.
Монгол улсын гурван сая гурван зуун мянган амь амьсгалаас нэгэн хүмүүн чимээгүйхэн сүүлчийн амьсгалаа татан авсан нь Лодонгийн Түдэв гуай билээ. Нартад 85 хаврын цас хайлахыг үзээд буцахдаа энэ хүмүүн та бидний хэний ч хийж чадаагүйг хийж, их монголын түүхэнд ихэмсгээр нэрээ мөнхөллөө. Түүний хамгийн сүүлчийн, хамгийн том ярилцлагыг авч үлдсэн ганц сэтгүүлчийн хувьд Л.Түдэв гуай 2010 оноос хойш л энэ цагийнхан биднээс залхаж, голж, урам хугарч, уйтгарлаж байсан гэдгийг шуудхан хэлчихье. Маниусыгаа голж, үгээ харамлаж, дүрээ нуусаар одсон ч энэ агуу хүмүүн биднээс хойш энэ Монгол улсад тэнгэрээс ирсээр байх зочдод буюу шинэ цагийн иргэдэд зориулан гайхамшигтай ном бүтээлүүдээ гаргасаар байсан нь эх орондоо, энэ улс гэртээ ямар их хайртай байсныг нь гэрчилдэг юм. Ингээд нэрт соён гэгээрүүлэгчийн сүүлчийн ярилцлагыг анх удаа цахим орчинд цувралаар
Үндэстнээ угсаа удмын хуулиар хамгаальяа! Лодонгийн Түдэв
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс нэлээд өмнөхөнөөс хүн амаа, ялангуяа удам угсаагаа хамгаалах тухайд ихээхэн санаа тавих болсон юм. Орос, Америк, Хятад гэх мэтийн томоохон орны удирдлагуудын санаачлагуудын тухай товч ярихад л ойлгомжтой болой.
Зөвлөлт Орос улс гэхэд л олон үндэстний холбоон дээр тогтож байв. Гэвч цэвэр Орос ястан харьцангуй цөөнх болох чиглэлтэй явж байхыг мэдэрсэн удирдлагууд нь Хятадын тэргүүлэгч нар шиг ‘’Нэг гэр бүл — нэг хүүхэд’’ гэсэн маш тодорхой зорилт дэвшүүлсэнийг иргэд нь хүлээн авахаас аргагүйдсэн боловч тэрхүү нэг хүүхэд нь охин байх уу, хүү байх уу гэдгийг эцэг эх нь дотроо эргэцүүлэн бодоцгоож охин биш хүү нь чухал гэж шийдсэн байсныг таасангүй нэлээн олон жил төрийнхөө заалтыг дагацгааж байтал нэг л мэдсэн залуу, хөгшин эрчүүд хосолсон иргэдийн нийгэмлэг буй болж эхэлснийг хожуухан ухаарчээ.
Зөвлөлт Оросын олон үндэстэн нэгдсэн хамтлаг нь ихэвчлэн өсөлт, төрөлтөөрөө цэвэр Орос хүмүүсээс үржил хөгжил илүүтэйг аргалах арга хялбар тогтооход хэцүүн дээр дайны үед цэргийн залуусыг зоригжуулах арга хэрэгсэл болгон Сталиний зөвлөмж, шийдвэрээр
Үндсэн хуулинд гаргасан “хар нүх” буюу ҮХ-лийн шархнууд
Өнөөдөр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар эрх баригчид болон манай зарим эрдэмтэд судлаачид маань их л төгөлдөр яруу сайханаар ярьж ойлгуулах гэж хичээж байна.
Дэвшилттэй сайхан зүйл орсон нь мэдээж. Гэхдээ удаан хугацаандаа улс орны бүх нөөц бололцоог ховх сорон залгих 3 хар нүх гаргаж сэмхэн цоолж, ҮХ-лийн шарх гаргаж орхисонд миний бие үнэхээр их харамсаж байна.
Нэг дэх хар нүх буюу ҮХ-лийн шарх
ҮХ-ийн 6.1-д “газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”.гэж оруулсан нэмэлт:
Монгол төрт ёс оршин тогтносон бүх хугацаанд “Газар бол улсын үндэс” гэсэн зарчим хадгалагдаж ирсэн.
92 оны үндсэн хуулиар газрыг төрийн өмчид аваад түүнийгээ лиценз нэрээр баруун солгойгүй зарж үрж дуусгасаны лай ланчигийг бид хэдэн үерээ эдлэх болно. Гэтэл саяны нэмэлт өөрчлөлтөөр “төрийн нийтийн өмч” хэмээн үлдсэн газар нутаг дээр олз хайсан нөхөд “найр хавтгайруулах” үүд хаалгыг нээж өгөв. Одоо хоршооны хууь, бэлчээрийн хууль зэрэг хуулиудаар томоохон өүс нутгуудыг хашаалах, гадна дотны эзэлтэй хоршоодод хугацаагүй эзэмшүүлэх ашиглуулах нэрээр хувьчлах бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн.
Төр, Үндэстэн хоёрын ялгаа
Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг судалж тогтоосон учир СИЭ ТББ энэхүү нийтлэлийг ухагч та бүхнийхээ хүсэлтээр бичиж байна.
Өнөө манай түүхийг дараах маягаар гуйвуулж байна: Лев Гумилёв Монголчууд Буриадуудаас гаралтай; П.Дэлгэржаргалын 2005 онд хэвлүүлсэн “Монголчуудын угсаа гарвал” ном гарчигнаасаа буруу болсноос гадна уг номны дотор “Дунхугийн бүлэг буюу монгол хэлт, өвөг монгол угсааны аймгуудад;
Ухуань 烏桓
Сяньби 鮮卑
Тоба 拓跋氏
Цифү 乞伏
Түфа 禿髮
Жоужань 柔然
Түгүхүнь 吐谷渾
Муюн 慕容
Күмоси庫莫奚
Хятан 契丹
Мэн-ү шивэй 蒙兀室韦
аймгуудыг багтаан үзлээ” гэж орсон нь мэдлэг баримтгүйн тод жишээ; Түрэг төрийг Турк гэж баримтгүй өгүүлсэн нь ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, өнөөгийн Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат; 1990 оноос хойш Монголчууд Чингис хаанаасаа үүссэн, Чингис хаантайгаа Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо савд буюу Өтүгэнд ирлээ гэдэг нь хамгийн том төөрөгдөл буюу өөрсдийгөө дэлхий нийтийн өмнө явуулын цыган болгосон учир энэ.
Төр, үндэстэн хоёрынхоо мөн чанарыг томъёлоогүйн улмаас, төр үндэстэн хоёрынхоо ялгааг зааглаж чадаагүйн улмаас 1949 онд үүссэн БНМАУ-ын түүхийн салбар дахь төөрөгдөл өнөө үргэлжилсээр.
Манай түүхэн эх сурвалжуудад үндэстэн гэх ухагдахуун эс оржээ. Ийм хэрэгцээ тухайн үед мал аж ахуйтанд байсангүй. Өнөө ийм хэрэгцээ бий болов. Иймд үндэстэн гэх тодорхойлтыг эргэж харъя.
Үндэстэн гэх ухагдахуун Үндэстний ой санамж гэх ухагдахуунаас үүснэ.
СУУРЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙГЭЭР ГАЦАА АРИЛАХГҮЙ
Нэг бус найз нөхөд, таньдаг хүмүүс маань “Чи нэр дэвшиж байгаа юм уу? Бусад яриад чи өөрөө чимээгүй юм. Тодорхой болгох хэрэгтэй” гэж асууж, бас зөвлөв.
Тийм ээ, би нэр дэвшиж байгаа. УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт.
Аа, бас “Чи яагаад улс төржөөд байгаа юм бэ? Уран бүтээлээ хийгээд зоргоороо тайван сууж болохгүй байна уу?” гэж асууж, лавлах, зөвлөх нь ч бас байна.
Болохгүй байна. Яагаад гэдгийг аль болох товчхон тайлбарлахыг хичээе.
Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох гэж зүтгээд буйн зорилго нь Тогтолцооны өөрчлөлт хийхэд юм. Суурь өвчнийг нь эмчлэхгүйгээр, хам шинж тэмдгүүдийг эмчлэх төдийгөөр өвчтөнг бүрэн эмчлэх боломжгүй. Түүн лугаа адил өнөөгийн нийгмийн суурь тогтолцоог өөрчлөхгүйгээр биднийг бухимдуулдаг, туйлдуулдаг, талцуулдаг олон асуудал арилахгүй хэвээр байсаар л байна.
Тухайлбал,
- Бид зээлийн хүүгийн хүүд дарлуулж, гинжлүүлчихсэн. Тогтолцооны суурь өөрчлөлт хийхгүйгээр энэ зээлийн хүүгийн дарамт гав гинж сулрахгүй. Гадаад 30 тэрбум ам.долларын өрийн дарамт ч улам хүндэрнэ.
- Хэдий өндөр шилэн байшингууд баригдаж, өргөн замууд тавигдаж, машин тэрэг багтаж ядан, брэнд ярьдаг болсон ч хүн амын 30 орчим хувь нь ядуу хэвээр 30 жил болов. Дундаж давхарга дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр байна. Нийгмийн бүтэц ийм байхад баттай хөгжлийн тухай ярих боломж хомс. Үүнд тогтолцооны гажуудал суурь нөлөөтэй.
