Хуулийн төсөл
1.Эмэгтэй хүний хэвлийд тусгаар тогтнол оршдог. (Хуулийн төсөл)
2.(Их Эзэн) Чингис хааны тухай хууль
3.Уугуулшууллын тухай
Эмэгтэй хүний хэвлийд тусгаар тогтнол оршдог. (Хуулийн төсөл)
Өнөөгийн Монголын улсын их хурлын гишүүдийн мөнгөн дээрээ алалцаад завгүй хойгуур нэгэн хуулийн төсөл санаачлаад УИХ- эрхэмүүд зориулаад нийтэллээ. Энэхүү хуулийн төсөл бол эхлээд уншихад амьдралаас тасархай мэт санагдаж магад. Гэвч иймэрхүү хууль өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжиж байгаа. Монгол улсад ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН шиг амин чухал асуудал байхгүй санагдана. Өмнөө 1300 сая, хойноо 200 илүү сая хүн амын дунд 3 хан сая хүн оршин тогтоно гэдэг маш хэцүү!
Монгол туургатнаасаа боломжтойг нь аваад одоо байгаа хүүхдүүд эмэгтэйчүүдээ харж үзсэн шиг үзэхгүй бол дэндүү оройтохнээ.
Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, залуу гэр бүлд хандсан төрийн олигтойхон бодлого байхгүйгээс Монголын ирээдүй маш бүдгэрч байна. Хичнээн залуус амьдрах гээд зүтгэвч нэг бол энэ хогийн улс төрчдийн кармаанд, нөгөө бол гадаадад сайхан амьдрах боломж байна. Монгол улсын хүн амын 10% болох 300,000 залуус гадаадад ажиллаж амьдарч байна. Ид үржих, боловсрох, энэ нийгмийг авч явах залуус нь шүү. Тэдгээр залуус өндөр хөгжилтэй, шаардлага өндөр орнуудын хүн ардын ажил, хоол, цалинг булаацалдаж тэднээс ч илүү сайхан амьдарч байна. Үнэхээр Монгол залууст өрсөлдөх, шударга амьдрах, чадал боломж байна.
Эх орондоо ингэж амьдрах нөхцөл нь алга! Монгол эрчүүд бид хаана ч амьдарч чадна!
Бидэнд улсаас олгож байгаа элдэв тусламж хэрэггүй. Харин бидэнд өгөх мөнгөө хүүхэд эмэгтэйчүүдэд олгоод олигтойхон шиг хараад үзвэл үеийн үед дуурсагдах БААТАР цол чинь ойрхон байна даа эрхэм гишүүд минь!
Та бүхэн хичнээн залуу охид биеэ үнэлж, үр хүндүүлж, хичнээн нялх үрс элдэв хорт хавдар, хүнд өвчнөөр шаналж, хичнээн сайхан залуус гэмт хэрэгт орооцолдож, осол аваар хүчирхийлэлд өртөж байгааг биднээс илүү мэдэж байгаа!
Энэ бүгд мөнгөтэй, улсаас залуусдаа хандсан бодлогогүйтэй эрхэм гишүүн ТА БҮХЭНТЭЙ хамаатай. 20 жил ардчилал гэж АД-ЧИЛСАН улс төрч таньтай холбоотой. Улс үндэстнээс, эх орноосоо урвасан, авилгал гэмт хэрэгт орооцолдсон нүглийг тань дэлхий ч даахаа больсон.
Одоо харин үхэхдээ жаахан ч болов сэтгэлдээ гэгээ татуулсан ГАНЦ сайхан сайн үйл байна.
ЭНЭ бол Монголын ирээдүй болсон үрсийнхээ төлөө хийх сайн үйл юм!
Эмэгтэй хүний хэвлийд тусгаар тогтнол оршдог гэлцдэг. Тэгвэл тусгаар тогтнолоо хамгаалаадэмэгтэйчүүд эхчүүдийн төлөөх зүтгэл гаргая!
Багтаж шингэхээ больсон тэр мөнгөө
Дипломны гол болж төгсөөд Солонгос руу боолоор явах ОЮУТНУУДАД БИШ,
Гадаадад мэргэжил дээшлүүлэх, тэмцээн уралдаанд гэсэн нэрээр явж байгаа ЖУУЛЧДАД БИШ!
Архины үйлдвэрийг санхүүжүүлэгч иргэний ХУВЬ ХИШИГТ БИШ!
