Баабар овогт Бат-Эрдэнийн Батбаяр танаа



Баабар овогт Бат-Эрдэнийн Батбаяр танаа /Ирээдүй чам руу их буугаар буудна/
Тийм ээ, өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна. Баабар та “Чингис хаан нь өнөөдрийн 10 дугаар ангийн хүүхдийн боловсролтой байж чадаагүй” гэжээ. Гэтэл Жавхарлал Неру, Жак Ширак болон дэлхийн бусад нэрд гарсан гэж хэлэгддэг улс төрч, гүн ухаантнууд “Чингис хааны тухай” юу гэж хэлснийг өгүүлье.

Тийм ээ, өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна. Баабар та “Чингис хаан нь өнөөдрийн 10 дугаар ангийн хүүхдийн боловсролтой байж чадаагүй” гэжээ. Гэтэл Жавхарлал Неру, Жак Ширак болон дэлхийн бусад нэрд гарсан гэж хэлэгддэг улс төрч, гүн ухаантнууд “Чингис хааны тухай” юу гэж хэлснийг өгүүлье.

Франц улсын ерөнхийлөгч Жак Ширак “Дэлхийг донсолгож байсан энэхүү их байлдан дагуулагч ямар их өндөр соёлтой, ирээдүйг урьдчилан харагч, өөрийн нийгэм, цаг үеийг тодорхойлогч байсныг тэр бүр бүрэн дүүрэн судалж мэдэж амжаагүй байна. Тэрээр омгийн тогтолцоог задлан халж, үндэсний эв нэгдлийг үүсгэн бий болгож монгол үндэстний үеийн үед мөнхөд орших эх үндсийг тавьж өгсөн юм. Эртний торгоны замын аюулгүй байдлыг хангаж, энх тайвныг тогтоосны зэрэгцээ худалдаа наймаа, оюуны болон урлаг, соёлын солилцоог хөгжүүлэх бололцоог тэрээр олгосон юм. Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол “Монгол хэв ёсны энхийн журам” юм. Энэхүү журам нь Европ, Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон нэгэн хүчин зүйл гэдгийг түүхчид хүлээн зөвшөөрдөг. Чингис хаан өнөө үед домогт баатар болж, түүний сүр хүч, дурсамж үеийн үед айх, бишрэхийг хослуулан мөнхжсөөр байна” гэжээ.

Энэтхэгийн төрийн агуу их зүтгэлтэн Жавхарлал Неру “Ертөнцийн түүхийг сөхөж үзвэл” номондоо “Аричууд, скифүүд, хүннү, арабчууд, монголчууд, туркүүд тэд цөм Азийн аль нэг нутгаас гарч, нийт Ази Европоор тархан нутаглах болсон юм. Чингис хааны байлдан дагуулал нь дундад зууны үед гарч байсан дайн байлдааны ердийн хэм хэмжээнд явагдаж байсан, бусдаас илүү харгис, ширүүн байгаагүй. Хэрэв түүхийн эх сурвалжуудыг анхааралтай шинжлэн судалбал Монголын Чингис хаан цус урсгах, харгислах, эвдлэн сүйтгэх гэж улайрч байгаагүй. Чингис тухайн эрин үеийнхээ үр хөврөл байсан. Тэгэхээр түүнийг эрин зууных нь орчин нөхцөлд авч үзвэл зохино. Түүнээс бус өөр цаг хугацааны, өөр хэмжүүрээр цэгнэх нь үл зохилдоно” гэсэн байдаг.

Өдгөө дэлхий даяар хамгийн олон давтамжтай нэр дурьдагдаж буй хүн Чингис хаан тодорсон. Бүх дэлхийнхэн Эзэн богдын минь агуу гайхамшгийг шүтэн биширч, суу билиг, арга ухааных нь учрыг олох үйл эхлүүлжээ. Бүгд л өөр өөрсдийн үнэлэмжээрээ, зарим нь “мянганы хүн” л гэнэ, зарим нь дэлхийн хамгийн том эзэнт гүрний хаан л гэнэ, тэр байтугай нөгөө “Форбес” сэтгүүл нь хүртэл дэлхийн хамгийн баян хүн л гэнэ.
Энд би Эзэн богдоо тэнгэрийн оноолттой, хүн төрөлхтнийг төвхнүүлсэн Их богд, Тэнгэр сахиусан гэх мэтээр билиг нь нээгдээгүй хүмүүст ойлгомжгүй байдлаар тайлбарлахгүйгээр харин өрнөдийн материаллаг, фрагматик философи хэмээгч /үнэн хэрэгтээ ямар юмных нь гүн ухаан байхав дээ/ мунхруулганд автсан “зомби” нарт ойлгомжтой байхаар тайлбарлая.

Газар нутгаа гадныханд хурдан өг хэмээн увайгүйгээр уриалах нь …

Энэ дэлхий эзэн богдыг минь хүлээн зөвшөөрсөн төдийгүй эрчтэйгээр судалж эхэлжээ. Мөн болж өгвөл түүнийг дууриан хүн төрөлхтнийг төвхнүүлэх их үйлсийг өмчлөх далд атгаг санаа ч байхыг үгүйсгэмээргүй. Напелеон ч тэр, Гитлер ч тэр мөн л үүнийг хүссэн. Өнөөдөр ийм хүсэлтнүүд эх дэлхийн энд, тэндгүй борооны дараах мөөг шиг олширчээ.

Харин хамгийн гайхалтай нь түүний эх оронд, удам залгасан үндэстэн хойчис дунд нь бүр эсрэг гэмээр үйл явдал өрнөнө. Олонд Баабар хэмээх хочоор алдаршихыг оролдогч, нийтлэлч хэмээн өөртөө цол олгогч та эзэн богдоо боловсролгүй, цуст алуурчин, хядагч, дэлхийн терроризмыг үндэслэгч гэх нь холгүй ер нь байж болох муу, муухайн дээдээр хэлж хараасаар. Та дэлхийн агуу хүмүүсийг үгүйсгэх мөртлөө өөрийгөө тодруулахыг байнга оролдохыг чинь харахаар “агуу ихийн дэмийрэлд өртсөн сэтгэцийн гажигтай ч юм шиг, бурханы сургаалийг хэвлэж, олшруулж дамлан зарж ашгийн төлөө мөнгө цагаан, нүд улаан зүтгэх чинь шуналтсан тийрэн ч юм шиг, өөртөө овог зохиож удмаа тасалж байгааг харахаар аргагүй “жүлдэн жаур” ч юм шиг. /Хуйхтантай холилдсон монгол цус буюу эрлийз/, ард түмнээ ухаангүй, урагшгүй, унхиагүйгээр нь байнга доромжлох чинь монголчуудын тэнгэр язгуурт заяа тавиланд хорссон хараалч ч юм шиг, өөрийн хязгаарлагдмал оюундаа болгоон, нэг өнцгөөс харж зохиосон зохиолоо нийтэд үнэн мэт тунхаглаж байгаа нь хэт мэдэмхийрэгч үл мэдэгч юм шиг, газар нутгаа аль болохоор гаднынханд хурдан өг хэмээн увайгүйгээр, ичгүүргүйгээр уриалж /түүнийгээ хэрэгжүүлэх гээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гадаад бодлогын зөвлөх/ байгаа чинь гадаадын тагнуул, агент, эх орноосоо урвагч хөлсний менежер ч юм шиг санагдаж байна.

Нүүдэлчин Монголын агуу их түүх, өнгөрсөн үеийн мөн чанарыг нь ч ойлгохгүй, мэдрэхгүй байж, алдаа оноог нь дүгнэдэг та хэн бэ? Тэнгэр бурхантай чацуу их богд уу?

Хүн төрөлхтний буурал түүхийг сөхөхөд ард түмнээ тэнэг мунхагт тооцсон нэг ч хаан, ерөнхийлөгч, ерөнхий сайд, хулхи ухаантнууд өөдлөөгүй байдаг төдийгүй өөрийгөө, үр удмаа шившиглэн тамын ертөнцөд тарчилдгийг өнөөгийн шинжлэх ухаан нь хүртэл бараг баталчхаад байгаа мөртлөө олон нийтэд мэдээлэхгүй байгаа шүү дээ. Баабар улс үндэстнээ дэлхий даяар гутаан доромжилж, харааж зүхсэн бүтээлдээ эзэн богдоо юу гэж тодорхойлж цагаан дээр хараар бичсэнийг бид уншсаар , тэссээр өдийг хүрлээ. Тэгвэл одоо хамгийн сүүлд Баабарын бичсэн “Барааны үнэ буулгадаг ерөнхий сайд” хэмээх хараалыг нь сонирхъё.

“Өнөөдөр зах зээл дээр байгаа бараа үйлчилгээний үнийн 40 хувь өртөг, үлдэгдэл 60 хувь пи-ар, чанар, брэнд, копи-райт, туршлага, уламжлал, бүтээгдэхүүн хийж буй орны нэр хүнд” хэмээжээ.

Улмаар “монгол үйлдвэрлэгчийн үнэнд энэ 60 хувь огт байдаггүй, өөрөөр хэлбэл ямар ч брэнд үгүй, аюгүй бол хулхи юм хийсэн учир копи эрхгүй, улсынх нь нэр айдас хүрмээр байгаа. Ингэхээр бид холивүүдийн ямар ч гоё кино үзлээ гээд амьдрал дээр өөрсдийгөө болон бараа бүтээгдэхүүнээ кинонд өгүүлсэн шиг үнэ хүргэж чадахгүй. Ердийн л муухай үнэн энэ байна. Монгол багшийн бэлдсэн мастер ногоо зардаг, монгол үйлдвэрлэгч нар 999-үүлээ нийлж тус бүрдээ 700 ам.доллар гаргаад энэ мөнгөөрөө 11 тэрбум долларын ашиглалтын ордыг эзэмшинэ гээд таван кийлийн хүрз бариад дайрдаг, монгол инженерүүд байгаа цахилгаан станцынхаа засварт хоёр шинийг барих мөнгө үрдэг, монгол эрдэмтэд “шинэ нээлт”-ээ зах зээлд гаргаж худалдахын оронд зөвхөн Монголдоо, эх орондоо зориулна, гаднынханд ашиглуулахгүй гэж марзан юм ярьдаг.

Монголын парламентын гишүүдийн үнэн сэтгэлээсээ ханддаг ганц юм нь морь уралдуулах. Монголын ерөнхийлөгч улсаа хөгжүүлэхийн тулд уул тахиж, хөгжлийн түлхүүрийг савдгаас гуйдаг. Монгол ерөнхий сайд зах дээр очин өргөн хэрэглээний барааны үнийг буулгах үүрэг өгдөг учраас бид өөдөлдөггүй” хэмээжээ. Мөн лам, хувраг, үзмэрч, бөө, удган, илбэ жатгачингууд юу ч хэлдэг бай, энэ хорвоо өөрийн жамаараа л урагшилдаг гээд холивүүдийн киноны амьдралд хурдан очихыг сануулжээ. Дээрх таны хараал зүхлийг уншихад монгол үндэстэнд хорсож явдаг удамшлын юм ч байх шиг, монгол үндэстэн үндэстэн хэвээрээ хадгалагдан үлдэхээс үхтлээ айж байгаа хүн юм шиг надад санагдлаа. Гаднынхны ов мэх залинд 20 жил зальдуулж, шулуулсан Монголчуудын “монгол-сэрэхүй”-г сэрж буйд түгшсэн, барын зулзагыг бага дээр нь хэмээн дарах гэж буй гаднынхны гар хөл ч юм шиг. Өнөөдөр олонх Монголчуудын хувьд ойлгомжтой болсон эдийн засгийн энгийн ойлголт, бодит үнэнийг санаатайгаар мушгин гуйвуулж, үгээр манипуляци хийдгийг чинь ойлгодоггүй гэж бодох чинь таны алдаа. Тэр муулаад байгаа Монголын чинь захын эрдэмтэн, эдийн засагч, бизнесмен, инженер, лам бөө хэн ч бай таньтай мэтгэлцэхэд хуурамч багийг чинь хуу татна шүү дээ.

