Бурхан аавдаа илгээх бичээс

Өвөр Монголын Ордосын малчин [Зоригт] ,нутаг бэлчээрээ хамгаалахын төлөө Хятадын Да-чин газрын тосны компанийн хүнд даацын машинд дайрагдаж харамсалтайгаар нас барсан хэрэг өнгөрсөн 10 сард гарсан билээ. Уг хэрэг Шилийн голд 5-сард алагдсан малчин Мэргэнийн хэрэгтэй адилхан байсан тул хятадын засгийн газар маш болгоомжилж уг хэргийг нуун дарагдуулж, гүтгэлэгийн чанартай худал мэдээлэл гаргаж, ар гэрийнхнийг нь дарамтлаж, хэргийг зориудаар удаашруулах, намжаах бүхий л аргыг хэрэглэсэн байна.
Монгол нутгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваад үрэгдсэн эцгийнхээ тухай үнэнийг дэлгэж байна.
Блогийн нийтлэл
1. Бурхан аавдаа илгээх бичээс
2. 2011.10.20
3. 2011.10.20
4 . Уйл! Хэн надтай хавсрах билээ?
5.Нутгийн амьд сахиус аав минь

Жич.Монгол бичгээс крилл үсгэнд буулгахдаа Ордос нутгийн аялгаас хамаарсан өвөрмөц хэллэгийг төв аялга-д нийцүүлэн хөрвүүлэв.


Бурхан аавдаа илгээх бичээс

Таныг үгүй болсон 40-д хоногт олон ,олон учир гарсан шүү. ..
Тэр өдөр булбарай үр чинь Хөх хотод ажил дээрээ байсан, таныг нас барах агшинд хоолой бөглөрч ходоод минь арга үгүй базлан өвдсөн.
Тэр үед тэнэг үр нь таныг яс махны тасархайн увидаст чимээ өгсөн гэж бодоогүй шүү...
11 цагийн үеэр ээж минь уйлсаар утсаар холбогдоход нь л сая мэдсэн.
Тэгэхдээ , Ааваа... !
Би бол таны жив жинхэнэ яс махны чинь тасархай шүү дээ...
Та минь ямар хийж бараагүй үйлсээ орхиод явсан бэ? Зөн совинд минь хэлж өгөөрэй...!
Үр чинь болсон би биелүүлж өгөх юмсан...

Таныг бурхан болоод үнэн биеийг чинь оршуулж чадаагүй 6 хонуулсныг минь уучлаарай!
Танай үнэн биеийг задланд оруулахыг би эрс эсэргүүцсэн. Тус болсонгүй . Таныг үгүй болоод бас амар байлгаж чадаагүй...
Зүрх минь таныгаа бодож шимширч байна...

Засгийн ордон танд амлаж өнгөрсөн тэдгээр мөнгийг ээж бидийн амьдралын нөхвөр мөнгө болгосон. Надад бас тусгай мэргэжилд тохирсон ажил олгосон.

Эдгээрийг (хятадуудын дарамтанд) хэлэлцээр маягтай хийснээс танай оршуулгын ажлыг 6-н хоног саатуулав. Уучлаарай...!

Таны үнэн биеийг гэрээс баруунтаа ямааныхаа бэлчээрт хөдөөлүүлсэн. Их сайхан ээлтэй газар байсан.
Тэгэхдээ орой нь ямааныхаа барааг харсан чинь, ямаан сүрэг хавиар цайрч байсан.
Таньтай тоглохоос эрээлдэггүй ямаанууд таны хөдөөлүүлсэн газар орчим тоглож байсан...
Уучлаарай...!
Шөнө нь ээж бид хэдүүл шавга үүрч таныг ямаанаас далдалсан... Уучлаарай...!
Танайхан оршуулгын ажлыг их сайхан хийх гэж чармайсан. Таны санаандаа нийцэх болтуухай.

Таныг хөдөөлүүлэхээс өмнө засгийн ордон урьдаар таны ноднингийн хэргийг шийдвэрлэж, сүүлийн хэргийг сүүлд нь хууль ёсоор сайхан шийдвэрлэж өгнө гэсэн...

Гэтэл таныг хорлосон хүнээс нөхөн төлбөр гээч мөнгийг энэ тэр шахаж шаардсаар байгаад гаргуулж бидэнд өгсөн юм билээ.

Ааваа... Бид тэр мөнгийг буцаагаад, танд үнэн цагааныг олж өгнөө!

2011 оны 12 сарын нэгний өдөр засгийн ордоноос намайг дуудаж 2011.11.30ны өдөр шүүх хурал болж аавын чинь хэрэг бараг шийдэгдсэн гэж хэлэв.
Хорлосон хүнийг жил илүү хориод тавих мэт ярив...

2011 оны 12 сарын 4нд таныг хорлосон хүний төрөл садангууд, гэр бүлийнхэн манайд ирж
зовлон тоочсон шүү.
Тэд миний эцгийг хөнөөчихөөд байхад, би тэднийд очиж зовлон тоочоогүй байхад ... тэд үнэн нүүргүй амьтад шүү!

2012.12.05.нд
Ээж бид хэд хэдүүлээ засгийн ордонд очиж таны учрыг сайтар шийдвэрлэж өгөхгүй бол бид өөр газар очиж зовлонгоо тоочно гэсэн...
Хүмүүс намайг хорлох байх гэж гадуур ярьж байна.

Таныхаа үнэний төлөө жаахан мөнгөөр амаа бөглөж би суухгүй Ааваа!

Болохгүй бол жаахан мөнгийг нь буцааж , үнэн цагааныг чинь олж өгвөл таньтай уулзахаар очихдоо ч би дуртай шүү...

2.
Болсон хэргийн тухай.

Өнөөдөр 2011 оны 12 сарын 4ны өдөр


Аав минь бурхан болоод 44 өдөр болчихлоо...
аав минь 2011.10.20 өглөөний 9 цагийн үед бурхан болж 2011.10.26 ны өдөр аав минь нутагтаа харьж нутгийнхаа шороонд мөнх нойрсов.

2011оны 11 сарын 30 өдөр аавыг минь хорлосон этгээдийг жил илүү хориод суллах чимээг
засгийн газрын МА эрхлэгчээс 2011.12.01 ны өдөр сонсож зүрхний хилэн минь бослоо...!

Аавынхаа гэгээн үйлсийн төлөө би үнэн үйл явдлыг нэг нэгээр би та бүхэнд толилуулая гэж бодлоо.
Аав минь эгэл жирийн малчин хүн.
Нутгаа амь настайгаа холбож нандигнан хайрлаж хямгадаж явдаг хүн билээ.
2011.10.20ны өдөр аав минь ямаандаа явж ирчихээд тэнгэр бүрхэсэн тоос татуулсан том оврын ачааны машин улайсан бух мэт давхихыг үзээд нутгийн ширхэг өвсөө ч тоосонд даруулж гундуухан ургуулахыг хүсээгүй юм...
Гэрээс зүүнтээ байгаа замын дэргэд хүрч машиныг удаан явахыг шалахад машин зогсоогүй.

Манай гэрийн өмнө байгаа саахалт айлын хэн ч тэнгэрт тулсан тоосыг хэзээний олж харсан болохоор гэрээсээ баруунтаа байгаа замын хажууд хүрч машиныг удаан явахаар шаардахад , машин хурд удааширах төлөвтэй болсон байна.
Мотоцикл унаж араас нь нэхсэн аав минь зөв талаар нь гүйцэх тэрхэн хооронд машин хурд нэмэн аавын минь зүг жолоо дарахыг харж зогссон 2 малчин хашгирахыг завдтал машины хүч улам ихсэн 2 малчныг ч бас хамахаа шахжээ.
Тийнхүү доороосоо мотоциклийн эвдэрсэн хэсгийг орооцолдуулсаар том машин зугтаж одсон байна.
Гэрийн зүүнтээ ирсэн нагац минь зүүн өмнө зүгт бөөн тоос болсныг очиж үзэхээр машинаар явж хүрэхэд аав минь осолдсон байсан ба 2 малчин тэдний болж өнгөрсөн бүхнийг ярьсан гэнэ.

Тэгээд түргэний машин, эмч, цагдаад нарт мэдэгдээд хүн амь нас аврах нь хамгаас чухал болохоор гэрийнхэн бүгд явсан.Энэ хооронд хэргийн газрыг цэгцэлж цэвэрлэсэн байв.

2011.10.20 ны өдрийн 11 цагийн үеэр ээжээсээ, аавыг чинь аварч чадахаа байлаа гэсэн мэдээг утсаар аваад... Аав минь аварагдаасай...! гэж зам турш залбирч ирэхэд ах минь намайг тослоо. Хоолой зангирч аавын тухай асууж чадсангүй..."Байгал" Монгол хоолны гэрт ороход манай гэрийнхэн, ах дүүс, төрөл садан, нутгийн баахан хүмүүс хэдэн ширээнд дугуйраад сууж байлаа.

Аав минь амьд байгаа болов уу...? гэх нялхсаг бодлоор хажуудах нагацаасаа Аав минь одоо хаана байна гэж ээрэн асуухад (баруунтаа) гэх битүү хариулт өглөө.

Тэрхэн хооронд зүрхэн нулимс минь цуварлаа. Миний өмнөөс харж суусан ээжийнхээ нулимстай нүдийг үзээд нулимсаа залгилан шүд зуун суулаа.
Тэгээд хажуудах буудалд хонох болов. Шөнөжин хэргийн болж өнгөрсөн явдлын талаар ярьж хонолоо.
Ярилцаж суулаа… Малчдын зам ба нутаг бэлчээрийн эвдэгдсэн төлбөр мөнгийг хэдэн жил дараалан өгөөгүй бөгөөд тэнгэр тулам тоос татуулсан хүнд ачааны машин олширч, малчдын амар жимэр амьдралд хүндрэл, дарамт болсноос гацааны зөвлөл хуралджээ.

2010 оны 08 сарийн 10 өдөр малчид нэгдэн зам хаажээ.

Тус өдөр Хуабэй газрын тосны компанийнхан (хятадууд) бүлэглэн , малчдыг гэнэдүүлж, хүн цөөхөнийг дамилдуулж, төмөр шийдэм барьцгаан, манхан дээр унтаж байснаас нь эхлэн зодсон байна. Аав минь салгах гэж хүрэхэд, араас нь гэнэдүүлэн хүнд шийдэмээр цохижээ.
Тэгээд ухаан алдан цус гоожин газар унахыг үзээд хүн алсан гэж бодоод зугтаацгаасан.
Аав минь шуурхай эмчилгээнд орсноор амь насны аюулаас хэлтэрэв. Аавтай минь хамт хэдэн малчид ч хүнд шархтаж эмнэлэгт очжээ.

2011.05.05 өдөр.
Уушин хошууны шүүх газраас тус хэргийг шүүн тасалсан. Шүүх хурлыг Хятадаар хөтөлсөн ба тус шүүгдэгч хүний боловсрол хэт муу зэргээс шалтгаалан нэхэмжлэлийг хүлээн авсангүй.
Авах ёстой төлбөр мөнгө нь 30,000 илүү байсан ч 3-удаа хямдруулж 2800 төгрөгөөр тус хэргийг дуусгав.
Ээжээс төрсөн бүтэн толгой энэ нутгаа хамгаалхаар, эзэн биш этгээдэээр элдүүлж алга чинээ ясаа нь авхуулаж, өдийхөн мөнгөөр дуусгахад энэ хүн чухам юу бодоо бол?
Аавд минь үнэн байгаад үнэнээ олж чадсангүй...
Гэхдээ аав минь үнэнийг олж өгөх хүн лав бий гэж хошуу засагт тоогүй олон удаа хүрчээ. Хошуу засгаас нь ч тоогүй олон удаа дууджээ.
Заримдаа дутуу мөнгийг нь өгье гэхэд аав минь хоосон богцоо үүрээд хүрсэн удаа ч бий. Хөөрхий аав минь нутгаа харамлаж, хөндлөнгийн хүнээр толгойн ясаа балбуулж, эмчилгээнд зохих төлбөр мөнгөө ч бүрэн олж чадаагүй.
Найдаж итгэсэн засгийн ордон нь ч тусалж чадахгүй болхоор, аав минь өөрийн биедээ өөрөө үнэн ёсыг олохоос доо!

2011.05. 30 ны өдөр малчид дахин нэгдэн зам хаажээ.
Тэгэхэд нэг машины (хятад) жолооч, аавын минь өөдөөс “ Чамд 800,000 юаний төлбөр мөнгөө өгсөн. Чи бас дахин бидэнд садаа хийвэл чамайг нэг л дайраад алчихая! “ хэмээн агсанаж машинаа хөдөлгөж аавыг минь түлхэж унагаан алахаар оролдоход бусад жолооч нар хориглосноос аав минь мэнд гарчээ.
Үнэндээ 800,000 юаны төлбөр гэдгийг аав минь анх удаагаа л сонсож, жар дөхөж яваа настай хүн иймэрхүү гүтгэлэг доромжлолд зүрхний хилэн нь босохгүй гэж уу?
Аав минь ээжид дандаа “ хэрвээ нэгэн өдөр би хэвтэрт орвол, намайг зүүн зам дээр дамнаж аваач! Тэнгэр түмэн нүдтэй л бол миний учрыг цагаатгаж өгөх өдөр лав бий! “ гэсэн гэдэг.
Түүнээс хойш аав минь өдөржин ямар ч цалин мөнгөгүй, салхи бороонд ч замын цагдаа болжээ.

8 Сэтгэгдэл:

Anonymous said...

Mongol huniig alsan etgeeduud tengeriin gesheeliig urjuulen avah bolno

huygaa said...

монгол хүн газар нутагаа ингэж хайрладаг байхад манай монголын газар нутгын 30 хувь нь харийхны мэдэлд очсон байна монгол үндэстэн үндэстнийхээ өвгө дээдсийнхээ амь насаар тоглож байна энэ бол гамшиг

Anonymous said...

Yag unen.

Anonymous said...

evii dee. hunii hyalh ur. bi ch gesen ohintoi hun. eleg zurh mini emterch baina. muusain hujaa narig davaraagaad baigaa manaihan ch gesen udahgui iim boloh vii dee

Gunba R. said...

зовох тусам хатуужаарай, бидний монгол өөрсөдөө л өөрсдийн тусгаар улсыг авч үлдэнэ. хүн бүр дор бүрнээ монголоо гэсэн сэтгэлээр бүхий л үйлдээ хандах хэрэгтэй.

Gunba R. said...

бабу-д : хэрэв та зочин бол ану ,,, сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү,

үүнийг хэрхэн блогтоо тавих вэ ,
хариу үлдээх эсвэл майлээр явуулж туслана уу,
gungraphie@yahoo.fr

Anonymous said...

Чин зорилготой, зүрх сэтгэлтэй сайхан охин байна. Хатан зоригтой монгол хүний үр мөндөө.
Монгол нутгаа харийн хүмүүст зарж ухаж малтаж хар толгойгоо бөөзийлж яваа хүн гэхээсээ илүү сувдгийн хар хэрээ болсон хүний оронцгуудын эсрэг босох цаг иржээ. Монгол бол бидний эх орон. Ард Өвөр Монголчууд хүчээ нэгтгэж эх орныхоо төлөө тэмцэх цаг ирсэн байна.

Anonymous said...

ebiidee hoorhii mongol undestnii mine tasarhai ene ohiniig monh hoh tenger mine hamgaalah boltugai mongoloo gesen ue ueiin eh oronch zaluus mine ene har hytaduudad horlogdoj duuslaa dayr mongol hoh mongoliin undeserheg uzelt zaluus maani tuurag tusgaar eh orondoo habchigdaj boogdoj shoron orongoos salhaa bailaa bid ene zaluusaa hamgaalj chadahgui l baina shuudee getel harid baigaa mongolchuudaa hamgaalah baitugai harhaas heterhee boljee iim baidald bid oorsdoo oruulj bna ene hedhen zaluusaa hairalj yabaasaidaa mongolchuud mine

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах