Газрын зураг дээрээс харвал Монгол Улсын хамгийн баруун захын хилийн дээр доор хоёр захад ижилхэн "Алтай" нэртэй засаг захиргааны нэгж байх бөгөөд нэг нь БНХАУ-д нөгөө нь ОХУ-д 1920-1945 оны хооронд бэлэглэсэн ч гэлтэй юу алдсан ч гэлтэй юу газар нутаг, хүн ард юм.
Одоогийн Алтай Улс нь 1922 оны 6-р сарын 1-с 1945 оныг хүртэл Алтай Крайгийн дотор "Ойрадын Өөртөө Засах Тойрог" гэж нэртэй байжээ. 17-р зууны сүүлийн хагасаас Алтай Край болон Алтай Улсын хойд нутгуудаар Оросын Цагаан Хааны нөлөө газар авч Орос тариачин, уурхайчин, худалдаачид ихээр ирж суурьших болсны дээр 1866 онд Оросын шууд мэдлийн газар ч гэмээр хэмжээнд хүрсэн тул Чингисийн угсааны Ойрад Ханаар удирдуулсан хурц тэмцэл Бурхны Шашнаа сэргээх нэрийн дор гарчээ. Хэдийгээр энэхүү тэмцэл нь 1918 оны 2-р сард дарагдсан ч уугуул нутгийнхны дахин тэмцэн босоход бэлхэн буйг ажигласан Оросууд ямар нэгэн байдлаар буулт хийхээс аргагүй байдалд хүрсэн билээ. Угтаа Ойратчуудыгаа төлөөлсөн Анучин ноён одоогийн Хакасын Бүгд Найрамдах Улс, Тывагийн Өөртөө Засах Бүгд Найрамдах Улс болон Алтайг (Чухам аль газар нутгийг хамарч буй нь тодорхойгүй) багтаасан Ойрад Улсыг байгуулах шаардлага тавьсан юм. Гэвч хүсэлт нь талаар болж ердөө Алтайн Тойрогт л Өөртөө Засах эрх өгчээ. Харин 1948 оноос эхлэн тус Өөртөө Засах Тойрог нь 1990 оныг хүртэл Горно-Алтайская автономная область гэгдэж 1991 оны 7-р сарын 3-с Горно-Алтайн Бүгд Найрамдах Улс болсон бөгөөд 1992 онд Холбооны Улсын бүрэлдэхүүн дэх Алтайн Өөртөө Засах Бүгд Найрамдах Улс болжээ.
БНМАУ-н газар нутгаас таслан ЗСБНХУ-тай хэлэлцээр хийх бүрдээ өгсөөр ирсэн нь Алтайн Тойргийн газар нутаг томрох нэгэн шалтгаан болсон билээ. Энэ байдал Цэдэнбал Даргыг төрийн эрхэнд гарах үед ч байсаар байжээ. Харин тус явдал нь Алтай нутгийн Ойрад хүү Цэдэнбалын эцэг Юмжаагийн бууцыг дайрсанд газар орноо харийнханд өгөхийг эсэргүүцсээр ирсэн Амар нэртэй хилийн цэргийн дарга "Тэгвэл Цэдэнбал Орос уу? Монгол уу? хэмээн ам асууж байж болиулсан гэдэг.
Тус Улсад Монголчууд үндэстэний цөөнх нь буюу 32 орчим хувь нь, хэдийгээр хойдох Алтай крайд нь мөн Монголчууд байгаа боловч тооны хувьд үлэмж цөөн бөгөөд Алтайн өөртөө Засах Орныг бодвол Алтай Край нь илүү эрт үед Оросуудад эзлэгдсэн учир одоо Монголын гэх зүйлийг тэндээс хайгаад олохгүй болжээ. Харин Алтайн Өөртөө Засах Улсынхан нь соёл, зан заншлаа хадгалан үлдсэн байна. ОХУ-н Алтайн Бүгд Найрамдах Улсад Ойрадууд дийлэнх нь, бас цөөвтөр Уръяанхайчууд оршино. Гэвч тодорхой шалтгааны улмаас тэд өөрсдийгөө Ойрад гэхээ больж Алтайчууд гэж нэрлэх болсон бөгөөд Монгол Улсын баруун аймгуудаар болон Хятадын Шинжаангийн Өөртөө Засах Орон дах Ойратчуудыгаа мөн л гарвал нэрнээсээ цэрвэж Алтайчууд гэнэ.
Санал болгох мэдээнүүд
-
Говийн ноён хутагт Д.Равжаа “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам зал...
-
Хутагт хувилгаад түм түмээрээ төрөх нь бий. Өвөрмонголчууд Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрийг хэдийнэ тодруулаад Альшаа аймагта...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Одоогоос 800 жилийн тэртээ эзэн Богд Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж, үндэсний босоо бичгийг төрийн бичиг болгон таалан соёрхохдоо &quo...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гурван этгээдийн хэлэлцээр Монгол Оросын хил дагуу орших Хиагт хот буюу 18-р зууны эхнээс Орос, Монгол, Хятадын худалдаа арилжааны үндсэн ц...
-
Эмэгтэй нэрс I Бүлэг 1.Гуамарал 2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/ 3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/ 4.Алунгуа /Добу мэрг...

Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?

0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com