Авилгал, АРДЫН нам, АРДЧИЛСАН НАМД БИШ!
Бурханаас ид чадлаараа илүү гарсан эх хүнд, булбарай нярай үр хүүхдэд яаралтай тусламж ТЭТГЭМЖ хамгийн их хэрэгтэй!
Үүнийг ТА БҮХЭН хамгийн сайн мэдэж байгаа ч яаж үйлдэхээ мэдэхгүй ядаж санаа үүнээс санаа ав!
Монголын үрс маш олон болох болтуухай!
Монгол улсын хүн амыг хурдацтай өсгөх тухай хуулийн төсөл
1. Хуулийн зорилго
Монгол улсын хүн амыг хурдацтай өсгөж эрүүл, чийрэг, өндөр боловсролтой иргэдийн тоог нэмэгдүүлэх
Хүн амын биологийн өсөлтийг идэвхжүүлэх
1.1. 12 оос дээш настай хүүхэд бүрт системтэйгээр нөхөн үржихүйн тухай мэдлэгийг олгож байх
1.2.16 дээш насны хүн болгонд бэлгийн замын халдварт өвчний тухай болон түүний хор холбогдол, гэр бүл төлөвлөлтийн талаар баримттай дэлгэрэнгүй хичээл заах.
1.3. 25 дээш насны хүн бусдад санаатай, санаандгүйгээр БЗХӨ тараавал хор хохирлыг арилтал албадан саатуулж ажил хийлгэх, хэрэв хохирогч хүсвэл мөнгө нэхэмжилж болно.
1.4. Шүүхийн шийдвэрээс бусад тохиолдолд үр хөндүүлсэн, болон санаатай зулбуулсан хүнд эрүүгийн хуулиар шийтгэх
1.5. 0-10 нас хүртэлх хүүхдийг гэрт нь ганцааранг орхих, гадуур хараа хяналтгүй явуулахыг хориглох ба хурууны хээгээр хээжүүлж бүртгэж бичиг баримтжуулсан байх.
1.6. Байгалийн гоц үзэгдэл, нийгмийн халдварт өвчний тархалт ихэссэн үед жирэмсэн эхчүүд болон хүүхдийг витамин, нэмэлт хүнс, амны хаалт болон ариутгаж бодис ариун цэврийн зүйлсээр хангаж байх
1.7. Ургын, хүүхдийн өсөлтийг тогтмол хугацаанд чанартай үзлэг хийхийг улсын эрүүл мэндийн газар шууд хариуцна.
1.8 Төлөвлөлтэй жирэмслэсэн эхчүүдийн ажлын байрыг хамгаалж хадгалж, хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд жирэмсэн ажилтнаа сэтгэл санаа, эд зүйлсээр ханган туслах үүргийг тухайн ажил олгогч байгууллага хүлээнэ.
(төлөвлөлт гэдгийг гэр бүл төлөвлөлтийн дагуу 6сараас 1 жилийн өмнө албан байгууллагадаа мэдэгдсэн байх гэж ойлгоно)
1.9 Жирэмсэн эхчүүд болон нөхөн үржихүйн насны залуусд ураг тээх, жирэмслэх, төрсний дараах үед гарч болох хүндрэл, өвчлөл, сэтгэл санаа, биений өөрчлөлт, БЗХӨ, гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт, дамжаа хичээл явуулахыг шинжлэх ухаан боловсролын яам, эрүүл мэндийн яам хамтран хариуцна.
2.Монгол хүүхэдтэй холбоотой нийгмийн халамж болон нэг удаагийн тусламж, хяналт шалгалт
2,1 -18-25 насандаа эх болж, хүүхдээ эсэн мэнд 3 нас хүртэл нь өсгөн бойжуулсан буюу 2-3 хүүхэд өсгөн бойжуулж байгаа Монгол улсын иргэнд улсаас байр олгох буюу сар бүр 2 өрөө байр хөлслөж суух хэмжээний мөнгө тэтгэлэг олгох
2. Шинээр төрсөн хүүхэд бүр, эхчүүдийн эмнэлэгийн үзлэг, эрүүл мэндтэй холбоотой эм тариа, эмчилгээ, сувилгаа болон хэрэглэлийг улсаас 100% дааж байх
3. Хүүхдийн нэмэлт тэжээл, сүү орлуулагч, хэрэгцээт витамин, тос, ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой бүх зүйлийг шинэ хүүхдийн эцэг, эхэд үнэгүй тогтмол олгож байх
4. Хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг тухайн дүүрэг, хэсгийн эмч нарт хувиарлаж хяналт тавих
5. Хүүхдийн ая тухтай амьдарч, сурч боловсрох бүхий л нөхцлийг төр хариуцна.
6. Хүүхэдтэй хүмүүс зориулж олон нийтийн унаанд тусгай суудал, замын хашлаганд налавч, цэцэрлэгт хүрээлэн, сургууль яслийн үүдэнд эрүүл орчинтой тохилог байр, тоглоомын талбай амарч зугаацах газар байгуулахыг хот тохижилтын газар харицна.
7. 4-18 хүртэлх насны хүүхдийн гоц авьяас болон урлаг, соёлын дамжаа сургалтын зардлыг улс даана.
8. 18 хүртэлх насны хүүхдийн ясли, цэцэрлэг, дунд сургууль, өдөр өнжүүлэх, дугуйлангийн зардлыг улсаас даана.
9. 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэнд, нэмэлт витамин, эм тариаг төрөөс даана.
10. Хүүхдийг насанд хүртэл нь хэрцгийгээр зодож занчих, дарамтлах, хүч хэрэглэх, албадан ажил хийлгэх, хүнд хүчир болон хортой ажилд зуучлах, ажилуулахыг хориглох
11. Хүүхэд, жирэмсэн эхчүүд, нялх хүүхэд асарч хариуцаж яваа хүмүүс нийтийн унаа болон нийтийн үйлчилгээний газарт дэс дараалалгүй оролцох эрхтэй
Нөхөн үржихүйн насны хүмүүсийн үүрэг
1.Нөхөн үржихүйн тухай хичээл сургалтанд сууж мэдээлэл, мэдлэгтэй болсон байх
2. БЗХӨ-с өөрийгөө хамгаалж эмчийн үзлэгт байнга хамрагдаж зөвөлгөө авч байх
3.Гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж сургалт хичээлд хамрагдах
4.Ураг тээх хугацаанд гарах хүндрэл, эмнэлэгийн анхан тусламжийн талаар зохистой мэдлэгтэй болох
5. Эхчүүд жирэмсэн болон амаржсан хугацаанд өөрийгөө улам мэдлэгжүүлж, боловсруулж байх
6. Хүүхдэд хэрэгцээт эм тариа болон эмчилгээ сувилгаа, урьдчилан сэргийлэх тарилга зэргийг тогтмол хийлгэж зохих тэмдэглэгээг хийж байж
7. Нялх хүүхдэд гарч болох хүндрэлийг мэдэж байх, сургалтанд хамрагдах
8.Хүүхдийн өсөх, хүмүүжих орчинг эрүүл цэвэр байлгах
9. Хүүхдийн өсөлт, эрүүл мэнд, сургалт хүмүүжил, хэрэгцээт зүйлсд анхаарал тавих
10. 0-10 насны хүүхдийг харгалзагч насанд хүрсэн хүнтэй, гадуур авч явах, гэртээ орхих
11. Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжлийн доголдлын үнэн зөв мэдээлэлийг зохих байгуулгад мэдэгдэж байх
12. Хүүхдийн авьяас сонирхол, ур чадварыг илрүүлэх, урамшуулан хөгжүүлэх
13.Хүүхдийн хүмүүжил эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг зохих байгууллагад мэдэгдэж байх
14. Эрүүл хүнс, зүй зохистой хэрэглээгээ хянах
Хүүхдийн эрх
-Хүүхэд болгон эрүүл орчинд, аз жаргалтай өсөх, бойжих эрхтэй
-Хүүхэд бүр ясли цэцэрлэг, сургууль, сургалт, дамжаанд үнэ төлбөргүйгээр хамрагдах эрхтэй
-Хүүхэд бүр эцэг эхийн болон төрийн халамжинд аюулгүй өсөх торних эрхтэй
-Хүүхэд бүр эмнэлэгийн тусламж авах, эрүүл мэндийн хяналтанд байх эрхтэй
- Эхийн хэвлийд байхаас 5 нас хүртлээ хүүхэд оочер дараалалгүйгээр олон нийтийн газруудад үйлчүүлж, нийтийн унаанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй
-Хүүхэд бүр баталгаат эрүүл хоол ундаар хангагдах эрхтэй
- Хүүхэд бүр соёл, урлагын тоглолтыг үзэж сонирхох эрхтэй
-Хүүхэд бүр өөрийн сонирхсон зүйлийг тайлбарлуулж авах эрхтэй.
