Эдийн засгийн алуурчин Жон Перкинсийн “НАМИНЧЛАЛ”
Ардчилал хэмээх гэх сайхан нэрийг ашиглан эх орноо харийнханд уралдан худалдагч, урвагч хүмүүсийг энэхүү номонд маш тодорхой өгүүлсэн байна. www.mongolchuudaa.com -s энэхүү номыг заавал уншихыг танд зөвлөж байна.
Америкийн эдийн засагч Жон Перкинсийн “Confessions of an Economic Hitman” буюу “Эдийн засгийн алуурчны наминчлал” ном өдгөө дэлхий дахинд томоохон шуугиан тарьж байна. Хөгжиж байгаа бууряй орнуудын газрын баялгийг тойрсон гадаадын томоохон хөрөнгө оруулалт ямар учиртай болох нууцыг дэлгэснээрээ ийн шуугианы эзэн болоод байгаа юм. Дэлхийд дээгүүр орох газрын баялгаа ашиглаж эхэлж байгаа манай улсад түүний бичсэн ном нэн хамаатай гэхэд болно.
1972 онд түүнийг Панамд ажиллуулахаар томилжээ. Панам жижиг орон бөгөөд Атлантын болон Номхон далайг холбосон сувгаараа алдартай. Панамын сувгийн бүс нутагт Америкчууд тансаг байранд амьдарч, дээдсийн зугаа болсон гольф тоглож, өндөр үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлж байсан бол сувгийн бүсээс гадна талд амьдрах панамчууд модон оромжид хорогдож, хальж урссан бохир дунд амьдардаг байв. Тийм ч учраас Панамаас америкчуудыг гар гэж шаардах нь энүүхэнд гэдэг нь тодорхой. Америкийн эдийн засагч Жон Перкинс тэр үед Панамын Ерөнхийлегч Омар Торрихостой танилцаж түүний оюун ухааныг биширч, түүнтэй хувийн харилцаа тогтоосон байдаг. Торрихос “эдийн засгийн алуурчин”-ны тухай мэдлэгтэй, том гүрний тоглоомыг гадарладаг нэгэн байв.
Өөрөөр хэлбэл Торрихос Америкийн компаниудтай хамтарч ажиллавал асар баяжиж болохоо мэдэж байсан юм. Гэсэн ч тэр тийм зам сонгоогүй. Тэрбээр тусгаар улс байж, ядуу ард иргэдийнхээ төлөө ажиллаж, улс орноо өр төлбөрөөс салгах арга замыг сонгож Панамын сувгийг үндэсний болгох, хоёр далайн түвшнийг нэг болгох, том том хөлөг онгоц уг сувгаар зорчиж болох төсөл боловсруулж түүндээ хөрөнгө мөнгө босгох гэж Дэлхийн банк, Америк дундын хөгжлийн банкинд төслөө танилцуулж байжээ. Гэвч ийм зам сонгосныхоо төлөө учир битүүлгээр онгоцны ослоор нас барсан байдаг. Перкинс үүнийг санаатай аллага байсан гэдэгт итгэдэг бөгөөд Торрихостой сайн нөхрийн харилцаатай байсны хувьд эдийн засгийн “алуурчин”-ы ажлаасаа сайн дураараа татгалзсан аж.
Перкинс Панамаас өмнө Индонезид ажиллаж байсан бөгөөд түүний үндсэн зорилго нь Индонезийн эдийн засгийн хөгжлийн талаар өөдрөг бүр дэндүү өөдрөг таамаглал дэвшүүлэх явдал байсан тухайгаа номондоо бичжээ. Тэрбээр Индонезид өндөр зэрэглэлийн зочид буудал, тансаг байшинд баячууд амьдрахыг харсан боловч хүн амын дийлэнх болох эмэгтэйчүүд, хүүхдүүд үгээгүй ядуу дорой амьдарч байхыг ч бас анзаарсан юм. Түүнд өгсөн даалгавар үргэлж дотоод ёс суртахуунтай нь зөрчилдөж байсан тухай тэр өгүүлсэн байдаг. Индонезийн эдийн засаг яаж ч хичээгээд жилдээ найман хувиас илүү өсч чадахгүй байсан боловч эдийн засгийг нь 17-20 хувь өснө хэмээж, тус улсыг том том төслөөр өрөнд унагах үйлдэл хийснээ “Эдийн засгийн алуурчны наминчлал” номондоо бичсэн байдаг. Тэрбээр Америкийн “АВС телевизийн “Democracy now!” нэвтрүүлэгт ярилцлага өгснийг уншигчдадаа хүргэе.
-Эдийн засгийн “алуурчин”-ы ажлын гол зорилго, мөн чанарыг тайлбарлахаас ярилцлагаа эхлэе гэж бодлоо?
-Бидний хийж сурсан ажил болоод гол зорилго бол Америкийн эзэнт гүрнийг байгуулах юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш сүүлийн 50 жилийн турш цэрэг, дайны оролцоотойгоор хүн төрөлхтний түүхэнд энэ том гүрнийг байгуулж чадсан. Нэлээд амжилттай шүү. Энэ эзэнт гүрэн нь эдийн засгийн “алуурчид”-ын тусламжтайгаар эдийн засгийн ашигтай алдаа, луйвар, эрх мэдлээ ашиглах арга замаар байгуулагдсан. Энэ бүхний нэг хэсэг нь би өөрөө.
-Та ямар учир шалтгаанаар эдийн засгийн “алуурчин” болохоор шийдсэн юм бэ? Яаж яваад ийм ажил хийх болсон юм?
-Үндэсний Аюлгүйн зөвлөлийн бизнесийн ухааны тусгай сургуульд сурч байхаасаа л би хувийн компаниудад зөвлөхөөр ажилладаг байсан. Би анхны эдийн засгийн “аллагаа” 1950 оны эхээр, АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтын ач хүү Кермитын үүрэг даалгавраар хийж байлаа. Тухайн үед Ираны засгийг тэргүүлж байсан Моссадагийн оронд тус улсын нэгэн чинээлэг шахыг Засгийн эрхэнд гаргах хэрэгтэй байсан юм. Энэ манай улсад тун ашигтай байсан нь мэдээж. Үүнийг хийхийн тулд дайн тулаан болж, цус огт урсгалгүйгээр хэдэн триллион ам.долларын хөрөнгө зарцуулахад л хангалттай байв. Энэ үед л эдийн засгийн “алуурчин”-ы ажил, үүрэг сонирхлыг минь ихээхэн татах болсон. Үнэнийг хэлэхэд бид/ эдийн засгийн алуурчид/ аль ч улсын тагнуулын албатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг. Үүнд дэлхийд тэргүүлдэг Оросын ЦРУ ч мөн багтана.
-Эдийн засгийн “аллагаа” нарийн тайлбарлавал?
-Би Америкийн нөлөө бүхий, санхүүгийн томоохон компаниудад ерөнхий эдийн засагчаар ажилладаг байв. Миний гол үүрэг бол ядуу, дорой эдийн засагтай орнуудтай гэрээ байгуулах юм. Өөрөөр хэлбэл бид тэдгээр улс орнуудад буцааж төлж дийлэхгүй их хэмжээний санхүүгийн зээл өгнө. Жишээ нь Индонези, Эквадор зэрэг буурай оронд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын зээл олгоход тэд ердөө 10 хувийг л эргүүлэн төлөх боломжтой байдаг. Ингэснээр үлдсэн 90 хувьд нь Америкийн компанийг өөрийнхөө улсад зам, цахилгаан станц гэх мэт эдийн засагт нь шууд нөлөөлөхүйц зүйлийг байгуулахыг зөвшөөрөхөд хүрдэг. Өнөөдрийн байдлаар Эквадор улсынхаа төсвийн 50 хувийг л гэхэд гадаад улс орнуудаас авсан зээлийнхээ өрийг дарахын тулд зориулж байна. Бид тус улсад хандан “Та нар авсан зээлээ эргүүлэн төлөх боломжгүй байгаа учраас манай улсын нефтийн компаниудад газрын тосны баялагтай Амазонкийн нуруудын ой хээрийн бүс нутгаа эзэмших эрхийг өг” гэсэн шаардлагыг тавина. Тэд үүнийг зөвшөөрч өр зээлийнхээ ихэнх хувийг төлсөн ч тодорхой хувь үлдэнэ шүү дээ. Ингэснээр тодорхой хэмжээнд манай улсын хараат болж, бүдүүлгээр хэлэхэд тэд бидний боол, зарц болж байгаа юм. Энэ чинь их эзэнт гүрнийг байгуулж байгаа хэрэг шүү дээ.
-Дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзлэх олон улсын байгууллагуудад нөлөөлж байв уу?
-Олон улсын байгууллага байтугай улс орны тэргүүний аминд хүртэл холбоотой явдал олон байсан. 1970 оны сүүлчээр ОПЕК-ийн бүтээгдхүүнийг тогтвортой байлгахыг Саудын Араб манай улсаас хүсч, үүний хариуд ихээхэн хэмжээний нефтийн нөөцөөр хангаж байлаа. Мөн бид тус улсын томоохон бизнесмэнүүдийн хөрөнгийг Америкийн банкуудад нуун дарагдуулж байв. Америкийн эдийн засгийн цөөхөн хэсэг “алуурчид” дэлхийн газрын тосны үнийг барьж байсан юм. Яг энэ төлөвлөгөөг бид Иракт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл Саддам Хуссейн ямар ч арга мэхэнд орохгүй” байв. Ингэж бүтэлгүйтсэн тохиолдолд эдийн засгийн “алуурчин” дараагийн арга хэмжээг авдаг. Энэ нь өөрийн ташуулчийг тус улсад төрийн эргэлт гаргах, удирдагчийнх нь эсрэг ард түмнийг бослого, үймээнд турхирдаг. Хэрэв энэ нь бүтэлгүйтвэл улс төрийн нууц аллага хийнэ. Улсынх нь тэргүүн, удирдагчийн аминд халдана гэсэн уг юм. Өөр улсын бодлоготой холбоотой байдаг тул энэ хэргийн гол буруутан нь ихэнх тохиолдолд хэзээ ч олдохгүй. Аль эсвэл үр хүүхэд, гэр бүлийнх нь ирээдүйн амьдралд нь баталгаа өгч, амиа золиослогчдыг ашиглана. Садам Хуссейны хувьд аминд нь халдах боломжгүй байлаа. Учир нь түүний бие хамгаалагчид үнэхээр чадварлаг байсан юм. Аминд нь хоёр ч удаа халдлага хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн.
-Ноён Перкинс, тодорхой саад, бэрхшээлийн улмаас “Эдийн засгийн алуурчны наминчлал” номоо удаан хугацааны туршид хэвлүүлэн гаргаж чадаагүй гэж та ярьсан байдаг. Саад, бэрхшээл гэж чухам та юуг хэлж байна вэ?
-Би энэ номоо 20 жил бичих гэж оролдсон. Энэ олон жил номоо бичиж чадахгүй байсны учир гэвэл байнгын заналхийлэл, ихээхэн хэмжээний мөнгөөр хахуульдан хойшлуулж байв. 1990-ээд онд хагас сая ам.доллар амлахад нь би тэр мөнгийг авч л явсан.
-Тэр мөнгийг авах болсон шалтгаан юу байв?
-Энэ нь миний хувийн барилгын ажилтай холбоотой байсан юм. Ер нь бол “Эдийн засгийн алуурчны наминчлал” номоо бичих болсон сураг гарсны маргааш өдөр нь л Үндэсний Аюулгүйн байдлынхан үнэн, худал хэлж байгаа эсэхийг шалгах төхөөрөмжийн тусламжтайгаар миний сул, давуу тал бүгдийг судлан, шинжилсэн юм. Ингээд тэд энэ номыг бичүүлэхгүйн төлөө хар тамхи, секс, эрх мэдэл, хөрөнгө гээд бүхий л зүйлээр намайг туршиж байлаа. Би энэ бүхэнд нь ч автаж явсан. Хэрэв би өөрөө ийм амьдралыг туулаагүйсэн бол хэзээ ч энэ бүхэнд итгэхгүй байсан. Тиймээс л coнирхолтой, содон амьдралынхаа талаар номоо бичихээр шийдсэн. Мөн ном бичих болсон бас нэг шалтгаан маань манай улс өөрчлөлт хийх цаг нь болсон гэж би хэлэхийг хүсч байна.
