Монгол үндэс үү? Үндэстэн үү?

Монголчуудыг хүчгүй, эв нэгдэлгүй болгох эхлэл нь Монгол үндэстэн гэж бичиж хэрэглэхээс зайлуулсан явдал юм. Дэлхийн 2-р дайны дараа националь буюу үндэстэн дангаар орших үзэл Хитлерын Германтай ялагдахад Оросын нөлөөнд байсан Монголчууд өөрсдийгөө Үндэстэн хэмээн нэрлэхээс татгалзахад хүрчээ! Одоо хэдийгээр бие даасан тусгаар улс боловч Казак шиг ҮНДЭСТЭН бодлого явуулж чадахгүй, уг гарлаа дутуу нуусан ҮНДЭСНИЙ гэсэн бөөрөнхий утгатай бодлого бодох гэж зовж байна. Угаасаа нэршил нь буруу болохоор хаашаагаа ч хандаад нурж магадгүй тогтворгүй төлөв байдалд 30н жил эргэлдлээ. Монголчууд бол өнө эртний үндэстэн! Монгол үндэстэн бий болох гэж олон овог, аймаг, угсаатныг уусгаж өөрийн шинж чанараа бүрдүүлсэн гэдгийг түүх гэрчилнэ. Одоо үнэнтэй бид эвлэрэх ёстой!
Монгол үндэс үү? Үндэстэн үү?
 үндэс - roots English үндэс - wurzeln Germany үндэстэн nationality, националь Монгол үндэстэн-Mongolische nation -Mongolian nation Монгол үндэс-Mongolian roots-Mongolische wurzeln Үүнээс харахад ч Үндэстэн гэж бичих нь зөв.


Нэгэнт Үндэстэн гээд хэлээд хэрэглээд эхэлбэл бүхий л зүйл маш их энгийн тодорхой болно. Үүнээс даамжраад үндэстэнд хамаарал бүхий зүйлсийг хамгаалах, сэргээх, бэхжүүлэх бүхий л ажлууд нэг горимд орох болно. Үүний жишээ болгож Монгол үндэстний хэл, сэтгэхүй, төрхийн талаар товч дурдая. Үндэстний сэтгэхүйн онцлог нь тухайн үндэстнийхээ бахархал, амьдрах хэв маяг буюу ахуй, ертөнцийг үзэх үзлийг хамгаалж байдаг. Үүнийг хамгаалах гэж л улс үндэстнүүд тусгаар тогтнодог! Монгол хэл нь үндэстнийхээ сэтгэхүй онцлогийг тээгч, хамгаалагчийн үүргээ гүйцэтгэсээр өнөө хүрчээ! Язгуурын Монгол хэл ерөнхийдөө 3000 орчим жил өөрсдийн үгээ хадгалсан уламжлалт шинжтэй хэл гэдгийг эрдэмтэд маань баталсаар байна. Гэвч Монгол хэлэнд Хятад, Орос, Англи, Санскрит, Төвд, Казак, Перс, Согод гэх мэт хэлний уусалт нэвчилт их орсон. Монголчууд бид аль нь яг язгуурын Монгол үг вэ гэдгээ ч сайн ялгаж мэдэхгүй болтлоо эх хэлнийхээ алдаанд ууссан маргаангүй үнэн. Үүн дээр кирилл үсгийн хатуу дуудлага, гийгүүлэгчийн саланги дуудлагад Монгол хэл маш хатуурч уянгалаг аялга хэв шинжээ бүрэн алдаж байна. Цаашлаад үзвэл 1900-2000 оны хүмүүсийн дийлэнх нь Төвд, Хятад, Согод, Уйгар нэртэй. Нэрийнхээ утгыг мэддэг хүмүүс ч маш цөөн байгаа нь Монголчууд Монгол хэлээ хайрлах, хамгаалахад санаа тавихгүй байгаан шинжийг баталж байна. Энэ бүгд даамжирвал Монгол үндэстний язгуурын сэтгэхүй уусаж алга болох бүрэн үндэслэл нь болох аюултай. Монгол үндэстний сэтгэхүйн онцлогийг устгахаар сүүлийн 30н жилийн турш Солонгос, Хятад соёл, сэтгэхүйг сурталчилсан кинонууд тасралтгүй гаргасаар байгаа нь Монгол үндэстний эсрэг чиглэсэн аймшигт террорист халдлага юм. Монголын залуу үеийн сэтгэхүйд хавчиг нүүртэй, сульдаа туранхай, хүүхэн шиг шалчгар эрчүүд сайхан харагдах болж, Монгол охид, бүсгүйчүүд өөрсдийн Монголжин төрхөө хятаджуулан мэс хүргүүлэх нь хэрээс хэтэрч эхэлжээ. Энэ нь хэдийгээр хувь хүний эрх боловч Монгол үндэстний эрх ашгаас илүү хүний эрх гэж байж болохгүй билээ. Хэрэв бид Монгол сэтгэхүйгээ алдвал Хазара нар шиг Монгол төрхтэй ч өөрийн соёл үгүй үүрд бусдын боол болох болно. Монгол үндэстний удмын сан Монгол үндэстний удмын санг хамгаалах гээд яривал зарим хүмүүс бас националь үзэлтэй шууд холбоод мушгин гуйвуулдаг. Тэгвэл нэг ч Монгол төрх үгүй, орсойсон шүдтэй, бүлцийсэн нүдтэй, шамшийсан эрүүтэй хүмүүс Монголоор дүүрэн байвал хэр харагдах билээ? Монголчуудын нийтлэг гадаад төрхийг олон түүх, судалгаанд тодорхой өгүүлсэн байдаг. л Тэр дундаа Монголчуудын ахуй, байгаль, ахуйгаас олон зууны турш бий болсон өвөрмөц төрх, бие бялдар нь Монгол хүний Монгол ахуйдаа амьдрах зохицолтой болсныг жич судлах цаг нь болжээ.
SB2020

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах