Магадгүй ганцхан энэ удаа бие даагч нарт улс төрд орох томхон боломж байх талтай. Учир нь улс төрийн 2 том намын рейтинг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр буучихлаа. Энэ үед харин төрд зөв хүмүүсээ гаргах, шургуулах алтан боломжийг ард түмэн шийдэх ч нийт сонгогчдын ихэнх хувь нь улс төрийн боловсрол, мэдлэг дутуугаас ахин буруу сонголтууд хийх аюул их байна.
Тийм учраас бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүс өөрсдийн тойрог бүрдээ, сурталчилгаа пиараа хийх үедээ дараах зүйлсийг ард түмэндээ сайн ухуулан таниулах нь зүйтэй санагдав.
1.Бие даагч улс төрд маш хүчтэй байх боломжтой!
Бие дааж улс төрд орсон хүмүүс яагаад улс төрд ороод ганцаарддаг вэ? Тэд яагаад хүчгүй байдаг вэ? Үүний хариулт нь маш энгийн байдаг.
Бие даагч хэн боловч Монгол үндэстний язгуур эрх ашгийг мэдэхгүйгээр улс төрд орвол ганцаардаж ялагдана. Учир нь улс төрд гарч буй шийдвэр, хуулийн мөн чанарыг ялгаж таних боломжгүй. Тэрхэн үед тархи угаалтад автаад хэсэг бүлэг хүний хамт саналаа өгөөд хууль батлуулахад түүний улс төрийн ажил ирээдүйгүй болно.
Бие даагч нь улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг машид сайн судлан улс төрд орсноор Монгол төрийн үйл ажиллагаа, үндсэн хуулиас эхлээд бүхий хуулийн цоорхойг олж харах боломжтой болно. Үнэнийг мэдэж байгаа хэнд ч болов хүч байдаг учраас улс төрд олонх болсон улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, гацаах ард түмний төлөөлөгч болж чадна!
Мөн сөргөлдөж буй улс төрийн хүчнүүдийн аль зөв шийдвэр гаргаж буйг нь дэмжих бүрэн үндэслэлтэй зарчимтай болно. Энэ нь бие даагчийн хамгийн том давуу тал юм.
2.Улс төрд бие дааж оролцож байсан хүмүүс бүтэлгүйтэхгүй!
Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж түүндээ үхэн үхтлээ үнэнч байсан ард түмний хайртай хөвүүн О.Дашбалбар хэдийгээр ганцаараа эвслийн эсрэг улс төрд тэмцэж байсан ч улс төрд маш их нөлөөтэй, үг нь жинтэй байсан. О.Дашбалбар эвслийн засгийн газрын үйл ажиллагааг улс үндэстний язгуур эрх ашгаар жинлэж энэ буруу, эд нар гэмт хэрэг хийж байна гэдгийг сануулж байсан юм.
Харамсалтай нь түүнийг тэр үеийн бохир улс төрчид өөрсдийн халаасны сонин, сэтгүүл, ТВ-р маш их балбасан.
О.Дашбалбар Газрын хуулийн эсрэг тэмцэж байсан юм. Түүний бичиж, хэлж, сануулж байсан бүхэн нь одоо биеллээ олж байгааг Монголын ард түмэн одоо л хагас дутуу ухаарч байна.
3.Улс төрд бие даагчид ганцаардахгүй, ганцаараа биш
Бие даагч болгон өөрийн хүрээллээ үүсгэх, бүлэглэлд нэгдэх, эсвэл мэргэжлийн зөвлөхүүд авах, ашиглах эрхтэй. Хэрэв 2 нам хуйвалдан шударга бус шийдвэр гаргахаар улайрвал намын үзэл баримтлал, бодлогод баригдахгүй зоригтойгоор ард түмнээ төлөөлж чадах хүмүүс болж бие даагч нар юм. Тухайн хаалттай хурал, байнгын хороонд яригдсан хэлэлцэгдсэн асуудал бүрийг ард түмний нүд чих болон сонсож, ард түмнийхээ төлөө асуудалд оролцох хүнд үүргийг ч мөн бие даагч нар хүлээх болно.
Үүнд дээр нэмээд хэлэхэд бие даагч нар хэдийд ч ард түмэндээ нүүртэй, ард түмнээсээ тусламж авах хамгийн боломжтой гишүүд байдаг. Энэ хэд намынхаа бодлого, эрх ашигт хашигдаад хөдөлж чадахгүй байна, Монголчуудаа! жагсаарай тэмцээрэй, гэж шүгэл үлээгч нь бие даагч нар юм гэдгийг сонгогчдод сайн ухуулан ойлгуулах цаг нь иржээ!
SB2020
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com