- Бид сүүлийн 30 жил авилга шударга бус явдалтай тэмцсэн. Тэмцээгүй биш тэмцсэн шүү. Гэвч арилсан уу? Үгүй.
Бие даагчдын сул буюу давуу тал
Магадгүй ганцхан энэ удаа бие даагч нарт улс төрд орох томхон боломж байх талтай. Учир нь улс төрийн 2 том намын рейтинг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр буучихлаа. Энэ үед харин төрд зөв хүмүүсээ гаргах, шургуулах алтан боломжийг ард түмэн шийдэх ч нийт сонгогчдын ихэнх хувь нь улс төрийн боловсрол, мэдлэг дутуугаас ахин буруу сонголтууд хийх аюул их байна.
Тийм учраас бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүс өөрсдийн тойрог бүрдээ, сурталчилгаа пиараа хийх үедээ дараах зүйлсийг ард түмэндээ сайн ухуулан таниулах нь зүйтэй санагдав.
1.Бие даагч улс төрд маш хүчтэй байх боломжтой! Бие дааж улс төрд орсон хүмүүс яагаад улс төрд ороод ганцаарддаг вэ? Тэд яагаад хүчгүй байдаг вэ? Үүний хариулт нь маш энгийн байдаг. Бие даагч хэн боловч Монгол үндэстний язгуур эрх ашгийг мэдэхгүйгээр улс төрд орвол ганцаардаж ялагдана. Учир нь улс төрд гарч буй шийдвэр, хуулийн мөн чанарыг ялгаж таних боломжгүй. Тэрхэн үед тархи угаалтад автаад хэсэг бүлэг хүний хамт саналаа өгөөд хууль батлуулахад түүний улс төрийн ажил ирээдүйгүй болно. Бие даагч нь улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг машид сайн судлан улс төрд орсноор Монгол төрийн үйл ажиллагаа, үндсэн хуулиас эхлээд бүхий хуулийн цоорхойг олж харах боломжтой болно. Үнэнийг мэдэж байгаа хэнд ч болов хүч байдаг учраас улс төрд олонх болсон улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, гацаах ард түмний төлөөлөгч болж чадна! Мөн сөргөлдөж буй улс төрийн хүчнүүдийн аль зөв шийдвэр гаргаж буйг нь дэмжих бүрэн үндэслэлтэй зарчимтай болно. Энэ нь бие даагчийн хамгийн том давуу тал юм.

Монгол төрийн босго!
Найман зууны тэртээ эзэн Чингис хаан: Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул хэмээн захиж үлдээжээ. Хар багаасаа хааны эрдэмд суралцаж, төр барих ухаан, жаяг, эрдмийг өвлөн авч тусгайлан бэлтгэгддэг байсан удам сайт алтан ургийнхны залгамж тасарснаас хойш шунасан бүхэнд Монгол төрийн босго бөхийжээ.
Монгол төрийн босго гэж юу байдаг талаар ихэнх хүмүүст ямар ч ойлголт байдаггүй. Энэ бол Монгол үндэстний язгуур эрх ашгийг амь биеэрээ хамгаалах эр зориг, эрдэм чадлыг хэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол төрд зүтгэх хүмүүн нь өөрийн хувийн амьдралыг бүрэн золиосолж Монгол төрийн төлөө цусаа урсгаж, ясаараа тусгаар тогтнолоо тулдаг юм.
Гэтэл сүүлийн үед Монгол төрд амиа өргөх нь битгий хэл Монгол төрд орчхоод амин хувиа бодож төрийн жолоог амин хувийнхаа төлөө залуурдах гэж оролдож байна.
Энэ дэлхийн хамгийн хүчтэй мафи Монгол улсад бэхжээд 30н жил боллоо. Бүхэл бүтэн улсыг, цэрэг хүчний байгууллагууд, байгалийн баялагтай эрхшээх мафиуд Монгол улсын хувь заяагаар тоглож байна. Тэд Монгол төрд 20-с дээш сандайлж хэмжээгүй эрхт хаан аятай юу дуртайгаа хийсээр л...
Тэд Мянгыг хулгайлахад хулгайчын гар хангалттай.
Саяыг хулгайлахад үгссэн бүлэглэл хангалттай
Тэрбумыг хулгайлахад хууль гаргахад хангалттай
Бүгдийг хуу хулгайлахад үүнд тохирох ганц хан үзэл суртал хангалттай! хэмээх

Монгол үндэс үү? Үндэстэн үү?