Өвөг дээдэс минь харааж биш ерөөж ухааруулдаг

Баабар таньд сануулахад мэргэн ардынхаа “сайн явах санааных” хэмээх сургаалийг болж өгвөл хойшид бүү март. Бусдыг “бүү март” гэх мэтээр хордуулдаг мөртлөө өөрөө аль ч шашин гүн ухаанд байдаг нийгмийн суурь ойлголт болох дээрх сургаалийг та өөрөө бүү мартаач. Ядахдаа “Богд Зонхов”-н ламримыг хөрвүүлэхдээ өөриймшүүлж авахгүй яав даа та. Таны тэр сүүлийн үед бизнес болгон дамлаад байгаа бурханы сургаалд чинь 10 хар нүглийн тухай тодоос тод, хэн ч ойлгохоор сэтгэлээр, үгээр, үйлээр үйлдэх гээд айлдсан байгаа. Тэр байтугай хамгийн хүнд нүгэл нь сэтгэлийн үгийнх байдгийг эрх биш та уншаа биз дээ.

Сэтгэл-Үг-Үйл-Үр

Өвөг дээдэс маань аливаа үйл сэтгэлд боловсорч, үгээр илэрч, үйлэнд хувирч үр нь бий болдог гэж үздэг. Мөн “сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” сургаал нь ч зөвхөн сайн муу хүнтэй нөхөрлөх гэсэн утгаар бус өөрийн дотоод сэтгэлийн сайн, муу хоёроосоо буюу сэтгэлдээ орших бурхан, буг хоёроосоо бурханаа сонгож яв гэсэн ойлголт. Хүн амьтнаас оюун ухаантайгаараа давуу учраас бурхан, буг алинд нь ч хувирах эх дэлхийн хамгийн гайхамшигт бүтээл гэдгийг та бодвол уншсан биз.

Сайхан сэтгэл, сэдлээс сайн үг, ерөөл, ухааруулал, сайн үйл, эерэг үр дүн.
Муу бодол сэтгэлээс муухай үг, хараал, доромжлол, муу үйл, сөрөг үр дүн.
Ийм ч учраас өвөг дээдэс минь харааж, загнаж биш ерөөж ухааруулдаг байсан юм. Иймд ч бид өнөөдрийг хүртэл үндэстэн улсаараа үлдсэн юм. Хэзээ ч өлсөж, гуйланчилж тартагтаа тулж эх орноо зарж худалдаагүй юм. Одоо л харин таны ёрлоод байгаагаар газар нутгаа, таны магтаад байгаа өнгө мөнгөний хорвоогийн брэнд, Холивүүдийн киноны жинхнээсээ хулхи гяланцагаар солих цөвүүн цаг ирсэн юм шиг.

Гэхдээ та бүү горьд!

