] сарын байдлаар)
Хүн амын нягтрал 1,9 Ew./km²
Нийслэл Kизил
Хэл Тува, Монгол, орос
Оршин суугч оросууд (20,1 %) (2002оны байдлаар )
Ерөнхийлөгч Шолба-Хар Өл
Байгуулагдсан 11. Oktober 1944
Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс

Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу.1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлахчихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ. Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай. 200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий. Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ. Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давлгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ. Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах