Цагаагчин гахай жилийн хувьсгал буюу Монголын тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан хувьсгалаас шалгарсан баатар, жанжин, дарга нар


Цагаагчин гахай жилийн хувьсгал буюу Монголын тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан хувьсгалаас шалгарсан баатар, жанжин, дарга нар
(Товч) дэлгэрэнгүйг Цагаагчин гахай жилийн хувьсгал Хэрээд Л.Жамсран номноос үзээрэй



Манлайбаатар Дамдинсүрэн
17-р зууны 30-д оны үед Халхын Сэцэн хаан аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбүйрт очиж нутаглан шинэ Баргын хошуу гэгдэх болсон ажээ.Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ.Тэрээр Манж, ДИУ-н дарлалаас Монгол түмнээ чөлөөлж баатарлаг гавьяа байгуулсан хэн бүхний мэдэх жинхэнэ Монгол баатар удирдагч байсан билээ.

Нугаршгүй чин зоригт баатарлаг эх оронч Манлайбаатар 1921оны эхээр хятадын гамингийн эрүү шүүлт харгислалд тэргүүнээ гудайлгахгүй босоогоороо нас барсан нь хэн бүхэнд зоригжуулагч жишээ болж байдаг.


Хатанбаатар Магсаржав
1878 онд Булган аймгийн Хутагт өндөр суманд төрсөн.Монгол орныг Манж, хятадаас чөлөөлж төрийн тусгаар тогтнолыг байлдан авахын төлөө тэмцэлд магсаржав оролцож эхэлсэн нь тэр Ховдын жасаанд сууж байгаад тэндхийн байдал түгшүүртэй болсныг мэдээлж 1912 онд Их хүрээнд ирсэн явдал юм. Манжийн ноёрхолоос чөлөөлөгдөөгүй байсан Ховдын хязгаарын тухай чухал мэдээлэл хүргэж ирсэн Магсаржав Дотоод яамны дэс түшмэл болон дэвшиж улмаар Дамдинсүрэнтэй баруун хязгаарыг төвхнүүлэхээр явж тулдааныг биечлэн удирдаж байсан авьяслаг жанжин юм.Хожим цэргийн яамны сайд, ардын баатар хатанбаатар Магсаржав нь өвчний улмаас нутагтаа 1927оны 9-р сарын 3-нд нас баржээ.



Зоригтбаатар Тогтох
Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны тайж Энхбилэгтийн гэрт 1863 онд төржээ. Тогтох нутгаас цэрэг цуглуулан 1906-1910 он хүртэл ууланд бүгж Хятадуудтай байлдаж явсан бөгөөд цагаагчин гахай жилийн хувьсгалаар хувьсгалчидтай нийлж улмаар цэргийн яамны дэс түшмэлээр томилогдсон.
тэрээр ДИУлс Монголын автономитыг устгахад хилэгнэн эсэргүүцэж байсан.Монгол оронд ардын хувьсгал ялахад бие сэтгэлээрээ талархан дэмжиж хүлээн авсан. Зоригтбаатар Тогтох 1921 онд нийслэл хүрээнд хорлогдон нас барж Ар, Өвөр Монгол дахинд аймшигггүй зориг түргэн шаламгай хөдөлгөөн, хурц сэргэлэн авхаалж самбаа, байлдааныг удирдан зохион байгуулах авьяас чадвараараа аман зохиолын баатар болсон гайхамшигт зүтгэлтэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм

Ялгуунбаатар Сумьяа 1874 онд Чин улсын шинэ хязгаар (Синь цзян) мужийн Ил Тарвагатайн нэгэн ядуу өөлд гэр бүлд төржээ.Манж, Монгол бичиг сурч 18 наснаас хөвөөт шар хошууны сумын тамгын газар бичээч, улмаар Илийн өөлдийн зүүн гарын 8-н сумыг захирах дэд даргаар тус тус ажиллаж байжээ.Ил тарвагатайн Монголчуудын Манж, Хятадын эсрэг тэмцлийг Сумьяа толгойлж цэрэг зэвсэг цуглуулж эрчимтэй бэлдэж улмаар өөрсдөөсөө хэд дахин олон хятад , манжийн цэргийг бут цохиж байсан хүчинд дийлдэн Оросын нутагт өөрийн хүмүүсийн хамт дутаасан байсан.Тэгээд 1912 оны намрын сүүлээр Олноо өргөгдсөн Монгол улсад дагаар орон нийлсэн байна.Түүнийг Богд хаан урамшуулж улсад туслагч гүнгийн хэргэмээр шагнасан.Хааны зарлигаар Сумьяаг 1913оны зун зүүн өмнө хязгаарыг тэгшитгэн тохинуулах сайдаар томилон цэрэг захируулан мордуулжээ.Тэгэхэд Хужирбуланаас нэг хороо цэрэг өөрийн харьяат нараас 12 хүнийг цэрэг болгон авч явж өвөр Монголын Долнуур, Бяруу, Чуулалт хаалга хүртэл давшиж ,Хятадын цэргийн довтолгооныг няцаан зах хязгаарыг төвшитгөхөд идэвхтэй оролцсон гавьяаг нь үнэлж Монгол улсын засгийн газраас түүнд үе улиран залгамжлах засаг, тамга Ялгуунбаатар цол шагнажээ.Тэрээр олон тулалдааныг удирдан зохион байгуулж ялж галын шугамд явсан байна.1921 оны Хиагтыг чөлөөөлөхөд дэд жанжины хувьд идэвхтэй оролцжээ. 1935 онд авчний учир нас баржээ.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Egelhen hernee aguu ene baatruudig bid martah uchirgui.Zaluusaa ushoo saihan medeelel taviarai.

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах