Монголын нүүдэлчин ард түмэн нийгэм журамд шилжих нь нэлээд онцлогтой юм. Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Их Монгол улсыг байгуулах явдал.Манай улс тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монголыг хамрах явдал, ар Монголоор зогсохгүй. Ингэхийн тулд Ар Монгол нь бүх Монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл-шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой. Эхлээд Өвөрмонголын Зост, Зуун-Уд, Жирэмийн 3 чуулганыг сайн дураар нь дагуулж Монголд нүүлгэн ирүүлээд хүн амын нягтшилийг сайжруулан эдийн засаг, улс төрийн хүчээ бэхжүүлэх, алсдаа ЗХУ болон бусад улсуудын дэмжлэгтэйгээр Монгол улсыг тойруулан Төвд-Хятад-Туркестаны Монгол үндэстнийг нэгтгэж Төв азийн холбооны улс байгуулах ёстой. Ингэж чадвал Монгол нь Орос, Хятадаас айхгүй эдний эсрэг сөргөлдөн зогсож болно.Судар бичгийн хүрээлэн (Шинжлэх ухааны академи)-г үндэслэгчдийн нэгэн.Тэрээр Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хамтран туслагч, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч, нэртэй улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч, хэлмэгдсэн эрдэмтэн хүн байжээ.
Agiin buryad -mongol aimgiin Sharaid ovgiin Jamsrangiin Tsebeen. (1923 on)
Жамсран Цэвээн (1880-1942)
Тэрээр Монголын түүх яруу найраг, дуу, шүлэг, бөө мөргөлийн дурсгалт зүйлс цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэгч эрдэмтэн хүн байсан.
Монголын сэхээтнүүдтэй хамтран газарзуйн зураг гаргах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж байжээ.
1880 онд Агын Хори Буриадад төрсөн.
1888-1891 онд (8-11 нас) Ага сургууль төгссөн
1891-1894 онд (11-14 нас) Чита дах Оросын гимназид сурч байсан
1895-1897 онд (15-17 нас)Ленинградад Бадмаев-н (1851-1919) сургуульд сурч байсан. Гэвч 1897 онд сургууль хаагдсан.
1898-1902 онд (18-22 нас) Иркутскийн Багшын семинарт сурч төгссөн
1902 оноос (22 нас) Петерсбург их сургуульд Барадины хамт (Улаан-Үүдийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал) сонсогчоор орсон
1903 оны (23 нас) зун буриад монгол ардын уран зохиол, бөө мөргөлийн чиглэлээр судар ном цуглуулж эхэлсэн
1904 оны зуныг Оросын хүрээлэнгээс дэмжлэгтэйгээр судалгааны ажил хийж Нийслэл хүрээ, Ага (Хори) Буриадад байсан
1905-1906 онд мөн адил судалгааны ажлаар зорилгоор Монголд байж Петербургт буцан ирсэн
1907-1908 онд (27-28) Санктпетерсбургын Их Сургуульд ажиллаж монгол хэл зааж байв.
1909-1910 онд (28-30 нас) Өвөр Монголоор аялсан.
1911-1917 онд (31 нас) онд Буриадаас Монголд ирж Нийслэл Хүрээ (Өргөө, Урга)-нд амьдарч байсан.
1911оноос Гадаад хэргийн яаманд ажилтан, Шинэ толи сониний хянан тохиолдуулагчаар ажиллаж байсан.
1912 онд (32 нас) Орос Монголын найрамдлын гэрээ хэлэлцээрт Петербург хотноо орчуулагчаар оролцон тусалан, гадаадын бусад орны элчин сайдуудтай харилцаа тогтоон улмаар Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хулэээн зөвшөөрүүлэх талаар хөөцөлдөж тусалжээ.
1913-1917 онд Монголд сургууль нээн хичээл зааж, түүний анхны сурагчын нэг нь Х.Чойбалсан байлаа.
1913 (33 нас) онд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хамт Хаант Орост айлчлалд орсон. 3 сарын 5-нд Ерөнхий сайдын заавраар Монголд анх удаа дэвшилт ардчилсан агуулгатай сонинг гаргажээ. Газрын зураг бэлдэх ажилд оролцож байв.
1915 онд (35 нас) Орос Монгол Хятад гурван улсын Хиагтын гэрээ бичигт оролцон монголын талаас Ж.Цэвээн, Цогт Бадамжав нар эх зохиогч, орчуулагчаар ажиллажээ.
1915 оны 9 сарын 1-ээс “Нийслэл хүрээний сонин бичиг” гэдэг сонин Нийслэл Хүрээнд гаргахад оролцов.
1919 оны (39 нас) 3 сарын 30 ны єдєр Эрхүүгийн их сургуулид байхдаа Ж.Цэвээн оюутнуудыг зуны амралтаар Монголд томилолтоор ажиллуулах хүсэлт тавьсан ба таван оюутныг Нийслэл хүрээ, Ховдын хязгаарт илгээх болжээ.
1920 оноос Ж.Цэвээн Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын
газарт ажиллаж байхдаа Монголын Ардын хувьсгалын хөдөлгөөнд оролцсон.
1921 оны (41 нас) 3 сарын 1-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хуралд оролцсон 26 хүний нэг нь Цэвээн байв. Тэр МАН-ын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож, тус их хуралд хэлэлцүүлжээ. Ардын сургуули байгуулж Ж.Цэвээний бичсэн “Орчлон ертєнцийн байдал” ном 20-оод оны дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага болж байжээ.
1921-1932 оны (41 нас) 11 сард Судар Бичгийн Хүрээлэн үүсэхэд Онходын Жамъян гүний нарийн бичгээр ажиллав.
1924 онд (44 нас) Улсын бага хурлийн гишүүн, 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг бичиж боловруулахад оролцов.
1926-1927 онд эхнэр Бадмажав Германд анхны монгол оюутнууд, мэргэн гүн Гомбожавын хамт явсан.
1932-1940 онд (52-60 нас) Ленинградад Эрдэнэбатхантай хамт цөлөгдөж Дорно Дахины институтэд ажиллажээ.
1936 онд (56 нас) номоо Орост орос хэлээр хэвлүүлээд дараа нь англи хэлээр орчуулсан байна.
1938 онд (58 нас) эхнэр Бадамжав Цэдэновна Улаанбаатарт өөд болсон.
1940 онд (60 нас) 2 сарын 19-нд Оросын дээд шүүхээр шийтгүүлж 5 жилийн гяндан ял авсан.
1942 онд (62 нас) Оренбургийн шоронд насан өөд болсон.
1993 онд 60 жилийн дараа Оросын засгийн газрын шийдвэрээр хэрэг цагаадсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
2 Сэтгэгдэл:
... Оддоор үл дутах Тэнгэрийн зарилгаар ... Омог төгөлдөр МОНГОЛ УЛС бүрдэнэ ...
Henii ymr nertej shuleg ve
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com