-Эцэст нь…?
-Есдүгээр сарын 11-ний террорист халдлага бол эдийн засгийн “алуурчид”-ын үйл ажиллагааны үр дүн гэдэгт би одоо хуртэл итгэдэг. Өөрийн туулсан бүхий л aмьдралыг “Эдийн засгийн алуурчны наминчлал” номондоо өгүүлсэн. Энэ бүхэн үнэн бодит түүх гэдгийг л хэлэх байна.
Жич: Жон Перкинснийн ярьсан дээрх схем Монголд аль хэдийнээ хэрэгжиж байгааг манай улс төрчид, Монголоо гэх хүмүүс ойлгох цаг болжээ.
Улаанбаатар таймс
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
16 Сэтгэгдэл:
Vnen shvv Unshihad yag manai mongoliin onoogiin zurag haragdaj bna lee shvv.
teneg mongolchuud hezee noirnoosoo serehiig hench medehgui bh daa haramsaltai ni...aygui bol uls ni muhsunii daraa l sereh bailgui dee...666...
үнэхээр аймар байгаа юм даа би эдийн засгийн алурчин гэдэг номыг, энэ сэдвээр судлагдсан байгаа уншиж үзээд үнэхээр их гутарч байгаа билээ олон олон улс энэ замаар яваад ямар байтал хүрээд байгаа ямар үе шатлалаар явагддаг тухай олон юм байна лээ манай улсын э баригчдын нүд, чихний хажуугаар энэ мэдээлэл урсаад өгмөөргүй юм жирийн иргэн, оюутан, сурагчид олж мэдээд байгаа юмыг эх баригчад харахгүй үзэргүй сонсохгүй байна гэж баймааргүй юм аа
гэхдээ бид энэ эдийн засгийн алуурчинаас яаж гарах билээ дээ одоо энэ асуудлаас гарах арга замыг олж, гарах нь маш чухал болоод байна
Монгол хүн бүр л бичиг үсэг тайлагдсан л бол нэг уншчихмаар байгаа юм даа.
Нүдээ нээцгээе залуусааа эх орон минь биднээс л шалтгаална шүү дээ
цаад засгийн эрхэнд байгаа хүмүүс чинь гарт орцон байгаа болхоор хаашаа ч хөдлөх болмжгүй баригдчихаад байгаам бишүүү
aimaap yum
hegent galt tereg yabaad exelcen bol yah be
mongolchuudaa
Бид бага сагаар л их олон жилийн өмнөх бодлогыг мэдсээр, эсэргүйцэхгүй юмаа гэхэд дагахгүй байхыг оролдохгүй нь тэнэг гэдэг шинэ нэрийг зүүсээр л..,би гэхэд энэ номыг 2 жилийн өмнө уншсан хэрнээ өнөөдөр өөрчлөгдсөн зүйл ховор,харин яг тэр бодлогоор намгийн суурь тавигдахгаад л...
dash.zorigt shuu dee ene chini. mon sv_Batbold bn. zorigt bol buur bagaasaa l gadaadad sursan tetgelegteigeer hurch ireed l tom tom alban tushaal ta hed sanaj bga bol.say tegeed oyutolgoin gereeg uzeglelee ih mongo zeeleed baas neeree petro chaina daichin tamsagaas 1 terbum dollar zeelsen geed l bodchih doo
эдийн засгийн алуурчид болон тэдний нөлөөнд автсан эрх мэдэлтнүүдтэй тэмцье
aimaar um eh ornoo avraya erh barigchidiig sereeye
Чингэс хааны маань замаар замнаж яваа хүүхдүүд байна даа энэ америкчууд чинь
Чингис хаан бол бузар булайг дарж явсанаас эд нар шиг мууг сэдэж яваагүй юм шүү
энэхүү ном өнөөгийн монгол улс яг ямар замаар яваад байгааг харуулсан ном байна лээ....
уншаад үзхэд буруудах юмгүй... нэгийг бодогдуулам ном байна лээ.
нэгийн бодогдуулах ном шүү уншаад үзээрэй...
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com