Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний баялаг уламжлалтай билээ.
Баяд ястангуудын хоорондын харилцаа холбоо, заншил, ёс горимд хүндэтгэлийн хэлбэр болох мэндлэх ёс, золгох, тамхилах, зочлох зочлуулах уламжлал багтдаг.
Насаар дүү хүн нь ахмад хүнийхээ тохойг нь доороос нь гардан хүндлэн хацраа өгөн золгодог. Мөн ингэж золгохдоо улирлын байдлаар мэндлэх ёстой. Жишээ нь: Сайн хаваржиж байна уу, биесээр сайн гарч мал сүргээ тарган тавтай онд оров уу даа гэх мэт.
Мөн тухайн үед тэр айлын эрхэлж байгаа үйлийг ерөөөж мэндлэх нь бий. Жишээлбэл: оёдол үйл хийж байхад “Үйл бүт”, охидод бол “Уран болог”, эсгий хийж байхад “Дун цагаан дурдан шиг, артай болтугай” гэх мэт Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь “Ерөөлөөр болог”, “Тэр ерөөл бат орших болтугай” гэж хариу бэлэгддэг байв. Мөн малын бэлчээр, тал хээр аян жин нүүдэлд яваа үест зориуд зам тосон очиж мэндчилдэг заншил байснаас гадна хонь хариулж яваа хүнтэй уулзаад “Хонь сайн тогтож байна уу?” гэх буюу аян жинтэй тааралдвал зөв талаараа зөрөлцөн, “Аян замдаа сайн явж байна уу? гэх зэргээр
хүндэтгэлтэй мэндлэн өнгөрдөг ёстой, бас хөөрөг, гаансаа солилцон мэнд асуух нь бий. Баядууд ялангуяа нүүж яваа айлын ачааг тосон цай идээгээ барин очиж мэндлэн зочилдог уламжлалтай.
Зэрэг зиндааг харгалзан хүндэтгэдэг байсны гадна настангуудын дэргэд тамхи татах, архи уухыг цээрлэдэг байв.
Эр хүн дөчин нас хүрч байж найр хуриманд насны эрэмбээр сууж 3-аас илүү хундага тогтоодоггүй ёстой дүү хүн нь садан төрлийн ахмад хүмүүсээ аги, адиа, альдаа, ижээ, игээ, жижээ, жийжээ, зээнээ гэх зэргээр аваалдаг/авгайлдаг/ байсны зэрэгцээ эцэг, эхийн нэрийг хэлдэггүй аав, ээж /эцэг,эх/ зарим газар ажаа ч гэх тохиолдол бий.
Зочлох ёс: Баядууд хот айлын шон дээр ирээд чангаар “Нохой хорь” гэх буюу нохойн дуунаар гэрээс гарсан хүн хувцсаа янзлан гарч, зочныг мориноосоо бууж гэрт ортол нохойгоо хорино. Зочин гэрт орж суухдаа эрэгтэй нь баруун талдаа, эмэгтэй нь зүүн талдаа суух буюу насны эрэмбээр нь жижигхэн ширдэг дэвсэх буюу одоогийн нөхцөлд сандал тавьж өгнө. Харин хадам эцэг болон ахмад настангууд ирвэл угтан очиж тохойг нь түшин мориноос нь буухад туслан морийг нь уядаг.
Эр хүн айлд буугаад морио уяснаа нягтлан үзэж гэрийн үүдэнд ирэхдээ дээл, малгай хувцасаа засч, хутгаа буулган орж, гэр доторх хүмүүстэй насны эрэмбээр мэнд мэдэлцэн тамхилдаг. Ирсэн зочинд цай аягалж барихдаа амсар бүтэн аяганд цай хийж барьдаг. Тавьсан идээнээс амсахдаа өнгийн цагааныг шилж, өрөм ааруулнаас эхэлж, зөв гараар хүртэж амсана.
Баядууд настайчуудад дал дөрвөн өндөр, шаант тэргүүтнийг чанаж таваглах буюу залуу хүмүүст сүүж сүвээний сээр хавирга, харин эмэгтэй хүнд гол төлөв өвчүү чанах буюу сүүж сүвээний гурван хавирга чанадаг заншилтай. Өвгөд, хөгшид ирж хонох буюу өнвөл халуун өдөр бол зочны морины эмээлийг авч сүүдэр газар тавих, морийг нь услах идүүлэх зэргийг учир мэдэх хүүхдээр юм уу гэрийн эзэн өөрөө гардан хийдэг.
Хүүхдийн үс авах: Баядууд хүүхдийн өрлөг авах тодорхой ёс горимтой байв. Хүүхдийн өрлөгийг 3-5 настайд хавар, зун, намрын эхэн сарын ээлтэй өдрүүдэд авдаг уламжлалтай байв. Ингэхдээ ойр төрлийн ах дүүс, хот айлаараа энэ ажилд оролцдог ба багахан хэмжээний найр ч хийх нь бий.
Баядын зарим айл охин хүүхдийн өрлөгийг 2, 4, 6 настайд нь авдаг, энхрий хүүхдийн өрлөгийг 7 настайд нь авах тохиолдол байжээ. Харин пүрэв гаригийг хүний хишиг өдөр хэмээн үзэж өрлөг авах нь цээртэй байв.
Өрлөг авахдаа товлосон өдрийнхөө өглөө идээ зоогоо ширээн дээрээ өрж, айраг цагаагаа сөгнөн, зочдоо суулган хүүхдэдээ голёын хувцас өмсгөн өрлөг хайчлах хайчны бариулаас хадаг юм уу? цагаан даавуу уяж, өрлөгөнд ивээл жилтэй хүнээр магнай талаас нь гар хүргүүлэн өрлөгийг хайчнаас уясан хадаг буюу цагаан даавунд боодог ёстой. Өрлөг авахад заавал байлцах ёстой амжиж ирээгүй ах дүүст нь зориулж үлдээдэг заншилтай.
Өрлөгөнд гар хүрсэн хүн болгон “Аавдаа ачлалтай, Ээждээ энэрэлтэй, урт настай, удаан жаргалтай яваарай” хэмээн ерөөл өргөдгөөс гадна ойр дотны хүмүүс өрлөгөнд гар хүрээд хүүхдэд чихэр, үзэм гарт нь өгч, хээр, зээрд зүсмийн морь, даага, халзан цагаан хонь, хурга гэхчлэн зааврын малыг нас хүйсээр нь заах буюу зарим нь заал малаа тууж, хөтлөн ирж өгдөг уламжлал ч байжээ.
Эх сурвалж: “Зээ баян Хан Хөхий” номноос
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com