Монголчуудыг хүчгүй, эв нэгдэлгүй болгох эхлэл нь Монгол үндэстэн гэж бичиж хэрэглэхээс зайлуулсан явдал юм. Дэлхийн 2-р дайны дараа националь буюу үндэстэн дангаар орших үзэл Хитлерын Германтай ялагдахад Оросын нөлөөнд байсан Монголчууд өөрсдийгөө Үндэстэн хэмээн нэрлэхээс татгалзахад хүрчээ! Одоо хэдийгээр бие даасан тусгаар улс боловч Казак шиг ҮНДЭСТЭН бодлого явуулж чадахгүй, уг гарлаа дутуу нуусан ҮНДЭСНИЙ гэсэн бөөрөнхий утгатай бодлого бодох гэж зовж байна. Угаасаа нэршил нь буруу болохоор хаашаагаа ч хандаад нурж магадгүй тогтворгүй төлөв байдалд 30н жил эргэлдлээ. Монголчууд бол өнө эртний үндэстэн! Монгол үндэстэн бий болох гэж олон овог, аймаг, угсаатныг уусгаж өөрийн шинж чанараа бүрдүүлсэн гэдгийг түүх гэрчилнэ. Одоо үнэнтэй бид эвлэрэх ёстой!
Монгол үндэс үү? Үндэстэн үү?
үндэс - roots English үндэс - wurzeln Germany үндэстэн nationality, националь Монгол үндэстэн-Mongolische nation -Mongolian nation Монгол үндэс-Mongolian roots-Mongolische wurzeln Үүнээс харахад ч Үндэстэн гэж бичих нь зөв.

Монголчууд ҮНДЭСТЭН гэдгээс бүх зүйлээ эхлэх ёстой.
Үндэстэн болохоор өөрийн үндэстний язгуур эрх ашиг байх ёстой. Тиймээс ч энэхүү язгуур эрх ашгийг хамгаалах гэж өвөг дээдсүүд минь халуун цус, хатуу итгэл зүтгэлээр энэ МОНГОЛ улсыг байгуулжээ...
Үндэстний язгуур эрх ашгийг өнөөдөр МОНГОЛ улсад тодорхойлж ҮНДСЭН хуулиндаа суулгаж түүнээс салбарласан бүх хуулиуд нь ҮНДЭСТНИЙ язгуур эрх ашгаа хамгаалж байсан бол асуудал өнөөдөр маш хялбар байх байлаа...
Одоо тэгвэл бид Үндэстний язгуур эрх ашгаа ҮНДСЭН хуулиндаа суулгаад түүндээ үндэслэсэн ҮНДЭСТНИЙ хөгжлийн хөтөлбөр гэдгийг боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй!
Үүнийг одоогийн системтэй харьцуулж алдаа оноог нь ард түмэнд тайлбарлаж ард түмний олонхийн дэмжлэг авах хэрэгтэй.
Тэмцэж байгаа хүмүүсийн итгэл зүтгэл чанга. эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, ухамсар хариуцлага өндөр, цэвэр МОНГОЛ цустай, зүстэй хүмүүс байх хэрэгтэй!
Эрлийз хурлийзууд Монгол төрд ороод дэмий!
Учир нь Монгол төрийн бодлогыг Монгол цустай соёлтой хүмүүс л алдаагүй тодорхойлж чадна! Монголын ард түмнийг бүрэн ойлгож чадна!
Үндэстний язгуур эрх ашгийг маш сайн тодорхойлж чадсан тохиолдолд Үндэстний язгуур эрх ашгийг бэхжүүлсэн нэгэн бээр МОНГОЛ үндэстний БААТАР, түүнд халдсан нэгэн бээр МОНГОЛ үндэстний УРВАГЧ гэж цоллуулах нь зүйн хэрэг!
Зарим нэг хүмүүс МОНГОЛ үндэстэн гээд ярихаар үндэстнийг ястан угсаатантай андуурч маргалдах гэдэг...Буриад, дөрвөд, захчин, үзэмчин,халх г.м бүгд л МОНГОЛЧУУД... Монгол дахь казак ястнууд ч МОНГОЛЧУУД... Түүх гарвал, угсаатны нийлэгжлээ уншиж мэдэх хэрэгтэй!
Монгол үндэстнийг бий болгоход ямар ямар угсаатны бүлэглэлүүд оролцсон гэдгийг мэдэх хэрэгтэй! Угсаатан хэрхэн нийлэгжиж нэгэн ҮНДЭСТЭН болж төлөвшдөг гэдгийг унших хэрэгтэй!
Бас Монголоо тойрсон Монгол туургатнуудаа мартаж болохгүй...Урдаа 1.400.000.000 сая хойноо 143.000.000 хүн сүргүүдийн дунд Монголчууд бид дангаараа бол 3 хүрэхгүй шүү!
харин Монгол туургатан нийлээд 10-д сая! Монголын төлөө гэх их хүч, их хамгаалалт, их зүрх сэтгэл шүү!
SB2020
SB2020
Бид хэнийг ч сонгосон, тэд хуулиа дагаад л гэмт хэрэгтэн болно!
Үндсэн хуулийн гол агуулга нь хувийн өмч, хувь хүний эрх ашгийг хамгаалсан байгаа цагт хэн ч улс төрд сонгогдсон улс үндэстнийхээ дайсан болно.
Учир нь төр оршихын учир бол тухайн улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах гэж оршиж, хамгаалсныхаа хариуд татвар авдаг юм. Гэтэл Монгол улс үндэстнийг үүрд хуваагдан муудалцаж бие биенээ харгислан дарж байх хуулийг харийн гар хөлнүүд бидний үндсэн хуулинд маш цэвэрхнээр суулгаж өгчээ! Бид үүнийг нь үнэн мэт итгэж өдий хүртэл дагасаар төрд гарсан хүмүүн болгоноо улс үндэстнийхээ дайсан болгон яллахад хүрээд байна.
Үнэхээр бидний сонгосон хүмүүс Дашбалбар агсан лугаа адил Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг мэдэж, түүнд хүндэтгэлтэй хандах байсан.
Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг мэдэж хүндлэх нь улс төрд орох хамгийн өндөр босго байдаг.
Энэхүү босгыг энгийн хүмүүн амь насаараа дэнсэлж давдаг бол эрдэмтэн мэргэд нь нэг амьдралаа үрж улс төрд ордог. Гэтэл одоо улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг эдлэх, өөрсдийн өчүүхэн эрх ашгийг хуулиар хамгаалах, гишүүний тойрогтоо зарцуулах хэдэн тэрбумыг авах сонирхолтой хүмүүс л улс төр лүү зүтгэж байна. Хамгийн муухай нь тэдгээр хүмүүс бүгд л ядарсан ард түмний зовлон дээр дөрөөлж улс төр лүү мацаж байна. Санаатайгаар ард түмнийг ядууруулж, дараа нь тэр зовлон дээр нь дөрөөлж улс төрд орох заль бол аль 19, 20 зуунд үеэ өнгөрөөсөн арга л даа. Гэтэл Монгол улсад одоо хүртэл амь бөх оршсоор л...
SB2020
SB2020
Нэр дэвшигчдийг сорих нь
Маш олон намууд болон, бие даагч нар нэр дэвшиж байна. Эдгээр хүмүүсийг ангилах хэдэн санаанууд байна. Тоглоом биш, үнэхээр байж болох санаанууд гэдэг талаас нь хүлээн авна уу!
1. Зөв бичгийн дүрмийн шалгалт авах хэрэгтэй. Монгол бичгийн шалгалт нэмээд авахад бас гэмгүй.
2.Сэтгэцийн сорил авах хэрэгтэй.
3.Биеийн хөгжил, эрүүл мэндийн шалгалт авах шаардлагатай. Буруудаад эхэлбэл эрүүл мэндээр ял завшаад байна.
4. Гурван үеийн намтрыг нь олон нийтэд цацах хэрэгтэй байна.
5.Арван жилийн сургуулийн төгсөх шатны улсын шалгалт нэг авчихвал тал нь лав тэнцэхгүй. 6.Хийсэн ажлын туршлага, үр дүнг нь олон нийтэд цацмаар байна.

Хамгийн адгийн хүмүүс хамгийн сайхан зүйлийн ард нуугддаг.
Тийм ч учраас адгийн новшнуудын эцсийн хоргодох байр нь эх оронч үзэл гэж хэлдэг.
Энгийнээр тайлбарлавал адгийн шаарууд аргаа барахдаа эх оронч болж жүжиглэдэг л гэсэн үг билээ. Өнөөдөр Монгол улсад улс төрийн сонгуулийн буухиа хууль бусаар аль хэдийнээ эхэлжээ.
Улсын төсвийн мөнгөөр тойргоо услах нэрээр мөнгө завшсан одоогийн улсын их хурлын гишүүд, д.д.д.д.д.Улсын их хурлын гишүүд, гэмт хэрэгтнүүд, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс улайран улс төрд шигдэж улсын мөнгө хулгайлахаар улайрч байна.
Эх орныхоо төлөө эцсээ хүртэл 100.000.000 төгрөг тушаагаад ч хамаагүй зүтгэе гэх алиа салбадай нар ч ихэслээ.
Улаан цагаандаа ч гарлаа.
Энэ бүхний ард хэний, юуны эрх ашиг нуугдаж байна вэ? Хариулт маш энгийн. Ямар нэг байдлаар гишүүн болоод авбал 100сая төгрөгийг 100 нугалах боломжид очино гэсэн горьдлого юм. Тойрог бүрт жил бүр төсөв авна. Бүхий хуулийн санаа, боломж, хязгаарлалт, татвар, давуу эрх гэх мэт мэдээлэлд байнга ойрхон байх нь бусдаас хурдан хулгайлах боломжийг үргэлж олгож байдаг энгийн зүйл мэт байсаар уджээ.
Бүхэл бүтэн хүний 30н жилийн турш хэсэгхэн новшнууд, тэдгээрийн гар хөл Монгол орны бүхий л салбар, нэгжид шат дараалан хулгай хийж байна.
Үнэн шударгаар албан тушаал хашдаг хүмүүс нь хулгайч нарын зохиосон хуулинд бүдрээд сонгогдох ч боломжгүй боллоо. Цагдаа, тагнуул, АТГ, шүүх, прокурор гээд бүхий л төрийн хүчний байгууллагууд аль зальтай, мөнгөтэй, луйварчдад улайм цайм үйлчилж Монгол улс, үндэстний язгуур эрх ашгаасаа урваад удаж байна.
Энэ үед энэ заваан чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ?
Сонголт байна уу? Ямар арга чарга байна вэ?
Сонголт 1.
Монгол Үндэстний түүхэн сорил, Монгол төрийн зовлонг гэтэлгэх
Нүүдлийн соёл иргэншил ноёлсон Монгол үндэстэнд суурин соёл иргэншлийн хөшингө сэтгэлгээ уруудал доройтол, хагарал бутралыг л авчирсан. Чухам энэхүү түүхэн үйл явцыг судлаад үүнээс гарах гарцыг тодорхойлсон улс төрийн нэгээхэн ч хүмүүн өдий хүртэл төрсөнгүй. Учир нь ямар ч үнээр хамаагүй суурин соёлд шилжиж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх сонирхол их байсан аж.
Нүүдлийн соёл иргэншлийн сэтгэхүйн давуу тал болоод сул талыг тодорхойлохгүйгээр шууд суурин соёл иргэншлийн хатуу, хөшингө соёл иргэншилд Монголчууд сүүлчийн 100 жил идэвхтэй шилжсэнээр бид юу алдав?
Монголчууд бид юу юугаа алдсанаа товч өгүүлье!
1.Монгол эрчүүдийн сэтгэхүй доройтолд хүрэв. Жинхэнэ эрчүүдээ алдав!
Шалтгаан нь нүүдлийн соёл иргэншлийн үед амьдралын ноён нуруу байсан бүхнийг чадаж, бүтээж, зохицуулж байсан Монгол эр хүн суурин соёл иргэншлийн бугшмал өчүүхэн сэтгэлгээнд дассангүй.
Өөрөөр хэлбэл морь унаж, сур элдэж, адуу маллаж, ан агнаж, хүч оюун, сэтгэл зүрхээ шингээж хөдөлмөрлөдөг байсан хүн бөхийгөөд олон цагаар газар хагалахыг тэвчсэнгүй.
Мөн өөрсдийн сэтгэхүйн гүнд байгаа хайрладаг бүхнийхээ эсрэг ажил мэргэжил эзэмшиж, зүтгэхийг хүссэнгүй. Монгол хүн мод огтолж, ус бузарлаж, газар ухахыг хэзээдээ л цээрлэж жигшиж байсан болохоос шунаж явсангүй.
Үндсэн хууль ба Үндсэн гажилт!
Монгол улсын үндсэн хууль ийнхүү эхэлдэг .
Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. хэмээн үндсэн хууль эхэлдэг.
Гэтэл бодит байдал дээр: Үндсэн хууль ийнхүү гажсан!
-Улсынхаа тусгаар тогтнолыг бүрдүүлж буй газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн бие даасан байдал, удмын сангийн аюулгүй байдал, байгал экологийн тэнцвэртэй байдалд илтэд халдсаар байгаа. -Хүний эрх, эрх чөлөөг шударга бусаар хөлжсөн хүмүүс л их эдэлж байгаа. -Түүхээ илтэд мушгин гувиулж, нам, үзэл суртлын нэг хэсэг болгон ашиглах болсон, түүхийн ховор нандин үзмэрийг хулгайлах, шамшигдуулах, түүхийн дурсгалыг нураах буулгах нь хэрээс хэтэрсэн. -Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг биш алдааг давтсаар байгаа -Эх орондоо зэрлэг капиталист, дүр эсгэсэн ардчилсан нийгмийг хослуулан хөгжүүлэхийг зорилгоо болгож байна. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноос нууж засварлан хулгайлсаар байна!
SB 2020

“МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНО ШҮҮМЖ
1989 онд бүтээгдсэн “Мандухай Сэцэн Хатан” кино нь Монголын түүхэн сэдэвт кинонуудын ноён оргилуудын нэг мөн гэж үнэлэгддэг билээ.
Гэвч түүхэн талаасаа уг кинонд үнэн юм гэж үнэндээ байхгүй ,Монголын түүхийг илтэд мушгин гуйвуулж олон нийтэд буруу ташаа үзэл суулгаж байгаа урхагтай кино юм. Иймд хэдий оройтсон ч шүүмж бичих нь зүйтэй гэж үзэн энэхүү бичвэрийг тэрлэв.

Уг кино зохиолыг академич, түүхийн шинжлэх ухааны доктор Ш.Нацагдорж асан бичсэн учираас Монгол үндэстний түүхийн мэдлэг нимгэний харгайгаар ийм боллоо гэж итгэхэд бэрх,тэр тусмаа тухайн үеийн түүхийн хүрээлэнгээс уг кинонд зөвлөхөөр ажилласан нь манай түүх бичлэгийн түвшинг харуулах ажээ.
Нөгөө талаар үзэл суртлын үүднээс ингэвүү гэж бодоё гэхэд баримт бас алга.
Ингээд уг кинон дахь зарим нэг түүхэн алдаа мадагийг доор үзүүлэе.
1.
Кинонд Баруун түмэнийг Баянмөнх Жонон захирч байгаад Мандуул хааны их хамарт Юнгэн хатанд сээтэн хаясаны улмаас хардагдан улмаар Исмайл сайдын гарт алуулдаг тухай гарна.
Үнэндээ бол Баянмөнх нь Молон хааныг алагдсаны дараа жилд нь буюу 1468 онд Бортохойд хадам эцэг Ургудын оручу Шигүсийн шууд дэмжлэгээр хаан суужээ.

Маш сонирхолтой өгөөжтэй ярилцлага
Үндэстний үзэлтнүүд заавал үзэх ёстой ярилцлага. Монголчуудын уг гарвал, сэтгэхүйн онцлог, нүүдлийн мал ажуйн соёлын талаар маш сонирхолтой баримттай зүйлс ярилцаж байна.
ЦАГААН ИДЭЭ
Сүүг маш олон төрлөөр, маш олон янзаар боловсруулан хэрэглэдэг угсаатан бол Монголоос өөр хаана ч байхгүй. Хожим Түвдүүд Монголчуудаас цагаан идээг боловсруулах аргад суралцжээ. Монголын хөдөө нутгийн хүн зоны шүд яралзсан цагаан байдаг нь цагаан идээний ач тус билээ. 1918 онд судалгаа явуулж Монголчуудын хүнсний үндсэн хэрэгцээний 55.3 хувийг сүү цагаан идээ, 20.3 хувийг мах эзэлж байсныг тогтоожээ. Түүнчлэн хүнсний хоногийн хэрэглээний бүтцэд шар будаа, гурил 12.8 хувь, цагаан будаа 1.2 хувь, саахарын зүйл 0.1 хувийг эзэлж байснаас гадна шахмал ногоон цай хоногт 51.8 грамм, архи 4.6 грамм хэрэглэдэг байсан тухай тэмдэглэжээ.
Монгол ухаан, Монгол хүний ёсон
Эцэг хүний 5 эрдэм
1. Уужим ухаан
2. Хатан зориг
3. Бат журам
4. Өрх гэрийн түшиг
5. Үр хүүхэдийн сүр сүлд
Гэрийн эзний 5 журам
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв найр
5. Эрхэм ёслол
Эцэг хүний хориглох 8 зүйл
1. Бор дарсанд үл шунах
1. Уужим ухаан
2. Хатан зориг
3. Бат журам
4. Өрх гэрийн түшиг
5. Үр хүүхэдийн сүр сүлд
Гэрийн эзний 5 журам
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв найр
5. Эрхэм ёслол
Эцэг хүний хориглох 8 зүйл
1. Бор дарсанд үл шунах
ДӨРВӨН ОЙРАД ГЭЖ ХЭН БОЛОХ, ХААНАХЫН ЯМАР УГСАА ГАРАЛТАЙ ХҮМҮҮС БОЛОХ ТУХАЙ
Түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд энэ түүхийг өгүүлэх юм.
-Одоо дэлхийд хэр олон Ойрад монголчууд амьдардаг юм бол?
-Дэлхий даяар нийт 10 гаруй сая монгол туургатан, монгол хэлтэн хүмүүс байна. Үүн дотроо Ойрадын дотор багтаж, Ойрадын соёлыг хадгалан үлдсэн, эх түүх нь Ойрадтой салшгүй холбоотой нэг сая гаруй хүн байна гэдэг. Энэ ард түмэн өнөөдөр цагийн эрхээр гурван улсад хуваагдан Монголоос гадна Орос, Хятадад бөөнөөр амьдарч байна. Монгол улсын баруун аймгуудад болон тархмал байдлаар ойрад угсаатны 11 бүлгийн 400 мянга шахам хүн ам, Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО-нд, бас Цинхай муж буюу Хөхнуурт, Өвөрмонголын Алшаа, Эзнэй гол, Хөлөнбуйрын Имин голд бөөнөөр байна.

Амьдрал цэгээс хязгааргүй алсрах гурван зураас
Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа
Зүүн гар талаас Д.Ухаанзаяа, Ч.Эрдэнэ, Н.Нагаанбуу
Амьдрал цэгээс хязгааргүй алсрах гурван зураас Манай сонин “Ринг” хэмээх сонирхолтой булантай байв. Өөр өөр байр суурьтай зочид үзэл бодлоор тулалдах ярилцлагын ринг бидэнд аливаа зүйлийг эргэцүүлэхэд дөхөм болдог байв. Тиймээс одоо “Ринг” булангаа сэргээн, мэргэн уншигч танд хүргэж байна. Ярилцлагын рингэнд “супернэгдэлчин” Ч.Эрдэнэ, түүхийн ухааны профессор Н.Нагаанбуу, “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа нар хүрэлцэн ирлээ. Тэдний “тулаан” маш хүлээцтэй, тогтуун өрнөснийг дурдалгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр тэдний санаа оноо, сурсан судалсан зүйлс нь өөр өөр ч хүн төрөлхтний нийтлэг асуудал, оюун санааны тухайд нэгэн чигт хандаж байсан юм. Энэ нь хүн бүхэн дотроо сайн сайхны гэрэл цацруулдаг болохын жижигхэн баталгаа билээ. Бидний яриа олон сэдвийг хамарч байгаа тул бараг л асуултгүй хөвөрсөн юм.

МОНГОЛ ТУУЛИЙН БААТРУУДЫН ЭХ ДҮРИЙН ТУХАЙ (1997)
Монгол ардын тууль бол монголчуудаас дэлхийн аман зохиолын эрдэнэсийн санд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг мөн юм. Тэгээд ч Монгол тууль дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг татсаар байдаг билээ. Барагцаалбал 200 орчим жилийн өмнөөс Монгол ардын туулийг Европ зүгийн эрдэмтэд анх судалж эхэлснээс хойш өдгөө дэлхийн олон орны судлаачид тал бүрээс нь судалсаар байна. Тэдгээр эрдэмтэдийн судалгаа нь монгол туулийн зохиомж, уран сайхан, шүлэглэл, хэл найруулга болон туульд туссан нийгмийн орчин ахуй зэргийг тодруулахад гол төлөв чиглэгдсэн байна.
Монголын нүүдлийн соёл иргэншил дэлхийн соёл иргэншилд гүйцэтгэсэн үүрэг
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор
Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?
Товч утга: Соёл иргэншлийн нүүдэлчин монгол маяг, монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлог шинж, өрнө дорнын орнуудын соёл иргэншилд ямар түүхэн нөлөө үзүүлж, хувь нэмэр оруулсныг тодруулах.
Хүн төрөлхтний соёл иргэншил бол асар баян сан буюу түүхэн дэвшлийн олон үе шат багтаасан их хөлгөн намтар юм. Зах хязгааргүй гариг эрхсийн ертөнцийн нэгэн цаг болсон манай гаригийн тогтоц дээр хүмүүсийн нэмсэн гол зуйл нь түүний соёл иргэншил билээ.

Халимагийн эмгэнэл.
Оросын эзэнт улсад 1917 онд В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов. Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа.Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм.Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.1913 онд Оросын эзэн хаан II Николай хэлэхдээ:-Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд.
"БҮХНИЙГ ФРОНТОД, БҮГДИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ!"
Дэслэгч генерал В.И.Забаровский:
"Бид Монголын ард түмнийг энэ гавьяаг хэзээ ч мартдаггүй"
МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛООР БИЧИХҮЙ
Монголын түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал
одоо ч хэвээрээ. Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч
шүүлтүүргүй хуулан авах. Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт.
Үүнийг бид засч болно, ингэх ч үүрэгтэй. Ингээд эртний түүхээс нэгэн
жишээ авч түүхээ хэрхэн засч монгол түүх болгохыг залуустаа үзүүлэхийг
хичээв…
Эртний Римд болсон явдал
НТӨ 54 онд Римийн суут жанжин Красс долоон легион, дөрвөн мянган морьт цэрэг, мөн төдий тооны хөнгөн зэвсэгт цэргүүдээс бүрдсэн томоохон бүлгийн хамт парфяны нутаг руу аян дайн хийжээ. Парфянчууд тэднийг Карр-д тоссон байна. Крассын хүү Публийн легионерууд үндсэн хүчнээсээ тасарч их хүнд байдалд оржээ.

Subscribe to:
Posts (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?