-Хүүхэд тоглох эрхтэй
Сайн үйлс дэлгэрэх болтуухай.
S.Bataa 2011
(Их Эзэн) Чингис хааны тухай хууль
(Их Эзэн) Чингис хааны тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011оны .... сарын ны- ....өдөр дугаар Улаанбаатар хот
/Хуулийн төсөл/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин буюу эзэн Чингис хааны нэр, суу алдрыг хамгаалах, түүний үлдээсэн оюуны болоод түүхэн өв, дээдлэл, хүндэтгэлийг нандигнан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Чингис хааны нэр, суу алдрыг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын хуулиар эцэслэн баталсан Чингис хааны нэрийг оюуны өмчийг хамгаалах газар бүртгүүлж олон улсын хариуцлагатай байгууллагуудад эцэслэн мэдэгдэнэ
3.Чингис хааны хойч үе болох Монголчууд бидний үүрэг
3.1 Чингис хаан нь Монгол үндэстний оюун санаан болон төр улсын эв нэгдлийг бий болгосны хувьд Монгол үндэстэн даяар бурханчлагдан шүтэгдэх ёстой Монгол туургатны их хаан мөн.
3.2.Чингис хааны нэр төр, үлдээсэн өвийг хамгаалах нь Монгол хүн бүрийн эрхэм үүрэг мөн.
4 дүгээр зүйл.Чингис хааны суу алдрыг хэрэглэх
4.1.Чингис хааны суу алдрыг бичиж хэрэглэхдээ энэхүү хуулинд заасны дагуу зөв бичиж хэрэглэх ба өгүүлбэрийн хаана ч бичсэн том үсгээр эхэлж хаан гэсэн тодотголтой нь хамтад нь хэрэглэнэ.
5 дугаар зүйл Чингис хааны нэр, суу алдар, түүний үлдээсэн оюуны болоод түүхэн өв, хүндэтгэлийг хамгаалах
5.1. Чингис хааны нэр алдрыг буруу, дутуу ташаа бичих, бүсэлхийнээс доош төвшинд бичих, нэг удаа хэрэглэх бүтээгдэхүүний гадар сав,шил, баглаанд хэрэглэхийг Монгол улс даяар хатуу хориглоно.
5.2.Гадаадаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнд мөн тухайн хуулийн 5.1 д заасан зүйлийг мөрдөнө.
5.3.Чингис хааны нэрийг үр хүүхдэдээ өгөх, гэрийн тэжээвэр амьтан болон бусдад хоч, авгайлал маягаар өгөхийг хатуу хориглоно.
5.4.Чингис хааны суу алдарт санаатайгаар халдах, үгүйсгэх, түүний дүр төрхийг санаатай болон санаандгүйгээр доромжлон дүрслэхийг хориглоно.
5.5.Чингис хааны хэлсэн үгс, хөрөг, оюуны болоод соёл, түүхэн өвийг бусдад өмчлүүлэх, хувьчилахыг хориглоно.
5.6.Чингис хаантай холбоотой тахилга ёслолыг тэнгэр шүтлэг, бөө мөргөлөөс өөр шашнаар гүйцэтгэхийг хориглоно.
5.8.Чингис хааны нэрийг латинаар- Chinggis haan, криллээр Чингис хаан, Монгол бичгээр ... гэж бичнэ.
6 дугаар зүйл Чингис хааны нэрийг алдаршуулах
6.1 Түүний төрсөн он сар болон, хөрөг, хийж бүтээсэн бүхнийг нэгдсэн нэг стандартаар Монгол улсын төр захиргааны бүх байгууллагууд болон (айл өрхөд) хуульчлан тарааж эрхэм дээд шүтээн болгон тахих ба боловсролын системд хуульчлан оруулна.
6.2 Чингис хаантай холбоотой тахилга мөргөл зан үйлийг хуульчлан хамгаалж, нэгдсэн 1 дэг ёстой байна.
6.3 Чингис хааны хөшөө баримлын цэвэр хүндэтгэлтэй байдлыг төр, хот тохижуулалт хариуцна.
Subscribe to:
Posts (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?