Энэ газар нутгаасаа бурхан гуйсан ч бүү өг хэмээн айлдсан өнөөгийн хорвоогийн төрт ёсыг үндэслэгч агуу Модүн Шаньюн хаан өвөгтэй билээ бид. Өнөөдөр дэлхий үргэлжлүүлэн авч ашиглаад мухардалд оруулсан цаашид яахаа мэдэхгүй, ойлгохгүй байгаа Төрийн, эдийн засгийн тогтолцоог үндэслэгч, хэрэгжүүлсэн Их эзэн богд Чингис, болон олон, олон агуу суут хаадын үр сад, хойчис билээ бид.
Энэ олон хөдөлгөөнүүд, компаниудын нэгдэл нь язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцэж эхэлж буй Монгол – Сэрэхүй.
Таны тэр шүүмжилж, шургаж, гутаагаад байгаа Монголын төрд чинь ч энэ эх орны төлөө цохилох зүрх, эмтрэх элэгтэй, өвдөх өртэй олон сайхан аавын хүү, ээжийн охид байдаг юм. Монголчууд бид гадаад, дотоодын хорон Сэтгэл – Үг- Үйлийг яаж хэрэгжүүлэх заль мэхийг ойлгоход л хоорондоо нэгдэж чадна. Бид сэрж байна. Бид хөгжиж байна. Тэр байтугай тэд биднийг хүндлэх цаг ирнэ.
Танд сануулахад: “Үг амьтай бас шидтэй” байдаг юм шүү. Цаашид олон түмнийг бохирдуулдаг, сөрөг муу энергийг үржүүлдэг бузар муухай хорон үйлээ болж өгвөл зогсоовол өөрт чинь л хэрэгтэй дээ. Үйлийн лайг чинь үр хүүхэд чинь амсдаг юм. Үгээр бусдыгаа хорлохоо боль! Үндэстнээ мөхөөхөө боль! Өөрийгөө монгол улсад дархлагдсан хараалч гэж бүү эндүүр.

Ухаангүй ноёд байхаас, урагшгүй ард түмэн гэж байдаггүй

Төгсгөлд нь таны хажууд жинхэнэ суут, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулсан их Элч нэгний сургаалаас танд айлтгая. Болж өгвөл уншаад наад таг бөглөөтэй “мэлмий”-гээ нээхийг оролд.
Нэг хүн өөрийнхөө өмнө
Нэг хэсэг хүн
Нэг нэгнийхээ өмнө
Үүрэг хариуцлага хүлээдэг
Үүнийхээ хэмжээнд л эрх, эрх чөлөө эдэлдэг
Мөнхийн жамыг амьдрал болгож гэмээ нь
Мөн чанарыг нь үндсэн хууль болгож гэмээ нь
Бүрэн мэдрэмжтэй амьд нийгмийг бий болгож чадна
Бүтэн цогц шүтэн барилдсан гэгээн ертөнцийг байгуулж чадна
Ийм нийгмийг бий болгоход
Хорвоод ядуугаа дуудуулж цуглуулдаг
Хандивын мөнгө хэрэггүй
Ийм нийгмийг бий болгоход
Харийнхны шунал шуургалсан
Хөрөнгө оруулалт хэрэггүй
Зөвхөн үндсэн хуулиа үнэн болгох хэрэгтэй
Зөвхөн үндсэн хуулиндаа чанд захирагдсан
Төрийг бий болгох хэрэгтэй
Түмэн олныхоо эрхийг биш үүргийг хамгаалдаг
Хууль цааз, ёс суртахууныг бий болгох хэрэгтэй
Худал хуурмагаар дээдэст зориулагдсан биш
Үлэмжийн бодитой ардчиллыг бий болгох хэрэгтэй
Үзэгдэж харагддаг үнэнийг бий болгох хэрэгтэй
Ийм л нийгмийг байгуулж чадвал
Ард түмэн гэдэг үг
Нохойд барьдаг мод болж хувирахгүй
Ийм л нийгмийг байгуулж чадвал
Аз жаргал гэдэг үг
Ноёдод л үйлчилдэг мөнгө болж хувилахгүй
Нийгэм нэлдээ
Нэг нэгнийхээ өмнө хүлээсэн
Үүрэг хариуцлага байх болно
Нийгэм бүхэлдээ
Нэг нь нөгөөгөөсөө хулгайлж болдоггүй
Эрх, эрх чөлөө байх болно /Жаргалант Хайрханы Ш. Даваасүрэн, 2006/
Эцэст нь хэлэхэд:
Ухаангүй, увайгүй ноёд байхаас
Урагшгүй ард түмэн гэж байдаггүй юм.
Ард түмэн л харин хамгийн гэгээн, ариун байдаг тул мунхаг ноёдод түр зуурд мэхлэгддэг ч эцсийн дүндээ тэднийг зайлуулж, өөрсдийнхөө амьдралыг авч явдаг нь хүн төрөлхтний хөгжлийн туйлын үнэмлэхүй үнэн юм.
Жич: Өвөг дээдсийн минь болон бүх шашны сургаалд муугийн дээдийг ч хайрлах ёстой гэдгийн дагуу мөхөс би ч таныг хайрладаг. Учир нь таны тэр их хараал зүхэл уншиж буй хөх толбот Монгол удамт хүмүүн нэг бүрийн хилэнг хөдөлгөж, өнөөдрийн энэ их Монгол сэрэхүйг хөгжөөдөг тул.
Унтаж буй арслангийн /Хөх Монгол/ сахлаар оролдон сэрээж буй хулгана лугааг илгээсэн тэнгэр эцэгтээ үр хойчис нь талархаж байнам.
Эрхэм таныг муулж шүүмжлэх гэсэндээ бус хөх толботныг сэрээж хүн төрөлхтөнг мунхаглалаас аврах нь Монгол хүмүний хийх ёстой үйл гэж үзэн ийн өгүүлэв.

Монголын Хиян Бүлхэмдэлийн зөвлөх Алтан үрст хияд яст боржигин овогтын хойчис Ч.Ихэ-ах
Харилцах утас 93046761
/Ертөнц хорвоог эзэгнэсэн хаадын удамтай төрснөө ам бардам хэлэх үйлийг бүтээхээс нааш өндөр дээд овогтой гэж хэлж болохгүй хэмээн эмээж хойчис хэмээсэн билээ.

6 Сэтгэгдэл:

Unknown said...

Бүгд л өмнөх ажлаа сайн хийвэл болоодоо. Бичдэг нь сайн сараачаад, эрдэмтэн нь сайн сэтгээд, хүрзтэй нөхөр газраа сайн ухаад. Тэнэгүүд аяндаа ялгараад үлдэнэ.

aagii said...

ai daa manai Mongolchuud nuhurlue gesen 1 nee ene yah gej bna geed l esvel boginohon yum bodood l als hetiin ashigiig ul toodog. ta nar uursudiiguu gej irsen ah duu nar eleg negtee Mongolchuudiigaa yadj bitgii gomdooj bail daa ter turkuud 3 dagch hursh boloe geed altai humuus buleg bguulaya gej bhad manai aharhan bodoltoi yamhan dotortoi comentchid als hetiin gerel als hetiin ashigaa harahgui yaj ter turkuudiig gomdooj chadaj bnaa. ter turkuud ali hediin kazakstanaas avahuulaad tsaashaagaa nuluuguu togtoogood bidniig harah yamar ch shaardlaggui bolj bna daa bid dahiad hen ch bish boloh uu zugeer l oros hyatadiin havsarg uu
bolood sandwich boloh uu Mongol hun bj uujuu dotortoi alsiin bodoltoi bail daa

bagii said...

ene turk kazak ungar kirkizuud bidnii ah duu nariin uldegdel yum shuu dee bid tedentei nz nuhuduud bh yostoi

Anonymous said...

Монголчууд бол дээд тэнгэрээс хөх толбоор тамгалагдан төрсөн хүний хорвоогийн эзэд нь байх учиртай улс. Үе үеийн агуу дээдсийнхээ үгийг сонсож, сургаалыг нь биелүүлж явах учиртай. Төрд өөрийгөө золиосолж өрөөлийн төлөө тэмцэгчид л гарах учиртай юм шүү дээ. Агуу их Чингис хаан хэлэхдээ: Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай гэжээ.

Anonymous said...

монгол цустай хүнээс монголын төлөө сэтгэлтэй хүн их байгаасай

Anonymous said...

Энэ хятад царайтай нөхөр юугаа мэдэхэв дээ. Монгол хүний зүс царай арай ч ийм биш байхаа.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах