Нийтлэлийг Ш.ДАВААДОРЖ
-“Женко” Х.Баттулгад баяр хүргэе. Ямартай ч эрхэм сайдыг Монголд архи, тамхины бизнес эрхлэн хязгааргүй хөрөнг өжсөн цөөхөн тооны (тун цөөн шүү) олигархиудаас гадна тэдний тэрхүү бохир мөнгөөр угжуулж бодлогыг нь хэрэгжүүлдэг боол нь болж хувирсан нэр бүхий улстөрчдөөс (хэн, хэн бэ гэдгийг нь уншигчид сайн мэднэ дээ) бусад нь тэр чигээрээ дэмжиж, басхүү талархаж байна. Нийт монголчуудын эрх ашигт нийцсэн, улс үндэстнийхээ төлөө гэсэн, бохирдож буртаглагдсан өнөө цагийн энэ заваан улстөрийн орчинг цаашид цэвэршүүлэн, эрээ цээргүй болсон улстөрчдийг хариуцлага, ёс зүйтэй болгож мэдэх тогтолцооны эхлэлийг тавих ач холбогдолтой ийм шийдвэр саналыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга шиг гаргаж байсан тохиолдол сүүлийн жилүүдэд бараг үгүй байх.
Надад лав санагдахгүй байна. Санжаасүрэнгийн Зориг тэртээ олон жилийн өмнө улстөрчдөд хандаж, “Эхлээд улс орныхоо, дараа нь намын, адагт нь хувийн эрх ашгаа боддог байя л даа” хэмээн цөхрөн өгүүлж байсан юмдаг. Тэгээд тэр ганцаардсан. Түүнийг хувийн эрх ашгаа улс үндэстний эрх ашгаас дээгүүр тавьдаг тэр хүмүүс үзэн ядсаар эцэст нь ямар гээч эмгэнэлт хэрэг гарсныг бид мартах цаг болоогүй.
...Үүнийг сануулахын учир архи, тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, бизнес эрхэлдэг этгээдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах талаар хуульд заалт оруулах тухай санал гаргасан Х.Баттулга сайдыг зарим улстөрчид илт үзэн ядаж эхэллээ.
Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан түүний оруулсан эл санал хэрэв энэ УИХаар хэлэлцэгдэж батлагдан хуульд тусгагдахгүй байх аваас бид үнэхээр “мал” “мангуу”-нуудыг хууль тогтоох дээд байгууллагад сонгож ирсэн болж таарна. Дандаа “эх орон” “ард түмэн” гэж донгодох дуртай эрхэм гишүүдээс хэн нь үнэхээр Монголын төлөө тэгээд цохилох зүрхтэй байж чадах вэ гэдэг ч сайдын дэвшүүлсэн саналыг хэлэлцэх тэр мөчид тодроод ирнэ. Монгол Улс архи, тамхи, мансууруулах бодист нэгэнт эзэрхийлүүлчихлээ. Ардчиллаас хойших он жилүүдэд архи, тамхинаас өөр хүчтэй, амжилттай ингэж цэцэглэсэн бизнес гэж юу байна вэ? Хамгийн алслагдсан хөдөөгийн суманд ч архины үйлдвэрлэл өрнөж байдаг болсон. Үүний үр дүнд монгол хүн бүрт ногдох архины хэмжээ жилд 28 литр боллоо.
Талх, махны үйлдвэрлэлийг бид үүний адил хөгжүүлж чадсангүй. Сүү, мах, гурил, будаагаар гачигдах атлаа архи л хаа сайгүй цэлэлзсэн улс орон болоод хувирсан даа. Монголын таван хүн тутмын нэг нь архины донтой болж, жилд 1800 хүн (идэр залуу насныхан) нас барж байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргалаа. (Хэдхэн хоногийн өмнө 13 настай хүүхэд архинд хордож үхсэнийг сана) Биднийг ийн хордуулж, улс үндэстнийг устгах аюул өөд хөтөлж буй эзэд тэгээд хэн байдаг юм бол оо! Тэд яагаад ийн “аллага” үйлдэж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээдэггүй юм бэ гэдэг асуултын хариуг бид нэхэх ёстой. Тэгээд тэдэнтэй тооцоо хийх эрхтэй.
Яг одоо Х.Баттулга сайдын саналыг улайран эсэрг үүцэж, УИХ-аар дэмжихгүй унагасан нөхдүүдийг энэ хүү Монголыг нөмөрсөн чимээг үй “аллагын” эзэд гэж ойлгоход буруудахгүй. Архи, тамхины үйлдвэрлэл, бизнесээр ашиг олж байгаа этгээд өнөөдөр хууль тогтоох байгууллагад суудал эзэгнэн “Ард түмний төлөө” гэж дуугарах эрхтэй байж таарах уу.
“Төрийн түшээ” хэмээн ард түмэн гүнээ хүндэтгэн өргөм жилдөг эрхмүүдийн хэн нь хэн болох хийгээд Төрийн эрх баригч дээд байгууллага маань ямархуу хариуцлага, ёс зүйтэй ажилладаг вэ гэдгийг таних бололцоог Х.Баттулга сайд бий болголоо.
Олон зүйлийг цааш нурших нь илүүц. Бүгдээрээ тэднийг анхааралтай харж байя. Сонгууль удахгүй болно шүү дээ.
АРХИ, ТАМХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОН БИЗНЕСТЭЙ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ХОЛБОГДСОН ГИШҮҮД
1. Г.БАТХҮҮ АПУ ХК
2. Ц.ДАШДОРЖ “Монгол тамхи co” ХХК
3. Л.ГҮНДАЛАЙ “ATILLA” архины үйлдвэрлэл
4. Ж.ЭНХБАЯР Импортоор оруулж ирж борлуулдаг согтууруулах ундааны дэлгүүртэй
5. С.БАЯРЦОГТ Архи, спирт, шар айраг үйлдвэрлэгч “MCS” холдингийн хувьцаа эзэмшигч
6. М.ЭНХБОЛД Архи, шар айраг үйлдвэрлэгч “АПУ” ХК-ийн хувьцаа эзэмшигч
7. Ц.БАТБАЯР Архи, шар айраг үйлдвэрлэгч “АПУ” ХК-ийн хувьцаа эзэмшигч
8. Ц.МӨНХ-ОРГИЛ Архи, спирт, шар айраг үйлдвэрлэгч “MCS” холдингийн хувьцаа эзэмшигч
Ш.ДАВААДОРЖ
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
7 Сэтгэгдэл:
ene hulgaich nariig yaanaa?
zov muu lalaruud arhichin bolgood daraa n ulsiin mongiig zugeer taraaj teruugeer n arhi avch uulgaad .tedniil halaasruu orj bgashdee
zov muu lalaruud arhichin bolgood daraa n ulsiin mongiig zugeer taraaj teruugeer n arhi avch uulgaad .tedniil halaasruu orj bgashdee
byyr neg tsaanaasaa muuhai zolbin hulgaich tsaraitai garuud shuu ed nar
Гүн далай чинь архиний үйлдвэрээ болиод олон жил болж байгаа ш дээ
ingej zuragtai ni gargaj baigaa ni mash zuv arhiar bayajchihaad uuriiguu bayan gej bodoj yavdag bol huurhiilultei uruvdmuur amitad baina daa
Jargal
ард түмнээрээ тоглож, хордуулж, хоосруулж байгаа эх орноосоо урвагчдыг шууд цаазын тавцанд аваачиж ял тулгаж , бүх хөрөнгийг хурааж ард түмэндээ тараах хэрэгтэй. бид өөрсдийн юмаа авах хэрэгтэй, үүний тулд төрийн эргэлт зайлшгүй шаардлагатай,
муусайн урвагч хулгайч нарыг энэ сонгуулиар сонгохгүй байх нь зөв бөгөөд, төрийн хэнч халдашгүй эрхээс нь мулталж байгаад тооцоогоо авах хэрэгтэй гэж бодож байна. хэрэв эд дахин сонгогдчихвол монгол улсын хуулиар тоглож будлиулж бас өөрсдийгөө хамгаалах аргаа сүвэгчилхэнэ тодорхой !!!!! иймд энэ удаагийн сонгууль будилвал төрийн эргэлт тэмцэл хийх хэргэтэй
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com